Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Юуг мэдээлнэ вэ? Хаос
Үнэндээ бол утга учиргүй явдал, үзэгдэлд бид хэдийнээ дасч, байж болох, энгийн, тайван, хэвийн байдлаар хүлээн авдаг болсон. Утга учиргүй явдал, утгагүйдэлд оршин орогнож, түгэн дэлгэрэх тааламжтай орон зай болно гэдэг тэдгээрийг төрөн гарах тэр бүх нөхцөл, шалтгаан нь бүрдсэн байна гэсэн үг дээ.
Монголчууд бидний оршихуй улс Монголямар зүй тогтол, ямар хүчин зүйл, ямар дотоод өдөөлгө, хөдөлгөгч хүчний үйлчлэлээр хэт мандан бадарч эсвэл хэт бууран доройтож эрс тэс зүй тогтолт амьдралыг туулдаг юм бол доо? Сэрж сэргэсэн үедээ огцом тэсэрч, цойлж цолгойрох бөгөөд улс гүрнүүдийг хураан нэгтгэж, хуурай газрыг бүрхсэн, ЕвроАзийг дамнасан асар том хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж, мандан бадарсаар оршин байхуйнүнэмлэхүй дээд хязгаарт хүрч очно. Энэ зүй тогтлыг мянган жилийн зайтай хоёронтоо туулжээ. Дараа нэгэн үедээ дэлхий дахин, соёл дэвшлээс хоцрогдон гээгдэж, хүн төрлөхтөнд мартагдах ба дундад улсын хойд хязгаар, ертөнцийн хамгийн бөглүү хэсэг болтлоо бууран доройтож, мөхлийн замаар гэлдрэх. Оршихуйд бүрэлдсэн мөхлийн шинж тэмдгүүд эс оршихын шинж тэмдгийг дохиолж байсан тэр үедээ бид сэргэж сэхсэн нь зуун жилийн өмнө.
Энэ үе, орчин цаг, хөгжил дэвшлийн эрин боловч эрс тэс туйлт зүй тогтол үйлчилж, уруудал доройтлын үе эргэн иржээ. Зөн мэдрэмжээ хөглөж, оршин байхуйн төлөө, тэсэн үлдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй болов. Нөхцөл байдлыг өөрчилж болох уу? Болно. Бүрэн боломжтой. Ер нь бол, шийдэж үл болох асуудал, хөвж үл болох зангилаа, таньж үл чадах үзэгдэл, өөрчилж үл болох нөхцөл гэж үгүй. Нөхцөл үл хамааран яаж бол яаж өөрчилж болдог. Хэт өөдрөг сэтгэл, хийрэл хөөрлөөр бат итгэлтэй хэлж буй хэрэг огт биш ба ертөнц дахины суурь зүй тогтол ёсоор харж ийн итгэлтэй хэллээ. Сайн ба саар байхаас үл хамааран алив үйл явц гэдэг зайлшгүй түгээмэл зүй тогтол, зарчим, жам хуулинд суурилан явагддаг онцлогтой.
Ертөнц дахин, хамаг бүхний үндэс суурь бол эсрэг тэсрэг зүй тогтол, хэлбэр ба агуулгын нэгдэл байдаг билээ. Эсрэг тэсрэг талууд хоорондоо гүн гүнзгий учир зүй, утга учир, учир шалтгааны уялдаа холбоотой. Учир зүйн хувьд харвал “ Хэлбэр, үзэгдэл гэдэг агуулгынхаа гадагш туссан тусгал ” ажээ. Энэхүү учир зүйн үндэс бол “ Аливаа юмс, үзэгдлийн гадаад тал гэдэг дотоод талаа, хэлбэр гэдэг агуулгаа гадагш тусган харуулдаг ” гэсэн зүй тогтол юмсанж.
Ахуй нөхцөлдөө буулгаж, энэхүү зүй тогтол ёсоор харвал, улс орноос эхлээд нийгэм, гэр бүл, бизнес үйлчилгээний байгууллагууд нь гадаад шинж тэмдгээр дамжуулан өөрсдийн дотоод тал, амьдрал, үйл ажиллагаа, үйл явцын тухай мэдээллээ гадагш цацаж байдаг байна гэсэн үг болно. Хэлбэр мөний учир өнөөдрийн нөхцөл байдал гэхэд улс оронд өрнөж буй үйл явцын тухай мэдээллийг гадагш цацаж, бидэнд тусган харуулж, мэдээлж байгаа. Үүний тулд харахуйгаа өөрчилж, хэлбэрийг орхиж, дотоод талаас нь харах ёстой. Ертөнцийн суурь зүй тогтол, жам ёсны хууль, тулгуур зарчимд үндэслэн харж, үйл явц ба үйл явдлуудыг уялдаа холбоогоор нь хөөж, асуудал бэрхшээлийг үүсгэсэн шалтгаан нөхцөл, хүчин зүйл, нөхцөл байдлыг тогтооно. Энэ нийтлэлд учир шалтгаан голлон бичигдэнэ. Учир шалтгаан тодорно гэдэг бодит байдал, гарах гарц, хийх ёстой зүйлс, авах ёстой арга хэмжээ, юуг хийх, юуг хийхгүй, юу хэрэгтэй, юу хэрэггүй бүгд алган дээр тавьсан мэт тодроод ирнэ.
Ардчилсан ч биш бас социалист ч биш заримдаг тогтолцоо, талцан хуваагдсан ард түмэн, бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл нэвчсэн нийгэм, авилга, хээл хахуульд идэгдсэн хууль шүүхийн тогтолцоо, чадваргүй дээрээ тогтворгүй засгийн газар, холион бантангийн цуглуулга болтлоо дампуурсан боловсролын салбар, хуурайшин цөлжсөөр буй байгаль орчин, чадамжгүй, цалгар назгай, хүнд сурталт төрийн алба.
Зүй тогтол талаасаа энэ нөхцөл хаос төлөв. Эх адаг, хөл толгойгоо алдсан, хэрээс хэтэрсэн эмх замбараагүй нөхцөл, хэм хэмжээгүй байдлыг энэ ойлголтоор тэмдэглэдэг. Эмх замбараагүй байдал ба хаос хоорондоо нөхцөл байдал, шинж чанарын хувьд эрс ялгаатай. Эмх замбараагүй байдал хүртэл хэм хэмжээ, хил хязгаартай. Ертөнцөд үйлчилдэг зүй тогтол, суурь зарчим. Хаост хэм хэмжээ, хил хязгаар гэж байхгүй. Дээрх зарчимд эрс харшилсан нөхцөл аж. Энэ төлвийг задлан шинжилбэл, олон зүйлийн учир шалтгаан тодорно. Хаос төлөв гэдэг улс орны дотоод тал, дотоод амьдрал, дотоод үйл ажиллагаа, дотоод үйл явцын тусгал юм.
Мэдээллээр бол хаос гэгч сүйрлийн шинж тэмдэг, мэдээлэл, тусгал юмсанж. Бидний оршихуй амьдралд нийтлэг харагддагнамчирхал, талцал хуваагдал, хүчирхийлэл, авилга, хээл хахууль, хүнд суртал, бүх салбар тогтолцооны дампуурал, хямрал, завхрал, төрийн хүнд суртал, тогтолцооны заримдаг байдал эдгээр шинж тэмдгүүд нь сүйрлийг илтгэсэн гадаад шинж тэмдгүүд болно.
Дотоод шинж тэмдэг гэж бий. Учир зүй талаасаа бол хаос гэгч утга учиргүй зүйлсийн цуглуулга. Хэрвээ дотоод задрал, гажуудал, элдэв дээдийн эрээн мяраан, эрээвэр хураавар, холион бантан, гаж этгээд,гаж буруу, увайгүй ичгүүргүй, эрээ цээргүй шинж, элий балай хийрхэл, хий хоосон хэлбэрдэл, попрол гээд эдгээр шинжүүд илэрч байгаа бол тухайн зүйлийн агуулга, амьдрал, үйл ажиллагаа нь утга учиргүйн цуглуулга болжээ гэж үзнэ. Иймэрхүү цуглуулганы агуулгыг задлаж харахад, учир зүй талаасаа гэхэд зөвхөн дагнан хэлбэрээс бүтсэн, сүртэй сүржин хэлбэрүүдийн цуглуулга, хий хоосон хэв маяг хэлбэрүүд, хоорондоо уялдаа холбоогүй зүйлс, утга санаа, учир зүйн хувьд хоорондоо огт авцалдахгүй, утгын уялдаагүй, зөвхөн тэс хөндлөн санааны цуглуулга байдаг ба хамгийн гол нь тухайн зүйлийнхээ дотоод зүй тогтол, суурь зарчим, үндсэн чиг үүрэгт нь эрс, ноцтой харшилсан байх гэсэн эдгээр шинжүүд голлон илэрдэг.
Сая тоочсон шинжүүд нь төр засгийн тушаал шийдвэр, дүрэм журам, заавар, иргэдийн сонголт, бүх шатны сонгууль, мэдээ, мэдээлэл, албан тушаалтны үг яриа, сошиал ертөнц, нийгмийн оюун санаа мөнхүү монголчууд бидний үзэл санаа, үг яриа, үйлдэл хандлага мөнхүү бас энд тоочилгүй үлдээсэн үй олон зүйлээс илэрч байгаа. Түгээмэл харагдах эдгээршинжүүдийг нэмж амьдралаас олж хараарай.
Үнэндээ бол утга учиргүй явдал, үзэгдэлд бид хэдийнээ дасч, байж болох, энгийн, тайван, хэвийн байдлаар хүлээн авдаг болсон. Утга учиргүй явдал, утгагүйдэлд оршин орогнож, түгэн дэлгэрэх тааламжтай орон зай болно гэдэг тэдгээрийг төрөн гарах тэр бүх нөхцөл, шалтгаан нь бүрдсэн байна гэсэн үг дээ.
Улс орон, салбар тогтолцоо, бүх зүйлийн хэлбэр нь бус агуулга нь, дотоод тал нь, дотоод үйл ажиллагаа нь сүйдэж сүйрчээ. Энэ удаад сүйрэл үндэс суурьт явагджээ. Үндэс суурьгүй бол юу ч оршин тогтнох боломжгүй. Эс орших нөхцөл бүрджээ, бидний оршихуйд.
Удаах мэдээллийг уншвал, сүйдэж сүйрсэн нөхцөл тул хаос гэгч тухайн зүйлийг бүтээ, байгуул, эмхлэн цэгцэл гэсэн дохио тэмдэг, анхааруулга, сануулга юмсанж. Юуг бүтээх ёстой вэ? гэдэг зүг чиг тодорхой болж байна. Бүх зүйлийн дотоод тал, агуулга, дотоод амьдрал, дотоод үйл ажиллагааг эмхлэн цэгцлэх, бүтээн байгуулах, зохион байгуулах гэдэг монголчууд бидний хийж хэрэгжүүлэх учиртай тэр ажил маань юм. Энэ тухайд жишээ болгоход, заримдаг тогтолцоогоо нэг тал руу нь гаргах, талцан хуваагдсан ард түмнээ нэгтгэн нийлүүлж, нэгдмэл нэг цул хүчин болгох, хяналтгүй авилга хээл хахуулийг хянаж, хязгаарлах чадамж бүхий арга хэлбэрүүдийг ард түмнийхээ оюун санаа, сэтгэлгээнд суулгаж өгөх, хүчирхийллийг эсэргүүцэх ёстой гэсэн нэгдмэл нэгхандлага, сэтгэлгээг нийгмийн оюун санаанд хэвшүүлэх, ямар хүнийг бүтээх учиртай вэ? гэсэн нэгдмэл нэг ойлголтонд нэгдэж, боловсролын салбарынхаа үнэт зүйл, зарчим, нэгдмэл бодлогыг шинэчлэх, төрийн албыг ялсан нам, намын гишүүд, дарга нараас хараат бус бие даасан байдалтай болгох, хариуцлагажуулах замаар чадавхижуулах, харилцан хамааралт байдлаа алдчихаад буй байгаль орчин, экхосистемийнхээ тэрхүү гинжин холбоог хангаж өгөх энэ мэт үйл ажиллагааг хийж гүйцэтгэх учиртай гэсэн үг. Энэ тухайд булт олноороосанал нэгдэж байх учиртай юм.
Улс Монголоо бүтээн байгуулах эзэд нь монголчууд бид. Ер нь бол,улс орон, оршихуйгаа бүтээх байгуулах гэдэг төр засаг ба ард иргэд бидний хамтын хүч, хичээл зүтгэл, оролдлогын үр дүн байдаг. Ийм учир төр засаг ч тэр, ард иргэд ч бид улс орныхоо нөхцөл байдлын тухай нэгдмэл нэг ойлголт, санаа, үзэл, зүг чигтэй болж, нэгэн зүгт харах нь нэн чухал байдаг.
Ч.ТУЯА