Хамгийн товчоор хэлбэл төв банкны үйл ажиллагааны бие даасан байдалд УИХ дээрэлхэн халдаж байна. Ямарч орны төв банкны хувьд зорилгын болон үйл ажиллагааны бие даасан байдал гэж хуулиар баталгааэсан ойлголт байдаг бөгөөд гэтэл Монгол улсын хувьд УИХ нь нэг тогтоол гаргаад танайд хэтэрхий олон хүн ажиллаж байна орон тоогоо цомхотго гэжээ.Нөгөө төв банк нь яахав “ дээд газрын тушаал” юм хойно дотроо баахан ажилтандаа мэдэгдэх хуудас өгч.Уул нь аль ч орны парламент ийм үйлдэл огт хийдэггүй,төв банкныхаа бие даасан хараат бус байдлыг ямагт хүндэтгэдэг,дотоод үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцдоггүй,гэтэл улсын төсвөөс санхүүүждэгүй харин ч төсөвт орлого оруулдагМонгол улсын төв банкийг харин “бяр чадал нь ид амтагдаж байгаа” гишүүд нь дэмжиж УИХ нь тогтоолоор  дамжуулан дотоод хэрэгт нь бүдүүлэг дээрэнгүйгээр оролцсон эвгүй жишээ Монгол улсын түүхэнд гарч байгаа нь олон улсын төв банкууд төдийгүй парламентууд   гайхан эгдүүцэх кэйс болж байна. Төв банкны   Ерөнхийлөгч нь дуугардагүй юм гэхэд хуулиараа гол шийдвэр гаргах учиртай Мөнгөний бодлогын хороо нь таг дуугүй амаа үдүүлсэн аятай байгаа нь хачирхалтай.Хэдэн орон тоотой ажиллахаа төв банк нь мэдэг харин УИХ  нь  гаараад байгаа үнийн өсөлт,инфляцыг тогтоон барих талаар оюун санаа мэргэн ухаанаа зарвал дээргүй юу?Олон гишүүдийн андуу ойлгодог шиг Төв банк бол УИХын харьяа байгууллага биш шүү,бөмбөрцөг дээр тийм юм байдагүй юм,ойлголтоо зөв болгоорой эрхэм гишүүдээ.