Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Эрлийз гэх элийрэл буюу монгол хүнээ үгүйсгэх үгүйсгэл
Уялдаа холбоогоор нь хөөгөөд байх аваас, үгүйсгэсэн санаа хөвөрсөөр байх юм билээ. Эрлийз хүмүүс л төрд өндөр албан тушаал хашдаг, харин монгол хүн үгүй. Тэд удирддаг, бид удируулдаг. Энэ санаагаар бол тэд хүчирхэг, бид дорд дорой юм уу даа. Өөрсдийгөө тэдний дор тавьж, өөрсдийгөө бүх зүйлээр тэднээс дутуу, дорд, дорой хэмээн ор тас үгүйсгэжээ. Дорд үзэж, доромж бодож буй тэднээсээ өөрсдийгөө дорд үзэж, доромж хандах гэдэг өөрсдийгөө хэтэрхий үгүйсгэж буй үйлдэл юм шүү.
Нийгмийн оюун санааны ертөнц маань хий хоосон хийрхэл, элийрэл, балайрал, утгагүй элий балай санаа, гажиг солиот үг яриа, үйлдэл хандлагаар хахчихсан байгаа ба тэдгээрээс хамгийн цуутай хийрхэл бол эрлийз гэх элийрэл болно. Эрлийз гэж элийрэхдээ бид ямар утга санаа бүхий зүйл ярьж байдаг вэ? гэдгийг харуулах зорилгоор дотоод зүй тогтол, учир зүйгээр нь задлаж бичив. Энэ элийрэл хэрэглээний хувьд муйхар мунаг хүний бусдыг ялж дийлэх арга, атаач нэгний хорслоо тайлж тайвшрах нэг арга хэрэглүүр, олны танил хүний нэр хүндийг нь унагах, гутаах гутамшиглах нэг арга барил, өрөөлийг дарамтлах хэлбэр гээд зүй бус байдлаар голдуу хэрэглэгдэж байна. Ер нь бол хэн хэгний увайгүй санаа, атгаг хорон санаа, башир аргыг хангах арга хэрэгсэл болж гэж санагдав.
Энэ элийрлийн амьдрал дээрх тохиолдлуудаас хамгийн түгээмэл тохиолдлыг энд бичлээ. Үе үеийн төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудыг эрлийз хэмээн зүхэж, улс орноо сүйтгэгч хэмээн үзэн ядаж, нийгмийн дайснаар тодруулсаар иржээ. Хятад угсаа гарвалтай ба гарвалгүйг эс хайхарч, хавтгайд нь хэт туйлширч, хавтгайруулжээ. Зүй тогтлын хувьд хавтгайрсан аливаа зүйл, үзэгдэл гэдэг утгаа алдсан гажиг буруу, гаж этгээд, утгагүй тэнэг, худал хуурмаг, солиотой галзуу зүйл байх нь нийтлэг.Энэ зүй тогтол ёсоор бол төрийн тэргүүнүүдээ, ерөнхий сайд, өндөр албан тушаалтнуудыг хавтгайруулан эрлийз гэж хэт туйлшрахдаа бид утгагүй солиотой зүйл ярьж, тэр утгагүй солиотой зүйлдээ бас итгэж үнэмшиж байдаг байх нээ. Социалист нийгмийн үзэл суртал орчин цагт утгаа алдаж, эрлийз гэх элийрэл, элий балай санаа, өөрсдийгөө үгүйсгэсэн үгүйсгэл болж хувирсан байна.
Төрийн өндөр албан тушаалтнуудыг хавтгайруулан эрлийз гэж хочилсон энэ үйлдлээ ямар утга санааг илэрхийлж байдгийг бодож үзсэн үү?Бидний энэ үйлдэл дараах санааг илэрхийлж байна. Эрлийз гэх элийрэл чинь монгол хүнээ үгүйсгээд байна. Энэ бол бодит байдалд байж боломгүй, гутамшигт байдал, онцгүй санааг буюу өөрсдийгөө, улс орон, монгол хүн, төр засгаа ор тас үгүйсгэсэн санааг илэрхийлээд буй хэрэгюм. Эхний үгүйсгэл нь төрийн өндөр албан тушаалтан бүрийг эрлийзэд хамааруулж байгаа нь манай улс хятадын эрлийзүүдээр дүүрсэн мэт, хүн бүр эрлийз мэт, ер нь бол монгол хүн гэж байхгүй болсон мэт өөрсдийгөө үгүйсгэсэн санаа болно. Монгол хүн эрлийз хүмүүсээс, тэднээс мөн бусад улс үндэстнүүдээс дутуу дулим мэт, ер нь бол монгол хүнээ хэн ч биш, юу ч биш хэмээн үзэж оргүй үгүйсгэж, өөрсдийгөө гутааж гутамшиглаж, дорд үзэж, доромжилсон зүйл яриад суудаг юм байна, бид. Энэ үйлдэл хандлагаа бид анзаарахгүй, ухамсарлахгүй, ухаарахгүй өдийг хүрчээ. Үүнд монголчууд бидний оюун санаа, сэтгэлгээний харахуй маань хэлбэрт хэт их ач холбогдол өгч,аливаа үйл явдал, үзэгдлийг зөвхөн өнгөн тал, үзэгдэх байдал, хэлбэрийг л анхаарч, харин агуулга, утга санаа, учир утгыг ойлгодоггүй, үл тоодог зан сул саад болов. Хэлбэрийнхээ цаана нуугдсан агуулга, өөрсдийгөө үгүйсгэсэн үгүйсгэлийг бид таньсангүй.
Нуугдсан үгүйсгэлийг учир зүйгээр хөөж, илэрхийлж буй санааг нь ухав. Эрлийз гэх элийрлийн хэлбэр ба агуулга нь тус тусдаа өөр өөр санааг, өдөр, шөнө шиг эрс тэс ялгаатай санааг илэрхийлж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд бол эрлийз хүмүүс гэсэн яриа хэлбэр, харагдах байдалдаа тэднийг үзэн ядаж, зүхэж доромжилсон, дорд үзсэн, гутааж гутамшигласан шинж, аяс, санаа бүхий үйлдэл. Харин агуулгын хувьд хэлбэрийнхээ яг эсрэг, тэс өөр санааг илэрхийлсэн байгаа. Эрлийз хүмүүс л төрд өндөр албан тушаал хашдаг юм шиг ойлгогдож,тэднийг дээш өргөж, хэтрүүлэн өргөмжилсөн санааг илэрхийлээд байна. Харагдах байдал, үйлдэл нь гутааж харлуулж, харин агуулга, далд байдалдаа, санаа нь дээш өргөж, хэтрүүлэн өргөмжилж. Эсэргүүцээд буй эрлийзийнхээ дор өөрсдийгөө тавьжээ. Дорд үзсэн үйлдэл хандлага ба дээш өргөмжилсөн санаа. Асар зөрчилтэй, утгагүй үйлдэл байна. Үнэхээрийн утгагүй тэнэг зүйл ярьж суудаг юм байна, бид.
Дараагийн үгүйсгэсэн санаа төр маань хятад угсаа гарвалтангаар дүүрсэн мэт ойлголт өгч байна. Эрлийз гэх элийрсэн үг, үйлдлээрээ бид төр засаг, төрийн өндөрлөгүүдээ эрс үгүйсгэсэн санаа илэрхийлээд байна. Хятад угсаа гарвалтай хүмүүс л монгол төрийн өндөрлөгт хүрч, төрийн дээд албан тушаал хашдаг, ерөнхийлөгчөөр сонгогддог, ерөнхий сайд, яамны сайд, яам, агентлаг, төрийн байгууллагад дарга даамлын албан тушаалыг эрхэлдэг болж таарч байна. Мөн л эрлийз хүмүүсийг хэт дээш өргөж, хэт үнэлж, хэтрүүлэн өргөмжилсөн санаа. Тэднийг ийн өргөмжлөхдөө харин монгол хүнээ тэдний дор нь тавьжээ. Энэ үгүйсгэлийн илэрхийллээр бол монгол хүн төрийн дээд албан тушаал хашдаггүй, ерөнхийлөгч, ерөнхий сайдын албанд тэнцдэггүй, дарга, сайдын албанд томилогддоггүй болж таарч байх шиг.
Уялдаа холбоогоор нь хөөгөөд байх аваас, үгүйсгэсэн санаа хөвөрсөөр байх юм билээ. Эрлийз хүмүүс л төрд өндөр албан тушаал хашдаг, харин монгол хүн үгүй. Тэд удирддаг, бид удируулдаг. Энэ санаагаар бол тэд хүчирхэг, бид дорд дорой юм уу даа. Өөрсдийгөө тэдний дор тавьж, өөрсдийгөө бүх зүйлээр тэднээс дутуу, дорд, дорой хэмээн ор тас үгүйсгэжээ. Дорд үзэж, доромж бодож буй тэднээсээ өөрсдийгөө дорд үзэж, доромж хандах гэдэг өөрсдийгөө хэтэрхий үгүйсгэж буй үйлдэл юм шүү.
Цааш хөөвөл өөрсдийгөө үгүйсгэсэн санаа улам бүр эвгүйтэж байна. Эрлийзүүд Хятад улсын мөн өөрсдийн угсаа гарвал, эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг, тэдний шийдвэр манай улсыг сүйтгэж байна гэсэн санаа. Тэд шийдвэр гаргаж, бид шийдвэр гаргах эрхгүй юм уу. Тэд эрхшээж, бид эрхшээгдэн зовж байна, тэд улс орныг сүйтгээд байгаа ч бид эсэргүүцэж чадахгүй, сүйтгүүлсээр байна гэсэн санаа. Тэд хүчтэй, бид өрөвдөм үхээнц дорой гэсэн санаа, мөн хэн нэгэн, хэсэг бүлэг, дайсан этгээдийн эрхшээлд зовж зүдэрч, дарлуулж буй хүний санаа тус тус илэрхийлэгджээ. Үнэхээр утгагүй тэнэг санаа байгаа биз.
Өөрсдийгөө байж боломгүйгээр дорд үзэж, үзлий муухайгаар гутааж гутамшиглаж, доромжилно гэдэг зүй бусын үзэгдэл, ой гутам тэнэглэл, эрүүл бус солиот явдал. Улмаар бүр үзэн яддаг улс үндэстнээсээ дор үзэх гэдэг, тэдний дор өөрсдийгөө тавих гэдэг солиот явдал. Иргэд нь өөрсдийгөө үгүйсгээд, гутаагаад, доромжлох гэдэг бусад улс үндэстэнд манай улсыг, бидний үндэстэнг үл ойшоож, доромжилж, дорд хандаж, гутааж гутамшиглахыг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Өөрсдийгөө гутааж гутамшиглаад байх аваас бусад улс үндэстэн биднийг доромжилж, дорд үзэж, доромж хандах болно. Ертөнц дахинд хэвшин тогтсон үзлээр болулс орон, үндэстэн баян чинээлэг хийгээд ядуу буурай байхаас үл шалтгаалан хэзээ ч, ямар ч тохиолдолд өөрсдийгөө эрс үгүйсгэдэггүй, гутааж гутамшигладаггүй, доромжилдоггүй. Ийм явдлыг хүн төрлөхтөн хамгийн утгагүй явдал, тэнэглэл, солиоролд тооцдог. Ийм утгагүй, элий балай зүйл ярина гэдэг ухаангүй тэнэглэж, хагас солиорч буй үйлдэл болно.
Баян чинээлэг, ядуу буурай байхаас үл шалтгаалан ямар ч улс орон, үндэстэнд “ Өөрийгөө үнэлэх үнэлэмж “ гэсэн үнэт зүйл, ойлголт ухагдахуун бүрэлдэн тогтсон байдаг. Энэ учир, шалтгаанаар улс үндэстнүүд өөрсдийгөө эрс үгүйсгэж, гутааж гутамшиглаж, бусдын дор тавьж, доромж ханддаггүй. Улс үндэстнээ үгүйсгэнэ гэдэг хүн өөрийгөө л үгүйсгэж буй хэрэг юм. Учир нь чи, би, бид бол энэ улс үндэстний нэг хэсэг нь шүү дээ. Өөрсдийгөө үгүйсгэсэн аливаа үзэл санаа, итгэл үнэмшлийг халж, өөрийгөө үнэлэх үнэлэмж, үндэстний бахархал энэ мэт үнэт зүйл, үзлээр сольж, шинэчлэх учиртай билээ. Бид өөрсдийгөө үгүйсгэн доромжлоод байх бус улс үндэстнээ хүндлэх, дээдлэх, бахархсан сэтгэлгээ, хандлагыг шинээр төлөвшүүлэх цаг нь болсон.
Жич: Манай улс оюун сэтгэлгээний хувьд эрүүл саруул бус, утга авцалдаагүй зүйл ярьж, хий хоосон хийрхэж, сүржигнэж дүвчигнэсэн, цэцэрхэж дэмийрсэн, галзуу солиот иргэдтэй болсон. Энэ явдлын цаана дараах шалтгаан оршиж байгаа. Жам ёсны ертөнц оршихуйд юмс тасралтгүй хувирч өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд нэгэн цагийн юм, үзэгдэл, үзэл санааг нөгөө цагт огтын хэрэггүй зүйл, юм, хог болж хувирдаг учир, жам ёс бий. Нийгэм шилжиж, энэхүү суурь зарчим хэрэгжжээ. Социалист нийгэмд оршин байсан бүхий л зүйлс, хэлбэр нь ч тэр, агуулга нь ч тэр утгаа алдаж, хог болжээ. Социалист нийгмийг чиглүүлэгч коммунист үзэл суртал утгаа алдаж, үзэл бус эсрэгээр элий балай санааны цуглуулга, хий хоосон хийрхэл болж хувирчээ. Хий хоосон агуулга, утгагүй балай санаа учир хийрхлийг оюун санааны ертөнц дэх хог хаягдалд тооцдог билээ. Ингээд тухайн үед эх орондоо оршин амьдарч байсан монгол хүн бүрийн оюун санааны ертөнцөд бүрэлдэн тогтсон байсан зүйлс, социалист агуулга, утга санаа, шинж, аяс бүхий үзэл санаа, итгэл үнэмшил, ойлголтууд утгаа алдаж, хий хоосон, утгагүй хийрхэл болох нь тэр. Хаана ч, хэзээ ч ашиглаж хэрэглэх боломжгүй болж, хэрэглээнээс гарчээ. Энэ явдал улс үндэстнээрээ хийрч хийрхэхүйн шалтгаан, нөхцлийг бүрдүүлсэн юм билээ.Учир нь нийгэм шилжсэний дараа хүн бүр эрүүл саруул ухаанд багтамгүй, хүн үнэмшимгүй элий балай, хий дэмий зүйл ярьцгаах болжээ. Хийрхэл дэмийрлийн үе эхэлсэн нь энэ бөгөөд хүн бүр л утгагүй хоосон, гэнэн тэнэг, хий дэмий зүйл ярьцгааж, үйлдэцгээж, сэдэцгээж, элийрч, балайрч, дэмийрч, мэдэмхийрч, цэцэрхэх болж. Эх захгүй, эхлэл төгсгөлгүй, хэм хэмжээгүй хийрхэцгээж эхэлж. Утгаа алдаж, хог болсон социалист үзэл, сэтгэлгээ амьдрал дээр хэлбэржихдээ утгагүй хоосон хийрхэл болж бодитжин биежсэн нь энэ юмсанж. Зүй тогтлын хувьд бол нэг хогноос бас нэг хог, утгагүй зүйлээс өөр нэг утгагүй зүйл, утгагүй хоосон сэтгэлгээнээс утгагүй хоосон хэлбэрүүд төрж, бий болж буй үйл явц юм энэ. Тэр цагаас энэ цагт ирэхэд монголчууд бидний оюун санаа, сэтгэлгээ өөрчлөгдсөнгүй. Хот хөдөө, нас хүйс, дарга цэрэг,боловсрол мэргэжил үл харгалзан нийтээрээ шахуу бодит бус, хэт өрөөсгөл, хэт туйлширсан, эсвэл хэт гэнэн, ахуй орчин, нөхцөл байдал, амьдралд огт нийцэхгүй, утгагүй хоосон, хий дэмий зүйл ярьсан хэвээрээ байна. Улс үндэстнээрээ хийрхсэн хэвээрээ, хийрхэл дэмийрлийн үе үргэлжилсэн хэвээрээ л байна даа.
Ч.ТУЯА