Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Сэтгэл минь чи номхрооч
Дүрсгүй жаалуудын (моньднууд) шаагилдах чимээ нь чихэнд тээртэйгээс бодлыг сарниулна. Зүггүйтэн үймүүлэх нь нүдний урдуур холхилзон харахад нилээд тээртэйгээс гадна ажилын ид ачаалалтай үед минь төвөг учируулан бүтээмжийг минь бууруулна.
Дүрсгүй жаалуудын (моньднууд) шаагилдах чимээ нь чихэнд тээртэйгээс бодлыг сарниулна. Зүггүйтэн үймүүлэх нь нүдний урдуур холхилзон харахад нилээд тээртэйгээс гадна ажилын ид ачаалалтай үед минь төвөг учируулан бүтээмжийг минь бууруулна. Чухал хүмүүстэй ярилцаж ажилынхаа тухай ярьж байтал минь олон дахин утас руу минь залгаад утасны цаанаас санаа зовмоор зүггүй асуулт асуух нь Нацист Германы Гиммлерийг санагдуулах хэдий ч ямар ч гэм зэмгүй харцанд нь , цовоо цолгиун дуу хоолойнд нь , гэнэн цайлган бодлуудад ертөнцийн баяр баясал зөвхөн энд байдагыг ойлгож мөнхүү өөрөө ч нэгэн цагт учир мэдэхгүй жаахан байсан үеэ санаж энэ үед минь миний орон дахь насанд хүрсэн хүн бүхний учирыг , хорвоогийн эхлэлийг эвээр ойлгуулж байсаныг санаад одоо миний ээлж иржээ гэдгийг ойлгон бүхнийг эелдэг уужимаар тайлбарлан саруулхан жаахан ойнд нь сургах эв зүй өөртөө бий болтол минь ........... Сэтгэл минь чи номхрооч !
Хөрш айл минь дуу чимээтэй , хашааны ноход нь этгээд сонин , баярлаж цэнгэх нь түгээмэл , дуу шуугүй мэндэлдэггүй ч бай , дугтарч ёвроод чалчдаг ч бай , баяр хөөр болж хөөрцөглөх нь нилээдгүй , гуниглаж уйлах нь элбэг байсан ч , хажуудах нь хамаагүй гээд өнгөрдөгч бай , элдэвт дуртай ямарч бай , боловсрол бага , дунд , мундаг ч бай , баян бийлэгжүү , ядуу ч бай , задарч танхайрч зовоодог ч бай , засарч хүмүүжсэн ямарч бай ганц бие , хосоороо , аав ээж , үр хүүхэдтэйгээ амьдардагч бай ! Хөршийн ёсоор хандаж шаардлага , хүсэлт , гуйлт гээд юу ч асууж , зөвлөсөн бай ганц өөрийгөө бус хөршийнхөө ая тухыг бодож миний зүгээс гаргах сайхан сэтгэл минь тэдний гэр бүлийн гэгээ болохыг бодолцож энэ нь цаашидын эв зүйгээр айлсан амьдрахын эхлэл болохыг бодож түргэн зандаа хөтлөгдөлгүй дөлгөөн тайванаар ханддаг болтол минь ....................... Сэтгэл минь чи номхрооч !
Гудамжинд тааралдах хүн бүр хүсэл мэдрэмж ондоо , хувийн түүх адилгүй , сонирхдог сонирхол өөр , тэмүүлэх тэмүүлэл янзан бүр , ажил мэргэжил төсгүй , эхэлсэн түүх нь ч өөр хувь хүн тусдаагаас гадна эрхэмлэдэг үнэт зүйл нь ч онцлог , өөр өөрийн асуудалтай баяр жаргалтай сайхан , гуниж гутарсан , бодож эргэцүүлсэн , амьдралаа бодсон , юманд яарсан , хүсэлдээ тэмүүлсэн , мөрөөдөл рүүгээ адгасан өр зээлд баригдсан , өвчин зовлонд шаналсан , ашиг хонжоо олсон гээд төрөл бүрийн хүмүүс өөрсдийгөө бодон алхлах хэдий ч учрал бүр утгатай , зөрөөд өнгөрөх танихгүй хүн ч зүүдний алсад тааралдаж зөн билгийн сэжимтэйг бодолцож амьдралд нь тусалж чадахгүй ч аж ахуйд нь гай болохгүй ч гэсэн уур унтуу , үрчийж хорчийсон царайгаар бус эерэг сэтгэгдэл төрүүлж , сэтгэлийг нь өөдрөгөөр чимэхийг бодож амьдралд нь тус болохыг хичээсэн энгийн дулаахан инээмсэглэлээр зөрөөд өнгөрөх сэтгэлийн агуу их хүч тэнхээг олтол минь ................. Сэтгэл минь чи номхрооч !
Төлөвлөсөн төлөвлөгөө минь олон янз , ажилын санаанууд минь ч онцлог содон ! Ганцаараа , хоёулаа , найзуудтайгаа , хамтрагчидтайгаа эсвэл багаараа ажиллаад ч удирдлагийн түвшинд эсвэл хүлээж авах хүмүүст таалагдахгүй , шаардлага хангахгүй , хүлээлтэнд нийцэхгүй , цаг нь биш , худалдан авагчидад тохиромжгүй гоц гойд бус , гоёмсог алмайрмаар байсан , шилдэг мундаг , чанартай ямарч бай ! Худалдааны өрсөлдөөнд , ажил , мэргэжилийн бүтээмжийн шалгуурт ороод ялагдаж унаж , бүтэлгүйтэхэд өрсөлдөгч нөгөө тал маань амжилт ялалтыг авчихаад нүдний өмнө уур баран доёгонох эгдүү хэдий хүргэмч гэсэн бидэнтэй л адил ар талд нь хүсэн хүлээсэн гэр бүл , зүрхний дотно хүн , хүндэлдэг нэгэн , хайрладаг үнэт зүйлтэйг нь бодолцож тэд нь үүнийг нь басл залбиран хүлээж байсаныг нь бодоод энэ удаа баяр жаргал , амжилт ялалтаа өгчихөөд өөрөө харин алдаа оноондоо тайван дүгнэлт хийнгээ намайг ялж сул талыг минь ойлгуулсан өрсөлдөгчдөө талархаад дараагийн удаа ялна даа гээд итгэл дүүрнээр өөртөө итгээд баярлаж , инээлдэж байгаа хүмүүсийн цог золбоолог гэгээн эерэг байдалд нь зүрхний угаас баярлах чинхүү үнэн сэтгэлийн цэнгэл орших хүртэл .................. Сэтгэл минь чи номхрооч !
Танилуудтайгаа цуг хооллоход минь , үеийнхэнтэйгээ цуг амьдралын тухай алс , хэтийн тухай ярьж хөөрхөд минь бидэнтэй адил үеийнхэн маань хэн нэгний талаар , өөр нэгний талаар таагүй зүйл ярьж , чих дэлсэн онцгүй сонсогдоход миний тухай л биш бол энэ зэргийн амьдралгүй яриа надад ямар хамаа байж уу ? гээд үл тоон хаях нь хэдий амарч гэсэн андуу ташаагаар ойлгогдсон буруу , зөрүүгээр хүргэгдсэн сэдэв болон яригдаж буй хэн нэгэн хүний нэр бас эрхэмийг бодолцож өөрийн нэрийг эрхэмлэдгийн адилаар нүдний далдад ч гэсэн өөрт хэдий ашиггүй ч гэсэн өөр нэгний нэр төрийг өмгөөлөх үнэнхүү их сэтгэлийн тэвчээрийг олтол минь ......................... Сэтгэл минь чи номхрооч
Орой нь ядраад ирэхэд минь тал тал бүрээс минь урд хойд өмнөөс минь зуурч чангаан элдэвийг асуудаг гэнэн томоогүй дүү нар минь тоглоом болгон ноолдог ч гэсэн , гэрийнхэн маань амрах зав чөлөө өгөлгүй зараад үглээд эхэлдэг ч гэсэн , зарим нь дуугаралгүй зөрөөд өнгөрдөгч гэсэн хөгшин өвөө эмээ нар минь ээлжлэн утасдаад толгой эргэмээр яриануудаа эхэлдэг ч гэсэн түүртэж шалтаг тоочилгүйгээр тэд минь өнөөдөр байгаагүй бол тэднийхээ дуу хоолойг санах байсаныг бодоод зарим үед байгаагаараа баярлуулах гэж хичээдэгийг нь бодоод , эв хавгүйхэн ч гэсэн сэтгэлийн үгээ ярилцах гэж хичээдэгийг нь санаад хэдий жаахан амармаар байсан ч өөрийн зүгээс баярлуулж чадах гэрэл гэгээтэй хүлээцтэй сэтгэлийн энэрэнгүй , халамжит зуршил тогтох хүртэл минь ..................... Сэтгэл минь чи номхрооч !
Шөнө нь ТВ асаагаад эсвэл Интернет ороод мэдээлэл харан , мэдээ уншин үйл явдалтай танилцаж байтал манай төрийн эрх баригчид үгүй ээ мөн тэнэг хүн ч олон сургууль төгсөөд ярихгүй мангар зүйлийг яриад тархиндаа сумтай хүн ч өчнөөн олон мэс заслын дараа гарч ирээд амьдралынхаа туршид тоож хиймгүй арайч дээ гэмээр шийдвэр гаргадаг ч гэсэн үнэнхүү гонсоймоор шийдвэрээ өөрсдөө хэрэгжүүлэх гээд гүйлдэж байгааг нь харахаар өрөвдөж хэдий гасламаар байсан ч бидний л төр , бидний л дээдсүүд , өнөөдөртөө байгаа бидэнтэй л тохирсон шилдэгүүд маань бидний урд гарчихаад хараа муутай ч гэсэн чирж гулдарч яваа нь л энэ өөр хэн нэгнийг гаргаад ирвэл өөр яажшуу ч харагдах юм билээ гээд удахгүй гайгүй болох байлгүй дээ үүнээс дор байвал яана гээд мангар шийдвэрийг нь овжиноор ашиглаад , мунхагдуу байдалынх нь арга эвийг олоод олонх бусаддаа ашигтай байдалыг гаргаад өгчих үнэнхүү их аугаагаас аугаа их тэвчээр хүлээц их ухаантай болтол минь ......... Сэтгэл минь чи номхрооч !
Амьдралын гэрэл гэгээг олж харж ухаарч , амьд мэнд , эрүүл энх , хүн болж төрсөн их хувь заяаныхаа төлөө бурханд талархаж сэргэг мэдрэмжтэй , ухаарал болгоомжтой байхыг минь анхааруулж аюул осол гээд янзан бүрээр шалгалт авдаг чөтгөрийг ч бас ойлгох тэвчээр суутал минь ...... хором бүрээ утга учиртай бусдад тустайгаар өнгөрүүлж , энэ бүгдийг үнэлж цэгнээд унасан газраасаа босоод урагш алхан тэмүүлээд элдэв саад бэрхшээл тулгарсанч хүн чанараа алдахгүй байх хүн шиг байх хүртэл минь түрэгдэж дүрсхийлгүй саруул ухааан, алсын хараатай болох хүртэл минь ......................... Сэтгэл минь чи номхрооч !
АМАДДАЙ
DR. ADITYA
Зочин
irgend
иргэн