ЭРЧҮҮДГҮЙ АМЬДРАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
Д.ЭНХБОЛДБААТАР

Тэс хөндлөн эхлэл

Ганц бие эмэгтэйчүүдийн тухай хүүрнэлээ нөхөртэй бүсгүйн түүхээр эхлэхээр шийдлээ. Ц. зургаан жил ханилсан ханьтайгаар барахгүй хоёр хөөрхөн охинтой. Эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд нэлээд удаан хайсны эцэст саяхан нэг томхон компанид дунд тушаалын ажилд орсон юм. Яаж орсон гээч. Анкетад буй “Гэрлэсэн эсэх” гэсэн асуултад “гэрлээгүй” гэж хариулж, “ганц бие болж” байж тэр тэнцсэн байгаа юм. Олон албан газрын хаалга татаж, гэрлэсэн тухайгаа “үнэн зөв мэд үүлснийхээ” горыг хангалттай амссан болохоор тэр энэ удаа “гэнэн загнаагүйнхээ” ачаар ажилтай болжээ. Түүний ажлын газар яагаад “сингл” хүүхэн ажилд авах сонирхолтой байсан бэ гэсэн асуулт ургаж байна. Үүнд хүний нөөцийн мэнэжэр нь “ажлын ачаалал даах чадвартай” гэж хариулсан байх юм. Мэдээж ар гэр рүүгээ яарч адгасан, хүүхэд шуухдаа арчилж тойглосон ажилтан компанид тийм ч ашигтай биш байх л даа. Орой үдшийн уртасгасан цаг, үүрэг хариуцлагын нэмэгдэл гэх зэргээ ажлын ачаалал” гэж хэлсэн нь тэр байх л даа. Өөр янз бүрийн “ачаалал”-ыг яриагүй байгаасай гэж найдна. Ганц биеэрээ байгаа нь “давуу тал”, “чадвар” гэж нийтээрээ, нийгмээрээ үзэж байгаа ийм цаг үед эмэгтэйчүүд маань нөхөргүй байхыг сонгохоос ч яахав гэж эрхгүй бодогдсон юм.

“Амжилт”

Ганц бие хүүхнүүд гэр бүлийн нандин сайхан уламжлал, ойлголтыг эвдэн бусниулж байна хэмээн шүүмжлэх. Жудаг журам, энгэр заамны тухай эрээ цээргүй яриа хаа сайгүй хөвөрнө. Нэгэнт л ганцаараагаас хойш тэд маань яах ч билээ гэж өмөөрөх сэт гэл төрнө. Ганц бие амьдралын хэв маяг янз бүр Ихэнх нь үнэндээ ганцаараа биш. Ээж, аавтайгаа хамт амьдарч буй нь дийлэнх. Ядуу гуцуугийнхаа ичингүйрлээс ангижирч чадахгүйнхээ эрхээр нөхөрт гарч чадахгүй яваа нэгэн байхад орон байр, машин тэрэг, ажил амжилтынхаа асуудлыг аль эрт зохицуулчихаад, ганц биеийн амьдралдаа эзэн болчихсон хүүхнүүд ч цөөнгүй. Ялангуяа олны танил бүсгүйчүүд анхны нөхрөөсөө салсан, эс вэл огт гэрлэж байгаагүй байхыг бид бишгүй л мэднэ. Тэд үүнийгээ ганцхан үгээр тайлбарладаг. “Амжилт”

“Амжилт”-ын нөлөө

40 давсан настай загвар өмсөгч Э.Одгэрэлийг хүмүүс андахгүй. Тэр амжилтад хүрэхийн тулд охиныхоо эцгээс салснаа илэн далангүй хэлдэг. Түүнийг амжилтад хүрээгүй гэж хэн ч хэлэхгүй. Топ тодель Д.Болормаагийн тив, дэлхийн хэмжээнд хэлцэгддэг амжилт “нөхөргүй”- тэй нь холбоотой ч байж мэдэ х юм. Захын энэ мэт жишээ бусад бүсгүйчүүдэд нөлөөлөхгүй байна гэж үгүй л болов уу. Хүүхнүүд чинь атаач хүмүүс шүү дээ. Хоёр жилийн өмнө АНУ-ын томоохон их сургуулийн докторантурт элсэ ж одсон танил бүсгүй цахилгаан шуудан илгээжээ. Олон улсын эдийн засгийн харилцааны асуудлаар тун амжилттай хамгаалснаа дуулгаж, бас 40 нас хүрснээ гунигтайхан бичжээ. Хаа нэг цахим сүлжээгээр холбогдон, чалчих тоолондоо “надад нөхөр мэдэ ж байгаарай” хэмээн тоглоом шоглоом болгон захина. Хариуд нь харин би “наанаасаа таарч тохирох хүн олж ав. Эндээс олдохгүй” гэхдээ огтхон ч алиалдаггүй юм.

Эмэгтэйчүүдийн идэвхжсэн түүх

1990 он. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нуран унав. Үйлдвэрлэлгүй, бүтээгдэхүүнгүй, унд хоолгүй монголчууд ганзагын наймаанд гарахад Эрээн-Улаанбаатарын хооронд хэн “гахай” үүрч явсныг өнөө хүн бүр тод санаж байгаа. Тэд үндсэндээ хүүхнүүд л байсан. Ашиг, алдагдлын амтыг мэдэ рсэн хүүхнүүд гэр бүлдээ зонхилох роль гүйцэт гэж эхлэв. Энэ үеэс ажилгүй, анхиагүй, архичин нөхрүүд гологдож эхэлсэн . Салалтын “boom” боллоо. Тэр үед эрд гарах насанд хүрсэн бүсгүйчүүд “гэр бүл төлөвлөлт”-өөс татгалзлаа. Эхлээд тэдэнд ажил, амжилт, ашиг орлого хэрэгтэй болсон. Нөхөр бол дараагийн асуудал байв. Борооны дараах мөөг шиг олширсон их, дээд сургуулиудын бүх танхимын ихэнх ширээнд охид сууцгаав. Хөвгүүд яахав дээ, шороо малтаад ч болов амьдарна гэх монгол эцэг, эхийнуламжлалт сэт гэлгээ хөвгүүдийг чухамдаа гудамжинд гаргаа юу даа гэх эргэлзээт сэт гэгдэлд намайг эрхгүй хөтлөв. Дээрээс нь ардчиллын нөлөөгөөр идэвхжсэн “эмэгтэйчүүдийн тэгш эрх”- ийн тухай кампанит ажлууд, сурталчилгаа, мэдээ мэдээлэл, олон нийтийн хандлага ба ухамсар хүүхнүүдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэд өнөөдөр эрчүүдээс тохой илүү болсон.

Үргэлжлэлийг уншихыг хүсвэл энд дар