Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Улаан геноцид
Сталин 1935 онд өөрийн итгэмжит цөөн хүний нэг болох Армян үндэстэн Владимир Христофорович Таировыг Монголд томилжээ. Тэрээр гэнэт дуудагдан буцсан Сергей Чуцкаевын оронд ЗХУ-аас Монголд суух бүрэн эрхт төлөөлөгч болсон юм.
Сталин 1935 онд өөрийн итгэмжит цөөн хүний нэг болох Армян үндэстэн Владимир Христофорович Таировыг Монголд томилжээ. Тэрээр гэнэт дуудагдан буцсан Сергей Чуцкаевын оронд ЗХУ-аас Монголд суух бүрэн эрхт төлөөлөгч болсон юм. 1915 оны намын гишүүн, хувьсгалын өмнө Киевийн болон Багинскийн худалдааны сургууль төгсч Москвагийн банкинд ажиллаж байсан яггүй боловсролтой, сүйхээтэй гэгддэг түүнийг чухам яагаад большевик болсныг нь олон хүн ойлгож ядан гайхширдаг байв. Октябрийн хувьсгал ялахад Таиров амьдралын өөр зам сонгож, Москвад цэргийн академид суралцаж, улмаар Хятад, Алс Дорнодод цэргийн зөвлөхийн халхавчаар тагнуулын ажил гүйцэтгэж байжээ.
Таировыг Монголд ирэхэд «шинэ эргэлтийн бодлого» хэдийнээ идэвхжиж, улс орны аж амьдрал сэргэн дээшилж байлаа. Тэрээр Монголын удирдагчдын дундаас Х.Чойбалсантай дотно нөхөрлөж, тулж ажиллах болжээ. Түүнийг ирсэн жил Кремлийн ивээлд багтсан Х.Чойбалсан «өрлөг жанжин» цолоор шагнагдаж, Ерөнхий сайдын орлогч, Дотоод яамны сайдаар хавсран Монголын хамгийн хүчирхэг удирдагчаар тодроод байсан юм.
Тэд албан өрөөндөө нэгэн патиар татуулсан нь энэ байна. Тэр хоёрын ард хүдэр чийрэг биетэй хөрслөг бор эр зогсож буй нь мөн л тэр жил Улсын алдарт гавьяат дуучин цолоор шагнагдаж, ард олны дунд ихэд алдаршсан Магсар хурцын Дугаржав юм. Түүнийг 1935 онд Гадаад яамны дэд сайд болоход хуучин цагийн дотно нөхөр Х.Чойбалсангийнх нь оролцоо яалт ч үгүй байсан гэлцэнэ.
Эрх дархын оргилд хүрч, нэр төртэй, элбэг хангалуун аж төрж байсан гурван андын царайд алсын хүсэл тэмүүлэл, цог золбоо, итгэл найдвар тодорсныг ажиглаж болно. Гэвч хоёр жил өнгөрөхөд хар дарсан зүүд мэт аймшигт хувь тавилан өөрсдийг нь нөмрөнө гэдгийг тэд яахин тааварлах билээ.
...1937 оны намар Таиров Москвад амраад Улаанбаатар руу галт тэргээр буцаж байв. Түүний сууж явсан галт тэргэнд Дотоод яамны орлогч сайд М.Фриновский, Батлан хамгаалах яамны орлогч сайд С.Миронов хоёр хамт явж байсныг тэрээр мэдээгүй ажээ. Галт тэрэг Сибирийн нэгэн өртөөн дээр түр зогслоо. С.Мироновын эхнэр Король Фриновскийн эхнэртэй галт тэргээ даган салхилж байв. – «Хүн амьтан харагдахгүй, анир чимээгүй, гагцхүү өртөөний дэргэд жижиг байшин дүнхийнэ. Гэтэл гэнэт сэтгэл хирдхийлгэсэн, аймшигтай, хүнээс гарсан гэж хэлэмгүй амь тэмцсэн орь дуу сонсогдлоо. Тэгээд л таг чиг болсон. Галт тэрэг хөдлөх болоход би Мироновоос учрыг нь асуулаа.
– Тэр Таиров байх гэж тэрээр санаа алдан өгүүлэв. Тэгж хэлэхдээ нүүр нь чулуу шиг хүрлийсэн байсныг би ажигласан юм».
Тува улсаас эргэж ирээд гэртээ амарч байсан Дугаржавын гэрийн үүдийг шөнө балбах чимээ сонсдов. Хаалгаа тайлтал үл таних буутай цэргүүд гарыг нь мушгиж, хуяглан туусаар үүрд авч оджээ. Тэрээр удтал хоригдож, хөдөлмөрийн лагерьт хүнд ажилд нухлагдсаар эцэж туйлдан тавин долоон насандаа амьсгал хураажээ.
Энэ үед Сибирийн өртөөнөөс эрчээ авсан галт тэрэг Монголын хилд зогсч байв. Фриновский, Миронов хоёр Сталины онцгой даалгавраар Таировын оронд Монголд ажиллахаар иржээ. Тэдний шифрэлсэн цүнхэнд «Заговор» хэмээх гарчигтай баривчлах ёстой 115 хүний нэрс байжээ. Баривчилгаа 1937 оны 9 дүгээр сарын 10-ны гүн шөнөөр эхлэж, цааш үргэлжлэн нийт гучин мянган хүнийг хомроголон хядсан билээ. Хядлагыг Х.Чойбалсангаар удирдуулсан мэт болгож, Фриновский, Миронов нар өөрсдөө биечлэн залж зохион байгуулж байв.
Гурван жилийн дараа их хядлага намжиж, Фриновский, Миронов хоёр мөн л яаралтай дуудагдаад буудан хороогджээ. Харин Хорлоогийн Чойбалсан дахин арван хоёр жил улс орноо удирдсан юм. Тэгэхдээ тэрээр өөрийн биш ч өрөөлийн хүслээр анд нөхөд, элгэн саднаа хядсандаа шаналж, хар дарсан зүүдэндээ харгис аймшигт автан тарчилж байсан биз ээ.
1952 оны өвөл Х.Чойбалсан Москвад эмчлүүлэхээр яваад тэнд таалал төгсчээ. Түүний амьгүй болсон цогцосыг тээсэн галт тэрэг гучин жилийн өмнө тусламж гуйхаар Монголын хувьсгалчдын мордсон, арван таван жилийн урьд Таиров алагдаж, «үхлийн элч» Фриновский, Миронов хоёрын ирсэн тэр л улигт замаар эрчлэн довтолгосоор эргэж иржээ.
Анд нөхдийн, аав ээжийн, ах дүүгийн, гэм зэмгүй олон хүний амийг чухам яагаад хороох болов?
...Францын хувьсгалын үед 1793-1794 онд есхөн сарын хооронд эзэн хаан, хатнаас эхлээд эгэл иргэн хүртэл 40 мянган хүнийг гильтоны сүхээр цавчин хөнөөжээ.
Орост коммунизм тогтсон 1918-1990 онд жаран хоёр жилд 50 сая хүн хядлагын золиос болжээ.
Унгарт 1919 онд нэг сарын дотор «Лениний хөвгүүд» хэмээх хувьсгалчид 590 гаруй хүнийг «хувьсгалын эсэргүү» хэмээн хороожээ.
1936 оны зун Испаний хувьсгалчид 6832 хүнийг мөн л хувьсгалд дайсагнасан хэмээн яллан цаазалжээ.
Монголд 1937 онд 30 гаруй мянган хүнийг «Японы тагнуул», «хувьсгалын эсэргүү» хэмээн буруутган хөнөөжээ.
Хятадад 1966-1976 онд өрнөсөн Соёлын хувьсгалын үед 20 сая хүн хядагджээ.
Этиопи улсын коммунист удирдагчид зөвхөн 1977-1978 онд нэг жилд л гэхэд 500 мянган хүнийг «ангийн дайсан» гэж адлан хяджээ.
Камбожид Улаан Кхмерүүд 1976-1979 онд улсынхаа 3 сая иргэнийг утга учиргүйгээр гадуурхан хяджээ. Тэд бүр нүдний шилтэнгүүдийг хомроголон устгаж байв.
2007 онд Баруун Бенгалыг хэсэг зуур удирдсан Энэтхэгийн коммунист нам маш олон хүнийг хувьсгалд дайсагнасан гэдгээр буруутгаж, хядсан байх юм.
Харамсалтай нь дээрх дэглэмүүд нуран унасны дараа тогтсон шинэ дэглэм нь улсынхаа ард иргэдийг хуучин дэглэмтэй хардан дахин үй олноор нь хядаж эхэлсэн байдаг. Францын хувьсгалын эсэргүү хүчин, Оросын цагаантнууд, Өмнөд Солонгос, Индонез, Этиоп, Камбожи, Тайваны эрх баригчид ард иргэдээ коммунизмын их хядлагаас чөлөөлсөн боловч удалгүй тэднийг коммунизмтай хардан сэжиглэж, нийт 20-иод сая хүнийг ахин егүүтгэжээ. Улаан геноцидын эсрэг хандсан уг хядлагыг «Цагаан террор» гэдэг.
Эдгээр аймшигт мэдээ баримтыг дэнслэн үзэхэд радикал – экстремист номлолоор нийгмийн массын дэмжлэгийг олсон улс төрийн хүчин засгийн эрхэнд гарвал түүний үр дүн нь хядлага, айлган сүрдүүлэлт болохыг төвөггүй нотлож болно. Энэ үүднээс дүгнэвэл Монголд явагдсан хядлага нь Чойбалсан, эсвэл Сталины нүгэл биш юм. Тэр нь системийн хандлага бөгөөд их хядлагад өртөгсөд хийгээд удирдагсад нь цөм системийнхээ золиос болдог жамтай.
Огтын санамсаргүй зургаа авахуулсан гурван анд ч цөвүүн цагийнхаа золиос нь болж замхарсан билээ.

Ч.Содбилэг
СОДБИЛЭГ ЭЭ ЧАМАЙГ АШИГЛАЖ БАЙНА.
...
...
ббб
Зочин