Монгол Улс Австрали улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ жил 50 жилийн түүхт ой тохиож буй. Энэ үйл явдалд зориулан манай баг 67 дахь дугаараа бэлтгэлээ. Зочдоор Монгол Австралийн нийгэмлэгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин, Австрали Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дайвид Прэстон, Монгол дахь Австралийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга асан Э.Номингэрэл нар уригдлаа. Манай нэвтрүүлгийг мульт форматаар хүлээн авна уу.