Хавтгайн бөх, мазаалай чихний хооронд сүүмэлзэх Нарансэвстэй
Хавтгайн бөх, мазаалай чихний хооронд сүүмэлзэх Нарансэвстэй
Мазаалайн өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдөр тохиодог. Ийн тэмдэглэх болоод гурван оныг үзэж байна. Энэ өдрөөр хүмүүс мазаалайн зураг бүхий постер, хэчнээн ховор хөөрхөн амьтан болох тухай пост бичиж, бид зэрэгцэн оршиж байна гэж бусдадаа анхааруулж тунхаглалаа. Зарим улстөрчид чухам 2022 онд нэг мазаалай үхсэний дараа мэдэгдэл хийж байж, улс даяар анхаарч Засгийн газрын хуралдаанаар үндэсний бахархалт амьтнаар зарласан тухай түүх сөхөв.

Ерөнхийдөө бид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилснаар 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны Засгийн газрын 437-р тогтоолоор Мазаалайг Үндэсний бахархалт амьтнаар зарласан гэсэн албан мэдээг сайн мэднэ. Харин төрийн өндөр дээд түвшинд санаачилга гаргуулж, тогтоолтой болж, бүр үндэсний хэмжээний бахархалт амьтнаар зарлуулж, өөрийн гэсэн өдөртэй болсон мазаалайн хувь тавилан бодит байдал дээр ямар байгаа бол?
Мазаалайг Үндэсний бахархалт амьтнаар зарласнаас ердөө найман сарын дараа буюу 2024 оны наймдугаар сарын 27-ндтүүний амьдардаг оршихуйд нь халдсан шийдвэрийг УИХ баталсан юм. Шинэ тутам байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2.8-д Нарансэвстэйн боомтыг сэргээнэ, нээнэ гэсэн дөрөвхөн үг бий. Боомтын сэргэлтийн бодлого, яригдаж байсан боомтуудаас өөр, солиг энэ өгүүлбэр гэнэт орж ирсэн нь цаанаа ямар хөнөөлтэй байсныг шинэ тутам Засгийн газар, тангараг өргөөд удаагүй байсан гишүүд анзаарах сөхөөгүй байсан байж болох юм.Нөгөө талаас хамтарсан Засгийн газар байгуулагдаж, гурван ч намын эрх ашиг нэгтгэгдсэн учраас чухам аль намын санаачилгаар энэ “хулгайн” өгүүлбэр орж ирснийг тогтооход хэцүү.
Хулгайн гэж хэлж байгаа нь учиртай. Яагаад гэвэл бусад заалтуудтайгаа холбоогүй дөрөвхөн үг олон улсын хэд хэдэн гэрээ конвенц, дотоодын хууль журмуудыг зөрчиж байв. Тухайлж хэлбэл, Говийн их дархан цаазат газарт байрлах Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээхээр болбол Биологийнолон янз байдлын тухай конвенц, Уур амьсгалынөөрчлөлтийн тухайн НҮБ-ын суурь конвенц, Зэрлэг амьтдыннүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц, Цөлжилттэйтэмцэх тухай конвенц зөрчигдөж цаашлаад Үндсэн хуулийнхэд хэдэн заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, МонголУлсын хилийн тухай хуулинд заасан заалтууд зөрчигдөжбайгаа. Ийм гэрээ конвенц, хуулийг зөрчин, зөрчиноруулсан энэ дөрвөн үгийн цаана ямар сонирхол, ямар эрхашиг явж байгааг бид олж тогтоох ёстой. Энэхүү Засгийнгазрын мөрийн хөтөлбөр дээр ажиллаж байсанмэргэжилтэн, мэргэжлийн хүмүүс сүүлд хүртэл энэ заалтбайгаагүй гэдэг бөгөөд намуудаас орсон саналуудыгнэгтгэгдэх үед шургуулсан байх магадлалтай. Хуулийн аргаар хулгай хийдэг байдал дэндүү гэмээр гаршсан энэ байдлыг бид яавч өөгшүүлж болохгүй.
Мазаалайн хоргодох сүүлчийн нутаг болсон Говийн их дархан цаазат газарт хэрэв боомт нээгдэхээр бол юу болно гээч. Хүүхдийн зулай шиг нимгэн гэгддэг говийн хөрс тэрүүхэн дээрээ хар чулуулгаар торгоогдож байгаа боловч машины мөрөөр бужигнасан бутархай шороо босч, шар шороон шуурганд төвийн аймгууд хийгээд Улаанбаатарынхан нэрвэгдэж, эмзэг онгон хөрс эргэлтгүйгээр эвдэрнэ. Далаад оны машины мөр хагас зуун жил болсон ч эдгээгүй, тэр хэвээр байдаг гээд бод доо. Тооройн төгөл, дэлхийд ховор ургамлууд Монголоос төдийгүй дэлхийгээс алга болж, заган ойн үндсэн тархац устаж, дэлхийд хосгүй өвөрмөц ландшафт гэж үнэлэгддэг газар байхгүй болно. Мөн хайрга-сайргат цөл, тунамал хурдаст цав, зоо, баянбүрд, элсэн хуримтлал, сайр, шал тойром гээд шинжлэх ухааны нэршил нь яруу найраг мэтсонстох тэр бүх гайхамшгийг бид номон дээрээс л уншдаг болох аюултай. Шугаман дэд бүтэц буюу машин зам тавигдахаар яана гээч. Өнөөх мазаалай маань үргэмтгий гэж жигтэйхэн. Үндсэн нутагшил нь хуваагдахаас гадна зожиг гэдэг нь хэцүү болохоор дайжиж алга болно. Олон зуун км үргэж зугатсаар дараагийн уст цэгтээ хүрч чадалгүй ердөө Монголд, биш ээ дэлхийд 52 бодгаль байгаа тэр тоо багасана. Багасах юу байхав дээ, бүр байхгүй болно л гэсэн үг шүү дээ. Нэг гараараа үндэсний бахархалт амьтнаар зарлаад, нөгөө гараараа ялын дээд хэмжээ өгч байгаа Монголын төр...
Зөвхөн мазаалай ч биш дэлхийд хоёрхон улсад байдаг хавтгай ч устах аюултай. Түүнчлэн тахь, цоохор ирвэс, соргог бөхөн, зүүн гар даахай гээд олон ховор амьтдын сүүлийн орогнох нутаг нь Говийн их дархан цаазат газрын А хэсэг буюу бидний хэлж заншсанаар Алтайн өвөр говь юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ заалт орсон цагаас эхэлж эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэд, хуульчид үгээ хэлж, хэвлэлийнхэн дуугарсаар ирсэн. Үүнтэй зэрэгцээд УИХ дахь АН-ын нэр бүхий гишүүд энэ боомтыг нээлгэхээр УИХ дээр шаргуухан явж эхэлсэн. 2024 оны аравдугаар сар, арванхоёрдугаар сарын огноотой хуулийн төсөл нь 2025 оны нэгдүгээр сараас Нарансэвстэйн боомтыг сэргээнэ, нээнэ гэсэн агуулгатай d-parliament дээр тавигдаж байлаа. Хэний ашиг сонирхлоор, хэний түлхээсээр энэ асуудал ингэж босч ирснийг олон нийт ч гадарлаж байсан. Эрдэмтэн судлаачид ч хатуухан үгийг чулуудаж байв. БНХАУ-ын Гансу мужийнхан манай талаас Нарансэвстэй нөгөө талаас Мазушань гэгдэх энэ боомтыг нээлгэхийн төлөө ихээхэн чармайлт тавьдаг нь хилээс Алтай хот хүртэл Хятадын талын хөрөнгөөр автозам тавина гэдэг саналаас нь харагдана. Говь-Алтай аймаг хамгийн ядуу байна, хүмүүс нь хэцүү амьдраад байна гэж тус аймгийг найман жил толгойлж улмаар гишүүн болсон нэгэн эрхэм мэдэгдэл хийж, энэ боомт нээгдвэл асуудал өөрчлөгдөнө хэмээж байлаа. Харин орон нутгийн иргэд өөр саналтай байв. Говийн их дархан цаазат газар, их оршихуйгаа хамгаалах ёстой гэж орон нутгийн иргэд дуу хоолойгоо нэгтгэсэн. Бургастайн боомтоо хөгжүүлэх бүрэн боломж байхад эзгүй газраар 500 км явж ирдэг жуулчид ч гэж юу байхав, хөгжлийн манлай гээд байгаа тэр муж чинь Хятаддаа хөгжлөөрөө ардаасаа бичигддэг шүү гээд судлаачид ч баримт гаргаж ирсэн юм. Амьтнаа бус хүнээ боддог байлаа гэхэд энэ боомтын хувилбар эдийн засгийн ашиггүй гэдгийг мэргэжлийнхэн нотолсон.
Ямартай ч 2024 оны арванхоёрдугаар сард Нарансэвстэйн боомтыг нээлгэхийг эсэргүүцсэн иргэд d-parliament дээр 33 мянган хүний гарын үсгийг цуглуулж, байгаль дэлхий, ихговио, хавтгай мазаалайгаа хамгаалж үлдэнэ гэдгээилэрхийлж чадсан билээ. Товлолт 30 хоногт ч хүрэлгүй машбогино хугацаанд энэ олон хүний гарын үсгийг цуглуулсаннь байгаль орчны чиглэлээр анх удаа ийм олон хүн нэгдэжчадсан түүхэн үйл явдал болсон юм. Утаа, татвар, даатгалгэсэн бүх хүнд хамаатай асуудлаар хаа нэг боломжийн саналцуглардаг бол Алтайн өвөр говио хамгаалахын тулд ингэжнэгдсэн нь жинхэнэ түүх байлаа. Гэхдээ иргэдийн энэ олонсанал, нэгдэж чадсан хүчин чармайлт шийдэгдэж чадсан уу. Харамсалтай нь үгүй.
Нийт санал 33 мянгад хүрсэн учраас санал асуулгаавтоматаар хаагдаж, УИХ дээр ажлын хэсэг байгуулагдахболов. Тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийнзахирамжаар Төрийн байгуулалтын байнгын хороон дээрЖ.Бат-Эрдэнэ даргаар ахлуулсан Б.Батбаатар, Э.Болормаа, Г.Баярбаатар, Х.Золжаргал нарын таван хүнтэй ажлын хэсэгбайгуулагдсан. Цөөн хэдэн удаа хуралдаж, Говийн их дарханцаазат газар руу явж, байдалтай нь танилцана гэж байсанболовч яваагүй. Хэд хэдэн удаа товлосон ч яагаад ч юм тэдяваагүй. Ингээд явж байтал МАН доторх зодоон эхэллээ. Төрийн ажил мартагдатлаа дотроо хэмлэлдсэн. УИХ-ындарга солигдсон. Шинэ дарга өмнөх бүх ажлын хэсгүүдийгтараасан. Одоо байдал нэг иймэрхүү. Яах нь мэдэгдэхгүйцарцсан. Гэхдээ ашиг сонирхол зогссон уу, гэвэл үгүй.
Хамтарсан Засгийн газар нь огцорч алга болсон ч тэр үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа учраас үндэсний бахархалт амьтан гэгдэх өнөөх мазаалайн маань оршихуй мөнхийн эрсдэлд байсаар л байна. Говь-Алтай аймгийн ИТХ-аас гэхэд аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээхийг дэмжсэн шийдвэр гаргаж, оны өмнөхөн Говь-Алтай аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таванжилийн үндсэн чиглэлийн 6.3-т "Бургастайн боомтыннэвтрэх чадварыг сайжруулж, Нарансэвстэйн боомтыгсэргээн нээхийг дэмжинэ” гээд баталчихсан байгаа юм. Энэ аймгийн удирдлагууд бүр Хамтарсан Засгийн газар сураг ч үгүй байсан 2022 онд Хилийн боомт нээхийг дэмжих тухай 19 тоот тогтоолыг гаргаж байв. “БНХАУ-ын Гансу муж, Говь-Алтай аймгийн холбосон “Нарансэвстэй-Мазуншань” хилийн боомтын үйл ажиллагааг сэргээн нээхийг 7 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжсэнийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд даалгасугай” гэсэн албан бичиг бий. Энэ нь Хилийн тухай хуулийг зөрчиж, Засгийн газрын эрх мэдэлд халдаж, өөрөөр хэлбэл дипломат хүрээнд тохиролцож шийдэх асуудлыг ИТХ-аас шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн талаар иргэний нийгмийн байгууллагаас гомдол гаргасан нь жил дамнан явсаар одоо шүүх дээр очсон.

Энэ боомтыг нээхээр янз янзаар л үзэж байх шиг. Байгаль орчны байгууллагууд, байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид ч тэр бүгдийг нь андахгүй юм аа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар О.Амгаланбаатар гишүүний “... Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний заримагентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилжчөлөөлөх” гэж өөрчлөхөөр санал болгосныг анхаарлынгадна үлдээж болохгүй гэж тэд сануулж байна. Байгаль орчны яамнаас томилдог босоо удирдлагатай, нарийн мэргэжлийн албыг орон нутагт эрх мэдлийг олгох хэрэгтэй байна нэрийн дор шилжүүлээд авбал бас халтай, хортой шийдэл болно гэж тэд анхааруулж байгаа юм.
Нөгөө талаас төрийн түшээд танхим дотроо нэгнийхээ хуулийн хулгайг анхааран ажиглаж, таслан зогсоох нь иргэдийнхээ саналыг авч, төлөөлөхөөр ирсэн хүний хувьд хийх ёстой ажил нь гэдгийг сануулахгүй байхын аргагүй. NoNaransevsteiboomt үндэсний сайн дурын хөдөлгөөний зохицуулагч Р.Болор “Бид хуульд заасны дагуу бүхий л арга хэмжээг авч, баримт нотолгоог бүрдүүлэн эрх баригчдад хүлээлгэн өгсөн. Одоо Монгол төрийн шуурхай арга хэмжээ, зөв шийдийг хүлээж байна” хэмээн ярьсан.
Асуудлыг шийдэлгүй царцаах, мартагнуулах, хуулийн хүрээнд мэт боловч эрх ашгаа шигтгэн, хуулийн хулгай хийдэг энэ байдлыг иргэд одоо мэддэг болсоон. Мазаалайн өдрийг санаачилсан мэт ярьж байгаа салбарын сайд асан энэхүү боомт нээхийг зөвтгөж ярилцлага өгөхийг харж байсан азгүйчүүд одоо тийм ч амар хууртахгүй болов уу.
Хавтгайн бөх, мазаалайн чихний хооронд сүүмэлзэн дайвалзах Нарансэвстэйн нуруу. Хавтгайн шанд, Энгэрийн ус, Талын мэлтэс, Нүдэн булаг, Хонхор сухайт, Бэлийн мэлтэс, Нарийн тоорой, Сайрын хошуу. Нэр нь хүртэл эгшиглэнт, дуудах нь хүртэл яруу найраг шиг ийм сайхан газар нутаг. Нарансэвстэйн боомтыг нээхгүй шүү гэдгээс болоод Ноу Нарансэвстэй гэж сайхан нутгийнхаа нэрийг үгүйсгэл залгаж хэлэх болсондоо гэмшнэм. Үндэсний бахархалт амьтан гэж зарлачихаад үхлийн зангатай явуулж байгаа мазаалайн өмнө бөхиймөөр.
Хууль бусыг нь мэдсээр атлаа албан баримтаас авч чадахгүй дөрвөн үгний хүчийг яана. Ардчилсан сонгуулиар эрх мэдлээ шилжүүлчихээд эрх ашгийн сүрэнд дарагдах ард олны хүчгүйг яана.
Гэхдээ зөвд их хүч бийг, сайнд цаг эргэснийг, хуулиар хулгай хийдэг биш засагладаг цаг ирснийг сануулмаар байна.
Энхцагийн Энэрэл

