Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Амлалтаа аргалах арга бас байна
Саяханаас сонгуулаар амласан 1,5 сая төгрөгийг иргэн бүртээ хүртээх тухай ярилцаж эхлэв бололтой Энэ мөнгөнөөс Эрүүл мэндийн салбарт буюу иргэн бүрт 250000 мянган төгрөг өгч эрүүл мэндийнхээ үйлчилгээнд хэрэглэ гэх болтой Үүнийг яаж зарцуулах талаар ЗГ-ын тогтоол гарч.
Саяханаас сонгуулаар амласан 1,5 сая төгрөгийг иргэн бүртээ хүртээх тухай ярилцаж эхлэв бололтой Энэ мөнгөнөөс Эрүүл мэндийн салбарт буюу иргэн бүрт 250000 мянган төгрөг өгч эрүүл мэндийнхээ үйлчилгээнд хэрэглэ гэх болтой Үүнийг яаж зарцуулах талаар ЗГ-ын тогтоол гарч. Энэ тогтоолд Эрүүл мэндийн даатгалд ядуугаасаа бас залхуу тоомжиргүйгээсээ болоод хамрагдаж байгаагүй болон одоо хамрагдахгүй байгаа иргэдийн сүүлийн 3 жилийн даатгалыг нөхөн төлөхөөр оруулжээ.Ийм хүмүүс монголд 400000 гаруй бий гэнэ. Эдгээр хүмүүст хүн нэг бүрээр одоогийн монголын төрөөс өвгөд хөгшид хүүхэд тахир дутуу иргэдийн Эрүүл мэндийн даатгалыг төлдөг жишгээр буюу жилд 6700 төг(аманд ч хамарт ч үгүй ичмээр дамшиг байгаа биз) орчмоор сүүлийн 3 жилийнхээр бодвол даруй 300 гаруй тэрбум төгрөг гарна. Нийт 2,7 сая хүндээ эрүүл мэнддээ зарцуул гэж 250000 төг өгнө гэвэл энд 600 гаруй тэрбум төгрөг. Тэгвэл энэ мөнгөний талаас илүүг нь сүүлийн хэдэн жил ЭМ-н даатгалд хамрагдаагүй(ядуугаасаа залхуугаасаа бас даатгалынхны хариуцлагагүйгээс хамрагдаж чадаагүй) гэх энэ таварищуудад өх нь. Энэ таворищуудад ч юу байхав эдний нэрийн өмнөөс төр аваад буцаагаад ЭМД гэсэн хармаандаа хийчих юм байна Тэр хармаандаа түнтийгээд хэвтэж байдаг бол ч бөөн баяр. Гэвч энэ хармаанаас нөгөө хармаа руу гулсаад цалин тэтгэвэр мэтийн цөөрхой болгоныг бөглөөд эхлэвэл яана. Анодод нэг тэрбум төгрөг хадгалуулдаг шигээ муу банкинд хадгалуулбал яана гэх мэтийн асуудлаас гадна нэгд, энэ мөнгөнөөс даатгал төлдөггүй явсан иргэдийн даатгалыг төлөөд муу занд сургаад байвал өнөө Эрүүл мэндийн даатгал үг дуугүй төлөөд явсан иргэд маань юу гэхэв Төлсөн нь хохироод төлөөгүй нь хождог юм байна гээд төлөхөө байчихвал өнөө 10 гаруй жил бий болгосон ЭМД аа унагаж дампууруулах болно. Юутай ЗГын төгтоолоор төр иргэндээ тэгш хандсангүй. Үндсэн хуулийн зарчим марчимаа бодсонгүй гэж зарга гарна Тэгэхээр ингэж ялгаварлаж болохгүй нь.
Тэгэхээр яахав Энэ их мөнгөний урсгалыг зөв чиглүүлж зөв менеджмент хийж чадвал эрүүл мэндийн салбарыг тэр чигээр нь босгоод ирэх мөнгө. Тэгвэл иргэн бүрт 250000 төгрөгийг зөвхөн эрүүл мэндтэй холбоотой төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглах,иргэн бүрт эзэмшүүлсэн цахим картанд нь хийе. Ингэхдээ энэ мөнгөний 80000-ийг нь иргэн бүрдээ ЭМДын шимтгэл болгож төр өгч байгаа маягаар хүртээе Ингэхэд энд даатгал төлөлгүй завсардаад явсан иргэн ч 1994 оноос өнөөг хүртэл ЭМД-аа цалингаасаа ямагт төлж байсан иргэн ч жигд төрийн хишгийг хүртэх болно. ЭМД хамрагдаж байгаагүй нь хамрагдаад явчихна ЭМД-тай иргэдэд энэ нэмэлт даатгал(эдгээр иргэд ЭМД –аас нэмэлт үйлчилгээ авах) болно Төрийн хувьд одоо бүх иргэнээ ЭМД-д хамруулж чадсан нэг гавьяа,ЭМД сангаа бэхжүүлж чадсан нөгөө гавьяа, төрийн хишгийг юун түрүүнд ЭМД-аас санхүүжин 2,3-р шатлалын эмнэлгүүдэд иргэн жигд тусламж авах бололцоог хангасан бас нэг гавьяа, эцэст нь иргэн болгонд эзэмшүүлсэн мөнгөтэй цахим карт эзэмшүүлсэнээр иргэн эмчээ эмнэлгээ сонгох том эрхийг ямарваа нэгэн орон нутгийн харьяалал,элдэв маягт гүйгээр шийдсэн том гавьатай үлдэх болно Картан дахь үлдсэн 170000 төгрөгөөрөө иргэн юу хийж болох вэ
Тэгвэл энэ мөнгийг эрүүл мэндийг дэмжих,бэхжүүлэх,өвчнөөс сэргийлэх,өвчин оношлох эмчлэх үйлчилгээнд зориулья. Энэ нь юуны түрүүнд товлолын бус гэгдэх А,Б хүрээний вакцин хийлгэхэд(энэ сайн дурынх учраас хүссэн иргэн хийлгэнэ Хүсээгүй иргэн мөнгөө өөр үйлчилгээнд жишээ нь эрүүл мэндээ хамгаалах гимнастик хөдөлгөөн аэробек бясалгал, фитнес бариа засал усан болон спорт заал г.м)зарцуулах эрхтэй байна. Ингэснээрээ өвдсөн хойно нь эмчилдэг газрууд бус эрүүл байлгахад чиглэсэн үйлчилгээний газрууд бэхжиж шинээр энэ чиглэлийн өдий төдий үйлчилгээнүүд(жишээ нь эрүүл урт наслуулах үйлдэлтэй дорно дахины хийн дасгалууд)бизнесүүд бий болно
Үлдсэн мөнгөөр анхан шатны тухайлбал өрх сумын эмнэлгийн эмч нарын бичсэн эх орны үйлдвэрийн эмийн үнийн хөнгөлөлт болон өрх сумын түвшинд хийх (жирэмсэн нярайн хяналт тойрон эргэлт, урьдчилан сэргийлэх үзлэг ононшлогоо,өдрийн болон гэрийн) эмчилгээний төлбөр хийе.Энэ нь хэд хэдэн ач холбогдолтой. Өрхийн үйлчилгээнд хүмүүс татагдан гэрийн болон өдрийн эмчилгээнд хамрагдсанаар өртөг өндөртэй 2,3-р шатны эмнэлэгт хэвтэх урсгал цөөрнө, Эх орны эмийн үйлдвэрүүдэд томоохон дэмжлэг болно. Өнөөдөр эмийн салбар 100 хувь хувьчлагдсан ч эх орны эмийн үйлдвэрүүд нийт эмийн хэрэгцээний дөнгөж 10 гаруй хувийг хангаж байгаа юм. Нөгөө талаар, амбулоториар хөнгөн өвчин эмчлүүлэхэд иргэн өөрөө эмээ худалдаж авдагаас үнэгүй хэвтэж эмчлүүлж амарч сувилуулахаар 2,3 дахь шатны өндөр өртөгтэй эмнэлэг рүү өвчтөн шаваад байгаа юм. Өнөөдөр том эмнэлгүүдэд ийм “шаардлагагүй өвчтөнүүд” хэвтэлтийн 30-40% -ийг эзэлж байна. Үүнийг бууруулах эдийн засгийн нэг хөшүүрэг болно.Бас мөнгөтэй цахим картаараа өвчтөн эмчээ эмнэлгээ сонгох тул хармаанаасаа мөнгөө төлж байгаатай адил онц шаарлагагүй байж одоонийх шиг “амрах” гэж жилд 3 хэвтээд байхгүй. Энэ цахим карт руу өвчтөн үнэхээр хэвтэх шаардлагаар хэвтвэл л ЭМД сангаас мөнгө хэрхэн орж ирж санхүүжих асуудал ЭМД хууль журмаар шийдэгдэх жич асуудал тул ингээд түр орхие.
Эцэст нь Иргэн цахим картаа бариад сайн үйлчилгээтэй өрхийн эмнэлгийг хайж сонгох тул өрсөлдөөн гарна. Өнөөгийнх шиг үйлчлэх хүрээний нь хүнийг хувиарлах гэж төр үйлээ үзэхгүй. Хувийн хэвшлийн байгууллагын хувьд өрхийн эмнэлгүүд хүчин чадлын хувьд томорч үйл ажиллагаа султай өрсөлдөгч өрхийн эмнэлгүүдийг “идэж ”дампууруулсанаас яваандаа шилдэгүүд нь шалгарч монгол улс чанартай чанаргүй 220 гаруй өрхийн эмнэлэгтэй бус чадварлаг цөөхөн өрхийн эмнэлэгтэй болно.Өрхийн эмнэлгийн эмч ажилчдын цалин хөлс илүү нэмэгдэх тул сайн эмч сувилагч нарын урсгалыг өрх рүү татна.
Иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай ЗГ-ын 84-р тогтоолд заасан(… явуулын амбулоторийн үзлэг оношлогоо эмчилгээнд хамрагдах төлбөрийн эрх олгох ..) заалтыг хэрхэн иргэндээ ч Эрүүл мэндийн системдээ үр ашигтай хэрэгжүүлж болох талаар одоо ярилцая. Дээр бичсэнээр, иргэд сонголтоороо эрүүл мэндийн үйлчилгээндээ картан дахь мөнгөө зарцуулсаар ядахнаа 40-50000 төгрөг картанд нь үлдэхээр зохион байгуулна( ямар үйлчилгээ авч болох ямрыг авч болохгүй,ямар үйлчилгээ хэдэн төгрөгийн тарифтай буюу хязгаарыг нь мэдээж холбогдох журмаар зохицуулна) Аймаг дүүргүүд цусны даралт юм уу зүрх судасны өвчин,чихрийн шижин элэг умайн хавдар гэх мэтийн хүн амын өвчлөл нас баралтад дээгүүр байр эзэлдэг өвчнүүдийг түүж зорилтот скрининг хийх явуулын цомхон нарийн мэрэгжлийн эмч нэрийн үзлэгийг иргэн бүртээ хүрч очиж хийж байж энэ мөнгийг картнаас нь олж авах эрхтэй байхаар зохион байгуулна. Аймгууд сумдаараа зохион байгуулчихна Дүүргүүд өрхтэйгөө нийлж байгаад зохион байгуулчих бололцоотой.Тэгвэл аймаг дүүргийн ЭМГ ,Нэгдсэн эмнэлгүүд хүн амынхаа дундах зонхилон тохиолдох эдгээр өвчнүүдийг илрүүлэх, эрүүлжүүлэх томоохон бололцоо гарах болно.Зэрэгцээд сум өрх аймаг дүүргийн эмнэлгүүдэд томоохон хөрөнгө оруулалт болно Ийнхүү эрүүл мэндийн цахим картаар нь дамжуулж энэ арга хэмжээг хэрэгжүүлэх нь иргэндээ эрүүл мэндийн системдээ ч ихээхэн үр ашигтай ажил болно.
Эцэст нь иргэн бүрт төрөөс хишиг болгож эрүүл мэндийн төлбөр тооцоо хийхээр өгч байгаа энэ 250000 төгрөгөөр 2,3 шатны тусламж буюу нарийн мэрэгжлийн стационарын эмчилгээ нарийн багаж аппаратын шинжилгээнд хэрхэвч зарцуулахаар зохион байгуулж болохгүй. Учир нь эдгээр тусламж үйлчилгээг хэрхэн санхүүжүүлэх талаар ЭМБ болоод бусад хууль тогтоомжуудаар зохицуулагдчихсан байгаа. Нөгөө талаар, үнэгүй юманд нугасгүй иргэд энэ мөнгөөр нь нэг юм уу 3-р эмнэлэгт хэд хоног хэвтээд авах гэсэн хүмүүсийн зохиомол урсгал бий болгочихно. Эсхүл зүгээр ч байсан яахав зүгээр олдож байгаа юмыг гээд Сонгодо эмнэлэгт “комьпютер ”-т харуулсаар хэдэн мөнгө маань хил даваад явчихна. “Хөөс”ийг хүмүүстээ нийгэмдээ ашигтай байдлаар нялзааж авч үлдэх саналаа тэрлэв.Өөр улам олон мэргэн санал гарна гэдэгт итгэлтэй байна.
эмч З.Мэндсайхан. 2010.05.19
sanny
Зочин