Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Филтер буюу ашгийг хэрхэн урсгаж буй тухай
Ямар засаглал тогтож буйг хэмжих гол үзүүлэлт бол ашиг эцсийн шатандаа хэнд очиж байгаа явдал юм.
Ямар засаглал тогтож буйг хэмжих гол үзүүлэлт бол ашиг эцсийн шатандаа хэнд очиж байгаа явдал юм. Мэдээжийн юм шиг энэ үзүүлэлтийг тогтоох нь бодит байдал дээр тийм ч амархан байгаад байдаггүй. Олон шат дамжлага, толгой эргүүлсэн хаалт, булталтуудын учрыг олж байж л ашиг хэрхэн хуваарилагдсан жинхэнэ зураг гарч ирнэ. Наана нь сайн засаглалын маш олон хэлбэр дүрс, хэм хэмжээнүүд “дүр эсгэсэн ардчилал”-ыг бүтээн толгой угаана.
Энэхүү дүрэм засаглалын бүхий л хэлбэр болон түвшинд ялгаагүй үйлчилдэг. Үүнийг тодорхой харуулахын тулд өнөөгийн Монголын хувьцаат компаниудын жишээг авч үзье. Манай томоохон хувьцаат компаниудын хувьцааг эзэмшдэг олон хүн байдаг ч тэдний хэнээс нь ч асуусан хувьцаанаасаа хүртэх ашиг бараг юу ч байдаггүй тухай гомдоллох болно. Яагаад хэний ч нүдэн дээр ашиг хийж байгаа нь тодорхой тэдгээр компаниуд ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ хуваарилдаггүй юм бол?
Тэдний тайлан тэнцлийг үзсэн ч нэг их ашиг харагдахгүй л болов уу. Учир нь тэд өөрсдийн үйлдвэрлэл, үйлчилгээний гол бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн бус хямдхан үнээр өөр нэг компанид зарж байгаан улмаас ашиг бараг л гарахгүй. Тэр азтай компани нь харин хаалттай бөгөөд том хувьцаа эзэмшигчийн өөрийнх нь хувийн компани байх нь тодорхой. Мэдээж тэгэхлээр хаалттай компани дээр хамаг ашиг шүүгдэн үлдэнэ. Харин нөгөө талд нээлттэй компани ашиггүй шахуу ажиллаж байгаа учраас жижиг хувьцаа эзэмшигчиддээ тараагаад байх ногдол ашиг гэхээр юм гарахгүй. Тухайн компанийн хувьцааны дийлэнх буюу зарим компанид бараг 90%-ээс дээш гарчихсан хувь эзэмшигч хүн бүх мэдээлэл, эрх мэдлийг гартаа атгасан ийм нөхцөлд үлдсэн жаахан хувийг хэдэн мянган хүн нийлж эзэмшээд ч нэмэр байхгүй, шийдвэр гаргалтанд оролцож чадахгүй. Ийм нөхцөлд хувьцаа эзэмшигчдийн хурлын утга учир алга болно.
Олон улсад ийм асуудлын хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?
Зах зээлийн журмаараа шийдвэрлэгдэнэ. Хувьцааны дийлэнхийг нэг хүн, нэг гэр бүл, нэг компани эзэмшиж байгаа хувьцаат компанийн хувьцаа үнэ цэнэтэй байж чадахгүй. Хямдхан, үнэгүй хувьцаа гаргах нь компанидаа утгагүй. Хувьцааны үнээ өсгөх сонирхолтой бол хувьцааны эзэмшлийн төвлөрлийг задлахаас өөр арга байхгүй.
Өөрөөр бол хэн тэдний хувьцааг худалдан авах билээ дээ? Шийдвэрээ орон дотроо гаргачаад ирж байгаа том хувьцаа эзэмшигч жижиг хувьцаа эзэмшигчдэд ямар ч боломж олгохгүй. Иймээс шийдвэр гаргалтанд оролцож чадахгүй жижиг хувьцаа эзэмшигчид хичнээн олуулаа байгаад нэмэргүй том хувьцаа эзэмшигч тэдний ашгийг дээрэмдэж, өөрийн хувийн компани руу урсгасны дараа хууль ёсоор ганцаараа ашгаа эзэмших эрхтэй болно. Тэгэхлээр эргээд анхан шатны, танин мэдэхүйн асуултандаа орьё.
Хувьцаа эзэмшихийн утга учир нь юунд оршдог вэ?
Мэдээж хувьцааны үнийн өсөлт болон ногдол ашгаас орлого олох гэсэн санхүүгийн ач холбогдолд, мөн нэмээд тухайн компанийн удирдлага, шийдвэр гаргалтанд тодорхой хэмжээнд оролцох гэсэн эрх мэдлийн сонирхолд оршино. Дээрх байдлаас харахад шийдвэр гаргалтанд оролцох эрхээ эдэлж чадахгүй бол санхүүгийн ашиг гэдэг тун удахгүй алга болно гэсэн үг. Та хувьцаа эзэмшигч бол өөрийн компанийн жишээн дээр энэ асуудлыг бодоод үзээрэй.
СЭЗДС-ийн профессор Түвшинтөрийн ЦЭНД-АЮУШ (Ph.D)
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hjgfdfd
;ouytr
Зочин
хараа
unshigch
Зочин