Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Иракийн парламентын сонгуулийн дүн гарахгүй байна
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Иракт парламентын сонгууль болсон билээ. Гэвч саналын хуудсыг тоолох ажил одоо болтол дуусаагүй байна.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Иракт парламентын сонгууль болсон билээ. Гэвч саналын хуудсыг тоолох ажил одоо болтол дуусаагүй байна. Тус улсын Сонгуулийн төв комиссоос мэдээлснээр саналын хуудсны 95 хувь нь тоологдсон гэнэ. Урьдчилсан дүнгээр Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ияда Аллавигийн тэргүүлдэг эвсэл ялалт байгуулж парламентад олонх болох төлөвөлтэй байна. Харин өдгөө Засгийн газрын тэргүүний албыг хашиж буй Нури Аль-Маликигийн эвсэлийн төлөө ердөө 11 мянган хүн саналаа өгчээ. Тиймээс Ерөнхий сайд Сонгуулийн төв комисст хандан саналын хуудсыг дахин тоолохыг уриаллаа. Учир нь сонгуулийн дүн улс орны байдлыг тогтворгүй болгож, хүчирхийлэл газар авах аюултай гэнэ. Энэ саналыг Иракийн 10 мужийн захирагчаас гадна Ерөнхийлөгч Жалал Талабани дэмжсэн юм.
Харин Иракийн Сонгуулийн төв комисс энэ хүсэлтийг хүлээж авсангүй. Саналын хуудсуудыг гараар тоолоход маш их хугацаа шаардах гэнэ. Тэгээд ч эхнээсээ нэлээд нарийн тоолсон тул дахин ингэх шаардлага байхгүй хэмээн үзжээ.
Иракийн эсрэг цэрэг дайны ажиллагааг эхлүүлж, Саддам Хусейныг түлхэн унагаснаас хойш тус улсад хоёр дахь удаагаа бүх нийтийн ардчилсан сонгууль боллоо. Сонгууль болсон өдөр алан хядах ажиллагаа нэлээд гарсан ч санаал хураалт хэвийн болж өнгөрсөн. 2003 оноос хойш улс орных нь байдал тогтворгүй байгаа Иракт санал хураалт хэвийн явагдана гэдэг маш чухал юм. Энэ нь Иракийн байдал тогтворжиж байгаагийн нэг илэрхийлэл. Гэхдээ сонгуулийн албан ёсны дүн гарсаны дараа байдал хаашаа ч эргэж магадгүй. Ерөнхий сайдын мэдэгдсэнээр санал хураалтын дүнг иракчууд хүлээн зөвшөөрөхгүй, эмх замбараагүй байдал үүсэх гэнэ. Тэргүүлдэг эвсэл нь 11 мянган саналд авсанд бухимдсан Ерөнхий сайд Нури Аль-Малики ингэж байж болно.
Ирак эрх баригчдын хувьд улс орноо удирдах ажлыг мэдэлдээ бүрэн авч, байдлыг хяналтандаа авах нь чухал. Улс төрийн тогтворгүй байдлын цаана үндэстэн хоорондын зөрчилдөөн байдгаас гадна олон жилийн дайны галд нэрвэгдсэн Иракт сонгуулийн шударга явуулах нь юунаас ч илүү чухал. Иракчуудын дийлэнх нь дэмждэг улс төрийн хүчин засгийн эрхэнд гарч байж улс орны байдлыг тогтвортой болгох бодлого хэрэгжүүлнэ. Тэгээд ч АНУ-ын эрх баригчид тус улсаас цэргээ ойрын хэдхэн жилд цэргээ гаргахаа мэдэгдсэн. Тиймээс иракчуудын хувьд улс орноо удирдах ажлыг гартаа авч , улс орноо алан хядагчдын тоглоом болгохгүй байх нь чухал юм. Харин сонгуулийг тойрсон маргаан, зөрчилдөөн газар авбал байдал улам хүндэрнэ.
Ю.Дэлгэрмаа