Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

“Азийн хүүхдүүд 2016” наадамд монголчууд оролцоно
ОХУ-ын Саха Якутск улсад 2016 оны 7 сарын 5-17-нд болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI их наадамд оролцохоор Монголын өсвөрийн 200 орчим хүүхдүүд бэлтгэж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, МУГД, доктор Д.Жаргалсайхантай бид уулзлаа.

-Саха Якутскад болох хүүхдийн спортын наадмын талаар ярина уу?
“Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадам нь 1996 оноос эхлэн 4 жил тутам ОХУ-ын Саха Якутск улсад зохион байгуулагдаж, 2010 онд Олон улсын Олимпийн Хорооны болон Азийн Олимпийн Зөвлөлийн ивээлд орж, 2011 онд энэхүү наадмыг ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлд авсан юм. “Азийн Хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадмыг ОХУ-ын Спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Саха улсын Засгийн газар, ОХУ-ын Үндэсний Олимпийн хороо, ЮНЕСКО, Азийн Олимпийн Зөвлөл, ОУОХ-ны ивээл дор спортын 22 төрлөөр зохион байгуулж 39 орны 4,500 тамирчид, төлөөлөгчид оролцуулахаар болсон.
-Монголын тамирчид хэдэн төрөлд оролцох вэ? Бэлтгэл хэр байна.
Манай улсын тамирчид 1996 оны анхны наадмаас эхлэн оролцож, энэхүү наадмаас тамирчны гараагаа эхэлсэн жүдо бөхийн Х.Цагаанбаатар, М.Бундмаа, боксын тамирчин Н.Төгсцогт, гимнастикийн А.Эрдэнэболд, чөлөөт бөхийн П.Өнөрбат нарын зэрэг олон тамирчин өнөөдөр Монгол улсынхаа нэр төрийг хамгаалж, дэлхийн спортын тавцанд өндөр амжилт үзүүлсээр байна.
Манай улсаас энэ удаагийн наадамд спортын 19 төрөлд 200 тамирчин, дасгалжуулагч, төлөөлөгчдийг оролцуулахаар зохион байгуулж, наадмын ЗБХороонд мэдүүлгээ гаргасан. Бид сагсан бөмбөг, бокс, волейбол, жүдо, кураш, хөнгөн атлетик, мас рестлинг, ширээний теннис, усанд сэлэлт, буудлага, самбо, чөлөөт бөх, байт харваа, таэквондо, хапсагай, уран сайхны гимнастик, шатар, даам, якут харайлтын төрлүүдэд орно. Баг тамирчидаа өнгөрсөн онд явагдсан Монголын хүүхдийн спортын V наадам, өсвөр үеийн УАШТ, тусгайлан явуулсан тэмцээнээс сонгон шалгаруулсан.
Насны хувьд 2000 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн 16 наснаас доош өсвөрийн тамирчид оролцож байна. Одоогоор наадмын бэлтгэл сургуулилт ид явагдаж, баг тамирчид нийслэлд болон хөдөө орон нутагт спортын төрөл тус бүр дээрээ, багш нартайгаа нэгдсэн цугларалтанд гарч бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Монголын баг 2012 оны 7 дугаар сарын 05-16-нд явагдсан V их наадамд 152 хүний бүрэлдэхүүнтэй спортын 17 төрөлд орж 9 алт, 9 мөнгө, 24 хүрэл, нийт 42 медаль хүртэн багийн дүнгээр ОХУ, Казахстан улсын дараа III байрт шалгарч сайхан амжилт гаргаж байсан. Энэ удаагийн наадамд өмнөх амжилттаа ахиулан оролцох төлөвлөгөөтэй байна.
-Монгол улсын өсвөрийн баг тамирчдыг МИАТ ХК-ны онгоцоор олон улсын шууд нислэгээр Якутскад хүргэх юм байна. Үүнийг тодоруулна уу.
Илэн далангүй ярихад тээврийн асуудал их хүнд байлаа. Өмнө нь 2004, 2008, 2012 онуудад манай багийг тээвэрлэж байсан ОХУ-ын “Якут авиалиния” нислэгийн үнэ их өндөр болж, бидний төсөвлөсөн зардал хаанаа ч хүрэхгүй болсон. Нилээн олон хувилбар гарган араас нь удаан хөөцөлдлөө. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хандан хүүхдийнхээ өмнөөс тусламж хүссэн. Тэдний дэмжлэг, оролцоотойгоор Монголын хүүхдүүд МИАТ ТӨХК –ны Боинг-В737-800 онгоцоор анх удаагаа өсвөрийн баг тамирчдаа Саха Якутск улсад хүргэх, буцаах асуудлыг шийдвэрлэсэн. Манай байгууллага МИАТ ТӨХК-тай хөнгөлөлтэй үнээр нисэх гэрээгээ Т.Тамир захиралтай байгууллаа. Онгоцны багтаамжаас болоод 159 хүүхэд шууд нислэгээр Якутск руу явж үлдсэн хүүхдүүд Эрхүүгээр Якутск руу явна. Наадамд оролцох нийт хүүхдийнхээ нэрийн өмнөөс биднийг туслаж дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.
-Наадамд оролцох зардлаа яаж зохицуулж байгаа вэ? Улсаас тусламж дэмжлэг үзүүлж байна уу?
ЭМСЯамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс 2016 оны улсын төсөвт суулгасан зардлын хэмжээнд хүүхдийнхээ тээврийн зардлыг гаргаж байна. ОХУ-ын Саха Якутскийн тал манай тамирчдын хоол, байрны зардлыг бүрэн хариуцаж байгаа. Бид тал талаасаа ярьж асуудлаа шийдсэн. Хүүхдүүдээ спортын бэлтгэлийн өмд, цамц, футболка, шорт авч өгч байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин “Энагура” ХХК-иар захиалан хийлгээд дуусч байна. Бид өсвөрийн тамирчидаа үдэх гаргах, төрийн далбаагаа гардуулан өгөх ёслолоо 7 сарын 3-ны өдөр “Чингисийн талбай”-д хийхээр төлөвлөсөн.
-Саяхан манай оронд Якутскаас зочид ирсэн байхаа. Тэд ямар ажил амжуулсан вэ?
ЭМСЯамны шугмаар ОХУ-ын Саха Якутск хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмын Зохион байгуулах хорооны хүндэт зочид төлөөлөгчид манай оронд ажлын айлчлал хийлээ. Манай төвөөс төлөөлөгчдийг хүлээн авч, айлчлалыг зохион байгуулсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Төрийн Думын гишүүн, БТС-ын байнгын хорооны тэргүүн дэд дарга М.М. Бариев, “Азийн хүүхдүүд-2016” олон улсын спортын наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Е.Глушко, ЗБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.А. Хатылыков нар хүрэлцэн ирсэн. Тэд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, НЗДТГазарт Ц.Энхцэнгэл, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, БТСХТөв болон МҮОХороо, спортын холбоодын удирдлага, албаны хүмүүстэй уулзсан. Удахгүй болох наадмын талаар бидэнд мэдээлэл хийсэн. Монголын өсвөрийн баг тамирчидтай Спортын төв ордонд уулзсан. Мөн Буянт-Ухаа спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Төв бассейн зэрэг спортын барилга байгууламжтай танилцсан.
-ОХУ-ын Якутскын төлөөлөгчдийн айлчлалын үеэр 2020 оны наадам, Монголд явуулах талаар ярилцсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Тиймээ. ОХУ-ын төлөөлөгчид хийсэн айчлалынхаа үеэр 2020 онд болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг Монголд зохион байгуулах боломжийн талаар бидэнд санал тавьж ярьсан. Саяхан энэ тухай олон улсын ЗБХ-ны албан ёсны бичиг нь Эрүүл мэнд спортын сайд С.Ламбаагийн нэр дээр ирсэн байна лээ.
Энэ бол Монголд болох томоохон олон улсын арга хэмжээ мөн тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардах учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд шийдэгдэх асуудал. Үүнийг ЭМСЯамнаас хариуцан хөөцөлдөж байна. Бид энэ удаагийн наадмын нээлтийн дараа 2020 оны наадмын талаар танилцуулга хийх, ном товхимол гаргахаар төлөвлөж байгаа. Хэрэв энэ наадам Монгол Улсад болохоор шийдэгдвэл манай хоёр улсын спортын харилцаа ихээхэн өндөр түвшинд гарна гэж бид үзэж байна. “Азийн хүүхдүүд” 2020 оны наадмын шийдвэрийг олон улсын зохион байгуулах хорооноос Саха Якутскад болох наадмын үеэр хуралдан гаргах юм билээ. Наадмын тугийг 7 сарын 16-нд болох хаалтын ажиллагааны үеэр шилжүүлэн өгнө.
Хэрэв энэ наадам Монголд зохиогдохоор бол олон улсын зэрэглэлийн 50 метрийн бассейн, өсвөрийн тамирчдын нэг дор байрлуулах хотхон зэргийг юуны түрүүнд бэлтгэх хэрэгтэй. Бусад асуудлын хувьд олимп, Универсиад, азийн наадам, дэлхийн аваргын тэмцээнүүдтэй адил том шалгуур тавьдаггүй хүүхдийн олон улсын наадам учраас энгийн, хялбар түвшинд явуулах боломжтой юм билээ. Спортын салбарынхан бидний хувьд энэ наадмыг авах хүсэлтэй байгаа.
Якутск улсын хувьд “Азийн хүүхдүүд” олон улсын наадмыг 6 удаа явуулж их туршлага хуримтлуулсан ба спортын олон барилга байгууламжтай болсон байна. Дараагийн наадмын эрхээ гадаад оронд өгөөд 2024 онд дахин Якутскт зохион байгуулах саналтай байсан. Тиймээс сая ирсэн төлөөлөгчид бидэнтэй энэ асуудлаар ярьсан.