Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Энэ онд АНУ-д болсон онцлох 10 үйл явдал
Associated Press агентлаг АНУ-д энэ жил болсон онцлох арван үйл явдлыг тодруулах уламжлалт санал асуулгаа тус улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн ажилтнууд, захирлуудын дунд явуулж, дүнгээ гаргалаа.
Associated Press агентлаг АНУ-д энэ жил болсон онцлох арван үйл явдлыг тодруулах уламжлалт санал асуулгаа тус улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн ажилтнууд, захирлуудын дунд явуулж, дүнгээ гаргалаа. Тус агентлаг нийтдээ 117 хүнд санал асуулгын хуудас илгээсэн агаад 61 хувь нь эдийн засгийн хямралыг нэгдүгээрт нэрлэсэн байна. Хэдийгээр эдийн засаг хүнд үеэ даван туулж, сэргэлт ажиглагдаж байгаа ч ажилгүйдэл бодитой буураагүй гэдгийг санал асуулганд оролцогсод тэмдэглэжээ.
Өнгөрсөн жилийн санал асуулгыг африк гаралтай америк хүн анх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон үйл явдал тэргүүлсэн бол энэ жил Б.Обамагийн тангараг өргөх ёслол 45 хувийн саналаар удааллаа. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхээр Конгресс, Сенатын танхимд хийж буй Б.Обамагийн тулааныг нөлөө бүхий эрхэмүүд гуравдугаарт нэрлэв.
АР агентлаг оны онцлох 10 үйл явдлыг тодруулах санал асуулгандаа анх удаагаа олон нийтийг оролцууллаа. Тэдний саналыг facebook.com-оор дамжуулан авсан аж. Олон нийт Б.Обамагийн тангараг өргөх ёслолыг нэгдүгээрт, эдийн засгийн асуудлыг хоёрдугаарт оруулсан байна. Хоёрын зэрэг том зөрөө гарсаныг эс тооцвол бусад үйл явдлууд үндсэндээ таарсан дүн гарлаа. Олон нийт Майкл Жексоны үхлийг гуравдугаарт нэрлэсэн бол мэргэжлийн хүмүүс долоод оруулав.
Оны онцлох үйл явдлыг мэргэжилтнүүдийн нэрлэсэн дарааллаар жагсаавал
1.Эдийн засаг. Хэдийгээр эдийн засагт 787 тэрбум доллар оруулсан ч ажилгүйдэл арван хувь давсан. Холбооны төсвийн алдагдал 1.4 их наяд доллар.
2.Б.Обамагийн тангараг өргөх ёслол. АНУ-ын түүхэн дэх анхны хар арьст Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн гэнэ
3.Эрүүл мэндийн салбарын шинэчлэл. Олон сар хэлэлцэгдэж байгаа энэ хуулийн төслийн хувь заяаг Зул сарын өмнө АНУ-ын Сенат шийднэ. Батлагдвал олон сая америкчууд даатгалд хамрагдаж, энэ салбарт шинэчлэл гараагаа эхэлнэ.
4.Авто машин үйлдвэрлэл. Энэ салбарын хувь заяа бүрхэг хэвээрээ. General Motors-ийн Ерөнхийлөгч Rick Wagoner-ыг Засгийн газар ажлаас нь чөлөөлсөн бол, Chrysler өөрийн холбоотон болох Италийн Fiat-ын дарамдат байгаа. Ford дампуурлаас арай хийж мултарсан ч борлуулалт нь шалан дээр унасан.
5.Гахайн ханиад. Хойд Америкаас эхэлсэн энэ ханиадны улмаас 10.000 хүн нас барж, 200.000 хүн эмнэлэгт хэвтсэн бөгөөд 50 сая хүн ямар нэг байдлаар халдвар аваад байна.
6.Афганистаны дайн. АНУ-ын үндэсний эрх ашгийг хамгаалахаар 30.000 цэрэг нэмж илгээхээр болсон. Сонгууль булхайтай болж, үр дүнд нь Хамид Карзай дахин Ерөнхийлөгч “болов”.
7.Майкл Жексоны цаг бусын үхэл. Попын хааны цаг бусын үхэл олон сая шүтэн бишрэгчдэд нь гэнтийн цохилт болов. Түүнд тайвшруулах эм их тунгаар өгсөн хэрэгт эмч нь холбогдож, Лос –Анжелесийн цагдаа хэргийг шалгаж байна.
8.Форт Хүдийн аллага. Тус цэргийн баазын сэтгэл зүйч эмч хошууч Нидал Хасан цэргүүд рүү гал нээсний улмаас 13 хүн амь үрэгдэв. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн.
9.Сенатч Эдвард Кеннедийн үхэл. Гурван ахыгаа өөд болсоноос хойш Кеннедийн гэр бүлийн гол хүн болсон Эдвард тархины хорт хавдараар өөд болов.
10.Худзоны гайхамшиг. АНУ-ын иргэний агаарын тээврийн онгоцны хоёр хөдөлгүүр эвдэрч Худзон мөрөн дээр ослын буулт хийсэн бөгөөд багийн гишүүн, зорчигч нийлсэн 155 хүнээс хэн ч бэртэж гэмтсэнгүй. Нислэгийн багийн дарга Chesley Sullenberger-ийг хүмүүс баатар хэмээн алдаршуулж, уг үйл явдлыг “Худзоны гайхамшиг” гэж нэрлэв.
Энэ жил Ирак анх удаагаа онцлох 10 үйл явдлын жагсаалтад багталгүй 16-д орсон байна. Facebook-ээр явуулсан санал асуулга шинжлэх ухааны үндэслэл муутай, үзвэрийн чанартай тул олон нийтийн саналыг яг таг тусгасан гэхэд эргэлзээтэй гэнэ.