Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Тэрс үзэлтнийг шүүж эхлэв
Бээжингийн албан ёсны үзэл сурталтай харгалдан, улс төрийн системд шинэтгэл хийж, Хятадын Коммунист намын ноёрхолыг эцэс болгохыг уриалсан тэрс үзэлт Ля Сяобогийн шүүх хурал өнөөдөр эхэллээ.
Бээжингийн албан ёсны үзэл сурталтай харгалдан, улс төрийн системд шинэтгэл хийж, Хятадын Коммунист намын ноёрхолыг эцэс болгохыг уриалсан тэрс үзэлт Ля Сяобогийн шүүх хурал өнөөдөр эхэллээ. Ля болон түүний нөхөд улс төрийн эрх чөлөө олгохыг уриалсан өргөх бичгийг эрх баригчдад өргөн барихаасаа өмнөхөн баривчлагдсан юм. “Тунхаг 08” хэмээн нэрлэсэн энэ бичигт Хятадын толгой сэхээтнүүд нэгдэн гарын үсгээ зурчихаад байв. Харамсалтай нь өргөн барьж амжсангүй.
Зул сарын баяраас ердөө хоёрхон хоногийн өмнө болж байгаа энэ хурлыг баярын уур амьсгал орсон олон нийт, хүний эрхийн байгууллагууд анзаарахгүй хэмээн тооцоолсон байж болох талтай. Томоохон байрын үеэр том толгой гаргасан тэрс үзэлтнүүдийн эсрэг арга хэмжээ авдаг нь эрх баригчдын хуучин мэх.
Шүүх хуралд гадаадын димломатчдыг оруулсангүй. Шведийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Николас Уик “Шүүхийн байрны гадаа 15 орчим орны димломат төлөөлөгчид байна” гэж мэдэгдлээ. АНУ, Европын холбоо Бээжинд хандан Ляг нэн даруй суллахыг уриалсан. АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Григори Мей “Бид ийшээ орж чадахгүй гэдгээ мэдэж байна. Бүх юм өнгөрсөн хойно бид өгсөн мэдээллийг нь авахаас өөр аргагүй. Хууль, шүүхийн аливаа ажиллагаа шударга, ил тод байх ёстой” гэлээ
Гуравдугаар сард цагдаагийн хяналт дор цөөхөн минут уулзсанаас хойш Ляогийн эхнэр Ляо Зиа нөхрийнхөө барааг хараагүй, утсаар ч ярьж чадаагүй гэнэ. Нөхрийнх нь шүүх хуралд оролцуулахгүй гэдгийг түүнд өчигдөр л дуулгажээ.
“Тунхаг 08” нэгдсэн 300 хүнээс ганцхан Ля л баривчлагдсан агаад бусдыг нь эрх баригчид айлган сүрдүүлж, дарамтлах гэж энэ хурлыг хйиж байгаа хэрэг. Шүүх хурлын өмнөх өдөр буюу өчигдөр Хятадын Нийгмийн шинжлэх ухааны акедемийн удирдах зөвлөлийн гишүүн Жан Бошуг ажлаас нь халсан байна. Тэрбээр “Тунхаг 08” нэгдэн гарын үсгээ зурсан юм.Халах болсон албан ёсны шалтгаан нь түүний өгүүлэлд Үндсэн хуулийн шинэчлэл хийхийг дэмжсэн зүйл ажиглагдсан гэнэ.
Ляг суллахыг уриалсан бичигт олон улсад нэр хүндтэй Салман Рушд, Умберто Эко, Маргарет Этвуд зэрэг 300 гаруй зохиолчид гарын үсгээ зурсан байна.
О.Тогоо