Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
В.Путин, Д.Медведев хоёрын зөрчилдөөн хурцадсаар байна
В.Путин, Д.Медведев хоёр хамтран ажиллах болсоноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө.
В.Путин, Д.Медведев хоёр хамтран ажиллах болсоноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. ОХУ-ын Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгчийн хамгийн сүүлчийн сонгуульд В.Путин нэрээ дэвшүүлэх боломжгүй байсан. Тиймээс Д.Медведевийг өрсөлдүүлэн ялуулж өөрөө Засгийн газрыг тэргүүлэх болсон. Түүнээс хойш энэ хоёрын хэн нь Оросын жинхэнэ Ерөнхийлөгч хэн бэ, эрх мэдэл хэний гарт байгаа талаар яригдсаар ирлээ. В.Путин, Д.Медведев хоёроос ч энэ тухай нэг бус удаа асуусан. Гэвч аль аль нь хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээс өөр ямар ч тайлбар өгдөггүй. Гэвч сүүлийн үед тэдний дунд хагарал гарсан тухай яригдах боллоо.
Саяхан ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка Москва хотын Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрын дарга А.Багметийг ажлаас нь халах шийдвэр гаргасан. Энэ асуудлыг өөрийн орлогчдоо шийдэхийг үүрэг болгосон нь В.Путин, Д.Медведев хоёрыг зөрчилдөөн улам гүнзгийрч байгаагийн илэрхийлэл хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Үнэндээ Д.Медведевийн ,хүчний байгууллага В.Путины мэдэлд байдаг гэнэ. Түүнээс гадна А.Багмет нь В.Путинтэй их сургуульд нэг курст сурч байсан бөгөөд Ерөнхий сайд хамтран улс төрийн өнгө аяс агуулсан олон хэргийг шийдсэн юм. Зарим ажиглагчдын үэзж байгаагаар А.Багметийг ажлаас нь халсан Д.Медведевийн талын хүмүүсийн хийсэн алхам гэсэн яриа ч бий.
Сүүлийн үед Д.Медведевийн үйл ажиллагаа улам идэвхжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Оросын Ерөнхийлөгч саяхан Москва хотноо болсон залуучуудын чуулган оролцохдоо “Төр ч бас өөрчлөгдөх ёстой бөгөөд өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Улс төрийн систем, эдийн засаг, манай ардчилсан институцууд ч өөрчлөгдөж байгаа. Өөрчлөгдөх шаардлагыг та нар тавих ёстой” хэмээн хэлсэн нь олон хүний анхаарлыг татсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхий сайд В.Путины уламжлалт ёсоор телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож ард иргэдийнхээ асуултад шууд хариулсан. Энэ удаагийн шууд нэвтрүүлэг дөрвөн цаг үргэлжилж В.Путин шинэ амжилт тогтоосон юм. Гэтэл үүний дараахан Ерөнхийлөгч Д.Медведев мөн ийм шууд уулзалт хийхээр бэлтгэж байгаа тухай Оросын хэвлэлээр бичих болсон.
Одоогоор Оросын улс төрийн амьдралд тодорхойгүй зүйл олон байна. В.Путины, Д.Медведев хоёрын хэний гарт эрх мэдэл төвлөрч байгаа нь ойлгогдохгүй байгаа. Энэ нь Оросын улс төрийн хүрээнийхнийг маш хүнд байдалд оруулаад байгаа бололтой. Гэвч ийм байдал удаан үргэлжлэхгүй л болов уу. Эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцатхад аяндаа бүх юм тодорхой болно.
Удахгүй Оросын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Түүнд Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгч хоёрын хэн нь нэрээ дэвшүүлэх талаар В.Путинээс сэтгүүлчид асууж байсан. Түүний хэлсэнээр В.Медведевтэй энэ асуудлаар ярилцаж байж шийдвэр гаргана гэсэн хариулт өгсөн. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нь дэвшихээс ямар тохиролцоонд хүрсэн, хэний гарт эрх мэдэл байсан нь харагдана.
Ю.Дэлгэрмаа
turuu
Эрдэнэ
Зочин
turuu