эдийн засаг 654 нийтлэл байна

Хазгар эдийн засaг I

Эдийн засгийн хөдөлгүүрийн шатахуун нь мөнгө, бүр тодруулбал түүний тасралтгүй урсгал юм. Шатахууны хоc савны нэг нь үгүй тул манай эдийн засаг хэвийн байх боломжгүй, үргэлж л бензин нь дуусаж, саатсаар байна.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд (VIII)

“Тавантолгой” хэмээх өгүүлэл би 2007 оны 7 дугаар сарын 21-ний “Өдрийн сонин”-д хэвлүүлжээ.
#эдийн засаг #нийтлэл

Тэнцүүлэх үү байх уу

Монгол Улс шийдээ гаргаж чадахгүй гүлдийсээр байтал хоёр хөрш мундагдаж эхлэх нь дээ. ОХУ-ын элчин сайд мөн ч шулуухан тулгажээ асуудлыг. Төмөр замаа Оросоор л шинэчлүүл, за гэвэл Орос Хятадын газрын тосны хоолойг монголын баруун нутгаар дайруулж болж байна, үгүй гэвэл Казахстан гэж нэг сайхан сонголт бас бий шүү, өөрсдөө л мэд ухааны зүйлийг хэлжээ.
#эдийн засаг #нийтлэл

Сүнсэн хот уу, Сүлд хот уу?

Эрдэнэтийн зэсийн ордын геологийн нөөц 25 жилийн дараа дуусна. Харин зуун мянган оршин суугчтай манай улсын гуравдагч том хот тэгэхэд яах вэ гэдгээ шийдсэн үү? Энэ асуултын хариу аль болох хурдан тодорхой болох тусам уул уурхай дагаж бүрдээд, нөөц нь дуусахаар хаягддаг Сүнсэн хотын сүрэгт нийлэх магадлал улам бага болно.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд (VII)

Гадаад харилцааны сайд Занданшатар “урвагч дайснаар” тодорлоо. Түүнийг Монголд урааны шаар булшлах гэрээг америк, япончуудтай нууцаар хийсэн, аягүй бол үүнийхээ төлөө бөөн хахуул авсан гэж буруутгасан хэрэг. Үнэндээ ийм юм байгаагүй. Хаана ч ийм ил болоод далд хэлэлцээ хийгдээгүй.
#эдийн засаг #нийтлэл

Орхон манлайлж, Дундговь баян ходоод болжээ

Монголчууд аймгуудаа зүг чигээр баруун зүүн, байгалийн тогтолцоогоор нь хангай, говийн гэх зэргээр ангилдаг. Төр засаг янз бүрийн шалтгаанаар аймгуудыг нэгтгэнэ, задална. Бүтэц өөрчлөх бүрт сумууд нэрвэгдэж томорно, эсвэл алга болно. Монголын хөдөөд суурин амьдрал хэвшүүлэх талаар урт хугацааны бодлого байдаггүй.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд

Олон нийтийн байгууллага буюу Төрийн бус байгууллагыг ардчилсан нийгмийн хамгийн тулгуур нэгжийн нэг мөн гэж үздэг. Чухамдаа Төрийн бус байгууллагаар дамжин иргэдийн санаачлага оролцоо төрийн бодлогод нөлөөлдөг, үүгээрээ иргэдийн зүгээс төрийн бодлогод оролцох хянах, бололцоо гардаг. Ардчилсан нийгмийн оршин тогтнох амин сүнс нь чөлөөт хэвлэлийн зэрэгцээ олон нийтийн байгууллага юм.
#эдийн засаг #нийтлэл

Тариаланг заах сонирхол

“Малаа яаж маллахаа Марксиз­маар заалгахгүй...” гэсэн яруу найргийн мөр Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд айхтар нөлөөл­сөн гэлцдэг. Гэхдээ энэ нь мал аж ахуйн чиглэлийн бизнест сайн юм болоогүй. Оронд нь аж ахуйн нөгөө салбар болох газар тариа­лан дээр эрх мэдэлтнүүд хэлэхгүй заахгүй юм алга.
#эдийн засаг #нийтлэл

Монгол “Лондонгийн нүдээр”

Хөрөнгө оруулалтын банкныхан Темза голын Ламбезийн гүүрний хойд шувтаргад эргэх 135 метр өндөр алсын харагчийнхаа шилэн хоргонд ороод Лондон хотоосоо цааш харж энэ хорвоогийн хаана нь хөрөнгө оруулалт хийхээ тогтоодог бололтой.
#эдийн засаг #нийтлэл

Бид энэ 150 компанийг зулгааж амьдардаг

Шилдэг тэргүүний хэн бэ гэсэн номинаци бүх салбар дээр бий. Урлаг спорт зэрэг олон сал­ба­рынханд “Шилдэг” болох нь нэр төр, эдийн засгийн ач холбог­долтой байдаг. Чухам шилдгийн шилдэг болохын төлөө л ажиллаж амьдардаг гэхэд хэлсдүүлсэн гэх­гүй. Хамгийн шилдэг дуучин болох­гүй л юм бол урлагаар явахын утга юусан билээ.
#эдийн засаг #нийтлэл

“Чалко” буюу В.Якунин

“Баярт” мэдээ сонсогдов. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Эрдэнэс Тавантолгойгоос нүүрсний цуваа Хятадыг чиглэхээр боллоо” гэсэн гашуудлын мэдээг зар­ласнаар монголчуудын хоолтой хонох үүд хаалга нээгдэв.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд

Оросын төмөр замын босс Якунин гэгч Монголын Ерөнхий сайдад дугтуйлсан захидал явуулжээ. Захидал хаягласан эзэндээ хүрэхээс хэд хоногийн өмнө Монголын нэгэн өдөр тутмын сонинд орчуулагдан хэвлэгдсэн байна. Хаяглагдсан эзэн уурлан тусгаар улсын Засгийн газрын Ерөнхий сайдад хаяглагдсан захидлыг замаас нь задалж хэмээн үүнийг шалгахыг Тагнуулын газартаа даалгажээ.
#эдийн засаг #нийтлэл

Үйлдвэртэй л болъё

Үндэсний аюулгүй байд­лын нэг чухаг тулгуур бол эдийн засгийн аюулгүй бай­дал. Үүнийг энгийнээр ойлго­вол хөрш орнууд хилээ хаа­лаа гэхэд тэднээс хамаарал­гүйгээр улс үндэстнээ хоол­лож, өдөр тутмын амьдрал доголдолгүйгээр үргэлжлээд явчих боломжтой байх явдал юм.
#эдийн засаг #нийтлэл

Хомокарбонус

УИХ-ын Хаврын чуулганы нээлт басчиг ярих юмтай боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс даргын засаглалтай биш, хуулийн засаглалтай орон болж байна. Албан тушаалтай ч бай, мөнгөтэй хөрөнгөтэй ч бай, танилтай талтай ч бай, хэнбугай ч хууль зөрчсөн бол хууль араас нь очиж байна” гэж хэлснээр МАН, МАХН-ын гишүүд хурлыг орхин гарав.
#эдийн засаг

Эдийн засгийн хавар

Оюутолгой тойрсон асуудлууд гацаанд орсноор уул уурхайн салбар дээр түшиглэсэн манай эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлтүүд гарч, сөрөг хүчнийхний хэл амыг гозгонуулж, эрх мэдлээс гадуур яваа хэсгийнхнийг “ярих юм”-тай болгож эхэллээ.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд

1928 онд Монголоос гадаадын хөрөнгө оруулагчид хөөгдөн гарснаас хойш анхны өрнийн хөрөнгө оруулагч “Тэмүүжин мэнч” Англиас 1992 онд орж ирлээ. Энэ бол жижиг дунд оврын оёдлын үйлдвэр. Дэлхийн худалдааны байгууллагад элссэний шан болгож оёдол сүлжмэлийн бүтээгдэхүүний квот авсныг ашиглаж Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Америкт экспортлох зорилготой. Үйлдвэр ашиглалтад ороод хэдхэн сарын дараа тэнд бослого гарлаа.
#эдийн засаг #нийтлэл

Хямралд ч нээлттэй эдийн засаг

Монголын эдийн засагт маш том нөлөөлөл авчирч буй үзэгдэл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 онд өмнөх оныхоос бараг 40 хувиар буюу 800 сая ам.доллараар буурсан явдал.
#эдийн засаг #нийтлэл

Хийсвэр төсөв дээр нэмэх нь төсвийн гадуурх хөрөнгө

Талх, чихэр, архи, махнаасаа бусад бараг бүх бараагаа гадаадаас авдаг манай улсын хувьд экспортын орлого амин чухал үүрэгтэй. Манай эдийн засаг, нийгмийн амьдралын өнгө үзэмж ч бас Хятад улсад борлуулж буй нүүрс, зэсийн үнээс бүрэн хамааралтай.
#эдийн засаг #нийтлэл

Онилогдсон инфляц

Халаасчин нөхөр тавагны чихэр авахдаа хүртэл дунд, долоовор хуруугаараа хавчиж хүртсэн удаатай гэж байгаа юм. Ийм хуруу цүнхэнд шургавал нэгмөсөн хуу хамдаг ч хохирогч нь цөөн. Барьж авч, хугалж мушгиж болно.
#эдийн засаг #нийтлэл

Киприйг сонсох шаардлага

Тухайн улс орны эдийн засгийн хэвийн урсгалыг хангахын тулд хэдий хэм жээний мөнгө шаардлагатай вэ? Жишээ нь, Европын холбооны гишүүн орнууд банкуудынх нь нийт хөрөнгө эдийн засагтайгаа харьцуулахад дунджаар 3.3 дахин их байвал зохистой гэж үзэж байна.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд

Зарим элемент цацраг ялгаруулдгийг ХХ зууны эхээр нээжээ. Харин энэ цацраг ямархуу хортой болохыг мэддэггүй байв.
#эдийн засаг #нийтлэл

Дарханд яагаад газрын тосны үйлдвэр барихаар болов

Хувьдаа унаатай, трак­тортой олон мянган сонгогчид бензин, дизель түлшний үнэ өсөхөс ухаан алдталаа айдаг. Бензиний үнэ тавьхан төгрөгөөр нэмэгдэхэд биеэ үнэлэгчийн үнэ хүр­тэл хөдөлдөг гэх наргиан бий.
#эдийн засаг #нийтлэл

Таван чадвар

Улс орон бүр үсрэнгүй хөгжих, хорвоо дээрх бүх төрлийн баялаг, эрх мэдлээс хувь хүртэх сонирхолтой байдаг. Олон улсын зах зээл дээр өөртөө хамгийн ашигтай байршил олж авах, түүнээ хадгалж бэхжүүлэх, олз ашгаа өсгөх сонирхлыг тухайн улсын бизнесийн төлөөлөл хэрэгжүүлдэг.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд

1990-92 онд эхлүүлсэн эдийн засгийн реформ дараагийн дөрвөн жилд нь үндсэндээ таг зогссон байлаа. 1996 онд байгуулагдсан шинэ Засгийн газар алдагдсан жилүүдийг нөхөхөөр уйгагүй ажиллав. 350 хувь хүрээд байсан гиперинфляцийг яаралтай зогсоон, мартагдсан хувьчлалыг сэргээж, банк санхүүгийн салбарт үндсэн эргэлт хийв.
#эдийн засаг #нийтлэл

Баялагийн хараал

Наяад оны үед Эрүүлийг хамгаалах яамнаас анх удаа улс даяар патологийн судалгаа явуулжээ.
#эдийн засаг #нийтлэл

Хөгжил гэрлийн хурдаар, гэхдээ 50 жилийн зөрүүтэй

Манай улс хэдэд вэ, аль зиндаанд яваа вэ, хэддүгээрт вэ гэдэгт өмнөх нийгэм хариулт өгч болоод байлаа. Социализмын материал-техникийн бааз гэдэг онолоор нийгмийн формацаа олоод тогтоочихдог байсан тул ихээхэн хялбар байсан хэрэг. Ялангуяа ЭЗХТЗ-ийн хүрээнд бид хэн бэ гэдэгт тун түвэггүй хариулж болж байв.
#эдийн засаг #нийтлэл

Баялгийн хараал

Монголчууд их зөнтэй ард түмэн юм. Эсвэл уул уурхайн асуудлаар эртнээс их өргөн мэдлэгтэй байжээ. Энэ нь бидний хэн нь ч гэсэн уул уурхайн тухай мэтгэлзэж болхыг харуулаад байгаамаа. Нотлий л доо. “Төөрсөөр төрөлдөө” гэж нэг кино байна. Нэг хүрлэгэр сайхан монгол эр “бух” олж байгаа.
#эдийн засаг #нийтлэл

Их алгасалт-II

Ер нь манай төдийгүй дэлхийн эдийн засаг сайжирч, шинэ шинэ ажлын байр нэмэгдэж байгаа нь Ватиканы ордонд папын орон тоо онгойсноос эхлээд харагдаж байна. Чааваас хөөрхий, Венесуэльд ч гэсэн ерөнхийгийн орон тоо гарчихлаа. Манайд ч ерөнхийлөгчийн сонгууль болно.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

Брэнд яаж төрдөг вэ?

Уул уурхайн баялгаар эдийн засгаа солонгоруулахын тулд Шинэчлэлийн Засгийн газрын санаачилгаар тодорхой, бодитой сэдэвт төвлөрч хэлэлцүүлсэн нь ноос ноолуур, арьс шир, мах, сүү буюу хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт сор (брэнд) бүтээгдэхүүн бий болгон дэлхийн зах зээл дээр хэрхэн гаргах, макро болон микро эдийн засгийн ямар нөхцөл бүрдүүлэх тухай байв.
#эдийн засаг #нийтлэл