Бид энэ 150 компанийг зулгааж амьдардаг
Шилдэг тэргүүний хэн бэ гэсэн номинаци бүх салбар дээр бий. Урлаг спорт зэрэг олон салбарынханд “Шилдэг” болох нь нэр төр, эдийн засгийн ач холбогдолтой байдаг. Чухам шилдгийн шилдэг болохын төлөө л ажиллаж амьдардаг гэхэд хэлсдүүлсэн гэхгүй. Хамгийн шилдэг дуучин болохгүй л юм бол урлагаар явахын утга юусан билээ.
Шинэ жилийн “Сүлд мод”-ны наадмаа хийгээд дөрөв таван сар өнгөрсөн хойно саяхан “Аж ахуйн нэгж”-үүдийн шилдгүүдийг шалгаруулсан дүн гарлаа. Энэхүү “Социалист уралдаан”-д магнайлсан хамт олонд Засгийн газар баяр хүргэж, баярын бичиг, “150” гэсэн тоо бүхий сувенирийг ёслол төгөлдөр гардуулж гар бариад л гүйцээ. Иймхэн юм авахын төлөө жилийн турш уралдацгаасан юм шиг. Дараа нь “ТОП-150” компанийн тоонд багтсан гээд зэрэг дэв нэмэгдэхгүй, тендерээр шагнуулахгүй, татвараас чөлөөлөгдөхгүй. Гэхдээ шинэ оны үй олон номинациудаас зугтаалгаж өдийд дүнгээ гаргаж буй нь онцгойлсон хүндэтгэл биз ээ. Зах зээлд шилжсэн өнөө үед улс орны ихэнх ачаа хувийн хэвшил дээр тогтоод хэвшлээ. Эдэн дундаа байнгын илүү ачаа үүрэгчид ч бий болоод уджээ. Тэд бол өнөө л элдэвлүүлдэг хэд. Шалгарлаа гээд “Улсын сайн малчин”-д өгдөг шиг бэлэг сэлт байхгүй болохоор дахин дахин тэргүүний болоод байна гэсэн хэл ам гардаггүй юм билээ. Угаасаа үзүүлэлтүүд нь ойлгомжтой. Өнгөрсөн жил нэмсэн ажлын байр, татвар төлсөн хэмжээ, юу барьж босгов гэсэн хэдэн үзүүлэлтийг Худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газраас гадна олон нийт ч хараад дүн тавьчих боломжтой.
Жишээ нь хувийн компаниудын магнайд яваа “М-Си-Эс” групп гэхэд татварт ноднин 290 000 000 000 төгрөг улсдаа тушаажээ. Энэ зоосыг дүйцүүлбээс боловсролын салбарт ажиллаж буй 44000 багшийн цалинг жилийн турш дахиад дээр нь нэмээд саяын дөрвөн сар хүртэл зөвхөн энэ компани даасан болж таарч байна. Өнгөрсөн жилийн татварыг л хэлж байгаа хэрэг шүү дээ. “М-Си-Эс” ганц өнөө жил ийм амжилтад хүрээд байгаа биш. Сүүлийн хэдэн жилийн турш хувийн хэвшлийнхний түүчээ тогоруу явсаар ирснийг бүгд мэдэж байгаа. Ноднин ажилтай болсон мянган хүн, ноднин шинэ байранд орсон 1614 айл, ноднин ашиглалтад орсон цахилгаан станцынх нь буянаар тогтой болсон говийн аймаг, сумд үүнийг нотлоод өгнө.
“ТОП-150”-ын эхний 15-д орсон компаниуд Монголын нийт орлогын 90 хувийг бүрдүүлдэг гэнэ. Үүнд “Эрдэнэт” 600 тэрбум, “МАК” 145 тэрбум, “Петровис” 100 тэрбум, “Номин” 35 тэрбум, “Шунхлай” 30 тэрбум, “Моннис” 27 тэрбум, “Сод Монгол” 25 тэрбум, “Витафит” 24 тэрбум, “Алтан Дорнод Монгол” 20 тэрбум...Эдгээр компаниуд төр засагт хандан “Татвар төлөгч бидний мөнгийг юунд зарцуулав” гэж хамгийн чанга дуугарах эрхтэй юм даа. Гэвч ихэнх нь өгдөг тушаадаг юмаа өгчихөөд өмнөх ажилдаа анхаараад тэгж явах зав гардаггүй. Мөнгө олдог, босгодог, ажил бүтээдэг, нийгмийн баялаг үйлдвэрлэдэг энэ хэдхээн байгууллагыг монголчууд бид элдвээр хэлэн хэлэн тал талаас зулгааж амьдардаг юм. Хувийн өмч хөрөнгийг хэдэн үеэрээ мэдрээгүй өссөн болоод ч тэр үү одоо болтол олон хүн социалист хүмүүжлээ гээж чадахгүй байгаа. Баян хүнд хорсох, баялагт хайхрамжгүй хандах, зүгээр ашиг олох, боломж гарвал хулгай хийх зэрэг ад мөрийн явдлыг одоо ч ид хав болгон ил цагаан ярьцгаадаг нь өмнөх нийгмийн үлдээсэн эмгэнэлтэй өв уламжлал билээ.
Амьдралын хүнд бэрх байдлаас шалтаглан маш олон хүн татвараас бултаж аж ахуйн нэгж байгуулахгүй, орлогоо нуух, хуурамч бараа бүтээгдэхүүн хийх, тэр бүү хэл хуурамч мөнгөн дэвсгэрт хүртэл хийж аж төрж байна. Улаан цагаан хүний хармай руу гараа шургуулаагүй ч түүнээс ер дутахгүй хулгайн сэдэлт үйлчилгээ, үйлдвэрлэл Монголоор дүүрэн байдаг. Ховор амьтан ургамлын, алтны, ойн, махны “нинжа”, “Ченж” нэр алдартнууд үлэмж ашиг хонжоо олох боловч улсад татвар түрээс төлдөггүй. Төрийн сан хөмрөгт орж ирсэн хуримтлалыг тарааж хуваарилах хөнгөн шингэн ажил дээр хэтэрхий олуулаа шавсан тогтолцоотой. Энэ нь төрийн албан хаагчдыг хэлж байгаа юм. Компанийн Тооп 150 босс энд тэндээс мөнгө зууж ирэхэд өмнөөс нь 150 мянган төрийн албан хаагч ангаахайнууд шаагилдан угтдаг. Нэг шувуу мянган дэгдээхэй тэжээнэ. Улсын үйлдвэрийн “Эрдэнэт”, хувийн хэвшлийн “Эм-Си” энэ тэр бол бүр хэдэн арван мянган төрийн албатнуудыг хооллож, хувцаслах нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Тэднээс зарим нь татварыг өөртөө гувчуулж, арван хэдэн тэрбумаар нь авгай хүүхэд ах дүүгийнхээ дансанд хийчихсэн байна шүү. Ер нь бохир мөнгө, далд эдийн засаг гадуур замбараагүй байгаа бололтой. Гаднаас нь харахад гэмгүй царайлсан, гоц гойд юу ч хийдэггүй мөртлөө цаанаа аймаар их бэлэн мөнгөтэй, үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүс зөндөө тааралддаг. Тийм хүмүүс хэвлэл мэдээллээс буутай анчин харсан чоно шиг огло харайн зугтана. Өөрсдийгөө олноос бүх хэлбэрээр нууж хар шил зүүн цувныхаа захыг босгон доош харж явцгаадаг.
Угж соосог хэрэглэгчдийн дараагийн эгнээнийхэн гэвэл манай яруу алдарт тамирчдын, урлаг соёлынхны сүрт жагсаал орж ирнэ дээ. Манай 150 тооп бас тэднийг “Тооп” болгохын тулд нэмэлт зардал гарлагдана. “Буян” Жагаа мэтийн шударга ааш муутай ганц нэгхэн бизнесмэнүүд хандив гуйгчдыг хөөгөөд гаргадаг байх. Түүнээс ихэнх нь үгүй гэж чадахгүй шулуухан дээрэмдүүлж байгаа харагддаг.
Энэ мэтчилэнгийн нийт гурван сая шахам хүн амын 90 хувийнх нь янз бүрийн проблемийг 150 “муусайн баячуул”-аас татвардан гаргуулдаг.
Засгийн газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг энэхүү шалгаруулалт энэ жил 12 дахь удаагаа боллоо. Шалгаруулалтад багтсан компаниуд тун баяр хөөртэй байна. Зарим нь хүүхэд шиг онгироод хойтон бүр их татвар өгч, сургууль эмнэлэг, цэцэрлэг барина гэх юм. Энэ топ компаниудыг хараад байхад мөрөөрөө ажлаа хийгээд нийгэмдээ болж өгвөл шударга хандчихдаг арга барилд шилжижээ. Гэнэт их ашиг олохдоо биш тогтвортой тасралтгүй хөгжих замаар байгууллагынхаа насжилтыг уртасгахад ухаанаа зарцуулж байна. Улс төр, засаглал байн байн дотоод ажилд нь оролцож хорьж, зөвшөөрөөд байхгүй бол хамгийн нийгмийн ухамсартай, хариуцлагтай орчин хувийн хэвшил дээр л бий болдогийг харлаа. Сонин юм шүү. Уг нь намын байгууллага, цэргийн анги дээр л илүү эх оронсог, хэнээтэй баймаар юм.
Тэгэхэд бор зүрхээрээ зүтгээд жаахан орлог олсон компанийн эзэн капиталист зарчмаа зөрчөөд бусдад тус хүргэх гээд хадуураад явчих юм. Бүгдээрээ ч тийм биш л дээ. Гэхдээ ямар ч байсан нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийсэн аль ч газар тэрнээсээ болоод учиргүй хоосроод дампуурчихсан явдал одоогоор л лав сонсогдсонгүй.
“ТОП-150” компанидаа нэг удаа ч гэсэн баярлалаа гэж хэлцгээе.
mt
ganga
Зочин
Jiriin 1 tatvar tologch
Heel hahuuli
Сайн бичжээ
Сайн бичжээ
атар
Зочин
Зочин
Эрдэнэ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Test
Зочин
Зочин
еер енцгеес харья
Зочин
Зочин
энгийн баримт 2
энгийн баримт
Татвар төлөгч
Debterbayar
Зочин
Зочин
FOOD CHAIN...
yes
Зочин
Зочин
Зочин
Зочин
Iim l baihgui yuu daa...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Баяраа
Зочин
kuskar
Зочин
бодол
Зочин
Зочин
Зочин
Зочин
USA
yun shudarga Jagaa
nasaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unen ugten
Зочин
Батнэрэн
Зочин
Зочин
ченжүүдээ өмөөрч хэлэх үг
Сайн байна
oko
Зочин
Зочин
Зочин
иргэн
zochin
Эерэг сэтгэлгээтэн
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
zochin
Зочин
зочин
Зочин
Монгол
Зочин
Гангаад
Зочин
Зочин
ss
Zochin
Zochin
Зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
Зочин
MGL irgen
Зочин
Dondog
irgen
Зочин
Зочин
Зочин
Densmaa
Zochin
ГАНАА
tatvar tulugch
bayarlalaa.
150
suuri
150-iin neg
UNEN UG
Хөгжил