Ирэх хоёр өвлийн аль нэгэнд Улаанбаатар таг харанхуй, тас хөлд үү хот болох магадлалтай байгаа. Үйлдвэрлэлийн осол, цаг агаарын цочир хүйтрэл зэрэг хүчин зүйл үүнийг өдөөж, хүн ам, бизнес эрхлэгчид ноцтой эрсдэлд орох үед хэн, ямар арга хэмжээ авч чадах, ер нь нөөц төлөвлөгөө байгаа эсэхийг хэнээс ч асуугаад нэмэргүй аж.

Улаанбаатарт “ДЦС V” барих шавыг найм дахь удаагаа тавих гэж буй Монгол Улсын Засгийн газраас энэ тухай асуугаад бүр ч хэрэггүй. Худлаа ярихаас хэтэрдэггүй, зөвхөн цаасан дээр л ажил хийдэг гурван төрийн нүүр үзэж буй улаанбаатарчууд хувь заяагаа бөөд даалгах үлдэв бололтой.

Бодит байдал

Хотын цахилгаан, дулааны хангамж нь хэрэглээнийхээ өсөлтөөс хоцроод олон жил өнгөрөв. Төвийн эрчим хүчний системийн цахилгааны дөрөвний нэг, дулааны тавны гурвыг дангаараа ДЦС IV хангадаг.

Хуучирч элэгдээд жагсаалтаас гарах болчихсон хоёр, гуравдугаар станцтай нийлээд Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын нийлбэр хүчин чадал нь эдүгээ 1585 Гкал/ц (Гигакалори/цаг). Гэтэл 2010 онд дулааны хэрэгцээ 1555 Гкал/ц-т хүрч үйлдвэрлэх хүчин чадлаа давжээ. 2013 онд Төвийн бүсийн эрчим хүчний систем цахилгааны оргил ачаалал 875 мВт болж хүчин чадлаасаа хэтэрсэн тул ОХУ-аас 160- 170 мВт-ыг өндөр үнээр импортолж өвлийг өнгөрөөв.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2011 оны статистикийн тоо баримтаас үзвэл, Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ сүүлийн гурван жилд дунджаар долоон хувиар өссөн гэнэ. Энэ хэрэгцээг хангах хэд хэдэн шинэ станц шаардлагатай тул “Улаанбаатарын ДЦС V” төслийг 450, 370 мВт гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж нийт 820 мВт цахилгаан үйлдвэрлэх анхны тооцоог хийжээ.

Долоон удаа шав тавьж дэлхийн дээд амжилт тогтоосон станц

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тавдугаар сарын 7-нд 300 мВт цахилгаан, 700 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ дулааны цахилгаан станцыг хөрөнгө оруулагчдын зардлаар барьж ашиглах шийдвэр гаргаж байлаа. Төдөлг үй олон улсын нээлттэй тендер зарлаж 2009 оны нэгдүгээр сарын 15-нд дүгнэжээ. Нийт 26 компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч ганцхан БНХАУ-ын “China Datang Corporation” саналаа ирүүлсэн байна. Үнэлгээний хороо тендерийн саналыг шаардлага хангаагүй, дутуу бэлтгэгдсэн гэж үзээд цуцлах шийдвэр гаргажээ.

Тендерийн материалыг муу боловсруулсан, ойлгомжгүй байсан тул оролцогчдод учрах эрсдэлийг бүрэн үнэлэх боломжгүй байсан гэнэ. Мөн барих-ашиглах-шилжүүлэх нөхц өлөөр төсөл хэрэгжүүлсэн туршлагагүй, концессийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байлаа.

Тэгээд ч эрчим хүчний салбар Засгийн газраас татаас авсаар байгаа тул тендерт шалгарсан оролцогчдод санхүүгийн ямар баталгаа өгөх нь тодорхойгүй байлаа.

“Улаанбаатарын ДЦС V” төслийн бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний 29 дүгээр захирамжаар байгуулсан юм. Засгийн газрын 2009 оны тавдугаар сарын 27-ны хуралдаанаар станцыг барих олон улсын тендерийг дахин зарлах, төслийн газарт байгаль орчны үнэлгээ хийхийг холбогдох яамдад үүрэг болгов.

ЭБЭХЯ Азийн хөгжлийн банкинд (АХБ) хандан төслийн техникийн судалгааг буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх хүсэлт тавилаа. 2010 он гармагц Монгол Улсын Концессийн тухай хууль батлагдав.

Азийн хөгжлийн банк нь төслийн зөвлөхөөр АНУ-ын “H&J” компанийг сонгож, 2010 оны наймдугаар сарын 12-нд гэрээ байгуулсан байна. Монголын талаас ”Мон-Энержи консалт” ХХК-ийг сонгон авч ажиллуулсан бөгөөд уг судалгааны баг энэ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Монголын холбогдох байгууллагууд, мэргэжилтнүүдийн санал бодлыг харгалзан гаргасан байна.

ДЦС V-ыг Улаанбаатар хотын зүүн талд Улиастайд, Багануурын уурхайн дэргэд, мөн ДЦС III-ын хажууд барих гэсэн гурван үндсэн хувилбарыг боловсруулжээ. Геологийн нөхцөл, технологийн сонголт, ус хангамжийн эх үүсвэр, төмөр зам тавигдсан байдал, цахилгаан дамжуулах нөхцөл, эрчим хүчний үр ашиг, байгаль орчныг хамгаалах, газар авах, нүүлгэн шилжүүлэх, барилга угсралтын ажил, нийт хөрөнгө оруулалт жилийн ашиглалтын зардал гэх мэт холбогдох бүх тооцоо, судалгааг дээрх хувийн хоёр компани гаргаад байлаа.

Шинэ засаг, шинэ шүүр

2012 оны сонгуулиар төр засаг солигдож шинэ Засгийн газар өмн өх шийдвэрүүдийг үгүйсгэн, станц барих газрыг өөрчлөхөөр шийдэв.

ДЦС V-ыг Богд уулын Чулуутын аманд барих, 42 га газрыг дархан цаазат газрын хамгаалалтын бүсээс чөлөөлөх, хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан ч амжилт олсонгүй.

2012 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газрын 191 дүгээр тогтоол гарч, “ДЦС V”-ыг барих байршлыг нь дахин өөрчлөн ойрхон нүүлгэх, газрыг чөлөөлөх, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг эхлүүлэх, судалгааны ажлуудыг гүйцэтгэх талаар үүрэг даалгаврыг холбогдох яамны сайд нарт үүрэг болгосон.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл Газар эзэмших эрх олгох тухай дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/406 тоот захирамж гарган, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хороолын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “ДЦС V” барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр болов. Наад зах нь зуун жил үйл ажиллагаа явуулах цахилгаан станцыг 15 жилийн дараа нүүлгэх юм уу, бүү мэд.

Гацааны бодит шалтгаан

“Улаанбаатарын ДЦС V” төслийг хэрэгжүүлэх эсэхийг шинэ Засгийн газар л байршлыг нь ч өөрчлөөд, шинэ тоглогч оруулах гээд төслийг сунжруулан хотын иргэд бидний найдвартай дулаан, цахилгаантай амьдрах эрхийг боогдуулж, аюулгүй байдлаар маань дэнжин тавиад байгаагийн суурь шалтгаан юу вэ?

Энэ нь төр засгийн эрх баригчдын түвшинд нь байгаа ашиг сонирхлын зөрчилдөөн бололтой. Өмн өх засгийн шийдвэрийг хүчингүйд тооцож, Монгол Улсад итгэх итгэл үнэмшлийг бууруулж, нэр хүндийг нь унагаан сунжруулж байна.

Нийтийн засаглалын чанарын түвшин шалдаа унаж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын ялгаа арилж, шийдвэр гаргах дараалал, эрх мэдэл холилдон, төрийн төлөвл өлт бүрэн дампуурсныг илэрхийлж байгаа хэрэг.

Мэдлэг чадварын дутагдлаа дутуу тендер зарлаж олсон мэдээллээрээ нөхөхийг оролдох, гадаад, дотоодын олон компани, олон зуун мэргэжилтний хөдөлмөр итгэлийг хөсөрдүүлэн хуурамч тендер зохиож сонгон шалгаруулан тоглоод байгаа юм уу?

Төсөөлөл нь үргэлж өөрчлөгддөг төр засаг урт хугацааны бодлого боловсруулах чадвар мөхөс, харин түүнийг нь засаж залруулахын оронд хувийн сонирхолдоо зохицуулан ашиглах сэтгэлтнүүд олон бололтой.

Цахилгаан станцын нүүрсээ зөөх давхацсан тээврийг арилган, уурхайн дэргэд нь барих, дулааныг эхлээд орон нутгийн хэмжээнд шийдэх, дараа нь цахилгаанаараа дулаанаа шийдэх талаар алдаг оног ярихаас хэтрэхгүй байгаа. Хотын төвд станц байгуулах нь ураны хольцтой үнсийг зайлуулах ажилд асар их зардал агуулж буйг тооцохгүй байна.

2014 онд Цахилгааны үнийг зах зээлийн зарчимд шилжүүлэх УИХын шийдвэрийг ч Засгийн газар биелүүлэхгүй байна.

Улаанбаатар хотыг тас харанхуй болж тэс хөлдсөний дараа Тавдугаар цахилгаан станцыг барих гэж үү?