Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд
1928 онд Монголоос гадаадын хөрөнгө оруулагчид хөөгдөн гарснаас хойш анхны өрнийн хөрөнгө оруулагч “Тэмүүжин мэнч” Англиас 1992 онд орж ирлээ. Энэ бол жижиг дунд оврын оёдлын үйлдвэр. Дэлхийн худалдааны байгууллагад элссэний шан болгож оёдол сүлжмэлийн бүтээгдэхүүний квот авсныг ашиглаж Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Америкт экспортлох зорилготой. Үйлдвэр ашиглалтад ороод хэдхэн сарын дараа тэнд бослого гарлаа.
1928 онд Монголоос гадаадын хөрөнгө оруулагчид хөөгдөн гарснаас хойш анхны өрнийн хөрөнгө оруулагч “Тэмүүжин мэнч” Англиас 1992 онд орж ирлээ. Энэ бол жижиг дунд оврын оёдлын үйлдвэр. Дэлхийн худалдааны байгууллагад элссэний шан болгож оёдол сүлжмэлийн бүтээгдэхүүний квот авсныг ашиглаж Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Америкт экспортлох зорилготой. Үйлдвэр ашиглалтад ороод хэдхэн сарын дараа тэнд бослого гарлаа. Орлогыг бүх ажилчдад тэгш хуваарлах ёстой гэнэ. Ингээд тоног төхөөрөмжийг эвдэн цонхоор гаргаж хаяв. Цагдаа нар хөдөлсөнгүй. Нэг үгэндээ Монголын төр бусдын өмчийг хамгаалсангүй. “Тэмүүжин мэнч” тэр дороо гараад явчихлаа. Тэд Өвөр Монголд үйлдвэрээ байгуулсан ба түүнээ өргөжүүлэн нэлээд олон салбартай болсон. Монголын квотод түшиглэн үүнээс хойш оёдлын хэд хэдэн үйлдвэр Хятад, Солонгосоос орж ирсэн боловч хэн нь ч амжилт олоогүй. Хятадын анхны ресторан орж ирээд тун удалгүй дарамтлуулаад хаагдав. “Тэмүүжин мэнч”-ийг дарамталах ажиллагааг удирдсан шар сонины эрхлэгч байртай болсон, дараа нь өөрөө бүр байшин бариулсан. Ажиллагаанд оролцсон хоёр хүүхэн ч башийсан. Бүгд тухайн үедээ сонин хэвлэлээр алдаршиж “эх оронч” цол хүртэцгээв. Шилжилтийн хамгийн хүнд байсан тэр үед инфляци 300 хувь хүрч ажилгүйдэл найгаа алдаж байлаа. Үйлдвэрт хатуу валютаар цалинжиж байсан олон хүүхэн эргээд гудамжинд гарсан.
Эндээс ямар сургамж гарав? Гадаадын хөрөнгө оруулалтыг дуудаж байгаа нь молиго, шинэ Үндсэн хуулиндаа өмчийн бүх хэлбэрийг төр хамгаална гэдэг нь худлаа! Ороод ир ороод ир, ороод ирэхээр чинь алаад өгье! Монгол бол хөрөнгө оруулахад аюултай газар! Харин “эх оронч” болж тоглоход таатай хөрс байгаа төдийгүй энэ нь нэлээд ашиг өгч болох юм гэдгийг олон хүн ажиглажээ. Гадны колончлогчид 400 шахам жил дарлан доромжилж, алж талж, хурааж дээрэмдэж байхад уралдан долигонож биенээ өрсөлдөн матаж байсан өнөөх л сүрэг шүү дээ.
1996 он гэхэд улсын валютийн нөөц зургаан сая доллар (одоо хоёр тэрбум), улсын нэгдсэн төсөв 250 сая доллар (одоо дөрвөн тэрбум), хүнд ноогдох ДНБ 350 доллар (одоо 3500) байсан нь дэлхийн хамгийн ядуу орны нэгд тооцогдож байлаа. Улсыг тэжээж байгаа ганц эх үүсвэр болох Эрдэнэт зэсийн үнийн уналтаас болж алдагдалтай ажиллаж байв. Гол олз нь ноолуур, гэвч гурван мянган тонн хүрэхгүй учир аманд ч үгүй хамарт ч үгүй. Гадаадын тусламж хандив, Олон улсын банк санхүүнийн байгууллагын өглөг гол зогоох гол эх үүсвэр байсан юм. Зөвхөн Япон гэхэд 1990-2000 онд тэрбум долларын хөнгөлттэй зээл буцалтгүй тусламж өгчээ. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр энэ орон унасан нүхнээсээ мөддөө гарахгүй нь хэнд ч ойлгомжтой байв. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь өөрт байхгүй мөнгө гаднаас орж ирж ашиг хийдэг учир хоёр талд аль алинд нь ашигтай. Ийм хөрөнгө оруулалтын төлөө улс орнууд хоорондоо өрсөлддөг. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татаж чадсан улс бол АНУ. Хятад 35 жил зүтгэж байж энэ үзүүлэлтээр хоёрдугаарт орж ирлээ. Америкийн мужууд хоорондоо өрсөлддөг. Гол мэх бол хөрөнгө оруулагчид таатай нөхцөл үзүүлдэг. Мөн хуулийн тогтвортой үйлчлэх баталгаа гаргаж өгдөг.
Чухам үүнд зориулж УИХ-аас нэлээд хууль гаргав. 20 сая доллараас дээш хөрөнгө оруулж байгаа хэнтэй ч тогтвортой байдлыг гэрээ байгуулж байх хууль гарлаа. 1993 онд батлагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээний хууль”, 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын хууль” зэргийг мэргэжилтнүүд дэлхийн эхний аравт багтах сайн хууль болж гэж үнэлж байсан юм. Гэвч тоогддоггүй ээ. Монголын баялаг судлагдаагүй аж. Судлахын тулд юун түрүүн хайгуулд их хэмжээний хөрөнгө оруулах хэрэгтэй. Геологийн аж үйлдвэрлэл нь нэг хэсэг хайгуулд их хөрөнгө гаргадаг, нэлээд нөөц олдсоны дараа “амарч” ашиглалтадаа хөрөнгө төвлөрүүлдэг гэнэ. Энэ үед хайгуулд мөнгө олддоггүй байв. 1997 онд геологийн хайгуулд бүх дэлхий даяараа ердөө 100 сая доллар гаргасан статистик байдаг. Үйлдвэрлэл ид явж байхад түүхий эдийн үнэ унана. 1998 онд алт унци нь 240 доллар (одоо бараг 2000 доллар), зэс 1350 доллар (одоо найман мянга, хэдэн жилийн өмнө бараг 10 мянган доллар хүрч байсан) байлаа. Ийм үед судлагдаагүй газар хэн ч хайгуулд мөнгө зарахыг хүссэнгүй.
Удтал гуйж түүсний эцэст АНУ-ын “Нэскор” хэмээх жижиг компани Зүүнбаянд нефтийн хайгуул хийхээр орж ирлээ. 1988 онд Америкийн нэрт геологич Пэнтилла сансрын зураг харж байгаад Монголд зургаан тэрбум бареллийн багтаамж бүхий хөндий газар дор нь буйг тогтоожээ. Энэ хөндийд ус, нефть, байгалийн хий байх бололцоотой, эсвэл хов хоосон хөндий байж болно. Ингээд Монголд ирэн нефтитэй байж болох тухай ярихад манай удирдлага шоолон инээлдэж “оросууд байхгүй гээд баталчихсан” гэлджээ. 1991 онд Пэнтилла “Нэскор”, ”Соко” гэсэн хоёр жуниор компани дагуулан ирэв. Жуниор гэдэг нь азаа сорин хайгуул хийж юм олбол түүнээ тордон геологийн бүх өгөгдөхүүнийг нь гүйцээгээд жинхэнээрээ ашиглаж чадах том компанид зардаг бага гарын компани.
“Соко” нь Дорнодын талд аз үзэхээр шийдэв. Өрөмдлөг болгон нь сая доллар учир энэ нь эрсдэлтэй алхам. Тэд 2000 он гэхэд нийтдээ хайгуулд 150 сая доллар зарцуулжээ. 1998 онд анхны нефтиэ олсон байна. Баяр хөөр болсон Ерөнхийлөгч Очирбат тосоор дээлээ угааж байсан. “Соко”-ын эзэн Эд Стори баяртай байлаа. Тэрээр цаашид ажиллан нэлээд нөөц тогтоогоод дэлхийн аварга компаниудад ордоо шилжүүлэхээр идэвхитэй хөөцөлдөж байсан юм. Монгол - Хойд Америкийн бизнес групп байгуулан өөрөө толгойлж, Монгол оронд “хайр сэтгэлээ” өгсөн байлаа. Гэтэл анхны багашаархан нефть гараад ирэнгүүт монголчууд гэнэт зангаа хувиргав. Хайгуул хийх талбайн түрээс үнийг 2000 онд гэнэт 20 дахин өсгөлөө. Жилдээ ердөө 50 мянган тонн түүхий тос гардгийгаа Хятад руу боловсруулах үйлдвэр рүү зөөдгийг нь хардаж гарав. Үүнийг асгалтай нь биш, нөгөө талаас энэ шүлс шиг юмаар нефть боловсруулах үйлдвэр барих бололцоогүй. Нөөцтэй нь батлагдаагүй ордыг сонирхох Америкийн том компани олдоогүй байхад монголчууд шахаад эхэллээ. Стори Монголын элчин сайдтай уулзахдаа зовлонгоо ярин уйлж байсан гэдэг. Жуниор компанид 150 сая доллар гэдэг дааж давшгүй өр. Тэр үеийн Монгол улсын нийт төсөвтэй тэнцэх мөнгө. Хятадын улсын үйлдвэрийн “Дачин” компанийг панаалдаж байж хагас хугас үнээр нь өгөөд зугтаасан даа.
“Дачин” нь улсын үйлдвэр болохоор алдагдлыг нэг их тоодоггүй. Социалист эдийн засаг? Арван хэдэн жил ухаад Тамсагийн нефть гурван мянган метрээс гүнд, өөрөөр хэлбэл асар их өртөгтэй эд болохыг тогтоосон. Одоо жилд 400 мянган тонныг олдворлодог, хэрвээ нэрвэл хагас нь л бэлэн шатахуун болно. Гэтэл Монголын хэрэгцээ сая тонн. Тэд алдагдалтай ажиллаж байгаа, харин энэ алдагдалтай үйлдвэрлэлээс тэднийг шахан зайлуулах ажиллагаа хэдийнээ эхэлсэн. Зүүнбаянд орж ирсэн “Нэскор” компаний хувь заяа бүр ч эмгэнэлтэйгээр төгсөв. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь хөрөнгө оруулагч тал бүх зардлаа гаргах ба хэрэв олз гарвал хувааж авдаг зарчим. “Нэскор”-той монголчууд ийм “шулуулсан” гэрээ байгуулахыг хүссэнгүй. Мэдээж монголын газар дор цул нефть байгаа юм чинь! Ингээд хагас мөнгийг нь Монголын тал “Нэскор”-оос зээлэн хэрэглэх ба үүнээ тос олдсоны дараа бүтээгдэхүүнээр төлнө. Хожим Оюутолгойд хийсэн гэрээний эх хувилбар. Тос олдохгүй бол эрсдэлээ хуваана гэдгийг тоосонгүй. Ингэж явсаар 1996 он гэхэд Монголын тал найман сая долларын өрөнд оржээ. Улсын валютийн нийт нөөц зургаан сая доллар байсан үе шүү дээ. Энхсайхан энэ гэрээг бүтээгдэхүүн хуваах гэрээ болгон өөрчлөхөөр шахсны хүчинд арай гэж өрөөс мултрав. Бүтээгдэхүүн хуваах гэрээ ёсоор хөрөнгө оруулагч бүх эрсдэлээ хүлээдэг. Гэрээг өөрчилсний дараахан “Нэскор” компаний эзэн ослоор нас барлаа. Өв залгамжлагч нар нь дахиж Монголтой зууралдахыг хүссэнгүй. Мэдэхгүй чадахгүй, сэтгэлийн хөөрөл, эх оронсог дүр эсгэлт гээд түмэн зовлон Монголд бий. Харин үүнийхээ хариуцлагыг хэн ч хүлээдэггүй тогтолцоо буй болон нэгэнт хэлбэршлээ.
Төв Африкийн бүгд найрамдах улс гээд бий. Францын колони байсан энэ орон дөрвөн сая хүнтэй, Украин шиг том газартай, алмааз, газрын тос, боксит, урааны нэлээд нөөцтэй, дэлхийн хамгийн ядуу газар. Энд уул уурхай огт хөгжөөгүй. Францчуудын ашиглаж байсан алмаазны уурхай бий нь үе үеийнхний удирдлага нарын зодооны ганц талбар. Төрийн эргэлт хийсэн нэг нөхөр улсаа Төв Африкийн хаант улс болгон зарлаж өөрийгөө эзэн хаанд ч өргөмжилж байсан. Улс төрийн тогтворгүй энэ газар өрнөдийнхөн хөрөнгө оруулалт хийхээс айдаг. Хийнгүүт нь л булааж авахаас гадна хоорондоо булаацалдаад төрөө эргүүлнэ байлдана, ер нь сүйдийг нь хутгана. Иймээс байгалийн баялаг руу нь хэн ч “шунадаггүй”. Сүүлийн хэдэн жил хятад, солонгосчууд гэнэдэн байгалийн баялагт нь нэлээд эрчимтэй хөрөнгө оруулаад эхэлсэн чинь дараагийн гарын төрийн эргэлт хийх шалтаг боллоо. Шинэ эзэн шудрага явдал тогтоохын тулд гадны хөрөнгө оруулагчидтай хийсэн бүх гэрээг эргэж харан өөрчлөнө гэдгээ зарлав. Яаж ч шинэчлээд одоо тийшээ хэн ч очихгүй биз. “Арьсны өнгө өөр боловч ааш үзэл нэгтэй дээ хөө” гэсэн нэг интернациональч дуу байдагсан.
Киргизстан бол хуучин Зөвлөлтийн Дунд Азийн орнууд дотроо хамгийн “ардчилсан” нь. Гэхдээ хамгийн ядуу нь. Хүнд ноогдох ДНБ мянган доллар хүрэхгүй. Дэлхийд хамгийн өндөрт байдаг уул уурхайн орд Кумтор нь энэ орны бараг ганц орлого нь. 350 тонн алтны нөөцтэй (харьцуулахад Бороогийн орд 40 тонн, Оюутолгойн орд мянган тонн алтны нөөцтэй) уг ордод 1994 оноос Канадын “Сэнтэрра гоулд” хөрөнгө оруулж 1997 онд ашилалтанд оруулсан. Уулын хүнд нөхцөлтэй учир хөрөнгө оруулалт маш өндөр өртөгтэй тусчээ. Киргизүүд 66 хувийг нь эзэмших, хөрөнгө оруулалтын өртгийг хожим бүтээгдэхүүнээр төлөх гэрээ байгуулж. Алтны үнэ маш муу байсан тэр үед бөөн өр болохгүй юу. Ингээд гэрээгээ шинэчлэн ердөө 16 хувийг нь эзэмшиж татвараа өндөрсгөхөөр боллоо. Гэтэл алтны үнэ гозойж эхлэв. Ингэнгүүт төрийн эргэлт болж “шударга явдал тогтоон” эзэмшлээ 34 хувь болгон нэмлээ. Өнгөт хувьсгал! Шинэ ерөнхийлөгч Кумторын ордын ашгийг ах дүү нартайгаа нийлж хувааж авах болов. Дахиад л бослого самуун, төрийн эргэлт. Өнгөгүй хувьсгал! Киргизстан өнгөрсөн хугацаанд Кумтороос хоёр тэрбум доллар олжээ. Нийтээрээ хуваагаад идчихсэн, дарга нар нь бүр ч илүүг хулгайлсан. Хэрэв энэ орд байгаагүй бол системийн шилжилтийн өргөн зурваст энэ орон өлсгөлөнд нэрвэгдэх байлаа. Алтны үнэ өсөх тутам хэрүүл улам мандаж байна. Кумторыг дахин шалгах онцгой комисс саяхан байгуулагдлаа. Парламентийн гишүүдээс бүрдсэн уг комиссийн эх оронсог гишүүд ордыг тэр чигээр нь улсад 100 хувь хурааж авахыг шаардаж байгаа. Өндөр технологи шаардсан энэ уурхайг өөрснөө ажиллуулж барахгүйгээ мэдэх Засгийн газар “үгүй” гэж хэлсэн учир эх орноо худалдсан узбекийн муусайн эрлийзүүд хоч зүүв. Үр дүнд нь олон улсын бирж дээр байсан хувьцаа нь 1,3 тэрбумаас 500 сая доллар хүртэл буюу бараг гурав дахин унажээ. Дараагийн ээлжит хувьсгал бэлэн боллоо. Өөрсдөд нь л муу даа. Кумторыг нааш цааш өнхрүүлж түлхсээр байгаад хөгжилд асар их хохирол учруулсан боловч хувьсгалчид, эх орончдын хэн нь ч ямар ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийгээ ардчилал гэж нэрлэдэг. Манайхан булшийг “хиргисүүр” гэдэг, Хяргас гэж нуур бий. Киргиз монгол хоёр нэн эртний гарвал нэгт ах дүү нар юм гэнэлээ.
Монголын “гурав дахь хөршийн бодлого”–ыг хөршүүд хэрхэн залж тоглож гарсан тухай дараагийн удаа тогтож ярилцацгаая.
Dr. Aditya
Гана
Зочин
Зочин
Зочин
хөрөнгө оруулалтын булхайг эхлүүлэгч баавар
эх оронч
зовлонт
Зочин
Baabar-t amjilt husye!
Зочин
Т. Дэмбэрэл
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Byambajav
Warta -гаас (202.170.80.58)-д
Гансүх
UBMAN.MN
202 170 80 58-d
Зочин
Зочин
Зочин
Бид тэнэг байх эрх чөлөөтэй болчихсон
Зочин
Зочин
Зочин
Tuvshin.A
zolking
Warta
Зочин
кккк...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Тайван бодож тунгаал даа монгол ахан дүүс нар аа
ОМБОЛ
Зочин
Зочин
bi
bi
bi
Зочин
Зочин
Зочин
МОНГОЛ
UBMAN.MN & GANAA.MN
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
тэмүүжингийн гашуун үнэн
Зочин
Зочин
дандаа худлаа шааж байхийн энэ дурак
zochin
zuv oo zuv
Ганаа
mn
Зочин
Зочин
40 garsan er
Baagii
Зочин
oyutan
Зочин
Noyon
Зочин
Zochin
Zochin
Zochin
irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
H
demjigch
demjigch
Hun
Hun
Зочин
Зочин
өнөөх л сүрэг шүү дээ. ГЭНЭ ШҮҮ
Зочин
Батнэрэн
Зочин
Зочин
САЙХАН ХАВАРЖИЖ БАЙНА УУ БААЖИЙ АХАА
Зочин
i agree
Зочин
456456798789789456
45645678979
x-man
Зочин
Unen de
33А
WTF
33
hehe
33
202.170.80.58-д
Баабар бол гаднын нөлөөний агент №1
Анд
Заяа
Зочин
Зочин
zochin
zochin
bg
Зочин
БИД БАРАГ ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ
Анд
saruul
Зочин
Зочин
Thank you Baabar
Зочин
иргэн
Баабарт(2)
Зочин
Зочин
Зочин
Баабарт
мо
Зочин
crisis
irgen
MaHrAc Gogi
Зочин
Зочин
Зочин
Хуягаа
Зочин
ах
Зочин
Brayan
Зочин
Зочин
unen ug shar tos
Би
kkkk
Зочин
zochin
kkkk
Зочин
Зочин