Дарханд яагаад газрын тосны үйлдвэр барихаар болов
Хувьдаа унаатай, трактортой олон мянган сонгогчид бензин, дизель түлшний үнэ өсөхөс ухаан алдталаа айдаг. Бензиний үнэ тавьхан төгрөгөөр нэмэгдэхэд биеэ үнэлэгчийн үнэ хүртэл хөдөлдөг гэх наргиан бий.

Өөрсдийгөө хариуцлагатай албан тушаалтан гэх хүмүүсийн дандаа ярьдаг сэдэв л дээ. “Шатахууны хараат байдлаас ангижрах минь” гэж эхлээд бүх л мэдээллээр сэмээрхэн “Орос ба тэдний “Ороснээвт” гэдэг золигийн компани л дамшиглаж байна цаана чинь. Нөгөөдүүл чинь сонсчих вий дээ...” хэмээн шивнэцгээдэг.
Улс төрийн хүчнүүд, Засгийн газрууд бүгд л дотоооддоо яг хийсэн ясан гэр буюу бензиний үйлдвэртэй болоод авбал тэд муусайнаас царай алдахгүй болно оо хө гэсээр ажилдаа орцгоодог болоод байгаа. Хуучин цагт захиргаадалтын үед бензин нь шилтэй ундаанаас хямдхан зарагддаг байсан. Одоо эргээд мөн тиймэрхүү бараг үнэгүй шатахуун зарах нөхцөл бололцоог л улстөрчид хайгаад байна аа даа янз нь. Хэрэв тэгж чадах юм бол сонгууль “ок” болох нигууртай. Ийнхүү газрын тосны үйлдвэр барих маш чухал сэдэв дээр лобби бүлгүүд энд тэндээс шавцгааж оюун ухаанаа уралдуулж гарав. Бизнесмэнүүд эхлээд Сү Батболдыг, дараа нь Алтанхуягийг панаалдсаар байгаад Найрамдалын гэх тодотголтой Дарханд өнөө үйлдвэрийг барихаар үндсэндээ тохироод байна. Бидний хамгийн том ололт бол ийм үйлдвэр барина гэж шийдсэн нь юм. Гэвч үе үеийн Засгийн газар, сонгуульд өрсөлдөгч намууд ийм амлалт авдагч ялахлаараа мартдаг нэг гэм бий. Энэ удаа арай өөр байх байгаа хэмээн горьдож байна. Монголын хоёр дахь Улаанбаатар болох энэ том суурьшил дээр ээлжит бүтээн байгуулалт удахгүй өрнөнө биз. Олон ч хүн ажлын байртай болоод авна.
Дашрамд сонирхуулахад “Бурхантын хөндий” гэх энэ эзгүй хөндийд одоогоос тавин жилийн өмнө коммунистууд гойд утга учиргүй санамсаргүй тохиолдлоор шахуу хотын шавыг тавьсан гэлцдэг юм. Тэнд Зүүн Европын бараг бүх улс орнууд тус бүр нэг нэг үйлдвэр барьж өгсөн бөгөөд тэр нь ёстой юм болоогүй. Зах зээлийн эхний жилүүдэд эндхийн үйлдвэрүүд шил дараалан дампуурч хаалгаа барьсан. Одоо ер нь хэд нь ажиллаж байдаг юм бол. Одоо тэгээд бензиний үйлдвэр барих зорилго нь үндсэн сэдвээсээ ухраад Дарханы хэдэн хүнийг л ажилтай болгох нь чухал шахуу болоод явчихлаа.
Тэр Намжим гэдэг нэг лут хүн байна аа. Ноён Намжим тэргүүтэй нөхөд газрын тосны үйлдвэрийн сэдэв яригдангуут Япончуудыг ятгасан уу, Япон нь Намжимыг турхирсан уу бүү мэд Дархан, Дархан... Чухам л Дархан шүү гэсээр байгаад зөвшөөрүүлээд авчих юм. Хаашаа юм тэнд нефть байгаа юм уу? гэхээр байхгүй ч энд л бариад авдаг хэрэг гээд зүтгээд байдаг.
Монголчууд шатахуунтай ойролцоо ач холбогдол, овор бараа бүхий өчнөөн бараа таваарыг янз бүрийн орноос төрөл бүрээр нь татаад ирдэг мөртлөө шатахуунаа зөвхөн хойноос зөөх ганцхан хувилбар байсаар байдаг нь хачин. Тухайлбал машин техник гэхэд одоо орос “Москвич”-ийг хүмүүс унахаа больчихсон. Гэтэл шатахууны асуудал яригдангуут энэ бодис Сибирээс өөр газраас ундардаггүй юм шиг хойшоо чиглэсэн хатуу зарчим үйлчилдэг.
“Роснефть”-ээс түүхий эдээ хямдхаан аваад бензин хийх юм чинь газрын ойр нь чухам Дархан гэнээ. Хямд нь ч юу юм түүн шиг худал зүйл хаа байхав. Харин зах зээлийн үнээр бол тэндээс аваад байх болов уу. Нефтийг хаа сайгүй орон бүр худалдаж аваад болоод байдаг. Ганцхан монголд зориулж үнээ нэмээд байж чадахгүй. Дэлхий нийтэд энэ талаар зохицуулсан хууль журам ч зөндөө байдаг. Ер нь хойноос төмөр замаар нефть зөөх сэтгэлгээгээр энд үйлдвэр барих гээд зүтгээд байх юм. Тэгвэл манай өмнө хэсгээс нефть гараад байгааг яагаад тооцож болоогүй юм бол. Бид газар зүйн байршлын хувьд аль болох урд талдаа газрын тосны үйлдвэр барьсан бол уг нь зүгээр байсан юм. Тос шатахууны дийлэнх хэрэгцээ нь гудамжаар давхих хэдэн машин биш өмнийн говийг өрөмдөж байгаа тэр олон уул уурхайн хүнд механизмууд юм. Тэнд нефтийн бүтээгдэхүүнийг мангас лугаа залгидаг. Нөгөө талаар хангайн байгаль орчныг бохирдуулснаас говийн элс тосоор будагдах нь арай бага хохиролтой.
Эдийн засгийн хувьд Зүүнбаянгаас зарим түүхий эдээ, яваандаа Тамсагбулагаас нефтиэ зөөнө гэж тооцоход Дарханаас гадна Сайншанд гэсэн хувилбарыг орхиж боломгүй санагдана. Мөн урд хилээр Хятад, Солонгосоос, цаашилбал далайн чинадаас зэрэг олон хувилбараар түүхий эдээ татаж авчрахыг давхар бодолцох ёстой. Монголоос хойд хөршийнхөн хонины мах ч авдаггүй бол урд хөрштэйгээ бид уул уурхайн бүх л арилжааг хийж өгч авалцдаг. Өгөө авааныхаа дашрамд тун бага хэмжээний тос, түлшний яриа хөөрөө үүсгэхэд Хятад нөхөд “тэгээ ч дээ” л гэнэ. Ингээд хэд хэдэн газраас газрын тос авахаар болоод ирэхлээр “Роснефть” өөрөө биднээс үнийн санал асууна. Наймаа тэгж л явагддаг биз дээ. Харилцан өгч авалцах процесс урд хөршийн талд ойрын хэдэн арван жил үргэлжлэх төлөв харагддаг. Манай нүүрс л дуусчихгүй бол. Одоо тэгээд түрүүчээсээ урдаас Хөххотоос бензин ачихаар болоод байгаа юм биш үү.
Түүнээс гадна Кавказ болон Дундад Азийн нефтьтэй бүс нутгуудад бензиний жижиг дунд бүр гар ажиллагаатай үйлдвэрүүд зөндөө тааралддаг. Монгол нь газрын тос экспортлогч орон гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэр тос нь хэрэв манай газар хөрсөнд байгаа бол нөхдүүд дор нь тийм жижиг үйлдвэрүүд оруулж ирээд бензин нэрэх магадлал бий. Орчин цагт бензин гаргадаг технологи улам хялбар нүсэр биш болоод байгаа. Чеченьчүүд гэртээ шатахуун үйлдвэрлээд зарчихдаг байсан болхи бизнес боловсронгуй шатандаа орж энэ чигийн нарийн мэргэжил хамаг нууцаа алдчихлаа.

teneg uuld zoriulav
Зочин
Зочин
Бэхээ
Зочин
ТЭНГИС
tengis_d
uul
uul
ezen
bagi
Зочин
Зочин
Gazar
ТЭНГИС
ТЭНГИС
hen ch bish
Зочин
dida
Setgegdel bichigchid
zuv
gangaad
gangaad
Зочин
Зочин
Зочин
Нэг иргэн
балдаа
Зочин
Уншигч
Nat
bagi
Зочин
Baagii
Батэрдэнэ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ABCD-korea-gaas
Зочин
Бадамгарав
да да
ган
МоАХ Пүрэвбаатар
Балжаа