чөлөөт цаг 1,173 нийтлэл байна

Интэрнэтийн орчин дахь эрээн бараан явдлуудаас сэдэвлэсэн элдэв зургууд

Интэрнэт хэмээх энэ том ертөнцтэй танилцаж аялаж эхэлснээс хойш мөн ч их юм олж авч бас алдаж.Аливаа юм сайн муу хоёр талтай.Сайвтар муу, муувтар сайн гээд ангилбал бүр ч олон талтай. Шинэ мэдлэг мэдээлэл , шинэ найз нөхөд, хөгжим кино гээд олж авч чадсан маань мундахгүй их ч алт шиг цаг хугацаа,стрэсс дарамт, элдэв айдас гээд алдсан нь бас багагүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Аминдэмийн дутагдлыг хоолоор хэрхэн нөхөх вэ?

Амьд организмын бодисын солилцоог зохицуулагч химийн янз бүрийн бүтэц бүхий органик нэгдлийг витамин буюу аминдэм гэж нэрлэдэг.
#чөлөөт цаг #нийтлэл

Цахим орчинд цэвэрхэн аж төрөхүй

Монголчууд машин замаас гадна интернэтэд өргөнөөр хэрэлддэг болсоор удаж байгаа. Гэхдээ машин зам дээр хэрэлдэхэд физик харилцаанд орчих гээд байдаг бол интернэтэд хавтгай дэлгэц л харагддаг учир хэн хүнгүй амныхаа зоргоор галлаж шүрших бүрэн боломжтой аж. Дэлгэцнээс гарч ирээд зодох ч биш.
#чөлөөт цаг #нийтлэл

Өврийн зурагт монгол-англи толь

Олон улсад зурагт номоороо алдартай QA INTERNATIONAL компанитай хамтран энэхүү “Өврийн зурагт монгол-англи толь”-ийг NEPKO Publishing хэвлэлийн газар эрхлэн гаргалаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр тохиодог билээ. 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн дагуу жил бүрийн энэхүү өдөр хэлмэгдэлтэд хэлмэгдэлтэд өртсөн 36 мянган иргэний дурсгалыг хүндэтгэх болсон юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Лавшаа юу, эсвэл бэлэн гоймон уу...

Ердөө л хэрчсэн мах, усаар зуурсан гурил, яс, мах чанасан шөл гурвын холимгийг сонгино, давс төдийхнөөр амт тохируулан халуунаар нь оочиж сорж иддэг хоолоо монголчууд гол төлөв “лавшаа” (оросын лапша) гэж нэрлэдэг. Иймэрхүү орц найрлагатай гурилтай шөлийг Завхан аймгийн баруун болон өмнө зүгийн сумын уугуул оршин суугчид Гийдаа гэж нэрлэдэг.
#чөлөөт цаг #нийтлэл

Хайр

Миний хүү. Миний охин. Үлгэр домог гэдэг үнэн бодит түүх байдаг юм. Хүнд хэрэгтэй зүйлийг хэлж өгдөг юм. Тийм нэг домог яриа аав нь чамд хэлж өгье.
#чөлөөт цаг #нийтлэл

Мэдэхгүй

Хорьж болдоггүй үйлдэл. Цааргалж дийлдэхгүй хүсэл гэж байдаггүй. гэдэг юм. Юу гэсэн үг вэ? Гэвэл: Хэн аливаа юманд илүү их ухаалаг байж чадна. Тэр хүн өөрөө өөрийгөө дарж чадна гэсэн үг. Тийм учраас Миний хүү. Чи мэдэхгүй чадахгүй байвал. Чимээгүй бай. Дуугүй сууж өнгөрөө.
#чөлөөт цаг #нийтлэл

Тоттэнхэмийн монгол хүү – Хоёрдугаар хэсэг

Бага сургууль дээр нь очсоны маргааш нь, Г.Гандэлгэрийн сурч байсан дунд сургуульд нь очиж Ким Кюн-Сү дээр багштай уулзав. Бага сургуулийн хөлбөмбөгт тактик, техникийн үндсэн чадваруудыг түлхүү заадаг бол, дунд насанд дасгалууд харьцангуй хүндэрсэн байлаа. Ер нь хөлбөмбөгийн дасгалууд хэлбэр нь өөр болохоос тийм ч олон биш.
#чөлөөт цаг #нийтлэл

Амьдралаа үүрч ирсэн монгол ээжүүдийн охид үзүүлээд өгөхөөс өөр яах билээ

Одоогоос долоон жилийн өмнө буюу “Бээжин-2007” ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан манай нядханууд энэ удаад медалийн өнгөө хувиргаж, мөнгөн медалийн эзэн болов.
#чөлөөт цаг #нийтлэл

“Унах хүртэл далан сантиметр, уулзаан дээрх ганц секунд” буюу Хан Луу Эрхэм-Очирын Санчирболд

Монгол Соёлын Төв, Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбооноос санаачлан Монгол Улсын Элчин Сайдын Яаман дээр нэгэн сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Энэ удаад Вашингтон хот орчмын монголчууд сумогийн түүхэн дэх гадаадын 16, Монголын 10 дахь сэкитори буюу цолтой сумоч болох Эрхэм-Очирын Санчирболдтой уулзсан юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Зугаатай зуны зусы нь хольсон явдлууд

Зун намар хоёр эрэгчин эмэгчнээ үзэж буй сайхан цагийн мэнд хүргэе ээ! Юу юу болж өнгөрсөн тухай баахан эрэгцүүллээ. Эрэгцүүлэх ч гэж дээ эрэгцсэн морь шиг эргэж уймраад таардаг хүн.
#чөлөөт цаг #нийтлэл

Аугаа дизайн

Дизайн бол бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг билээ. Бидний гэр, ажил дээр байгаа бараг бүх зүйл цаанаа нарийн загвартай. Ширээ, камер, унадаг дугуй, компьютер юу ч байлаа гэсэн хэн нэгэн түүний хэрхэн харагдах, хэрхэн ажиллах, ямар материаллаар хийгдэхийг нарийн тооцоолж, ноорог зурж, төлөвлөж, үйлдвэрлэх зааварчилгааг нь өгсөн нь ойлгомжтой.
#чөлөөт цаг #нийтлэл

Гадаад нэр хаягаар “гангарсан” Монгол

Уншигч Та нийслэл, аймгийн төв, хот, тэр ч атугай сумын төвд шинээр нээгдсэн хоолны газруудын хаяг, оноосон нэрийг сонирхож үзсэн үү? Миний зөвлөсөн дагуу нэг шавь маань магистрын судалгааны ажлаа Улаанбаатар хотын зоогийн газруудын (ресторан) оноосон нэрийн талаар хийсэн юм. Судалгааны дүн яаж гарсан гэж бодно?
#чөлөөт цаг #нийтлэл

Шинжлэх ухаан

Энэхүү гайхалтай нэвтэрхий тольд хүн төрөлхтөн гал ашиглаж эхэлснээс авахуулаад өнөөгийн XXI зууны нанотехнологи хүртэл шинжлэх ухаан, техникийн дэвшлийг он дараалан танилцуулжээ. Чингэхдээ хүмүүс аугаа нээлтүүдэд хэрхэн хүрсэн тухай зөвхөн өгүүлээд зогсохгүй тэдгээртэй холбоотой үзэл, ойлголт, бүтээл, туурвил, эрдэмтэн мэргэд бидний ертөнцийг яаж өөрчилснийг харуулсан байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Улс үндэстний уналт доройтлын шалтгаан

Энэ явдал 2000 оны нэгдүгээр сард Зимбабвэ улсын Хараре хотод болжээ. Арга хэмжээг зохион байгуулагч Фаллот Чавава төрийн өмчийн оролцоотой “Зимбабвэ Банк Санхүүгийн Корпораци” (Зимбанк)-аас зохион байгуулсан үндэсний хонжворт сугалааны азтанг тодруулах үүрэг авчээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Зуун настын ид шид

Өмнөд Африкаас гаралтай энэ ургамлыг бараг 3000 жилийн өмнөөс Эртний Египетэд тарималжуулж эмчилгээний зориулалтаар хэрэглэж байжээ. Зуун настыг олон улсад Aloe хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхий дээр 300 гаруй зүйл байдаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Албан тушаалын хэнээтнээс огт өөр нэгэн

Цаг хугацааны хувьд нэг их холынх биш, гэхдээ хүмүүсийн ой тойноос хөндийрөн алсарсан түүхэн үнэн, бодит баримтыг дор өгүүлэх болно. Батмөнх гэж жирийн л нэг сэхээтэн, багш хүн байсан юм гэдгийг эргэлзэхгүйгээр гаргаж тавина.
#чөлөөт цаг #нийтлэл

Монгол хуушуур (наадмын)

Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Гадаадын зарим сурвалжид “Монголчуудын эрийн гурван наадамд морь, бөх, сур/хуушуур орно” гэж бичсэн байдаг гэсэн.
#чөлөөт цаг #нийтлэл

“Улаан ном” монгол хэлнээ...

Хятадын хувьсгалч, онолч, сэтгэгч, марксизм-ленинизмын сургаалтан, БНХАУ-ыг үндэслэн байгуулагч Мао Зэдун өөрийн сургаал номлолтойгоо тэнгэрт халиад 40 жил болох гэж байна. Харин бид түүний “Сонгомол зохиолын ишлэлүүд”-ийг тусгай түүвэр болон хэвлэснээс нь хойш хагас зууны дараа үүнийг эх хэлээрээ унших гэж байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Монголын эдийн засгийн түүхийн альманах

Бид Баабар. Монгол, Монголчууд, Монгол орон. Түүхийн альманах номыг Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран толилуулсан нь үндэстний нийтлэг түүх хийгээд олон салаа мөчрийг олон улсын бичлэгийн стандартаар бүтээх шинэ боломж, арга туршлагыг нээсэн билээ. Энэ удаа монгол үндэстний эдийн засгийн хөгжил хийгээд сэтгэлгээний түүхийг цоморлиг байдлаар зураглан харуулсан бүтээлийг гаргаж байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Жүнз дарс

Хийд огторгуйн алтан суваргыг Хэд гороолохоо мэдэхгүй. Хэнхдэг чанадын торгон анирыг Хэзээ тасрахыг таашгүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Хар муур хөндлөн гүйсэн үү

Сайхан юм бодоод, сайхан зүйл хараад явж байтал чинь зам хөндлөн нэг хар муур хялан цэхэн хийгээд гүйгээд гарцан уу? Сайхан юмаа үргэлжлүүлж бод оо хө. Тэр муур чинь хэдэн зулзгандаа хоол хайгаа л гүйжаагаа нь тэр шүү дээ. Исүүл замын нөгөө талын Базилиотой ярьсан болзоондоо яарч яваа Марина л байж таараа. Хар өнгөтэй болсон нь түүний буруу биш.
#чөлөөт цаг #нийтлэл

Монгол хэл соёлын зуслан наймдахь удаагаа амжилттай хичээллэлээ

АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Индиана мужийн Блүүмингтон хот дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвтэй хамтран монгол хүүхдүүдийнхээ хэлийг хадгалах, сэргээх, монгол соёлд сургах зорилгоор “Монгол хэл соёлын зуслан”-г жил тутам зохион байгуулдаг юм. Наймдахь удаагийн зуслан 2014 оны 7 сарын 12-19-ний өдрүүдэд хичээллэлээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Хайранд бүүвэйлэгдсэн Цэдэнбал эгнэгт одов

Нэг сарын драм өндөрлөлөө. Одоо түүнийг албажуулах л үлдлээ. Хүсэл хясал тээсэн “1984.08.23” тулж ирлээ. Одоо хэрхэн албажуулах вэ? Мэдээж МАХН-ын Төв Хорооны ээлжит бус бүгд хурлыг зарлан хуралдуулна. Дараа нь АИХ-ын ээлжит бус чуулган залгана. Тэр бүгд хурал, чуулганы уур амьсгал ямар байх нь тодорхой.
#чөлөөт цаг #нийтлэл

Зам

Миний хүү: Амьдралыг дээрээс нь бас доороос нь харж ойлго. Дээрэнгүй ширүүн битгий бай. Бас ядуу дорой битгий харагд. Юу гэсэн үг вэ?
#чөлөөт цаг #нийтлэл

Манай сумын ой

Энэ бол манай сумын ой. Дааган дэл ууланд манай сумын ой байдаг. Уулын ард маш олон тооны буган чулуун хөшөө бий. Хамгийн олон хөшөө бүхий чуулбар гэдэг санагдана. Албан ёсоор бол Өвөр цэцэрлэгийн буган чулуун хөшөө гэдэг. Та бүхэн ойн баяр наадмын тухай ярих гэж байна гэж бодсон уу? Жаахан ногоон чиг баримжаатай байж сур л даа.
#чөлөөт цаг #нийтлэл

Л.Баатар: Би зугтагч биш

Өнөөдрийн миний зочин Улаанбаатарын хамгийн том дуулианыг дэгдээсэн “Херо интертаймент”-ын найруулагч Л.Баатар.
#чөлөөт цаг #нийтлэл

Тоттэнхэмийн монгол хүү – Нэгдүгээр хэсэг

Монгол хүү Английн Тоттэнхэм Хотспур клубын коллежид суралцдаг гэдгийг тийм ч олон хүн сонсоогүй байх. Тоттэнхэмийн коллежид орохын тулд өндөр шалгуурыг давж, хөгжлийн багийн гишүүн болсноор дэлхийн том багийн өмсгөлийг албан ёсоор өмссөн Монголын анхны тоглогч болсон юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Britannica Ширээний нэвтэрхий толь

BRITANNICA ШИРЭЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ нь Encyclopdia Britannica-гийн редакцид бэлтгэгдсэн, хүний түүхийн мэдлэг, мэдээллийн гол салбарыг хамарсан үнэхээр сайн лавлах бүтээл болох Britannica Concise Encyclopedia-гийн монгол хэлээрх анхны хэвлэл юм.
#чөлөөт цаг #нийтлэл