Олон улсад зурагт номоороо алдартай QA INTERNATIONAL компанитай хамтран энэхүү “Өврийн зурагт монгол-англи толь”-ийг NEPKO Publishing хэвлэлийн газар эрхлэн гаргалаа.
 
Толины үндэс нь QA INTERNATIONAL компаниас 25 хэлээр орчуулан гаргасан The Mini Visual Dictionary бөгөөд 3600 өнгөт зураг дээр 20 мянган хэсэг, зүйлийг тодруулан гаргаж хоёр хэлээр хэрхэн нэрлэдгийг тайлбарлан, харуулсан тул зураг дүрсийг үзэж нүдлэхийн зэрэгцээ нэр усыг нь тогтоох давхар ач холбогдолтой билээ. Тиймээс орчуулгын гэхээсээ илүү хоёр хэл дээрх нэр томьёоны толь юм.

Монгол нэр томьёоны санг орчуулагч, хэлний мэргэжилтэн, янз бүрийн салбарын эрдэмтэн судлаач, түүнчлэн жирийн ард иргэд оролцон бүрдүүллээ. Ийм учраас тус толь мэргэжлийн явцуу хүрээний нэр томьёо, хадмал орчуулга гэхээс илүүтэйгээр бичгийн болон ярианы хэлэнд гарч буй хөгжил дэвшил, шинэ үзэгдлийн гэрч болж байна.


НЭПКО хэвлэлийн газар