Мэдэхгүй бол чадахгүй.
Чадахгүй бол байхгүй.

Миний хүү ! Чи сонс ! Аав нь чамд нэг юм хэлье.

1. Хорьж болдоггүй үйлдэл. Цааргалж дийлдэхгүй хүсэл гэж байдаггүй. гэдэг юм. Юу гэсэн үг вэ? Гэвэл: Хэн аливаа юманд илүү их ухаалаг байж чадна. Тэр хүн өөрөө өөрийгөө дарж чадна гэсэн үг. Тийм учраас Миний хүү. Чи мэдэхгүй чадахгүй байвал. Чимээгүй бай. Дуугүй сууж өнгөрөө. Бусдын урдуур орж бүү ярь. Мэддэг чаддаг хүнийг сонс. Мэдэхгүй гэдгээ. мэдэж ханд. Ийм байж гэмээнэ: Чи мэдэхгүй юмаа мэдэж авна. Ингэж чи оюун ухаан, сэтгэл юугаа жолоодож сурна. Энэ бол “Гэрэл гэгээ” Нарны гэрэл хараахан биш. Гэхдээ Сарны туяа. Цэвэр ариун байх эхлэл мөн.

Би ингэж бодож байна.

2. Миний хүү. Чи мэдэхгүй бол бүү оролц. Битгий хяна. Битгий чичлүүл. Чадахгүй бол бүү үйлд. Битгий хэрэглэ. Зүгээр суу. Өөрөө өөрийгөө хяна. Мэдэр. Биеээ барь. Илүү үйлдэл битгий хий. Энэ бол эрхэм дээд чанар мөн. Хэн өөрөө өөрийгөө хянаж чадна. Тэр илүү их хүчтэй. Хэн сэтгэл хүслээ доош нь чулуудаж чадна. Тэр илүү их аз завшаантай. гэдэг юм. Санаж бай. Үе үе бодож яв. Хэрэв чи сайн үр дүн. Сайхан амжилт хүлээж байгаа бол. Чадаж мэдэх юм хий. Үүнийг бас санаж яв. Өдөрт есөн удаа бодож бай. Энэ тун их чухал. Яг ээж шигээ бодож бай.

Би ингэж бодож байна.
 
3. Мэднэ гэдэг бол. Чадна гэсэн үг биш. “Чадна” гэдэг илүү их гүн утгатай. Тэгэхлээр мэдлэг бол чадвар биш. Чадварт хүрэх эхлэл. Зөвхөн эхлэл. Тийм учраас: Чи мэдлэгт суралцсан бол. Одоо чи мэдэхүйд суралц. Чадварт суралц. Өөрөөр хэлбэл: Чи амьдралд суралц.

Яагаад гэвэл: Мэдлэг бол хэрэгсэл. Чадвар бол амьдрал практик. Тийм учраас: Мэдлэг ганцаараа үр дүнг бий болгодоггүй. Хэн дан ганц мэдлэгэтэй зууралдана. Тэнд юу ч бий болохгүй. Яагаад гэвэл тэнд амьдрал байхгүй. Амьдрал бол Үр дүн.  Аливаа юмны үр дүн. Тийм учраас: Үр дүн хамгаас илүү чухал. Үр дүн хаанаас ирдэг вэ? Үр дүн амьдралаас ирдэг. Бас чадвараас ирдэг. Тийм учраас: Үр дүн бол: Мэдлэг,чадвар, бас оршин ахуйн цуглуулга мөн.

Би ингэж бодож байна.

4. Би чамд нэг сургаал үг хэлж өгөе.

“Мастер юу ч хийдэггүй
Гэвч тэр дутуу юм юу ч үлдээдэггүй”

***

“Жирийн хүн хийж л байдаг
Гэвч тэр дутуу зүйл ихийг үлдээдэг”

***

Сайхан сэтгэлтэй хүн аливааг хийдэг
Гэвч хийгдээгүй зүйл үлдсэн байдаг

***

Зарчимч хүн мөн л хийдэг.
Гэвч хйигээгүй зүйлс олон үлдэдэг гэсэн Дао-гийн сургаал байдаг юм.
Юу гэсэн үг вэ? Гэвэл:
Мэддэг чаддаг хүн бүхнийг хийдэг.
Гэвч тэр дутуу зүйл үлдээдэггүй.

***

Мэддэг хүн хийж л байдаг
Гэвч хийгдээгүй юм үлдсэн байдаг.

***

Чаддаг хүн аливааг хийдэг
Гэвч хийгээгүй зүйлс үлдсэн байдаг. гэсэн үг.

5. Тэгэхээр ийм юм.

Бүх зүйлс учир шалтгаантай. гэдэг. Чи мэддэг байж болно. Чадахгүй бол битгий эхэл. Чаддаг байж болно. Мэдэхгүй бол бас битгий эхэл. Мэдлэгт сурсан бол. Одоо чи чадварт сур. Өөрөөр хэлбэл амьдралд сур. Чадварт сурсан бол. Одоо чи мэдлэгт сур.  Сургуульд сур.

Мэдлэгийг хэн нэгнээс битгий асуу. Чадварыг бас хэн хүнээс битгий гуй. Яагаал гэвэл: Чи өөрөө мэдлэг. Бас чадвар. Тэр бүхнээ хөгжүүл. Бас дахин хөгжүүл.

Зөвхөн чамаас өөрөөс чинь шалтгаална. Мэддэг байя. Чаддаг болоё гэвэл: Багаас эхэл. Гэнэт их мундаг болно гэж битгий бод. Бүү хүлээ. Оюун ухаанаа цэнэглэ. хүч тамираа болгоо.

Айдасаасаа сал. Айхгүй эхэл. Айхгүй байна гэдэг. Агуу байх чанар. Бурханлаг байх чадвар. Энэ цагт бүх юмс сайхнаар эхэлдэг юм.

 
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна.




2014.08.16
Улаанбаатар хот