Бид Баабар. Монгол, Монголчууд, Монгол орон. Түүхийн альманах номыг Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран толилуулсан нь үндэстний нийтлэг түүх хийгээд олон салаа мөчрийг олон улсын бичлэгийн стандартаар бүтээх шинэ боломж, арга туршлагыг нээсэн билээ. Энэ удаа монгол үндэстний эдийн засгийн хөгжил хийгээд сэтгэлгээний түүхийг цоморлиг байдлаар зураглан харуулсан бүтээлийг гаргаж байна.
Бид
Баабар. Монгол, Монголчууд, Монгол орон. Түүхийн альманах номыг Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран толилуулсан нь үндэстний нийтлэг түүх хийгээд олон салаа мөчрийг олон улсын бичлэгийн стандартаар бүтээх шинэ боломж, арга туршлагыг нээсэн билээ. Энэ удаа монгол үндэстний эдийн засгийн хөгжил хийгээд сэтгэлгээний түүхийг цоморлиг байдлаар зураглан харуулсан бүтээлийг гаргаж байна. Эдийн засгийн түүхийн альманахыг худалдаа наймаанд хандах нүүдэлч ард түмний сэтгэлгээний онцлогуудаас эхлээд дэлхийг хамарсан соёл эдийн засгийн солилцооны систем санаачлан тогтоосон үеэр уламжлан хятад, оросын пүүсүүдийн үйл ажиллагааг харуулахыг зорив. ХХ зууны эхээр тусгаар тогтнолоо бүрэн сэргээсэн хувьсгалуудыг дагасан эдийн засгийн шинэчлэлүүд, социалист эдийн засаг, хувийн өмчтэй хийсэн тэмцэл, хүн төрөлхтний жам ёсны зах зээлийн эдийн засагт эргэн орсон үеийн түүх илүү дэлгэрэнгүй байдлаар орлоо.
Монголын эдийн засгийн түүхийн альманах нь өнгөрсөн үеийн улс төржиж, гуйвуулсан түүхийг эрүүлээр сэргээх процессын нэг хэсэг боловч орчин цагийн дэлхийн жишгээр системчлэх нь тэргүүн зэргийн зорилт нь байсан гэдгийг тэмдэглэе. Бид монгол үндэстний соёл, суртал болон нийгмийн сэтгэлгээний түүхийн альманахыг ойрын үед та бүхэнд хүргэхээр зэхэж байгаагаа дуулгахад бас таатай байна.
sky ih delguurt
Зочин
ОДОО ЭЦЭСТ НЬ ЗАЛУУСЫН ОЮУН САНААГ АЛЖ БАЙНА !!!.
20
Зочин