Өмнөд Африкаас гаралтай энэ ургамлыг бараг 3000 жилийн өмнөөс Эртний Египетэд тарималжуулж эмчилгээний зориулалтаар хэрэглэж байжээ. Зуун настыг олон улсад Aloe хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхий дээр 300 гаруй зүйл байдаг. Зарим эх үүсвэрт 400 орчим ч гэж бичсэн буй.  Эдгээрээс хамгийн түгээмэл тархсан нь  Өмнөд болон Төв Африк, Мадагаскар арал, Баруун өмнөд Ази, Аравын хойг, Газар дундын тэнгис,  Хойд, Латин  Америк, Австрали зэрэг дэлхийн өнцөг булан бүрт зэрлэг байдлаар тархан ургадаг Aloe Thraskii, Aloe Spicata, Aloe Ferox, Aloe Africana, Aloe comosa, Aloe variegata, Aloe arborescens гэх мэт  зүйлийн зуун наст юм.  Харин халуун, дулаан чийглэг уур амьсгалтай газар нутагт үйлдвэрлэлийн зориулалтаар тариалж байна.

Алое ургамлын аймаг дотор эмчилгээний шинж чанартай  зүйл байдгийн хамгийн сайн судлагдаж, батлагдсан нь Aloe barbadensis бөгөөд түүнийг Aloe Vera буюу жинхэнэ зуун наст хэмээн нэрлэдэг. 

Алоены навч, шүүсэнд давирхайлаг бодис 10% хүртэл, органик хүчил (нимбэгний, алимны, хувны г.м), нийлмэл эфир, фенол, фитонцид, С, Е, В-ийн бүлгийн аминдэм, бета-каротин, микро болон макро элемент зэрэг биологийн идэвхт бодис агуулагдана.

Алое вера нь дээр дурдсан олон төрлийн аминдэм, эрдэс бодис, амин хүч­лээр баялаг учраас тэжээлийн бодисуудаар бие махбодыг хан­гахаас гадна дархлаа сайжруулах, нян, бактер устгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Шинэ эд эсийн нөхөн төлжилтөд онцгой үйлчилгээ үзүүлдэг нь олон мянган жилийн хэрэглээ, судалгаагаар батлагдсан тул жинхэнэ зуун наст нь эрүүл­жүүлэн залуужуулах гайхалтай увидастай, шидэт ургамал гэж хэлж болно.
  
Гол төлөв эм, эмчилгээний зориулалтаар ашиглах ба хоол үйлдвэрлэлд хооллох дуршлыг сайжруулах зорилгоор шүүс, ундаа, ханд байдлаар зөвхөн шүүсийг нь хэрэглэж байна. Алое вера нь гэдэс дотрыг цэвэр­лэдэг, хоол боловсролтыг сайж­руулдаг, нянгийн эсрэг үйлчил­гээтэй.

Монголын хэрэглэгчид сүүлийн үед Хербалайф компанийн мэргэжилтнүүдийн бүтээсэн 96% байгалийн алое шүүснээс тогтдог Алоэ вера шүүсийг өглөөний цайндаа хэрэглэж хэвшиж байна. Энэхүү шүүсийг хэрэглэснээр хоол боловсруулах процессыг идэвхжүүлж, тэжээллэг бодисыг шингээх чадварыг сайжруулан  улмаар хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг дэмжиж өгдөг нь нотлогдож байна.

Зуун наст, нимбэгний шүүс



Орц:

  • Цэвэр хүйтэн ус 500мл
  • Ногоон нимбэгний шүүс 120 мл
  • Нэг шилэн аяга хальсалж  жижиг шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн зуун настын навч
  • зөгийн бал (амт оруулах хэмжээгээр)

Бэлтгэх  арга:

  1. Усандаа нимбэгний шүүсээ хийж найруулна.
  2. Зөгийн бал нэмж  хийнэ.
  3. Хөргөгчинд хэсэг хугацаанд байлгаж  хөргөнө.
  4. Зуун настыг зөвхөн уух үедээ л  шүүсэндээ хийнэ.

Алоэ Вера- зуун настын өтгөрүүлсэн шүүс



Хэрэглэх арга нь:

Хербалайф компанид үйлдвэрлэсэн 473 мл-ийн босоо саванд савласан хэмжүүрийн тагтай зуун настын энэхүү өтгөрүүлсэн шүүснээс насанд хүрэгчид 15 мл хэмжүүртэй 3 таг шүүсийг 120 мл цэвэр устай хольж сайтар сэгсрэн өдөрт 2-3 удаа хоолны үеэр уувал хоол боловсруулах процессыг идэвхжүүлэхээс гадна тэжээллэг бодисыг шингээх чадварыг сайжруулан  улмаар хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг дэмжиж өгдөг нь нотлогдож байна.

Харин биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн биш тул хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө авч заавартай нь сайн танилцах хэрэгтэй. Заавраас үзэхэд  энэ бүтээгдэхүүнийг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, умайн ба бүдүүн гэдэсний цус алдалт, түүнчлэн нүдний даралттай хүмүүс хэрэглэхийг хорилодог юм байна. Хүүхдэд өгч болохгүй.

Таны гоо сайханд

Зуун наст, архины хандмал




  • Зуун настын залуу дэлбээ навчнаас сонгон авч  жижгэвтэр  нимгэн,  хэрчээд  100 грамм цагаан архинд хийж лонхоо сайтар бөглөөд сэрүүн, нарны гэрэл тусахгүй газарт нэг сар байлгаж хандлана.

  • Ингээд өглөө, оройд нүүрээ цэвэрлэснийхээ дараа уг хандмалыг  хөвөнд шингээж арчвал 7 хоногийн дараа нүүрний арьс өнгөлөг, зөөлөн болж эхэлдэг. Мөн нүүрний гүн биш үрчлээтэй хэсэгт түрхэж хоёр тийш нь ийн арчаад байвал удахгүй бүдгэрдэг аж.

Дашрамд тэмдэглэхэд энэ жорыг японы гейша нар толигор залуу царайгаа алдахгүйн тулд хэрэглэж иржээ.

Уншигчдын анхааралд



Доктор Ж. Октябрийн “Хүнсээ таньж, зөв боловсруулж, зохистой хэрэглэе” цуврал номын  II дэвтэр хэвлэгдэн гарах гэж байна.  Хоол хүнс бэлтгэх, боловсруулах арга, төгс чанар, шим тэжээл, төгөлдөр сайхан амтыг бий болгоход анхаарах асуудлыг мэргэжлийн үүднээс хамгийн ойлгомжтой байдлаар  тайлбарлан бичсэн энэхүү номонд зөв зохистой хооллолтын зөвлөмж,  урьд өмнө монгол хэлээр хэвлэгдэж гараагүй шинэ нэр төрлийн хоолны жор, технологи, түүнчлэн хоолны хачир, чимэглэл, таваглалтыг харуулсан өнгөт зургуудыг оруулжээ. Хүн бүр унших, айл бүрт байх энэ номыг заавал уншаарай.