Эрүүл хүнс- зөв хооллолт

Амьд организмын бодисын солилцоог зохицуулагч химийн янз бүрийн бүтэц бүхий органик нэгдлийг витамин буюу аминдэм гэж нэрлэдэг.

Өнөө үед 20 гаруй аминдэмийн химийн найрлага, бие махбодид үзүүлэх нөлөөг судалж хоногт шаардагдах хэмжээг тогтоогоод байна. Аминдэмийн дутлаас хоол боловсруулах, шингээх болон мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямарч ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж өөрчлөлт гардаг. Бие махбодын дотор аминдэм бүрмөсөн дутагдахыг авитаминоз, бие махбодод хоол хүнсний хамт аминдэм орж байвч шаардлагатай хэмжээг бүрэн хангаж чадахгүйгээс аминдэм дутагдахыг гиповитаминоз гэнэ.


А аминдэм дутагдсанаас өвдөг болон тохойн арьс  хатуурч хуурайшин, хумс долгионтоно.

А аминдэмээр баялаг малын мах, элэг, загас, цөцгийн тос, сүү зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.

 С аминдэм  дутагдсанаас арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах, амархан харшлах шинж илэрнэ.

 С аминдэмээр баялаг нэрс, нимбэг, киви зэрэг жимс, жимсгэнэ, чинжүү, ногоон гоньд зэрэг хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэх.

 В2 аминдэм  дутагдвал үс тоосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болон амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ.

 В2 аминдэмээр баялаг малын мах, загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, өндөг, сүү зэрэг хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэх.

 В3 аминдэм дутагдахад үс болон хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрнэ.

 А аминдэмээр баялаг малын мах, загас, мөөг  зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.

Е аминдэм дутагдсан үед тос муу шингэх, ядрах шинж илэрнэ.

Е аминдэмээр баялаг ургамлын тос, ногоон өнгийн ногоо зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.

F аминдэм дутагдсанаас харшил үүсч батга гарна.

F аминдэмээр  баялаг самар, цөцгийн тос зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.

 К аминдэм дутагдвал нүдний орчим хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж илэрнэ.

К аминдэмээр  баялаг ногоон гоньд, сонгино, ургамлын тос  зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх.

Д аминдэм дутагдвал үс болон хумс хугарамтгай болох, шүд хорхойтох шинж илэрнэ.

Д аминдэмээр  баялаг загасны тос, түрс, өндөгний шар, цөцгийн тос зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх

P аминдэм  дутагдвал шүднээс цус гарах,  арьс хөхрөх, үс унах шинж илэрнэ.

Р аминдэмээр  баялаг жүрж, самар, ногоон цай, үхрийн нүд зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх

РР аминдэм дутагдвал үс унаж арьсны уян хатан байдал алдагдана.

РР аминдэмээр  баялаг мах, загас, талх зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх

 Н аминдэм
дутагдсанаас нойргүйдэх, уруул хагарах, нүд аргах, мөн үс унах зэрэг шинж илэрнэ.

Н аминдэмээр  баялаг самар, элэг, бөөр, өндөгний шар түлхүү хэрэглэх нь зүйтэй.


ТАНЫ ГЭРИЙН НОМЫН САНД