Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хоосорсон оюун санаанд шинэчлэл хэрэгтэй (IV хэсэг)
Элийрэх, балайрах, дэмийрэх, цэцэрхэх, дүвчигнэл, солиорол, ихэрхэл энд дурьдагдаагүй хийрхлийн бүхий л хэлбэрүүд нь хэлбэр, харагдах байдлын хувьд сүрт сүржин боловч агуулгын хувьд худал хуурмагийн дээр өчүүхэн үхээнц шинж, байдал бүхий зүй тогтолтой шүү.
Өмнөх нийтлэлээс хийрхэл гэгч ямар зүй тогтолтой үзэгдэл, шинж вэ гэдэг нь аяндаахарагдсан байх аа.Хий хоосон агуулга, хийрхсэн хий дэмий, элий балай үг яриа, үйлдэл, үзэгдлүүд нь амьдрал дээр туйлын сүртэй сүржин хэлбэр, дүр төрхөөр хэлбэрждэг. Сүрт энэхүү хэлбэрт нь хууртаж, хийрхлийн хэлбэрүүд хийгээд хийрхсэн хүнийг бид хамгийн сүрхий мэт, туйлын үнэн мэт, хамгаас зөв мэт, шударга явдал мэт, сайн сайхан мэт, хамгийн мундаг мэт, хөгжилтэй явдал гэх мэтээр шударга үнэнд тооцож, эерэг мэдрэмж, бишрэн бахдах сэтгэлээр хүлээн авах нь элбэг.
Харин агуулга? Хэлбэрээсээ тэс өөр. Сүржин хэлбэрийн доторх агуулга нь хоосон, худал хуурмаг шинж чанартайгаас гадна өчүүхнээс өчүүхэн, доройгоос дорой, дордоос дорд, үлбэгэр үхээнц, өрөвдөм арчаагүй шинж, байдалтай байх юм билээ. Хэлбэр нь сүртэй сүржин харин агуулга нь өчүүхэн дорой.Сүрт хэлбэртээ гологдохуйц өчүүхэн шинж бүхий агуулга. Өчүүхэн дорой агуулгадаа томдсон сүрт хэлбэр. Хэт эрс тэс туйлт нөхцөл байдал. Хэлбэр ба агуулга хоорондоо эрс тэс өөр байна. Ягл газар тэнгэр шиг.
Энэхүү зүй тогтол улс орон, нийгмийн амьдрал оршихуйд янз бүрийн буруу бусармаг үзэгдлүүд болон хэлбэржсэн байна. Хамгийн сүүлийнх нь намрын сүүл сарын жихүүн өдрүүдэд Сүхийн талбайд өрнөсөн УИХ, ЗГ- г огцруулах зорилготой суулт ба “ Монголоо аваръя “ гэсэн уриатай жагсаал цуглаан байлаа. Суултыг харагдах байдал, хэлбэр талаас нь харвал, эрх баригчид, засгийн газрыг эсэргүүцсэн тэмцэл, ард түмнийхээ сайн сайхны төлөө гэсэнсанаа сэдэл, зорилго, олон түмнээ өмгөөлөн хамгаалах хайр, өөрийн эрүүл мэндийг умартан, бие сэтгэлээ чилээн ядарсан олноо хамгаалан тэмцсэн тэмцэл. Хэлбэр талаасаа энэ суулт хүн төрлөхтний эрхэмлэн дээдэлж, тэргүүндээ өргөдөг үнэ цэнэт, эрхэм дээд үйл, тэмцэл, шударга үнэн, эр зоригийг илэрхийлж байна. Уярам бас бахдам мөн хүндлэм. ЗГ солигдож, ард түмний нөхцөл байдал дээрдэж магад хэмээн итгэл найдвар тавьж, дэмжиж нэгдэх хүмүүс цөөн бус байлаа.
Гэтэл өөр нэг эх сурвалж энэхүү суултынанхдагч зорилгыг няцаав. Тэр эх сурвалж“ Монгол улсаа тойрон тоглох “ “ Хамаг Монгол” “ төсөлд зориулан засгийн газраас хүссэн дөрвөн тэрбум төгрөгт сангийн сайд боломжгүй гэсэн хариулт өгчээ. Тэр ихэд бухимдан, засгийн газрыг эсэргүүцэж, суулт жагсаал хийх болно гэж хэлсэн.Надад хэлсэн зүйлсээ бодитоор хэрэгжүүлнэ гэж бодоогүй “ хэмээн мэдэгдэв. Эх сурвалжийн мэдээлэлд итгэвэл, энэхүү суулт, жагсаалын зорилго ард түмний төлөө бус зөвхөн өөрийн төлөөх зорилготой болж өөрчлөгдөв. Задлан харвал, агуулга, санаа, сэдэл, зорилгоос нь зөвхөн өөрийн төлөөх үйл, амин хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэххүсэл зорилго, зөвхөн өөрийн хар амины төлөөх үйл, ард түмний эрх ашиг, суулт тэмцлийн цаана нуугдсан зөвхөн өөрийн төлөөх хэт хувьч эрх ашиг, хүсэл сонирхол энэ мэт санаа, шинж, утга илэрхийлэгдэж байна.
Энэхүү суулт нь хэлбэр ба агуулга, харагдах байдал хийгээд агуулга, санаа сэдэл бүх зүйлээрээ хоорондоо тэс өөр байна. Гаднаа тэмцэл харагдавч дотроо бол хувьч эрх ашиг юм уу даа. Хэлбэр нь ард түмний төлөөх гоё сайхан, шударга үнэний дүр, харин бодит байдал, санаа сэдэл, зорилго нь ард түмний нэрээр халхалчилж, өөрийн санаа зорилгыг гүйцээх гэсэн хүсэл зорилго, хувьч эрх ашиг. Энэ явдлыг тэмцэл, шудрага байдлаар халхавчилсан худал хуурмаг үзэгдэл, гаж буруу явдал гэж харах нээ.
Учир зүй талаас нь харвал, хэн нэгэн зөвхөн өөрийн хар амины төлөөх бэртэгчин эрх ашгаа гүйцэлдүүлэхийн төлөө ЗГ- г унагаахын төлөө тэмцэх энэ байдалд үнэ цэнэ, ач холбогдол, утга бас учир байна уу? Чадвар чадамжгүй, урагшгүй, бүтэлгүй ч гэлээ засгийн газар огцорч хэн нэгэн, хэсэг бүлгийн аминч, хувьч эрх ашгийн золиос болж, увайгүй эрх ашгийг нь гүйцэлдүүлнэ гэдэг хамгийн утгагүй явдал юм. Хариулт нь энэ. Утгагүй байдал гэдэг хий хоосон зүйлс, хийрхлийг таних нэгэн шинж энэ болно.
Хэлбэр нь шударга байдал, сайн сайхан, нийтийн эрх ашгийн төлөө харагдавч агуулга, санаа нь хэн нэгнийг гутаах зорилготой, алдар нэр олохын төлөө өөрөөс илүүг иш үндэсгүй гүтгэн гүжирдэн харлуулж, нэг хүндийг нь унагаж гутаан гутамшиглах зорилготой, нийтийн эрх ашгийн цаана дур зорго, бэртэгчин эрх ашгаа нуусан байх энэ мэт санаа сэдэл бол арчаагүй өчүүхэн, хөгийн, ой гутам, шившигтэй, увайгүй ичгүүргүй үйлд тооцогдоно. Сүрт сүржин хэлбэрийн дотор гэхэд хамгийн өчүүхэн арчаагүй шинж, сэдэл бүхий санаа зорилго нуугдаж байдаг. Хий хоосон зүйлс, хийрхлийг таних өөр нэг шинж нь арчаагүй байдал, өчүүхэн үхээнц шинж юмсанж.
Элийрэх, балайрах, дэмийрэх, цэцэрхэх, дүвчигнэл, солиорол, ихэрхэл энд дурьдагдаагүй хийрхлийн бүхий л хэлбэрүүд нь хэлбэр, харагдах байдлын хувьд сүрт сүржин боловч агуулгын хувьд худал хуурмагийн дээр өчүүхэн үхээнц шинж, байдал бүхий зүй тогтолтой шүү.
Нөхцөл бүрдсэн учир хий дэмий, өчүүхэн үхээнц шинж бүхий утгагүй зүйлс оршин орогнож байгаа шүү дээ. Монголчууд бидний оюун сэтгэлгээнд хэвшин тогтсон хий хоосон төлөв, үхээнц сэтгэлгээ тэдгээр зүйлсийг төрөх, бий болох, орших таатай хөрс болж байдаг.Ард түмнийг нэг л их зовсон зүдэрсэн, бусдад дарлагдсан, мөлжигдсөн, хохирсон өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй аяс, өнгө, шинжээр дүрсэлсэн ийм сэтгэлгээ хэвшчихжээ. Энэхүү сэтгэлгээ ард түмэнд бусдаар өрөвдүүлэх, хайрлуулах, хамгаалуулах хэрэгцээ шаардлагыг үүсгэж байна.Тэрхэрэгцээг нөхөж, ард түмнийг хайрлаж, өрөвдөн өмөлзөж, ЗГ, төр, эрх баригчдаас хамгаалж, өмнөөс нь дуугарч байх баатарлаг тэмцэгч хэрэгтэй болж байна. Хэрэгцээ байхад нөхөх хүн, тэр дүрд тоглох хүн олдолгүй яахав. Түмэн олны хамгаалуулах гэсэн хүсэл зорилго, хэрэгцээнд нь нийцүүлж зохиомол дүр бүтээх нээ. Зөвхөн тэмцэгчийнх ч бус ард түмний дүр бас хий хоосноос төрсөн дүр. Өөрсдийгөө хэтрүүлэн өрөвдсөн сэтгэлгээнээстөрж бий болсон аж.Учир нь зовоогч нь бодитоор байхгүй атал зовоод тарчлаад байх гэдэг иш үндэслэл, нөхцөлгүй гэсэн үг. Хамгаалуулах хэрэгцээ үгүй атал хамгаалуулахыг хүсээд байна.Зовж зүдэрсэн сэтгэлгээ, дүр бол бидний оюун сэтгэлгээнд бий болсон хэрэгцээ учир бодит биш зохиомол дүр юм шүү.
Өөрсдийгөө өрөвдөхийг хэтрүүлбэл, өрөвдөлтэй бус эсрэгээр үхээнц өчүүхэн, бусдаас хараат үхээнц өчүүхэн шинж илэрдэг жамтай. Зовсон сэтгэлгээ ба зохиомол дүр энэ мэт зүй бусын үзэгдэл, хэлбэрүүд төрөн гарах нөхцөл, суурь болж өгчээ. Бодит нөхцлөөс бус бидний сэтгэлгээний гажуудал, хий хоосон төлөв, үхээнц шинжээс үүдэлтэй бий болсон янз янзын ийм зохиомол сэтгэлгээ, дүрийг бид тунчиг олныг төрүүлсэн дээ. Нэг нь энэ. Хэт хөөрхийлөлтэй өрөвдөм байдалтай дүр, үхээнц сэтгэлгээг утга санаа, учир зүй талаас нь харвал ард түмэн өөрсдийгөө хамгаалах чадваргүй, бусдаас хараат байдалтай гээд өөрсдийгөө дорд доройд үзсэн, өөрсдийгөө гутаасан санааг илэрхийлж байна.Өөрсдийгөө өөрсдөө гутаана гэдэг эрүүл саруул бус сэтгэлгээ, зүй бусын үйлдэл. Утгагүй дэмий сэтгэлгээ юмсанж. Хийрхсэн, хий дэмий алив үйлдэл эргээд эзнээ гутаадаг зүй тогтолтой. Зүй тогтол үйлчилж байгаа нь энэ юм. Дээрх суулт гэхэд хар амины хүсэл санаа, хувьч эрх ашиг нь суултаа үгүйсгэж, жагсаал цуглааны нэр хүнд, ач холбогдлыг унагаж, үнэ цэнэ, утга учрыг үгүй хийж буй нь гутааж буй үйл юм.Хувьч эрх ашиг нь эргээд суултыг, оролцсон, дэмжсэн хүмүүсийн хичээл зүтгэл, оролцоо энэ бүхнийг эрс үгүйсгэж, утгагүй зүйл болгочихож байгаа юм. Гутааж буй нь энэ. Энэ тохиолдолд энэ суулт ч тэр, тэмцсэн нь ч тэр, дэмжсэн нь ч тэр, оролцсон нь ч бүгд утгагүй, худал хуурмаг, хий дэмий зүйл, үйл ажиллагаа болчихож байгаа юм. Мөн зохион байгуулагчид нь зохион байгуулсан тэмцэл, жагсаал цуглаанаа өөрсдөө үгүйсгэж, ач холбогдол, үнэ цэнийг нь унагаж, утга учрыг нь үгүй хийж, утгагүй дэмий зүйл, үйл явдал болгож орхих явдал манайд нийтлэг болжээ. Энэ нь бодит байдалд тэмцсэн бус хий дэмий хөөрч хийрэн, элийрсэн балайрсан хэрэг болчихож байгаа юм.
Энэ үйл явцыг хий хоосон агуулгаас хий хоосон хэлбэр төрж байна, худал хоосон сэтгэлгээнээсөөр нэг худал хоосон хэлбэр үүсэж бий болж байна гэж харна. Ертөнцөд хий хоосон агуулгаас хий хоосон хэлбэрүүд төрж гардаг зарчим, хуультай. Зарчим хэрэгжсээр л. Хийрхэн хий дэмий элийрч балайрах, дэмийрэх, цэцэрхэх, мэдэмхийрэх, ихэрхэх гэдэг амьдралд утгагүй, хоосон, гаж урвуу, худал зүйлс, дүр төрх, хэлбэрийг л нэмээд байгаа хэрэг юм. Үр дагаварт нь улс нийгмийн амьдралд гажиг урвуу, худал хуурмаг, буруу бусармаг үзэгдлүүд оршин орогнох хийгээд ялан манддаг таатай нөхцөл бүрджээ.
Нөхцөл нэгэнт бүрдсэн учир шударга ёс, үнэн зөвнь ач холбогдол, үнэ цэнээ алдаж, адлан гадуурхагддаг явдал хийгээд буруу бусармаг,гаж урвуу, худал хуурмаг явдал өндөр үнэлэгдэж, ялан дийлдэг, манддаг, дэвждэг ийм гаж тогтол хэвшин тогтжээ, улс нийгэмд маань. Зүй бусын гаж нөхцөл байдал бол энэ.Худал хуурмаг хүчтэй буйн, амьдрал оршихуйд ноёрхлоо тогтоосны, оршихуй амьдралын үндэс суурь гажуудсан болохын тус тус шинж тэмдгүүд юм.Бүх шатны сонгуулиас эхлээд бүхий л зүйл худал хуурмаг болсон. Энэ явдлыг оршихуй амьдралын үндэс суурийг гажуудуулжээ гэж харна.Буруутан нь бидний хэт хөөрч хийрхсэн үйлдэл хандлага.
Үнэн гэж зүйл байдаг, ертөнцөд оршдог, бас хүчтэй гэдгийг бид мартсан. Жам ёсны ертөнцөд үнэн хийгээд зөв зүйлс ялж, худал хийгээд буруу явдал ялагддаг зарчим үйлчилдэг бөгөөд үнэн хүчтэй, худал хүчгүй байх учиртай билээ. Ертөнцийн түгээмэл зүй тогтол, суурь зарчмаар бол хэлбэр ба агуулга нэгдмэл нэг бол тухайн зүйл, үйл явдал үнэн бас зөв байдаг билээ.Энэ зарчмаар зөвхөн жагсаал цуглаан ч бус нийгэмдээ өрнөж буй үйл явдал, үзэгдлүүдийг хийгээд хэн нэгний үйлдэл хандлагыг харж сурах цаг болсоон. Учир нь нийтийн эрх ашгаа хамгаалж, жагсаал цуглаан хийх, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхардчиллын суурь үнэт зүйлс учир цаашид янз бүрийн зорилготой жагсаал цуглаан өрнөсөөр байх биз. Тэгэхээр иргэд бид нийгмийнхээ үйл явдал, үзэгдлүүдийг хэлбэр бус агуулга талаас нь харж, худал хуурмагба шударга үнэн эсэхийг нь ялгаж салгаж, дэмжих ба эс дэмжих хэрэгтэй байх аа. Тухайлбал,хэлбэр, харагдах байдлын хувьд жагсаал цуглаанынхаа уриалга, зорилго, үг яриа, үйлдэл хандлага хийгээдагуулга, утга санаа, санаа сэдэл нь хоорондоо уялдаж, авцалдсан, нэг ижил учиртай гэсэн үг. Алив жагсаал цуглаанд хэсэг бүлгийн, хэн нэгний амин хувиа хичээсэн санаа зорилго, явцуухан эрх ашиг, атгаг санаа хавчуулагдах учиргүй юм шүү.
Хэн ч бай худал хуурмаг, бусармаг явдлыг дэмжээд байх санаа сэдэл үгүй. Гэтэл бодит байдалд дэмжээд байх явдал нийтлэг.Бас худал хуурмагийн өмнө хүчгүйдэж, яах хандах, ямар арга хэмжээ авах ёстойгоо мэдэхгүй, ойлгохгүй хүчин мөхөсдөж буйгаа анзаарсан байх аа. Дараах учир, шалтгаантай. Шинэ нийгмийн зүй тогтол, учир утга, үнэт зүйлс, тулгуур зарчмууд нь бидний оюун сэтгэлгээнд бүрэлдэн тогтоогүй өдийг хүрчээ. Энэ шалтгаанаар улс нийгэмдээ өрнөж буй үйл явц, үйл явдал, үзэгдлүүдийг зөв харж чадахгүй, учир шалтгааныг нь мэдэхгүй, жишээ нь, худал хоосон үзэгдлүүдийг худал хуурмаг гэдгийг, хийрхэл гэдгийг онож танихгүй байна. Нийгмээ зөв харах оюун сэтгэлгээний чадваргүй байна, бид. Хэлбэр ба агуулгын хувьд эрс тэс зүй тогтол бүхий үйл явдал, үзэгдлүүдийг худал хуурмаг зүйл, утгагүй явдал, хийрхэл хэмээн харж суръя, сайтар таньдаг болье. Худал хуурмагаас салж, хийрхлийг багасгах, гажиг урвуу нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хийрхсэн үйлдэл хандлагаа өөрчилье. Зайлшгүй хэрэгжүүлэх учиртай зүйлс энэ. Хэрэгжүүлж чадвал хамгийн үр дүнтэй зөв тэмцэл энэ байх болно.
Үргэлжлэл бий.
Ч.ТУЯА