Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хоосорсон оюун санаанд шинэчлэл хэрэгтэй (III хэсэг)
Зүй тогтол, учир зүй талаасаа бол хийрхэл гэдэг утгаа алдсанаас үүдэлтэй хий хоосон агуулга, харин хийрхэнэ гэдэг хий хоосныг үйлдэхүй буюу хийрэл хөөрөл. Тухайн зүйлийн агуулга нь утгагүй, хий дэмий зүйлсийн цуглуулга бол тухайн зүйл хий хоосон агуулгатай гэсэн үг. Энэхүү зүй тогтол амьдрал дээр дараах байдлаар хэлбэржжээ.
Энэ хэсгээс нийтлэг хий хоосон хийрхэл, утгагүй тэнэгрэл, хар амиа хичээсэн бэртэгчлэл илэрч байна. Оюун санааны хоосролын дагуулсан үр дагаврууд бөгөөд хий хоосон агуулгатай, утгагүй, эрэмдэг зэрэмдэг шинжүүд билээ.Энэ явдал улс орон, нийгмийн амьдралд утгагүй хоосон үйл явдал өрнөх хийгээд дэмий балай үзэгдлүүд төрж, бий болох, оршин орогнох хөрс суурь, таатай нөхцөл бүрдэж буй нь энэ юм.Учир нь манай ертөнцөд нэг хий хоосноос нөгөө нэг хий хоосон төрж бий болдог хууль, зарчимтай.Стресс бухимдлаас өгсүүлээд төрөл бүрийн хийрхэл, ялангуяа, аугаа ихийн хийрхэл, хий дэмийрэл, элийрэл, балайрал, хий хоосон маяг хэлбэрдэл, бусдыг дорд үзсэн ихэрхэл мөнхүүүлбэгэр үхээнц шинж,үндэстнийг хамарсан гутрал, өвөр зуурын хурц дайсагнал, өөрсдийгөө хэт гутааж дооршаасан үгүйсгэл, хэтийдсэн туйлшрал энэ мэт үзэгдлүүдээр улс нийгмийн амьдрал, оюун санааны ертөнц хахчихаад байна.Эдгээр нь нийтлэг худал хуурмаг шинжтэйн дээр утгаа алдсан буюу утгагүй хий дэмий, дэмий балай, элий балай байдалтай, зүй тогтлын хувьд нэг, цул, бүтэн бус эрэмдэг зэрэмдэг буюу галзуу солиотой, гаж этгээд, зүй бусын үзэгдлүүд юмсанж. Зарчим хэрэгжиж, нэг хоосноос нөгөө хоосон төрсөн нь энэ. Дээрх үр дагаврууд, эдгээр үзэгдлүүдийг улс орон, нийгэмд түр зуурт төрж бий болоод, хэсэг хугацааны дараа аяндаа үгүй болдог үзэгдэл, үйл явц биш илүү ноцтой эс орших байдлын угтвар нөхцөл, энэ тухай мэдээлэл, дохио сануулга юм шүү.
Хийрхэн галзуурах энэ массыг хянаж хязгаарлахгүй аваас улс орон, нийгэм, үндэстэн, оршихуй, бүх зүйлийгхөмөрч, өөрөө өөрсдийгөө үгүй хийх болно. Хийрхлийн тухай ойлголт ухагдахуун иргэдийн оюун сэтгэлгээнд бүрэлдэн тогтоогүй буйгаас дийлэнх хүн хийрхэж буйгаа мэдэхгүй, хийрхлийг хийрхэл хэмээн танихгүй байна. Мэдээлэл, мэдээллийн энэхүү дутмагшил монголчууд биднийг хэм хэмжээгүй, зоргоороо хийрхэх таатай сайхан хөрс болжбайна. Энэ дутмагшлыг нөхөх учиртай. Хор хөнөөлт шинж бас үзэгдэл учир хяналт хязгаарлалттай байх учир жанцантай юм, хийрхэл. Хийрхлийг дотоод талаас нь хянах арга зам бий. Тэрхүү хяналт нь хийрхэл хийгээд хийрхэнэ гэгч ямар учиртай үйл явц, үзэгдэл болох тухай цэгцтэй зөв мэдээлэл, мэдлэг юм. Хийрхэл, түүний агуулга, шинж хийгээд шинж чанар, зүй тогтол, дагуулах үр дагавар, хийрхээд буйн бодит шалтгаан зэргийг хөндөж, дэлгэрэнгүй бичихээр шийдлээ.
Зүй тогтол, учир зүй талаасаа бол хийрхэл гэдэг утгаа алдсанаас үүдэлтэй хий хоосон агуулга, харин хийрхэнэ гэдэг хий хоосныг үйлдэхүй буюу хийрэл хөөрөл. Тухайн зүйлийн агуулга нь утгагүй, хий дэмий зүйлсийн цуглуулга бол тухайн зүйл хий хоосон агуулгатай гэсэн үг. Энэхүү зүй тогтол амьдрал дээр дараах байдлаар хэлбэржжээ.
УИХ, төр засаг, тендер, хууль шүүх, боловсролын тогтолцоо, бүх шатны сонгууль, улс төрийн нам, кино урлаг, хошин шог хэлбэр, бодит зүйлс төдийгүй итгэл үнэмшил, үндэсний үзэл, эсэргүүцэл, дэмжлэг хийсвэр зүйлс хүртэл хэлбэр талаасаа оршин буй харагдавч, агуулга талаасаа бол эс орших болсон байна. Учир нь утгаа алдаж, хий хоосон агуулгатай болсон байх юм. Байхгүйтэй адил гэсэн үг. Хэлбэр, харагдах байдал нь шүүмжлэл харин агуулга нь өөлж гоочилж, сэв алдаа хайсан хийрхсэн элийрэл, үндэсний бахархал бус хэт туйлширсан хийрхэл, үзэл санаа бус хий хөөрсөн санаа,хяналт бус дарангуйлал, бусдыг буруутгах зөн бус хийрхсэн үгүйсгэл, үзэгдэл нь УИХ харин агуулга тал, дотоод үйл ажиллагаа нь холион бантан, завхрал, сонгууль ч гэсэн агуулга, дотоод үйл ажиллагаа нь завхрал,худал хуурмаг, бантагнал, кино гэхэд агуулга нь хүчирхийлэл, хэрүүл зодоон, секс, утгагүй үзэгдлийн цуглуулга, хошин шог бол хэлбэр нь хошигнол харагдавч агуулга нь гутаан доромжилсон аяс, утга гэх мэт байх болжээ. Хэлбэр нь оршивч агуулга нь хий хоосон гэж энэ.
Манай улсад бүх зүйл утгаа алдаж, утгагүйдэл нүүрлэсэн. Мөн чанараараа оршиж буй зүйл, үзэгдэл, тогтолцоо, бизнес манайд тунчиг ховор бөгөөд агуулга, дотоод үйл ажиллагаа нь энэ мэтээр холион бантан болж завхарч, хямарч, гажуудаж гүйцсэн юм билээ. Бидний аливаад хийрхэж ханддагийн гор энэ байдалд хүргэсээн. Дийлэнх иргэдийн хувьд улс нийгмийнхээ үзэгдэл, үйл явдлыг харах хийгээд хандах оюун сэтгэлгээний арга хэлбэр нь хийрхэл, нийгэмтэйгээ харилцах арга нь ч хийрэл, үзэл санаа, бодол санаа, үг яриа нь ч гэсэн хийрхэл, өөрийгөө илэрхийлж буй байдал төлөв ч хийрэл, дүр төрх ч мөн л хий хөөрсөн хоосон хэлбэрдэл, шинэ ажил алба, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй арга хэлбэр нь мөн л хий хөөрөл байх юм. Хийрхэлдээ живсээн, бид.
Тэгвэл хийрхэнэ гэдэг хий хоосныг үйлдэхүй буюу хий хөөрөл, хийрэл юм.Хий хоосон үйлдлүүд амьдрал дээр дараах байдлаар илэрч байна. Энэ нь алив яриа хэлэлцүүлэг, сургалт гэхэд агуулга талаасаа цаг нөхцөөсөн хий дэмий яриа, санал санаачилга нь хоорондоо холбоогүй дэмий балай санааны цуглуулга, хэлбэр, харагдах байдал нь тэмцэл харагдавч агуулга нь хувьч эрх ашиг, худал хуурмагаар дүүрэн, элийрэл балайрал байх жишээний. Монгол хүний үг яриа, үйлдэл хандлага үнэхээр утгагүй балай болсоон.
Учир зүй талаас нь задлаж харвал, бид сэдэвтэйгээ утгын уялдаа холбоогүй, эсвэл утга санааны хувьд нэг утга нь нөгөө утгаа үгүйсгэсэн, нэмээд агуулга нь хэлбэрээ үгүйсгэсэн утгын хувьд эрс зөрчилтэй, ертөнцийн жам хууль, учир зүй, бодит нөхцөл шалтгаанд үндэслээгүйн дээр үнэ цэнэ, ач холбогдлоо алдсаны дээр, амьдрал ахуйд хэрэгцээ шаардлагагүй, аж төрөх, амьдрахад тус дэмгүй, ахуй орчин, цаг үетэйгээзохицож нийцээгүй мөнхэтэрхий хэлбэрдсэн зүйлс ярьж, үйлдэж байна. Үг яриа, үйлдэл маань утгаа алдсан, утгагүй балай, хий дэмий буйн цаад учир энэ. Энэ байдал давхар бас оюун сэтгэлгээний эрүүл саруул бус төлөв, байдал, шинжтэй болсон гэдгийнтусгал юм. Утгагүй үйлдэл хаа сайгүй. Ажил албаны шугамаар олон хүнтэй харьцаж, харилцдаг хүмүүс ихэнх хүн сэдвийнхээ дагуу бус, агуулгыг бус, огтын хамааралгүй тэс хөндлөн зүйл ярьдаг болохыг, тэд уулзалт, ажил хэргийн ач холбогдол, үнэ цэнэ, утгыг алдагдуулж, юу ч биш дэмий зүйл болгодог гэдгийг, оюун сэтгэлгээний хувьд эрүүл саруул бус харилцахад халширмаар хүмүүс дэндүү олон гэдгийг. Хийрхэж, хий хоосныг үйлдэхүй гэдэг бодит бус, хий хоосон, хэрэгцээ шаардлага, ач холбогдолгүй зүйл ярьж, бодож, харж, үйлдэхүй юмсанж.Хийрхэж буйн харагдах гадаад хэлбэрүүд нь элийрэл, балайрал, дэмийрэл, цэцэрхэл, бурсан донгосол, чалчаа үгс, тэнэглэл, мэдэмхийрэл болно. Учир зүйгүй, утгагүй, хий хоосон үйлдлүүд гэж ойлгоорой.
Утгагүй элийрэл балайрлын амьдрал дээрх хэлбэрүүд үй түм. Нэгийг нь харуулъя.Аливааг эсэргүүцэн хийрхэх явдал учир тоймоо алдсан байна. Эсэргүүцэл, түүний агуулга, утга санааг алдагдуулж, эсэргүүцэл бус утгагүй хийрхэл болгожээ, бид. Олон нийтэд хэвшин тогтсон эсэргүүцэх сэтгэлгээг шинжихүйд, зөвхөн буруу явдлыг ч бусзөв үйл, явдлыг ч гэсэн эсэргүүцнэ, эсэргүүцэх шаардлагагүй зүйлийг ч шаргуу эсэргүүцээд л, дэмжих учиртай зүйлийг ч эсэргүүцэж л байдаг, орхичихмоор зүйлийг ч орхилгүй ч эсэргүүцэх, ач холбогдолтой ба ач холбогдолгүй явдлыг хоёуланг нь эсэргүүцнэ, нэг хүн эсэргүүцвэл бусад нь даган дууриагаад эсэргүүцэх, хэлбэрийг буюу эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөтэй хүнийг заавал эсэргүүцэх, улс орны амин чухал бүтээн байгуулалтыг ч эсэргүүцэх, ялангуяа зөвийг эрс шаргуу эсэргүүцэх, нэгнийхээ хийсэн зүйл, дэвшүүлсэн саналыг нөгөөх нь сөргөж эсэргүүцэх, ялангуяа шинэ зүйлийг улайран эсэргүүцэхээс гадна улс орны язгуур эрх ашгийг хүртэл эсэргүүцсэн хачирхам эсэргүүцэл ч байх юм.
Уул нь бол эсэргүүцэх, эсэргүүцэл үзүүлэх гэдэг амьдрал ахуй, хэрэгцээ шаардлагаас урган гардаг амьтан ба хүний төрөлх, үндсэн хэрэгцээ, жам ёсны өгөгдөл. Жам ёсны өгөгдлөөрөө бол нөхцөл шалтгаан бүрдсэн үед эсэргүүцэх учиртай. Эсэргүүцэх хийгээд эс эсэргүүцэх нөхцлөө ялгаж салгах учиртай. Эсэргүүцэлд өөрийн гэсэн хэм хэмжээ, зүг чиг, зорилго зорилт, санаа сэдэл, учир шалтгаан, нөхцөл бүрдэх учиртай. Эдгээр суурь нөхцлүүдийг умартсан явдлаас бидний эсэргүүцэл бодит бус хий хоосон, утгагүй үйлдэл болчихжээ. Хий хоосон эсэргүүцэж, хий хоосон сөргөж, сөргөлдөх гэдэг өөрөө утгагүй үйлдэл юм. Учир нь эсэргүүцэх шалтгаан нөхцөл бүрдээгүй, санаа сэдэл, зорилго чиггүй энэ утгагүй байдал бол хий хоосон эсэргүүцэн хийрхэж буй хэрэг юм. Гадна тал, хэлбэр нь эсэргүүцэл гэж харагдах боловч агуулга, учир зүй талаасаа бол эсэргүүцэл бусутгагүйэсэргүүцэн хийрхэж, элийтэж, дэмийрч, балайрч, галзуурч буй хэрэг аж.
Энэ мэтээр бид үргэлжийн мөнхөд л шалтгаан нөхцөлгүй элийрч, балайрч, дэмийрэн хэм хэмжээгүй хийрхэж өдөр хоногийг өнгөрүүлдэг болжээ. Гэвч бодит байдалд элийрч балайрч буйгаа дийлэнх маань мэдэхгүй, элийрлийн аамьдрал дээрх хэлбэрүүдийг нь танихгүй, бодит учир, шалтгааныг нь ойлгохгүй байна. Элийрэл, балайрлын агуулга, учрыг задлаж харуулъя. Сошиал ертөнцөд элий балай яриа, эрээ цээргүй хэт задгай үйлдлээрээ хүмүүсийг зугаацуулдаг хэдэн хүний лайвыг хүмүүс хэдэн арван мянгаараа үзэж, бие биедээ үзэхийг зөвлөдөг гэнэ. Тэдний үг яриа нь балайжиж, үйлдэл хандлага нь ичгүүргүйтэж эрээгүйтэх тусам, дэмий балай үйл хөдлөл ихсэхийн хирээр сонирхогчдын тоо огцом нэмэгддэг гэнэ.Сонирхож хорхойсон инээж баясан цагийг зугаатай өнгөрүүлэх, таашаал ханамж авах гэж үздэг хэсэг байхад, нөгөө зарим нь шоолж доромжилж бах таваа хангахын төлөө гээд янз бүр шалтгаантай аж. Зүй нь бол хий дэмий зүйлийг тоохгүй орхиж байх ёстой. Гэтэл эсрэгээр базаахгүй явдал, эрээгүйтэл балайтлыг зүйлсийг анхаарч, хэдэн мянгаараа хүсэж сонирхож, дурлаж таашаагаад буйн шалтгаан, учир юу вэ?
Дэмий балайг үйлдэнэ гэдэг утгагүйг үйлдэж, галзуурч, солиорч буй үйл. Ерөнхий шалтгаан нь оюун санааны ертөнц дэх дэмий балай, элий зүйлс, жишээ нь гаж хүсэл сонирхол гэхэд дээрх дэмий балай үйлдэл болон гадагш тусч байгаа юм. Хоосон ертөнцтэй хүн л дэмий балайг үйлдэнэ, мөн секс, алаан хядаан, аймшиг, үхсэн хатсан хүн, осол аваар, шорон орон, чөтгөр шулам, сүнс сүүдэр, ичгүүргүй зүйлсийг илүүтэй анхаарч, хүсэж сонирхох ба хэвийн бус заваан муухай, гаж этгээд зүйлс, үзэгдэл, үйлдэл, сэдвийг дурлаж таашаадаг жамтай.Үнэндээ бол оюун санаанд буй тэр зүйлс чинь, дотоод дахь хоосон, муу муухай бүхэн дэмий балай үйлдэл болон гадагш тусчээ гэсэн үг. Тэдний оюун санааны бодит байдал, хэм хэмжээ нь хэлбэрийн төвшинд, хэлбэрт тээглэсэн,тулга тойрсон аар саархан явдал, хов жив, айл гэрийн хэрүүл маргаан, салалт нийлэлт, хөрөнгө чинээ, хувцас эд хэрэглэл тэргүүтний төвшинд, хэлбэрээс хэт хамааралт байдалтай байх юм билээ. Далимд хэлэхэд, эмх цэгцтэй, гэгээлэг аястай, ирээдүйн зорилготой, хийж бүтээхийн төлөө тэмүүлдэг, ер нь бол оюун санааны ертөнцөө бүтээж, хүн болж төлөвшсөн хүн элдвийн хог, дэмий балай зүйлсийг огтоос сонирхдоггүй, хэлбэрийг давж агуулга, сэдэв, учрыг сонирхоно.
Оюун санааг нь задлаж, нарийвчлан, хүсэл сонирхлыг учир зүй талаас шинжвэл дараах учир тодорно. Хэд хэдэн шалтгаан, учир бий агаад нэгд, иргэд хэлбэрт баясах болж, хоёрт, хүсэл сонирхол гажууджээ. Хэлбэрт баясах гэдэг бага балчир хүүхдийн сэтгэлгээ. Зөвхөн хэлбэр, харагдах байдал, тод өнгө дүрс, марзан үйл хөдөлгөөнийг анхаарч, сонирхох гэдэг балчир хүүхдийн нас сэтгэхүйн нэгэн онцлог шинж байдаг. Нас биед хүрэх үйл явц саатваас хүний оюун санаа, сэтгэлгээ нь бага балчир насандаа гацах гэмтэй. Энэ тохиолдолд хэлбэр, үзэгдлийг давж агуулга руу өнгийж, шалтгаан нөхцөл, утга санаа, учрыг нь танин мэдэх, ойлгож, ухамсарлах оюун сэтгэлгээний чадваргүй. Ухамсарлахгүй шалтгаанаар утгыг ялгахгүй. Утгыг ялгахгүй учир элий балай үг яриаг дэмий гэдгийг, эрээ цээргүй үйлдлийг муу муухай гэдгийг ойлгож мэдрэхгүй байгаа болно.Хэлбэрт баясан, хэлбэрийг таашаахуйн учир энэ.
Жирийн зүйлсийг сонирхохгүй, этгээд, гаж хэлбэрт дурлаж таашаана гэдэг хүсэл сонирхол гажуудаж, гаж байдалтай болсоных. Жам ёсны өгөгдлөөрөө бол хүсэл сонирхол чинь сайхныг таашааж, муухайг жигших учиртай. Эрээ цээргүй явдлыг муухайд тооцож, дургүйцэн жигших бус энгийн зүйл мэт хэвийн хүлээн авч, улмаар инээж баясаж, таашаах гэдэг хүсэл сонирхол гажуудсаны шинж. Гажуудсан тохиолдолд гаж этгээд, ичгүүргүй эрээгүй явдал, муу муухай хэлбэрт илүүтэй дурлаж, сайханд тооцдог.Энэ бол сайн сайхан, гоо сайхнаас бус ичгүүргүй эрээгүй явдал, хамгийн заваан, сэжиг хүрмээр зүйлсийг сонирхож, татагдаж, таашаал ханамж авна гэсэн үг дээ. Хэвийн бус гаж байдал энэ мөн үү гэвэл гарцаагүй мөн. Гаж энэхүү байдлыг хүний хүсэл сонирхол нь эвдэрч гэмтэж, эрэмдэг зэрэмдэг шинжтэй, зүй бусын байдалтай болж гэж харна. Элдэв дээдийн гаж явдал түгэн дэлгэрэхийн нэгэн үндэс бүрдсэн нь энэ. Сүүлийн жилүүдэд санаанд оромгүй гаж этгээд явдал элбэгшсэний далд учир нөхцөл энэ.
Хий дэмий үйлдэл, элийрэл балайрлаас дараах дүр төрх төрж, бий болсон байна. Дараах үзэгдлийг ажигласан байх. Урлаг уран сайхан, кино, телевиз, сошиал орчин,гудамж талбай, ажил албаны орчин хаа сайгүй л дэмий балай, шал утгагүй үг яриа хийгээд илүүдсэн гэмээр үйлдэл хөдөлгөөн нийтлэг харагдах болсоныг. Сүржигнэн эсэргүүцсэн, дүвчигнэж дүрэмдсэн, хий попорсон, ихэрхэн хэлбэрдсэн, сагсалзан салбаганасан, дарваганаж далчигнасан, арвалзаж арзагнасан, маазарч марзагнасан, дарвалзсан далдагнасан эдгээр төрх, дүрүүд танил байгаа биз.Хэлбэр хэтэрч, үйлдэл илүүдсэнээс үүдэлтэй төрсөн хий дэмий үйлдэл, төрх дүрүүд. Сүрт хэлбэрүүд боловч агуулга нь утгагүй элийрэл, балайрал, дэмийрэл, солиорол, тэнэглэл болно. Амьдрал дээр дотоод сэтгэлийн хөгжилтэй хөхиүн байдлаа гадна талдаа дарвалзаж далдганасан, далжигнасан үйлдэл хөдөлгөөнөөр илэрхийлэх явдал нийтлэг харагдах юм. Утгагүй зүйл яриад л, чанга чанга худал инээгээд л, яриа нь утгагүй, инээд нь бас утгагүй худал хуурмаг. Элийрэл балайрч буй нэг үйл. Ер нь бол хийрхсэн, элийрсэн, тэнэглэсэн ямарваа төрх, үйлдэл гэдэг эргүүлээд эзнээ гутаадаг зүй тогтолтой юм. Учир нь агуулга, учир зүйн хувьдутгагүй, хоосон зүйл ярьж, үйлдэх гэдэг тэнэгдүү харагдахаас гадна өөрийн үнэ цэнэ, нэр хүндээ унагаах, оюун сэтгэлгээний хувьд эрүүл саруул бус хүн гэдгээ, гаж хүсэл сонирхолтой гэдгээ бусдад илчлэх энд дурьдагдаагүй үй олон шинж, хэлбэр, байдлаарөөрийгөө гутааж байдаг байна. Өөрийгөө өөрөө гутаажгутамшиглах гэдэг хамгийн утгагүй явдал, тэнэглэл мөн үү гэвэл мөн. Сүр сүр зүйл, сайхан сайхан зүйл, гэнэн гэнэн зүйл, хэт сайхан, хуурмаг зүйл ярьж элийрч солиорох гэдэг агуулга, учир зүй талаасаа бол өөрийгөө өөрөө гутааж, гутамшиглаж байгаа хэрэг байдаг билээ.
Өөрсдийгөө бодитой харж дүгнэвэл, хүн амын дийлэнх нь эрүүл ухаанаа алдсан, хийрхсэн галзуурал солиорлын шинж, төрх төлөв илэрсэн, ийм л иргэдтэй улс болчихжээ.
Үргэлжлэл бий
Ч.ТУЯА
Зочин
Зочин