Энэ 7 хоногт
Асуулт ба хариулт
Асуулт ихэвчлэн асуух үгээр илэрдэг бөгөөд үнэн, худлын утга илэрдэггүй. Аливаа асуулт:
Асуултын дагуу:
- Хариултын олон хувилбарыг бодож олох,
- Аль оновчтойг нь дэвшүүлэх,
- Хариултаа үндэслэн асууж лавлах,
- Асуултын өгөгдсөн нөхцөлд дүн шинжилгээ хийх,
- Тухайлсан нэг зүйлийг чухам яагаад өөрөөр биш заавал тийм байдаг юм бэ? гэх мэтээр бодож, эргэцүүлж, тайлбарлах оролдлого хийж байгаа нь зөв сэтгэлгээний дадлын үндэс юм.
Оновчтой, тодорхой, эмх цэгцтэй бөгөөд аливаа асуултыг үндэслэх, шүүн тунгаах, шийдэх, санал дүгнэлтээ шалгах чадвартай шинийг эрэлхийлэгч, бие даасан бүтээлч сэтгэлгээ бол хамгийн чухал сэтгэлгээ юм. Ийм сэтгэлгээ бол оновчтой асуултыг тавж чаддаг.
Шинэ мэдлэг бүтээхэд асуулт онцгой үүрэгтэй. Асуултын бүтэц, тэдгээрийн уялдаа холбоо, асуултыг зөв тавих шаардлагатай байдаг. Хүний танин мэдэхүйн бүхий л үйл явц асуултын асуудлын өрнөлөөр үргэлжилдэг юм. Ялангуяа асуултыг бусад хүмүүсийн саналыг сонсох, таних, мэдэх зорилгоор мэдээлэл авахын тулд тавьдаг байна. Жишээлбэл: анкет, олон нийтийн асуулгаар дамжуулан харилцахад асуултын тавилт нь тун чухал. Тэгвэл харилцааны асуултын үгийн сонголт, хувилбараас хариултын хувилбар, нөхцөл байдал шалтгаалж байдаг байна.
Асуулт ихэвчлэн асуух үгээр илэрдэг бөгөөд үнэн, худлын утга илэрдэггүй. Аливаа асуулт:
Нэгдүгээрт. Бодит байдлын тухай анхдагч мэдээллийг агуулдаг бөгөөд энэ нь хариултын урьдач нөхцөл, суурь үндэс нь болдог.
Хоёрдугаарт. Асуулт бүх мэдээллийн хангалтгүй байдлыг илэрхийлэхийн сацуу тэрхүү мэдээллийг баяжуулах, гүнзгийрүүлэх, боловсруулах шаардлагыг агуулж байдаг. Ийм учраас асуулт нь хариултаа агуулдаг гэж хэлж болно.
"УЧИР ШАЛТГААНЫГ ШИНЖИХ ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭН"-ийн
бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга,
M-mind автомат ухамсрын санаачлагч,
M-mind хөтөлбөрийн чанарын бодлогын зөвлөх,
M-mind хөтөлбөрийн "Оюуны сурах чадвар, сурах хүсэл нь оюуны чадварыг нэмэгдүүлнэ"
судалгааны шинжээч,
"Гэр сургууль"-ийн захирал С.НАМЧИНСҮРЭН