Ийм хүнд үед ганц нэг сайн мэдээ сонсгох нь сэтгэл сэргээм юутай сайхан гэдэг шиг
Эрх баригч намын дотоод дахь хэмхэлдээн, эрх мэдэл, сандал, ширээний төлөөх зодоон, АН-ынхны ямар ч туйлбаргүй бодлого, урвалт, шарвалт, “Данх-Дамар-Жээнко” хулгайч бүлэглэлийнхний амь тэмцсэн орилоон, чарлаан, хэрүүл, маргаан, үйлдсэн гэм, нүглээ хамгаалсан тэдний утга учиргүй солиорол балайрлын шившгээс болж улс орны амьдрал мартагдах нь ээ. Арай зогсоно ч гэж юу байхав. Ямартай ч энэ сарын 15-нд амжиж 2026 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахгүй бол улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал улам л гүнзгийрнэ. Зандкагийн Засгийн газарт бүр ч том бэрхшээл тулгарна. Ядаж байхад өвөл ямар ч хурдан хүрээд ирэв гэж үү, ккк.
Өвөл болж бгаа юм чинь цас ордог гэнэ. Хүйтэрдэг гэнэ. Бас зуд ч болно гээд байх шиг байна. Засгийн газар 2026 оны төсөөлсөн төсвөө хэдийгээр түүхэнд байгаагүйгээр танасан ч, багш, эмч нарын цалин цагааг нэмэх асуудал маш том дарамтыг төсөвт эргүүлээд аваад ирлээ. Төрийн байгууллагуудын дарга, захирлуудын асар үрэлгэн зардал, яг одоо хэрэгжүүлэх шаардлагагүй элдэв лобби орсон төсөл, хөтөлбөрүүдээ зогсоож, царцааж л таарах биз ээ!
Энэ бүхнийг түр орхиод, ийм хүнд үед ганц нэг сайн мэдээ сонсгох нь сэтгэл сэргээм юутай сайхан гэдэг шиг магадлалтай байх буюу хэмээн бодов.
-2026 оны улсын хэмжээний зардал, төсөв болон баримтлах бодлогын талаар гаргасан Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харахад 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн. Үүний 3.6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуй дангаараа бүрдүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл манай улсын ДНБ-ий өсөлтийн бараг 33 хувийг хүнс, хөдөө аж ахуйн салбар эзэлж байна гэсэн үг. Энэ бол үнэхээр сайн мэдээ юм шүү. Яагаад гэвэл энэ эрчээр нь өөдрөг төсөөлөх аваас эдийн засаг маань дан ганц уул, уурхайгаас хамааралтай байдгаа болих дүр зураг харагдаж байна. Ийм том өсөлт өөр аль ч салбарт гарсангүй. Ямагт өсөлтгүй, хасах явж ирсэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт огцом өсөлт, өөрчлөлт орсон нь мэдээж салбарт явуулсан зөв бодлоготой нь холбоотой юм аа. Сүүлийн 3-хан жилийн дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нийт шинээр 58 мянган ажлыг байр бий болгож чадсан байна гээд бод доо!
Энэ тоон эерэг үзүүлэлтүүд Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Атрын IV аян”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрүүд үр дүнгээ үзүүлж байгааг илтгэж байна. Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйд эрчимжсэн мал аж ахуйн эзлэх хувь нэмэгдсээр байна. Монгол Улс өнөөдөр ноос, ноолуураа Хятад руу түүхийгээр гаргадаг чэнжүүдээс салгаж, 100 хувь дотооддоо худалдан авч, угааж, самнаж, нэмүү өртөг шингээн экспортод гаргадаг болсон байх юм. Үхэр, хонины арьс шир, нэхийгээ ч дотооддоо бүрэн боловсруулж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс нэмэгджээ. Сүү, мах, арьс шир, ноос, ноолуур, сав баглаа боодлын 100 гаруй үйлдвэр энэ салбарт шинээр байгуулагдсан бна шүү дээ! Махны экспорт Хятад, Иран, Афганистан, Вьетнам, Арабын орнууд руу үлэмж тэлж, сүүлийн 2 жилд 600 сая. ам долларын орлого олсон байх жишээтэй. Ж.Энхбаяр сайдын хэлж буйгаар ирэх жилүүдэд махны экспорт тэрбум ам. долларт хүрнэ гэж байна. Эрчимжсэн аж ахуй, фермуудын тоо нэмэгдснээр монгол үхрийн 100 грамм мах 100 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэ цэнтэй болсон бна. Хэдхэн жилийн өмнө өндөгний хэрэгцээнийхээ 60 хувийг импортоор хангаж бсан бол 2025 оны байдлаар 100 хувь дотоодынхоо хэрэгцээг үндэсний үйлдвэрлэгчид маань хангаж чаддаг болжээ… гэх мэт. Үр тариа, гурил будааны дотоодын үйлдвэрлэл ч эрс нэмэгдсэн байна. Хүнсний ногооны аль ч худалдааны цэг, лангуун дээр очиход Монголд тарьж ургуулсан бүх хүнсний ногоо овоолоостой бдаг болж. Хятад ногоо хэрэглээнээс за бараг шахагдсан бна дөө. Ямар ч байсан бидэнд ахиц байна шүү байна. Харин улс төрийн орчингоо цэвэр болгож, хулгайч, хууль зөрчигч , авлигач гайнуудын, лайнуудын угсарсан бүтцийг нурааж, хатуу ял шийтгэл дор цээрлэл хүлээлгэж, үлдсэнд нь ард түмэн, улсаасаа хулгай, тонуул, дээрэм хийж, авлига авахаасаа айдаг, эмээдэг, ичдэг болгож, тунгалагшуулж чадваас Монголын буян заяа биднийг арай ч хаячихаагүй л юм байна аа!

