Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна

“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Шинэ эдийн засгийн онцлог
Мэдлэгт суурилсан эдийн засгийг шинэ эдийн засаг гэх нь бий. Ерөнхийдөө ихэнх хүмүүс шинэ эдийн засаг
Мэдлэгт суурилсан эдийн засгийг шинэ эдийн засаг гэх нь бий. Ерөнхийдөө ихэнх хүмүүс шинэ эдийн засаг гэж хуучин уламжлалт үйлдвэрлэл, хөдөө аж ахуйд суурилсан эдийн засгаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрч ойлгодог болсон байна. Интернетийн хэрэглээ өргөжиж, компьютер, теле харилцааны технологи хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсноор хөгжингүй орнуудын эдийн засаг хорь гучин жилийн өмнөхөөс тэс өөр болж эхэлсэн байна. Даяаршлын үр дүнд мэдлэгт суурилсан эдийн засаг яваандаа хөгжиж буй орнууд руу нэвтэрч өнөөдөр Энэтхэг, Хятад, Орос, Бразил болон бусад дэлхийн эдийн засгийн томоохон тоглогч нарын эдийн засгийн хөгжилд шинэ эдийн засгийн эзлэх байр суурь тасралтгүй нэмэгдэж, уламжлалт эдийн засаг шинэ эдийн засагт түрэгдэх хандлага гарч эхлэв. Шинэ эдийн засгийг хөгжүүлэхэд төрийн бодлого чухал бөгөөд эрх баригчид хууль тогтоогчид чухам юунд анхаарч, үндэсний болоод бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо, мэдлэг бий болгох, мэдлэгийг нутагшуулах, хэрэглэх, хуримтлуулах, мэдлэгээс шинэ мэдлэг бий болгох хэрэгтэй.
Түүнчлэн эдийн засгийн голлох салбаруудад шинэ мэдлэгийг ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд бодлогоо чиглүүлэх, хүн амын боловсролын түвшинг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчний мэдлэг чадварыг шинэ нөхцөлд тохируулж дээшлүүлэх хэрэгтэй. Юуны өмнө дэлхийн эдийн засаг үндэсний эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа болон шинэ мэдлэг бий болсноор ямар үүрэг роль эдийн засгийн хөгжилд үзүүлэх вэ гэдгийг авч үзэх шаардлагатай. Мэдлэгт суурилсан эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг зүйл бол аж үйлдвэрийн кластерийг байгуулах явдал. Аж үйлдвэрийн кластер гэдэг нь газар зүйн аль нэг муж, бүс нутаг хоорондоо төстэй, харилцан хамааралтай бүлэг үйлдвэр, пүүс компани байрлаж хамтран ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явц. Бүс нутгуудын хөгжил үндэсний эдийн засагт бие биенээ нөхсөн ач холбогдолтой бөгөөд эдийн засгийн өсөлт тухайн бүс нутаг болон хийт хүн амын амьдралын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт авчирдаг.Эдийн засгийн хөгжилд мэдлэгийн оруулах хувь нэмэр өссөнөөр төрийн бодлогод өөрчлөлт орох шаардлага гарч ирэх болно.
XXI зууны өрсөлдөөний орчин шинэ эдийн засгийн түрэлтээс хамааран XX зууныхаас өөр байх дүр зураг тодорч байна. XX зуунд гол өрсөлдөөн эдийн засгийн өсөлт, улс үндэсний хөгжил, үндэстний хүрээнд төвлөрсөн зах зээл, аж үйлдвэрийн хүрээнд өрнөж байсан билээ.Технологийн өөрчлөлт, цахилгаанжуулалт, агаарын тээвэр, хямдхан утсан харилцаа, хүчтэй компьютерүүд өнгөрсөн зууны эдийн засагт эрчимтэй нөлөө үзүүлж ирсэн билээ. XXI зуунд зарим нэг зүйлсийн нөлөөлөл хадгалагдах боловч шинэ эдийн засаг хүрээгээ тэлснээр урьд өмнө үзэгдээгүй зүйлс гарч ирнэ. Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжсэнээр эрх баригчид шинэ шинэ сорилтыг даван туулах хэрэгтэй болно.Улс орноо дэлхийн хэмжээний эдийн засгийн өрсөлдөөнд хөл алдуулахгүй байлгах, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх нь тэргүүн зорилт байх болно. Дотоодын өрсөлдөөний үед баримталж байсан уламжлалт бодлогоо халж, дэлхийн эдийн засаг, зах зээл, өрсөлдөөний мөн чанарыг өөрөөр харж түүнд зохицуулан шинээр сэтгэж ажиллах хэрэгтэй болно. XX зууны туршид АНУ ямар ч эргэлзээгүй эдийн засгийн тэргүүлэгч тоглогч байж ирсэн харин одоо дэлхийд томоохон тоглогч нар гарч ирж, тэрбум хүнтэй Энэтхэг, Хятад улсууд эдийн засгийн өсөлтийн хурдцаар дэлхийн чихийг дэлдийлгэх болов. Ялангуяа Хятад улсын үсрэнгүй тэлэлт бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөөлж эхэллээ. АНУ-тай Баруун Европын орнууд, Япон өрсөлдөж байсан бол одоо хөгжиж буй орнууд ялангуяа экспортын хэмжээгээр гүйцэж түрүүлж эхэллээ. Америк үйлдвэрлэлийн зарим салбарт тэргүүлж байгаа ч дэлхийн зах зээлд автомашин, ган үйлдвэрлэл, банкны салбар, химийн үйлдвэрлэл, нэхмэл, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлээр тэргүүлэх байр сууриа алдаад байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулагдсанаар худалдаа либералчлагдаж, хөгжиж байгаа орнууд хөгжингүй орнуудтай эн тэнцүү худалдаа хийх болсон нь экспортыг урамшуулж, тэр хэмжээгээр аж үйлдвэрийн салбар амжилттай хөгжиж, ажлын байр нэмэгдэж, хүн амын амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарч байна.
Технологийн дэвшил эдийн засгийг өөрчилснөөр эдийн засгийн суурь онолд өөрчлөлт орох шаардлага гарав. Эдийн засагчид явагдаж буй үйл явцыг бүрэн дүүрэн тайлбарлаж чадаагүй байдал шинэ үзэгдэл аль хэдийн нэвтэрч олон түмэн ч түүнийг байх ёстой зүйл мэт хүлээн авах болжээ. “Өсөлтийн шинэ онол” нэртэй харьцангуй шинэ сэтгэлгээ нэвтэрч эдийн засгийн өсөлтийг хангагч гол хүчин зүйл бол мэдлэг бий болгох явдал гэж үздэг болов. Эдийн засгийн судлаач профессор Пол Ромерийн үндэслэсэн өсөлтийн шинэ онолоор бол мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтээсэн баялаг, чинээлэг байдлыг хадгалах нь хамгийн чухал. Уламжлалт эдийн засгийн онолоор бол капитал, хөдөлмөрийн үр дүнд ашиг бий болох ба ашиг тодорхой мөчлөгийн дараа буурдаг. Технологийн шинэчлэлийн үр дүнд ашгийг тогтвортой барьж болно. Харин шинэ эдийн засгийн онолоор бол мэдлэгийн ашиг үргэлж нэмэгдэх ажээ. Өндөр технологийн аж үйлдвэрлэлд мэдлэгийн өгөөж нэмэгдсээр байдгийг Microsoft ын жишээн дээр харж болно. Түүний хувьд програм хангамж нэмж үйлдвэрлэх зардал тэгтэй тэнцүү боловч олох ашиг нь үргэлж нэмэгдсээр байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийн хувьд ч гэсэн байдал ийм. Мэдлэгт суурилсан эдийн засгийн хувьд бид бага юмнаас их ашиг олох боломж нээлттэй. Зах зээлд мэдлэгийн бүтээгдэхүүн тэр чигээрээ гарахгүй ч түүнийг ашиглан ашиг олох, шинэ мэдлэг бий болгох, технологио шинэчлэх, шинэ санааг хөгжүүлэн шинэ бүтээгдэхүүн, шинэ нээлт хийж, түүнийгээ худалдан борлуулж ашиг олж болно. Амьжиргааны түвшинг үргэлж нэмэгдүүлэх зүйл бол хураасан баялаг бус, шинэ бүтээл, шинэ технологи, ажлын шинэ арга барил, дэвшилттэй санаа юм.
Аливаа эдийн засгийн системд урт хугацаанд мэдлэгийн хуримтлал, шинэ мэдлэгийн үйлдвэрлэл, капиталын хуримтлал, капиталын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, эцсийн хэрэглээ, ажиллах хүч, түүний бүтээмжийн харилцан үйлчлэл чухал үүрэгтэй.Шинэ эдийн засаг хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх түлхүүрийг олгож байна. Түүнийг мэдэрч улс орныхоо хөгжлийг урагшлуулах эсэх нь тухайн улсын эрх баригчид, бодлого тодорхойлогч нараас хамаарах боловч хэрэгжүүлэх гол нөхцөл нь өндөр боловсролтой чадвартай иргэд юм. Мэдлэг өсөлтийг хангах гол хэрэгсэл болсноор түүнд хандах хүний хандлага өөрчлөгдөх ёстой. Мэдлэгийн барагдашгүй эх булгийг урагшлах хүч болгон ашиглаж болно. Шинэ эдийн засгийн онолын гол асуудал бол капитал болон хөдөлмөрийг бус шинэ технологийг тасралтгүй өсөлтийн хөдөлгүүр гэж үздэгт байгаа юм.Шинэ санааг хүн яаж ч баяжуулж, дэлгэрүүлж болно. Эсвэл өөрийн хэрэгцээнд тааруулан ашиглаж болно. Өөрөөр хэлбэл шинэ санааг ашиглах боломж хүний оюун санааны хүч хязгааргүйн адил шавхагдашгүй. Түүнээс юуг ч ургуулан бодож гаргаж болно. Улс орны хөгжилд мэдлэг шинээр бий болгосон мэдлэгийн бүтээгдэхүүн хичнээн чухал болохыг эхлээд ойлгох ёстой. Капиталыг хичнээн их хуримтлуулахад хөдөлмөрийн талбарыг нэмэгдүүлээд мэдлэг технологийн дэвшил өгч чадах тэр хөгжил, амьдралын чанарыг бий болгож чадахгүй. Зуун жилийн өмнө олон малтай эсвэл олон уурхайтай хүнийг баян гэж тооцдог байсан бол одоо шинэ санааны ачаар хүний санаанд багтахааргүй зүйлийг бага хүчээр хийх технологийг бий болгох чадвараар хүнийг үнэлэх болжээ. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, мянга мянган хүн хийх ажлыг хэдхэн товч дараад гүйцэтгэх чадвартай машиныг бүтээх нь мэдлэгт суурилсан эдийн засгийн хувьд гол асуудал. Мэдлэгийн үр дүнд бий болсон эдийн засгийн өсөлт бол эрэлт хэрэгцээ нийлэлтийн тэнцвэртэй төдийгүй эволюцийн системийн өсөлт юм. Эдийн засгийн хөгжилд оролцогч пүүс компаниуд, ажилчид, хэрэглэгчдийн байр байдал болон эдийн засгийн хөгжил биологийн эволюцийн замаар өсдөг. Оролцогч бүр өөрийн замаар замнаж, туршлагажиж, яваандаа энэ нь улс орны хэмжээнд мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг тавина. Уламжлалт эдийн засгаас гол ялгарах онцлог нь уян хатан, өөрчлөгдөхөд бэлэн байх чадвар 19 дүгээр зууны эцсээр Алфред Маршаллын тодорхойлсноор эдийн засаг нь тэнцвэржилт рүү тэмүүлсэн тогтвортой систем байв. Ямар нэг бараа үйлчилгээ хомсдож байгааг тэдгээрийн үнэ нэмэгдсэнээр мэдэрч болно. Ингэснээр тэдгээрийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэн үнийг бууруулах болно.
Эдийн засгийн өөрчлөлтийг өөрөөр харсан хүн бол Жозеф Шумпитер ашгаа нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэл эрхлэгчид шинэ санаа олох, инновацийн эрэл хайгуул хийх ёстой. Шинэ арга барил, технологийг ашиглах болно. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр тэдний бизнесийг монополь болгож, түр хугацаанд ч гэсэн өндөр ашигтай ажиллах боломж бүрдүүлнэ. Өрсөлдөгч нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зах зээлээс шахтал ноёрхлоо тогтооно. Шинэ бизнес, шинэ санаа зах зээлд өөрчлөлт оруулж, илүү сайн санаа, дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн гарч ирэх хөшүүрэг болдог.Эдийн засгийн өөрчлөлт нь монополи тогтоож ашиг олох хүсэл эрмэлзлээс үүсдэг ч шинийг санаачлагч нарт илүү ихийг шинээр сэтгэх сэдлийг төрүүлдэг. Шинэ технологи хуучнаа халж, үр ашиггүй үйлдвэрлэлийг шахан зайлуулна. Мэдлэгт суурилсан эдийн засагт хэд хэдэн алтан дүрэм бий. Бизнест амжилт гаргая гэвэл өөрийгөө золих хэрэгтэй болно. Шинэ аргаа олохоос өмнө хуучнаа орхих ёстой, тэгэхгүй бол бусад нь чамаас өрсөнө. Түргэн өсч өндөр ашиг олъё гэвэл технологийн шинэчлэлтийг ашигла. Өөрийн сул талыг мэдэрч ажилла. Ажил хэрэгч хүмүүсийн чадварыг орлох зүйл гэж байхгүй, ажил хэрэгч бүтээлч хүмүүсгүй бол эдийн засаг өсөхгүй, хөгжил нь сул дорой байна. Дэг журамгүй нийгэмд бүтээлч сэтгэлгээ хөгжихгүй. Мэдлэгт суурилсан эдийн засагтай үед хамгийн хэцүү зүйл бол карьер хийх, яагаад гэвэл энд карьерын систем байхгүй.Шинэ эдийн засгийн хувьд эдийн засгийн уналтыг хуучин арга барил шинээр солигдоход тохиолддог гэж үздэг. Шинэ бизнес бий болсноор зарим салбар өргөжин хүрээгээ зарим нь уналтад орно. Пол Ромерийн үзэж байгаагаар ажлын байр алга болох нь үеэ өнгөрөөсөн хуучин технологийг халахад зайлшгүй тохиолдох зүйл юм. Технологийн өөрчлөлтөөс шахагдсан бизнес эдийн засгийн хямралыг даван туулах боломж багатай. Бүтээлч сэтгэлгээний үр дүнд бизнес хүндрэлд орсон бол пүүс компани, зах зээл, технологи зайлшгүй шинэчлэгдэж байж оршин тогтнох болно. Технологи нь бараа үйлчилгээг бий болгох, ажил үүргийг гүйцэтгэх чадварын хуримтлал буюу арга аргачлал, мэдлэгийг илэрхийлдэг. Шинэ мэдлэг бүтээх үйл явцын менежмент, мэдлэгийн хуримтлал нь макро болон байгууллагын түвшний хөгжлийн аль алинд нь шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг.Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжсэнээр үйлдвэрлэлийн хүрээнд хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа нь тэсч үлдэх нөхцөл үүснэ. XXI зууны технологи зах зээлд тохирох үйлдвэрлэлийн шинэ загвар үүснэ. Дэлхийд шилдэг пүүс кампаниуд үйлдвэрлэлийн шинэ загварыг сонгож байна. Тэр уян хатан үйлдвэрлэл, чанарын төгс менежмент, үр ашигтай үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн үйлдвэрлэлийг сонгож байна. Ажлын зохион байгуулалтын шинэ системийн гол онцлог нь байнгын шинэчлэл зах зээлд гарсан өөрчлөлтийг мэдэрч, түүнд зохицох ажлын арга барил технологио тасралтгүй сайжруулж боловсронгуй болгох явдал юм.
Дэлхий дээр олон компани пүүсүүд үйлдвэрлэлийн шинэ загварыг нэвтрүүлж, хуучин бодол, сэтгэлгээ загвараас хагацаж улам их шинийг эрэлхийлж байна. Үйлдвэрлэл уян хатан шинжтэй, цаг үеийн өөрчлөлтийг нарийн мэдэрч ажиллах нь өрсөлдөөнд тэсч үлдэх үндсэн нөхцөл гэдгийг ухаарч байна. Гүйцэтгэлийн өндөр чадвартай байхын тулд ажлын зохион байгуулалтыг эргэн харж түүнийгээ мэдээлэл харилцааны технологи ашиглан боловсронгуй болгох шаардлагатай болов. Менежментээ шинэчилж, үйлдвэрлэлийн үйл явцыг боловсронгуй болгож, компьютер харилцаа холбоонд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв. Гүйцэтгэлийн өндөр чадвар гэдэгт өмнө нь хийж байсан ажлаа илүү үр бүтээлтэй, чанартай болгоход мэдлэгийг ашиглан шинэ аргыг бий болгож, түүнийгээ компанийн хэмжээнд нэвтрүүлэхийг хэлж байгаа юм. Шинийг сурч мэдэх гэдэг нь байнгын үйл ажиллагаа. Шинэ бүтээл инновацийг өөрийн ажилд тусган нэвтрүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд тусгай чадвар мэдрэмж хэрэгтэй. Шинжлэх ухааны ололтыг олны хүртээл болгонгуут ажилдаа нэвтрүүлж амжилт олсон олон туршлага байна. Шинийг нээхээр олон жил зарцуулж хүч хөдөлмөр зарцуулахын оронд бусдын нээснийг өөрийн нөхцөлд нийцүүлэн, нутагшуулж ашиглах нь мэдлэгт суурилан эдийн засгийг хөгжүүлэх хамгийн дөхөмтэй арга. Сурч мэдэхийн эдийн засгийн утга учир энэ юм. Бага багаар өдөр тутам нэвтрүүлснээр санаанд оромгүй ашиг олох боломж нээлттэй байна. Сурч мэдэх, шинийг эрэлхийлэх үйл ажиллагаа бол шинийг олж мэдэх, хуулбарлах гэсэн үг бус. Бизнесийн хүрээнд шинийг сурч мэднэ тэр нь туршилт, судалгаа хийсний үндсэн дээр хөгжүүлэхийг хэлж байгаа юм. Сурч мэдсэнээр эдийн засгийн ашиг олох хэрэгсэл болгоно гэдэг чадварлаг ажилтнуудын хийх ажил. Хүн бүр үүнийг хийж чадахгүй.Үйлдвэрлэлийн системийг хувирган өөрчилж шинэчлэх нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх хүсэлтэй бүх пүүс компаниудын хувьд тэргүүлэх зорилт бөгөөд хатуухан сорилт. Улс орны эдийн засгийн хөгжил дэвшил нь пүүс, компаниудын өрсөлдөх чадвар, ажлын гүйцэтгэлийн өндөр чадвартай байх бололцооноос шалтгаална. Хөрөнгө, түүхий эдийн нөөц байгаа эсэхээс эдийн засгийн хөгжил ихээхэн хамаардаг байсан уламжлалт ойлголт өөрчлөгдөж байна. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг түүхэн уламжлалт аж үйлдвэрүүдэд нөөц бололцоо түүхий эд онцгой нөлөөлдөг байсан.
Орчин үед тээвэр харилцаа холбоо хөгжсөнөөр бизнесийн ложистик хэрэгцээ хаана ч байсан бүрэн хангагдах нөхцөл бүрджээ. Дэд бүтэц сайн хөгжсөнөөр өмнө байсан хүндрэл бүрэн арилж, харин компаниудын өмнө хүний нөөцийн асуудал ялангуяа мэргэжлийн боловсон хүчний хангамж хурцаар тавигдах болов. Дэлхийд мэдлэгт суурилж, эдийн засаг ноёрхож эхэлснээр пүүс, компаниуд өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхийн тулд бизнесээ кластер маягаар явуулах шаардлага зайлшгүй тулгарав. Өнөөдөр мэдлэгээр тэргүүлж арилжаанаас ашиг олохын тулд аж үйлдвэрийн кластерийн зохион байгуулалтад шилжиж, харилцан хамааралтай үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн нягт сүлжээ үүсч, мэдлэг бий болгож ашиглах хамтын хүчин чармайлтаа нэгтгэх болов.Аж үйлдвэр кластер маягаар хөгжих нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэг гол нөхцөл бөгөөд хамтран ажилласанаар үйлдвэрлэлийн зардал буурах сайн талтай. Өндөр технологийн үйлдвэрлэл Цахиурт хөндийд төвлөрснөөр кластерийн зохион байгуулалт ямархуу амжилтад хүрч болохыг тод харуулсан юм.

Б. БАТТӨМӨР /Эдийн засгийн ухааны /Scd/ доктор
baagii
gantulga
gantulga
Зочин
бадууна
MICHAEL DOWD
Зочин
Зочин
Зочин
Uvs
delgermaa
Зочин
-----------****w w w COMPUTERSHOP mn***** НААДМЫН
Зочин
Зочин
Зочин
bold