Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Минаматагийн сургамж
Японы дөрвөн том арлын нэг болох Күйшү арал дээр Минамата хэмээх 25 мянган хүнтэй бяцхан хот буй. 10 сая гаруй хүнтэй Токиотой харьцуулахад багийн төв л юм даа.
Японы дөрвөн том арлын нэг болох Күйшү арал дээр Минамата хэмээх 25 мянган хүнтэй бяцхан хот буй. 10 сая гаруй хүнтэй Токиотой харьцуулахад багийн төв л юм даа. Гэхдээ энэ тосгонд мөнгөн уснаас үүдэлтэй айхтар өвчин 50 гаруй жилийн тэртээд тархаж тэр нь одоо хүртэл үргэлжилж байгаагаараа дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг юм.
Одоогоос наяаад жилийн тэртээ буюу 1932 онд тартагтай тултал ядуурсан хэдэн загасчдаас өөр хүнгүй шахам энэ газар шинэ технологийг анх үйлдвэрлэлд нэвтрүүлдгээрээ улс даяараа алдартай “Чиссо” компани ирж суурьшин нутгийн хүмүүсийг ажил амьдралтай болгож эхэлсэн нь хүн бүрт тэр үедээ мөрөөдлийн бурхад нь ирсэн мэт харагдаж байжээ. Компаний гаргадаг “асеталдехайд” гэгч органик бодис нь тухайн үед дэлхий даяар дөнгөж хэрэглэж эхэлж байсан хуванцарын найрлагт ордог учир компани болоод Япон улсын эдийн засагт асар их ашиг өгч байж. Төдий удалгүй тэнгисийн эрэг орчмын загасчдын дунд гар хөл нь салгалж татганадаг үл мэдэгдэх гаж өвчин бий болсон боловч дэлхийн дайн эхэлж, уг компани үйл ажиллагаагаа өөрчлөн тэсрэх бодис хийж эхэлснээр үүнд анхаарах хүнгүй болж нэг хэсэгтээ орхигдсон байна.. Дайны дараа сүйрсэн улс орноо сэргээн босгохын тулд Япончуудад асар их мөнгө олох шаардлага гаран “Чиссо” компани ч нөгөө бодисынхоо үйлдвэрлэлд эргээд ханцуй шамлан орлоо.
Гэтэл 1955 оноос эхлэн нөгөө салганаж татганадаг өвчнөөр хүн бүү хэл гэрийн тэжээвэр амьтад өвчилж бүр галзуурч, хэсэгхэн хугацааны дотор тосгоны загасчдын бүх муур үхээд дуусчээ. Загасны торыг нь хулгана хэмэлчихдэг учир тэр үед загасчин айл бүр муур тэжээдэг байж. Мөн үхсэн загас далай тэнгисийн мандлаар энд тэндгүй хөвөх болж түүнийг нь идсэн шувууд амиа хорлож буй мэт нисэж яваад л тэнгэрээс шумбан орж ирээд газар мөргөн үхээд байхыг харсан хүмүүс нэг л биш болоод байгааг анзааран засгийн газартаа хандсан боловч түүнийг нь тоож үзсэнгүй. Аргаа бараад “Чиссо”-доо хандсан боловч тэр нутгийг атгандаа оруулсан баян эзэд нь гарцаагүй өвдөөд хэвтэрт орсон ядуучуудад хэдэн зоос чулуудаад л амыг нь хаадаг байж. Ингээд 1958 онд Кимомотогийн их сургуулийн анагаах ухааны салбарын судлаачид энэ өвчнийг “Чиссо” компаниас тэнгис рүү цутгаж буй үйлдвэрийн хаягдалд байдаг мөнгөн уснаас гаралтай болохыг олж тогтоосноор хохирогчид шүүхээр мөнгө нэхэмжилж түүнийг нь уг компани хагас дутуу боловч гаргаж өгдөг байжээ. Далай руу цутгаж буй хаягдлыг планктон хэмээх далайн жижиг биетүүд идэж түүгээр нь хооллодог загасаар дамжин хүний биед очдог болохыг эрдэмтэд хөдөлшгүй баримтаар нотолжээ.
Удалгүй байдал компанийхны төсөөлж байснаас хурдан хүндэрч, энэ өвчин өнөөх хэрүүл уруултай хэдэн загасчдын хүрээнээс халин өөрийнх нь ажилчид болоод бүр зах дэлгүүрээс загас авч иддэг тосгоны оршин суугчдын дунд нөгөө үл мэдэгдэх өвчин нэгэнт тархаж эхэлсэн нь тодорхой болов. Жирэмсэн эхчүүд бөөн бөөнөөрөө зулбан гарсан хүүхэд нь согогтой төрж эхэллээ. Гэтэл “Чиссо” үйлдвэр ажилчдаа дарамталж энэ талаар хэл ам үүсгэвэл хална тална хэмээн сүрдүүлээд гарцаагүй тохиолдолд хохирогчидтой тохирон нууцаар мөнгө өгдөг байж.
Албан ёсоор арга хэмжээ авахыг шаардсан хохирогчдын жагсаал цуглаан тосгонд бүү хэл орон даяар өрнөсөөр Японы засгийн газар уг хэрэг явдал гарч эхэлснээс хойш 36 жилийн дараа буюу 1968 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч ард түмнээсээ уучлал гуйн хохирлыг барагдуулах ажилд орсон юм. Анх 1956 онд энэ өвчин нь мөнгөн уснаас гаралтай гэдгийг тогтоогдчихоод байхад Засгийн газар “Чиссо” компанитай хуйвалдан 1968 оныг хүртэл 12 жил нуун дарагдуулаагүй бол маш олон хүнийг амь нас өвчин шаналгаанаас аварч, хохирол нь ч бага байх байсан нь тодорхой. Гэвч даравч далдайж, булавч бултайдаг хорвоогийн хуулийг хэн гуайн ч зөрчиж чаддаггүй билээ.
Өнөөдрийн байдлаар “Минамата өвчин” гэдэг нэр томьёо нэгэнт буй болж энэ өвчнөөс болж хохирогчдын тоо 200 мянгад хүрээд байгаа аж. Японы засгийн газар “Чиссо” компанитай гэрээ хийн хордсон 60-хан га газрыг нөхөн сэргээх ажилд 50 тэрбум иен буюу манайхаар бол 800 орчим тэрбум төгрөг зарж, 1977 оноос эхлэн 13 жилийн турш өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байж хордсон энэ талбайд дурсгалын цэцэрлэг болон спорт комплекс барьжээ.
Минамата өвчнөөр өвдөгсдөд улсаас олгох нөхөн төлбөрийн хуулийг Японы парламент 1974 онд батлан хуулийн дагуу Минамата өвчинд нэрвэгдсэн нь улсын комиссоос тогтоогдвол хохирогчид нэг удаагийн нөхөн төлбөр болгож 16-18 сая иен буюу 230-260 сая төгрөг төлөөөд дээр нь сар бүр 20-30 мянган долларын тэтгэлэг насан туршид нь олгодог аж. Засгийн газартай байгуулсан гэрээ ёсоор үүнийх нь 70 хувийг “Чиссо”, 30 хувийг нь засгийн газар өөрөө хариуцдаг. Ийнхүү “Чиссо” компаниас хохирогчдод төлсөн нөхөн төлбөрийн хэмжээ өнөөдрийн байдлаар 145.5 тэрбум иен буюу 150 сая доллар хүрсэн ба нөхөн сэргээлтийн зардалтайгаа нийлээд эднийхэн нийт гурван тэрбум долларын зардал гаргажээ. Одоо тус компани жил бүр хоёр сая гаруй долларыг нөхөн төлбөр болон эмчилгээний бусад зардалд гаргадаг ба энэ өвчнөөр хохирсон гэж шүүхээр заргалдаж буй хүмүүсийн тоо өнөөдрийг хүртэл тасрахгүй байна. Дээрх жишээ бол зөвхөн эд мөнгөн талаас нь харсан хөдөлшгүй тоо баримтууд. Гэвч үүний цаана энэ өвчнөөсөө болж нийгмээс гадуурхагдсан иргэд, тэр үед өвчин шаналгаанаасаа болоод амиа хорлосон хүмүүс, эхийнхээ хордлогыг биедээ тээн зулбаж гарсан нялх үрс, цаашдаа хүүхэд төрүүлэхгүй байх анхааруулга авч аборт хийлгэсэн мянган мянган эхчүүд, төрөлхийн мэдрэлийн эдгэшгүй өвчиндөө нэг насаараа шаналж байгаа хүмүүсийн биет хохирлыг хэзээ ч ямар ч мөнгөөр нөхөхгүй.
Минамата өвчин судлалын үндэсний төв дээр жил бүр зохиогддог олон улсын семинарт энэ жил Азийн долоон орны судлаачид ирсэн юм. Бид энэ өвчнөөр шаналж буй оюуны хомсдолтой хэл ам нь татчихсан, хөл гар нь мурийчихсан тахир дутуу хүмүүсд сэргээх эмчилгээ хийдэг тусгай эмнэлгээр орж мөн арай гайгүй хүмүүстэй нь уулзаж ярилцлаа.
Огата гэх одоо жар шүргэж буй хүн эхээсээ гарахдаа энэ өвчнийг тээж төржээ. Үүнийхээ бурууг хүлээж засгийн газраас уучлалт гуйхыг шаардсан бичиг хүргүүлэхэд авах мөнгөөдуугүй тохирч амаа хамхихыг сануулсан хариу иржээ. Тэрээр цөхөрсөнгүй арван удаа сонин хэвлэлээр дамжуулан шаардаж цөхрөлтгүй тэмцсэний эцэст Засгийн газрын албан ёсны төлөөлөгч болон “Чиссо” компаний ерөнхий захирал өөрийн биеэр гэрт нь ирж уучлалт гуйжээ.
“Би арван жил тэмцсэний үр дүнд тэд надаас яг Япон заншлын дагуу өвдөг сөгдөн уучлалт гуйсан. Энэ өдөр л тэртээ олон жилийн өмнө аймшигт өвчиндөө тарчлан шаналж хорвоог орхисон аав ээж ах дүүсийнхээ төлөө хийсэн ажил, мөн миний хувьд мартагдашгүй үйл явдал болсон гэж үздэг. Тэр нөхөн төлбөрийн мөнгө төгрөг нь хамаагүй ээ, би энэ өвчинд шаналж яваагаа 38 жил эргэн тойрны хүмүүсээсээ нуудаг байсан. Яагаад гэвэл би энэ өвчтэй, намайг Минаматагаас гаралтай гэвэл би хэзээ ч гэрлэхгүй, мөн миний хоёр охин ч хүнтэй суухгүй байсан. Миний ижил олон хүн ийм маягаар нийгмээс гадуурхагдаж их шаналсан даа. Гадуурхал доромжлолыг тэсэхээ байгаад Минамата хотын иргэдийн бараг тал илүү хувь нь тэндээсээ нүүцгээсэн юм. Одоо надад алдах юмгүй болсон. Тэр айхтар өвчин миний үеийн олон хүүхдүүдийн адил уураг тархи, ухаан санаанд минь нөлөөлчихөөгүй нь яамай даа гэж боддог. Одоо бол гаднаас нь өнгөцхөн харахад эрүүл юм шиг мөртлөө юмны амт үнэр мэдэрдэггүй, зовхи хөмсөг ургаагүй, суга цавиндаа үс байхгүй, чихрийн шижинтэй, нойрны эм уухгүй бол унтаж чаддаггүй, гэх олон зовиур би ч энэ зэрэгтээ яваа даа баярладаг. Одоо миний үүрэг бол Япон төдийгүй дэлхийн өнцөг булангаас ирж байгаа та нар шиг хүмүүст энэ гамшгийн үнэн нүүр царайг ойлгуулж дахин ийм булай явдал хэзээ ч хаана ч давдагдах ёсгүй гэдгийг сануулах явдал” гэж тэрээр бидэнд гунигтайгаар өгүүлсэн юм.
Минамата өвчнөөр хорвоог орхисон аав ээж үр хүүхдүүддээ зориулан байгуулсан дурсгалын цэцэрлэгт суурилуулсан хүрэл хонхны хүнгэнэх дуу тэртээ хагас зуунаас өнөөдрийг хүртэл үргэлжилж буй энэ аюулыг хойч үеийнхэнд маань сануулсаар байна.

Ш.Пүрэвсүрэн
Минамата хот 2010-11-30
Минамата хот 2010-11-30
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
’ OR ’ns’=’ns
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
a style=x:expre**ssion(netsparker(0x0062D3))
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
NSFTW
Ronald Smith
Ronald Smith
’ and row(1,1)(select count(*),concat(CONCAT(CHAR
-1 OR 1=1
’”--stylescriptscriptnetsparker(0x006268)script
Зочин
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ
V
Migo
Цолмон
Suugii
Batjargal
зочин