Боловсрол гэж юу юм бэ. Энэ асуултанд бүрэн дүүрэн хариулах тодорхойлолт гаргах хэцүү бөгөөд 2 оос дээш хүн ам нийлэн тохиролцоонд хүрж нэгдмэл ойлголтонд хүрэх бараг боломжгүй буйзаа. Гэхдээ нарийн ширийн зүйлсийг хөндөлгүйгээр багцаалан тоймлох боломж байгааг ашиглаад Монголын боловсролын салбарт хийгдэх ёстой шинэчлэлийн ерөнхий дүр зургийг гаргах гээд оролдоё. Дахин хэлэхэд, багцаалан тоймлосон учир уншигч та өөрийн санаанд яг таг нийлээгүй зүйлсийг дөхүүлээд аль нэг багцанд багтаж буй гэж ойлгож уншивал зохино. Багтахгүй том бодол, санаа байвал олон түмэнтэйгээ хуваалцвал арвин их буян хурах ариун их үйл болох тухай энд цухас дурдсуу.

Боловсрол нь дийлэнхидээ хүнтэй холбож ойлгох бөгөөд хүн гэгч амьтан боловсролтой холбоотойгоор нас хүйс үндэс арьсны өнгө оуюн ухааны потенциал төрж өссөн орчин боловсрох боломжоор ялгагдана (гадуурхагдахгүй, гадуурхал хөндөгдөнө гэхдээ одоо биш)

Хүн төрөлхтөн хөгжлийн явцдаа сурч боловсрох чадвар чадамж нь ургуулсан үсний урт, өмссөн хувцасны зузаан нимгэн, арьсны өнгөнөөс шууд хамаарал байхгүйтээ ижил бага харин хүйс, төрсөн орчин, нийгмийн байдал, удамшилаас бага зэрэг нас, авьяас, потенциал, сонирхол эрмэлзэл, сурах орчин нөхцөл, багш сургагчаас ихээхэн хамааралтайг ажигласан юм шиг байгаа юм. Хэдий тийм боловч сурахыг эрмэлзэгсэдийг үсийг нь хусах, эр эмээр нь ялгаж сургах, хар цагаанаар нь салгах гээд элдэвээр оролдож үзсэн боловч бүтэлгүйтсэн болоод өнөө үед хадгалагдан үлдсэн нь цөөн байгаа буйзаа. Харин нас насаар нь ангилаад хорвоогийн элдэв юмсыг аажим аажимаар нээж таниулах арга нь нилээд зохимжтой, чадвар ижил хүүхдүүдийг мөн ялган авч тусгайлан бэлдсэн багшаар заалгавал үеийн хүүхдүүдээс хурдан сурах хандлага байдаг зэргийг ажигласаны үндсэн дээр хүн төрөлхтөн боловсролыг юу юуны түрүүнд насаар зааглаж ирсэн байна. Ингээд нэг тойм гаргацгаая

Боловсролыг цэцэрлэгийн насны, бага ангийн, дунд ба ахлах ангийн, мэргэжлийн болон мэргэшлийн, дээд болон тусгай мэргэжлийн гэж насны хувьд ангилаад нэгэнт боловсролын түвшинг хөндсөн тул мэргэжлийн дараагийн буюу эрдэм шинжилгээ академик боловсрол гэж хэд хэд ангилаж болох байна. Боловсролын түвшин нас –ыг холиод эхэлсэний учир гэвэл эдгээр түвшин насны хязгаарт үл захирагдахыг баталсан дээд боловсролтой 10 аас доош насныхан академик боловсролтой 20 оос доош насныхан болон 30 гараад сурч эхлээд дэлхийг донсолгосон нээлтүүд хийсэн эрдэмтэд бэлхнээ үзүүлэх байх. 80 хүрээд дээд сургуульд орж буй эмгэн бол зүгээр шоу байх магадлалтай. Ингээд дахин тоймлоход Боловсролыг нас, түвшингээр ангилах нь зүйтэй.

Боловсрол гээд л хамж яриад байгаа болхоос агуулгын хувьд боловсрол янз янз байдаг байх нь. Боловсролын чанарын тухай биш шүү, агуулга гэдэг нь хоолоор яривал орц нь гэсэн үг харин чанар бол хоолны амт гэсэн үг. Агуулгаас чанар хамаарах юм шиг санагдаж байна уу. Үнэндээ бол хамааралгүй юм, учир нь амт хэн нэгэнд таалагдавч нөгөөд огиудас хүрмээр муухай байж болох. Ингээд агуулгын тухай жаахан дэлгэрүүлж үзье. 1 р ангийн хүүхэд 35 үсэгээ таньдаг, холбож уншаад сурсан байх ёстой. 20-ийн дотор тоог нэмж хасдаг байх ёстой гэх мэт шаардлага бол агуулга гэж ойлгох нь. Хамгийн сонирхолтой нь агуулга улам их болоод сурах нас залуужаад байгаад байна.Тэгхээр мэдлэг удамшдаг байж магадгүй гэж үздэг эрдэмтэдийн зөв ч байж болох. 2 зууны тэртээ 10 14 насны хүүхэд ном хичээл үзэж эхэлдэг байсан бол өдгөө зарим оронд 3 наснаас эхлэн мэргэшсэн боловсрол олгогчоор хичээл заалгаж эхэлж байна. Өнөөдрийн 10 настай хүүхэд энэ нийгэм, ертөнц, амьдралын тухай 100 жилийн өмнөх 17 той хүүхдээс их, 4 зууны өмнөх 40 настай хүний дайтай мэдлэг агуулж байгааг гайхах хэрэггүй. Гэхдээ дэлхийн янз янзын улсын хөгжил өөр өөр байгаа болхоор энэ жишээг нийтлэг гэж хэлэх бэрх.Чухам харин нэг үнэн дүгнэлт бол хүн төрөлхтөн мэдээлэл боловсруулах чадвар чадамж нь байнга өсөж байгаа бөгөөд энэ чадамж насны хувьд улам залуужиж байна гэх дүгнэлт юм. Ингээд боловсролын нэг чухал үзүүлэлт бол агуулга юм гээд бас нэг тойм гаргавал болох байх.

Боловсрол олгож буй хүмүүсийг хүн төрөлхтөн наснаас нь үл хамааран БАГШ гэж нэршээд хайрлан хүндэтгэх ёстой гэдгийг гүнээ ухамсарлан яс үндсээс үл хамааран ямагт хүндэтгэлийн дээд хэлбэрээр харилцаж ирсэн байдаг. Энэхүү багш нь Агуулгаас гадна боловсрол олгох орчин, мэдлэгийг хүргэх арга зүй, өөрийн хөдөлмөрийг үр дүнг эргэж цэгнэх мэдлэгийн үнэлэмж, мөн боловсрол олох боломж гээд олон шинэ ухагдахуун хэмжигдэхүүн бидний ярианд оруулж ирэх нь. Одоо түрүүн дурьдсан чанар бас багшийг үнэлэх үнэлэмж болж оролцох нь байна. Энэ боловсрол гэдэг зүйлд түгээгч буюу БАГШ хамгийн олон ухагдахуун оруулж ирж буйгаараа дээр гаргасан 2 тоймоос ялгаатай, жин дарах хэмжигдэхүүн болох нь. Ингээд тоймлое Боловсролын чухал тулгуур бол Багш буюу түгээгч мөн юм.

 М.Сэргэлэн