Артгаа айл хэсч цагаалав
Артгаа вацгаан шинийн нэгний шөнө дунд гэртээ арайхийн мөлхөж орж ирлээ. Хэдийгээр 50 шахам үрүүнк уусан ч согтсондоо тэгсэн юм биш. Идсэн зуугаад буузаа ч даахаа байчихсан юм биш. Зүгээр туйлдцан байсан юм. Артгаа юунд туйлдав?
Артгаа вацгаан шинийн нэгний шөнө дунд
гэртээ арайхийн мөлхөж орж ирлээ. Хэдийгээр 50 шахам үрүүнк уусан ч
согтсондоо тэгсэн юм биш. Идсэн зуугаад буузаа ч даахаа байчихсан юм
биш. Зүгээр туйлдцан байсан юм. Артгаа юунд туйлдав?
Шинийн нэгний өглөөний хамгийн эхний айлдаа цоглог хэрнээ даруухан оров. Айлын эзэн надтай тамхилаа л, би бас хөөрөгтэй яваагаа мартцан өврөө ухаж ухаж нэг юм олоо л, олонгуутаа газар унагаа л, унагангуутаа хөлөөрөө гавчиж аваа л... юм юм болсон.
-За даага далантай бяруу булчинтай онд мэнд оров уу?
-Далантай далантай, булчинтай булчинтай, таных бас тийм оров уу?
-Тэгж орлоо хө....
Ийм л сайхан даруухан намбалаг эхэлсэн миний цагаан сар өдөр тийшээ галзуурч эхэлсэн юм даа. Айл бүрд гуруун үрүүнк гэдэг бодлого л хүнийг тийм зүйл рүү түлхсэн хэрэг. Хар багаасаа хөдөө өсцөн ч юм шиг, монгол ёс заншлыг чинь зохиосон ч юм шиг санагдаад, дэлхий ч жижиг харагдаад ирдэг юм билээ.
-Заа! Даага далантай бяруу бяруу чинь булчинтай юу айн?
Ингэж гашгичаж ороо л баруу зүүнгүй тамхилж, золгож, хөгшин залуу бүгдийнх нь мөрөн дээр алгадаж инээд алдаад сүйд. Тэгснээ л гэнэт толгойд нэг юм харваж, харвасан дээр нь бушуухан шиг “Хөөе бүгдээрээ над руу харжээ. Би нэг юм хэлэх гээд байна! Хөөе хөөе тэр өвөө, та дуугай байжий даа!” гэж бүгдийн анхаарлыг татав.
-Ер нь байнаа, энэ даага маагагүй би мэт нь ингэж худлаа бяруу хурга ярьж байх хэрэг байна уу гүй юу. Дөрүүн хананы дунд хааяа нэг цонхоороо л хардаг хүмүүс ингэж таархуу ернь? Тэгснээс ингэе:
Зээ.... Байр нь дулаахан
Бандааж нь цэвэрхэн
Паар нь халуун
Пальто нь бvтэн
Хершvvд амгалан
Хvн цочтол еремдеж балбахгvй
СӨХ нь ажилсаг
Согтуу хелчvv нь орцонд айлгахгvй
Лээфт цэвэрхэн
Лээвчиг бех
Болкон сийрэг
Боовчиг бат
Сар шинэ сайхан шинэлж байна уу..... За ингэвэл ямрав бүгдээрээ? гээд хүмүүсийг тойруулж харсан чинь цөмөөрөө химийн хичээлд суужаагаа хүүхдүүд шиг мэлийтэл хараад дугарахгүй ен. Бантах ч шиг, бантсандаа, “За за та нар ч энийг ойлгох болоогүй байх. Алий авгай минь, ийшээ нэг цай хийчих арга байна уу, харангадаж үхлээ” гээд балайрч өгсөн. Тэр битий хэл, “за шүүс амсанаа, өө алий энэ далыг чинь мөлжчий, цагаан сараар монгол хүн чинь ясыг сайхан цайтал нь мөлждийм шүү дээ. Тэр битгий Хүннүгийн хаан...” гэж зогисуулаа л аа яа яа. Тэгжааснаа л, “За ул боов амснаa!” гэнгүүтээ тавагнаас нэгийг шууд суга татаж байна. Айлын авгайчууд “ааа... таваг нураачлаа...!” гэж орилолдохтой зэрэгцээ л Артгаа хүү сап гээ л хөөргөө ивж байна. Боовыг нь хугалж хүмүүст тарааж амсуулаад хөөргөө суга татуутаа гэрийн эзний эрхий хурууг гавчуулж орхио л гарч байлаа. Гарахдаа “наад онгойсон нүх рүү нь шар тос мос хий л дээ та нар!” гээ л галзуу хүн шиг инээд алдаа л ёооё. Бэлэг өгсөн чинь “за яахав дээ хөөрхий, цаад хүмүүст чинь хүрч байгаамуу?” гэж мэгээд... Ай тавдахь айлаа гэж.
Тэгсгээд нөгөө иджуусан юмнууд чинь ходоод руу орохоо байгаад хөхний толгой хавиас цаашаа явахаа байдаг юм билээ. Айлд ороод бөөн хэрүүл.
-Бууз жигнүүлкүү шү
-Жигнэнээ!
-За яахым бэ, сая айлд өчнө бууз идцэн.
-Айлд өчнөөн идчээд манайд яагаад идэдгүйм. Жигнэнэ!
-Жигнэкүү
-Жигнэнэ за!
...Энэ маргаан сүүлдээ юунд хүрснийг билигт сайн энэ өдрүүдэд заавал дурдаад яахав дээ. Мартын хавьд лнэг хэлүүл хэлий. Ямар ч байсан эзэгтэй миний ам руу бууз чихэж би шүдээ зууж хамгаалсан байдалтайгаар арваад минут ноцолдсоон.
Харин орой хэрд нэг айлаас гарч нөгөө рүү нь гуйвлаж явахдаа өөрийгөө нэг цэгнэлээ. “За би өнөөдөр лав жараад бууз, гучаад үрүүнк тодогшооноо орууллаа. Мөн хагас хил төмс, аяга майнууз, тал байцаа, гурван литр сүүтэй цай...” гээд бодсон чинь хүнсээ цуглуулаад явжаагаа айлын тор болцым шиг санагдаад ирж байна. Тэгсэн чинь согтуу ухаанд “толооноо авлуу?” гэсэн шал балай юм орж ирж байдаг шүү.
Тэгээд ядарчдаг юм байна лээ хүн . Айлд ороо л дэвж шаваад байсан хөг нь өнгөрч “За хүү минь өнтэй өвөлжиж, одоо сайхан хаваржиж... даага далантай бяруу...” энэ тэр гээ л тэгэнгүүт дуу нь байтугай бүх юм нь цаашаа орчихсон хүн арай ядан “тэгсээн... та тэгснүү...” гэж дугарахчаан аядаж эхлэв. Сүүлдээ айлд нүд нь аниатай орж аниатайгаараа л бүх юмаа явуулдаг болсон. Бүр нэг өвөө сууж байхад нь эмээ гэж дуудаад алуулангаа алдсан. Өвөө таягаараа толгой түрүүгүй балбаж,
-Харсаар байтал би өвөө байна уу, багахан шиг галзуураарай авгай минь! гэж хариу загнасан нь намайг ичихэд хүргэв.
Сүүлээсээ гурав дахь айлдаа хүнтэй тамхилах гэж байгаад хөөргөндөө дийлдэж урагшаа харуулдаад. Босохгүй шууд хурхирч ч байх шиг.
Баруун зүүнгүй золгоод байсан мөнгө ч оройн хэрд дуусч сүүлийн хоёр айлдааа “зээл золгоо” хийлээ. “Заа амар байна уу, сар шинэ сайхан шинэлж байна уу, за би дөнгөж сая танаас 10 мянгыг зээлсэнийг минь түвэггүйхэн ойлгосон буй заа, нөгөөдрөөс өгнөө... даага далантай бяруу булчинтай...” гээд л явсан даа.
Гэртээ мөлхөж орж ирээд арайхийн ор луу гаа авирч гараад унтахын хэрд “маргааш дөнгөж шинийн хоёрон!” гэсэн аймшигт бодол орж ирж байна. Гэхдээ “хажуугаар нь зуу татна шү дээ” гэсэн гэгээхэн бодол тайтгаруулаад байлаа.

2013.02.13
Зочин
Зочин
jagaamaa
Зочин
Зочин
tsog
Зочин
Зочин
Зочин
тэгсээн
FBiinh ni naiz
Зочин
Асуулт
Зочин
Зочин
Равдан 2
Артгаа-д
Артгаа-д
Артгаа-д
Comrades, Happy "Chinese New Year"!!!???

Zochin 1
Zochin 1
Зочин
Зочин
Зочин
Догсом
ulzy
Зочин
Зочин
бурхантын бурхангүй
Баагий
Зочин
CROC
Зочин
МОСКВАД СУУГАА МОНГОЛ
Зочин
zalruulga
xr artg
bandj yrina.
Догсом
zeel zolgoo
Зочин
nasan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин