Таван толгойг хэн авах вэ
Таван толгой гэж айхтар толгойнууд байнаа. Дээр үед үйлийн гурван толгой гэж алдартай толгойнууд байсан одоо хоёр нэмэгдээд таван толгой гэж алдартай толглойнууд болж. Тэхдээ би бол таван толгойн асуудал дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Яг эх оронч хүний зангаар. Гэхдээ миний эх оронч гэдэг үг хашилтан дотор байгааг та бүхэн тодорхой анхаарна уу.
Таван толгой гэж айхтар толгойнууд байнаа. Дээр үед үйлийн гурван толгой гэж алдартай толгойнууд байсан одоо хоёр нэмэгдээд таван толгой гэж алдартай толглойнууд болж. Тэхдээ би бол таван толгойн асуудал дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Яг эх оронч хүний зангаар. Гэхдээ миний эх оронч гэдэг үг хашилтан дотор байгааг та бүхэн тодорхой анхаарна уу.
Таван толгойг хэн ч авж болохгүй. Бүүр хэн ч шүү. Гадаадыхан авлаа гэж боды. Өө баахан гадаад хүмүүс орж ирээд доторх юмыг нь гадагш нь зөөгөөд дуусаад. Дотор нь юу байгааг сайн мэдэхгүй л дээ би. Нүүрс юмуу, алт ч юмуу зэс ч юм уу. Ямартай ч гадныхан авах юм бол гадагш нь зөөх нь дамжиггүй. Бидний баялагыг гадагш нь зөөвөл хичнээн муухай вэ та бүхэн боддоо. Зүгээр монгол газар шороондоо байжээвэл яасын. Ямар мөнгө нэхээд байгаа биш. Бид тэр таван толгой дотор байгаа юмтай юмгүй амьдарсаар ирсийн. Жоохон муухан л болхоос биш. Гадныхан нүдэн дээр гадагш нь зөөгөөд бид зөөлгөөл юу ч хийж чадахгүй байх чинь муухай биздээ. Тэхээд тэдэнд лав өгж болохгүй нь тодорхой.
Таван толгойг нөгөөтэйгүүр дотоодын хүмүүст өгж болохгүй. Луйварчид л авышдээ. Одоо монголд таван толгойг хөдөлгөх чадалтай хүмүүч бүгд луйварчид. Луйвардаж байж л тийм чадалтай болсон байгаа шүү дээ. Тэхээр тэд таван толгойн баялагыг биднээс луйвардаал аваад явчина. Ер нь таван толгойг авах гэж байнаа гэдэг бол луйвардах санаатай байгаагын тод илрэл шүү дээ. Тэдэнд луйвардуулж байсанаас зүгээр газар доороо л байсан нь л дээр. Ер нь гадныхан иднэ үүү дотрыхон иднэ үү хамаагүй адилхан луйварчид шүү дээ. Манай луйварчид бол ухаж аваал гадагш нь зарна. Дотооддоо зарна гэж байхгүй гэжээн үү тэр хамаагүй гадагш нь зархаар л луйвар гэдэг нь илт харагдаж байгаа биздээ. Энэ бол дэндүү луйвар шүү дээ.
Гадныхан болоод дотоодыхон биш бол тэгээд өөр хэн гэж. Бүх хүнийг ингэж л хувааж болдог гэж бодоод та бүхэн гайхаж байна уу. Үгүй өөр авах боломжтой хүн байгаа. Тэр бол би. Би л авбал энэ бүх тэмцэл эцэсдэээ очоод дуусна.
Ер нь тэгээд би л авахгүй бол буруушдээ. Би биш бол хэн ч авахгүй. Бүгдээрээ ингээд тэмцэе. Энэ уриаг бол олон монголчууд дэмждэг юм шүү. Би биш бол чи ч биш, тэд ч биш, хэн ч биш. Таван толгой тэр доороо байна уу хамаа алга хэн ч ашиглахгүй байсан нь дээр. Хэн нэгэн нүдэн дээр аваад ажиллуулаад би хоосон хоцорсоноос хамаагүй дээр. Амьдрал ямар байна, эдийн засаг ямар байна хамаа алга. Угаасаа бусдыг жаргаж байгааг харсанаас адилхан зовж байсан нь дээр.
Зочин
zochin
zochin
Зоригто.
Зочин
xutagt
Nadad og
***
Догсом
Гамп-д
Зочин
jenco TT-oos savaraa tat
Больдоо
Больдоо
Зочин
Зочин
Бадрал
Зочин
Зочин
Женко
Zochin
Гадан
5 Толгой
Зочин
Бира
Зочин
Ил тод
иргэн
irgen
Зочин
Зочин
батмөнх
Хуучин хүү (202.70.46.199)-д
Baagii
Зочин
Zochin
Зочин
Зочин
Zochin
Зочин
ddddddddddddddd
Төмөр зам үндэсний аюулгүй байдлын баталгаа шүү дэ
Зочин
Зочин
өвгөөдөй
Зочин
zochin
Өлзий
Зочин
Зочин
Shinee
Хуучин хүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хохохо
Зочин
Гайхширал
монголчууд
ганбаатар.д