Цэдэнбал Филатовогоос хойших абстракт “Хүүхдийн төлөө сан”
Анастасия Филатовагийн удирддаг байсан “Хүүхдийн төлөө фонд” ямар төсөвтэй байсныг олох гээд чадсангүй. Мэдээж хийж бүтээсэн нь нүдэн дээр ил шүү дээ. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Хүүхдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, Хүүхэд залуучуудын үндэсний парк, Залуу техникчдийн ордон…гэх мэтээр ил харагдаж байгааг тоолоход л хангалттай.
төгрөг батлагдаж, энэхүү төсвөөс санхүүжүүлэн 9
төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр Хүүхдийн төлөө
сангийн Удирдах зөвлөл шийдвэрлэсэн. Гэвч, улсын
төсвийн тодотголоор 26,394.6 мянган төгрөг танагдсан тул
220,816,4 мянган төгрөгт багтаан дээрх төсөл, хөтөлбөрүүдийг тасалдуулалгүйгээр, зарим
нэмэлт эх үүсвэрийг Олон улсын байгууллагаас дайчлан үр
дүнтэй хэрэгжүүлсэн болно.
Хүүхдийн төлөө сангийн тайлангаас.
Анастасия Филатовагийн удирддаг байсан “Хүүхдийн төлөө фонд” ямар төсөвтэй байсныг олох гээд чадсангүй. Мэдээж хийж бүтээсэн нь нүдэн дээр ил шүү дээ. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Хүүхдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, Хүүхэд залуучуудын үндэсний парк, Залуу техникчдийн ордон…гэх мэтээр ил харагдаж байгааг тоолоход л хангалттай. Хүүхдэд зориулсан урлаг соёлын арга хэмжээ, кино, жүжиг, ном энэ тэр гэвэл толгой эргэмээр их ажил хийсэн байж таараа. Я.Үржнээгийн зурсан хүүхдийн зургууд гэхэд л тоолж барахааргүй их юм бий…
Харин тэр хүнээс хойш манай хүүхдүүд төрийн төсвөөс хусам ч хүртэхээ байсныг дээрх тоо харуулна.Төсөв гэдэг төрийнхөн татвараас цуглуулдаг мөнгө бөгөөд тэр татварт хүүхдүүд ч төлбөр хийж байгааг дурдах илүүц биз. Харин ч Н.Энхбаяр үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлсэн гэсэн ганц гялайх юм бол бий шүү.
2013 оны 01-р сарын байдлаар: 9 сумын 222 хүүхдэд-5.479.650 төгрөгийн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн. /Зуунмод, Дэлгэрхаан, Алтанбулаг, Мөнгөнморьт, Баянчандмань, Борнуур, Эрдэнэсант, Лүн, Батсүмбэр/ гэж ирээд л их л бахдалтайгаар тодотгон харлуулж ирээд л тайландаа бичсэн үзэгдэнэ.
Тоо худлаа хэлдэггүй. Харин манайх “дарга” улс болохоор Засгийн газрын тусгай сан гэж өчнөөн сан байдаг бөгөөд тэр сангийн 2011 ны төсвийг хархад Нэг триллион 695 тэрбум 481.6 сая төгрөг гэсэн толгойд багтмааргүй их тоо байж байх ажээ. Гэтэл хүүхдэдээ зориулж байгаа мөнгө нь хамгийн сүүлчийн орны талд ч хүрэхгүй ажээ.
Өөртөө ойроор “Соёл урлагийг дэмжих сан”-г жишээ авахад 6.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Харин одоо мэдээж “хямрал” болсон бас хариуцах яамгүй болсон болохоор хасчихсан ч гэлээ 3 тэрбумыг үлдээсэн дуулдана.
Цэвэр агаар сан гэх мэт “цэвэр авилгын” сангийн тухай, тэндээс өч төчнөөн хүн гэмт хэрэгт орооцолдсон талаар та бишгүйдээ дуулсан байх ёстой. Хэдхэн хоногийн өмнө хуучин Соёлын сайд байсан Ц.Оюунгэрэл телевизүүдээр гарч буй нэвтрүүлэг кино, контентийн 50 хувь нь Монгол контент байх тухай хууль оруулж ирээд эхний хэлэлцүүлэг амжилттай болох шиг боллоо. Мэдээж сонсоход маш сайхан (популист?) зөв хууль мэт.
Нэгэнт хүүхдийн тухай сэдэв хөндсөн болохоор хүүхдийн кино, хүүхэлдэйн киноны талаар хэдэн үг хэлье. Бараг хэлэх үг олдохгүй дээ. Зуун хувь гаднын хүүхэлдэй кино, хүүхдийн кино гарч байгаа. Боловсрол сувгийн Dreams box-ыг хараарай. “Боролдой” гэж нэртэй хүүхдийн студи байсан ч одоо бол хөрөнгө олдохгүй болохоор хөрөнгөтөн улс төрчдийн пи ар хийгээд олсон хэдээрээ өнөөгийн төрийг шоолсон маягтай “абстракт” жүжиг тавиад сууж байгаа. Хэдийгээр энэ ганц жишээ ч энэ төр хэрхэн абстракт болсоныг харуулна.
Хэрэв уншигч та хүүхэдтэй бол Оросын хүүхэлдэйн олон ангит кинонуудын төгсгөлд гардаг бичээсийг анзаараад хараарай. “Оросын соёлын яамны, хүүхдийн төлөө төслөөс санхүүжүүлэв” гэсэн үгс бараг бүх хүүхэлтэйн ард байж байгаа. Энэ өнгөрсөн 25 жилд хоёр гуравхан л хүүхдийн кино хийгдсэн. Яагаад гэвэл ямар ч ашиг байхгүй учраас тэр. Найруулагч Ж.Сэнгэдорж бид хоёр нийлээд “Нарны өнгө” гэж нэг хүүхдийн кино хийсэн ч билет хямд болохоор кино театрууд хэдхэн өдөр гаргасан болоод буулгаж орхисон. Үзсэн хүүхэд хэд бол? Харин ном бол хувийн хэвшлийнхэн овоо хэдэн ном гаргасан болохоос өнөөх төр таг дуугүй суусаар л байгаа. Яагаад гэвэл мөн л абстракт төр учраас. Ганц нэгийг нь дэмжсэн байж мэднэ. Дээр өгүүлсэн хоёр зуухан сая төгрөгийн төсөвтэй сан яаж ч санхүүжүүлэх билээ дээ. Ганц олигтойхон ч кино хийж хүрэхгүй мөнгө!
Би олон дахин бичсэн болохоор дахиж бичихээс ч санаа зовдог нэг зүйлээ дахиад л бичихээс. Монгол контентыг дэмжих хөтөлбөр гэж уг нь дээрх сайд асан, сайд байхдаа нэг төсөл эхлүүлж бидний хэсэг нөхөд ( дээр дурдсан Боролдой студын Мягмар зэрэг нөхөд) ажлын хэсэгт орж ажиллаад 10 тэрбум төгрөг төсөвлөж тавьсан ч Алтанхуягын үед тав болж хасагдаад, дараа нь гурав болоод эцэстээ Сайханбилэгийн үед тэг болоод нас барсан!
Одоо нөгөөх хууль нь гарсан өдрөө л хэрэг бишиднэ. Тавин хувь байтугай 00000000005 хувьд ч үзүүлэх хүүхэлдэйн кино байхгүй болохоор одоо яах вэ? Киног бас 50 хувь гэсэн байгаа. Нэг өдөр гадаад кино, нөгөө өдөр нь монгол кино гарна гэсэн үг? Хошин шогийн хуучин бичлэгүүд мөн хуучин социализмын үеийн хар цагаан кино чихээд ч 60 гаруй телевизээр хагас жил, бараг хоёр сар яваад л дуусна. Уг нь санхүүжүүлээд өгвөл манайд хүүхэлдэйн кино хийчих чадвартай залуус өчнөөн байгааг өдөр бүр гарч байгаа рекламуудаас харж болно.
Одоо жоохон өөр юм ярья. Л.Түдэв гуай 25 насандаа “ Уулын үер ” роман бичиж байсныг бараг бүгд мэднэ. Тэрээр саяхан өөрийнхөө цахим хуудаснаа… Хорин гурван нас гэдэг бол нэг их залуу нас биш. Өрнөдийн том эрдэмтэд хорь гаруй насандаа л том том нээлтээ хийсэн байдаг. Хөгжмийн зохиолчид бол түүнээс ч эрт нэрд гардаг. Манай нөхцөлд бол хүүхдийг цэцэрлэг, сургууль, их дээд сургууль гэж бага балчраас нь эхлээд ширээний цаана багшийн өмнө "номхон" суулгаж, багшийн заасныг давтан хэлүүлж муу, дунд, сайн, онц гэсэн дүн өгсөөр байгаад 25 жилийг нь яг л ийм суугаа бас багшийн үгээр "тотьчилсон" ярьдаг хүн болгочихдог тогтолцоо хагас зуун жил ноёрхсон тул "нээлт хийх", "бүтээл гаргах" насандаа "дүн авах" мөрөөдлөөр суралцдаг залуу үетэй болчихсон. Одоо бүр чамлаад дэлхий дахинд жилийн сургалт буй болгожээ. Тэрнээс өмнөх үед бага, дунд, багшийн сургууль төгсөж 12 жил хожсондоо л олзуурхаж явдаг даа. Тэгээгүй бол юун роман бичих. Цээж бичигт дарамтлуулаад өнгөрөх байсан хугацаа шүү дээ…хэмээн бичжээ. Та нар нэг юм анзаарсан уу? Арван жилд онц сураад алтан медаль аваад сүйд болж байсан хүүхдүүд одоо хаана гялалзаад явнаа гэж бодохоор сурагч үгүй байгааг? Тэхээр энэ сургалтын систем ч маш буруу цаг үрсэн систем мэт…
Бүх зүйл мөнгөнөөс хамааралтай юу гэвэл бас тийм биш юм.
Жишээ нь Энэтхэг зэрэг олон оронд бага сургуульд өдөр бүр хэдхэн минут хүүхдэд зориулсан бясалгал хийлгэдэг бөгөөд үүнд ямар ч төсөв мөнгө хэрэггүй. Үдийн хоол хөтөлбөртэй зүйрлэх юм биш. Бараг үнэгүй. Хэдэн багш байхад л болоо. Завсарлагаараа л 10 минут бясалгал хийх боловч анхаарал төвлөрөхөд маш тустай. Яг үнийг ажил хэрэг болгочих санаатай бясалгалын багш Д.Ширэндэв намайг зуучлаад Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хэлээд уулзуулаад өгөөч гэсэн билээ.
Би утас руу нь хэд хэд залгаад авахгүй болохоор зурвас утсаар нь бичсэн ч таг чиг. Харин үнийг уншиж байгаа бол нэг анхаараач гэж хэлье дээ. Боловсролын салбарт нэлээдгүй өөрчлөлт хийж байгаа хүн гэж ярих юм билээ. Хүний ухаан, ил далд хоёр ухамсраас бүрддэгийг бүгдээрэй мэднэ. Харин бясалгал бол шууд далд ухамсарт чиглэсэн байдаг болохоор ил ухамсарт чихээд байгаа мэдээллээс тэс өөр зүйл юм.
Далайн өнгөн хэсэгт шуурга болж байдаг бол гүндээ нам гүм байдаг шиг өдөр бүр хүүхэд далд ухамсарт чиглэсэн орж гарах амьсгал дээрээ төвлөрөх дасгал хийсээр төвлөрөл маш сайн болж төлөвшихөөс гадна амарч тайвширдаг учраас дэлхий улс орнуудад шууд боловсролын хуулиудаа оруулж ийм бясалгал зааж эхлээд байна.
Энд ямар ч шашин хамаагүй зүгээр л орж гарч буй амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх л дасгал юм шүү дээ. Харин саяхан УИХ гишүүн М.Батчимэг хэлний хуулинд нэгдүгээр ангиас гадаад хэл заахыг хориглоно гэж заасан нь маш зөв юм. Дээр яриад байгаа далд ухамсарт анхны мэдээлэл суудаг нас бол бага нас учраас заавал эхлээд монгол хэлээ сурч эхлэхийг хуульчлах ёстой юм. Бид л мартчихаад байгаа болохоос саяхан социализмын үед бага ангид төрлөх хэлээ үзээд дунд ангиас Орос хэл үздэг байгаа биз дээ?
Эцэст нь дээр ишлэл авсан хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Л.Түдэв гуайн “Түшмэл өвчний онош” нийтлэлээс дахиад ишлэе.
Тэрээр бичихдээ…Манай 1000 хүнд жараад түшмэл ноогдож байгаа бол Японд 17.9, АНУ-д 22 , Финландад 24.8 оногддог байна. "Түшмэлжсэн" орнуудын тэргүүн байранд Монгол орохоор ажээ. Яам тамгын газарт ядаж "Хурган" гэгдсэн дарга болж чадаагүй бол төрийн бус олон нийтийн байгууллага санаачлан "Дарга" болж бас тамга хийлгэж авна. Тийм байгууллагууд манайх шиг бага жижиг айлд 10000 гаруй байгаа ажээ. Түүн дээр баталгаатай, баталгаагүй академиуд, хувийн голдуу дээд сургуулиуд цөм л "Даргатай". Тэнд багтсан багтаагүй бас намууд байгуулж дарга нь болцгоодог.
Одоо бүртгэлтэй нам гэхэд л 22 байгаа нь цөм л дарга, тэргүүлэгчид, ерөнхий болон жирийн нарийн бичгийн даргатай байгаа…хэмээжээ.
Дээр эхлэхдээ дурдсан тэр олон тусгай сангуудын триллионоор яригдах төсөв тэр дарга нарт зориулагдсан төсөв бөгөөд харин тэр олон тусгай сангууд дотор багтах хүүхдийн төлөө санд өнөөх триллион илүү төгрөгнөөс ердөө л 247,2 сая төгрөг тавьчхаад сууж байгааг юу гэж ойлгохыг ухаан хүрэхгүй юм даа, үнэндээ.
Энэ бол ердөө л нэг даргын унадаг жийпны л мөнгө шүү дээ! Ганц машины мөнгөөр сан босгочихоод “Монголын үрс маш олон болтугай” хэмээн уриалаад жипээ унаад давхилдаж байгаа хүмүүсээс бүрдсэн төрийг абстракт төр гэхээс өөр юу ч гэмээр юм бэ дээ?