Синдикат ярилцлагын баг 42 дахь удаагийн дугаарын зочноор АНУ-ын цахиурын хөндий дэх Google компанийн төв оффист програм хангамжийн инженерээр ажиллаж буй Б.Баттулгыг урьж, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” сэдвээр ярилцлаа. Хэдий цаг бага байсан ч бид ярилцлагаараа математик, боловсрол, блокчэйн, хиймэл оюун ухаан, робот, машин сургах технологи, шинжлэх ухаан, квантум компьютер гээд олон сэдвийг хөндөхийг зорьлоо.