эдийн засаг 654 нийтлэл байна

Буруу замаар гүйснээс зөв замаараа алхсан нь дээр

П.Цагаан Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөхөө мэдэгдэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар үлдэх үү, Оюутолгойн ТУЗ-өөс татгалзах уу гэдэг сонголт түүний өмнө ирээгүй байх. Харин компанийн ТУЗ-ийн ажлаа өгөх тулгалт шууд болон шууд бусаар ирсэн байх гэсэн харамсал, хардлага хоёр зэрэг дагав.
#эдийн засаг #нийтлэл

Алдагдаж магадгүй аугаа боломж

Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал айсуй. 1929, 1973, 2008 оны хямралыг тэр болгон хүн урьдчилж харж чадаагүй учраас гэнэтийн сүйрэл байсан. Харин энэ удаагийн хямрал бүхний нүдэн дээр аажмаар тэлсээр. Олон судлаачид энэ удаагийн хямралыг 2008 оны үргэлжлэл буюу дараагийн жинхэнэ цохилт нь гэж үзэж байна.
#эдийн засаг #нийтлэл

Имтэй татвар

Малаа бусдынхаас ялгахын тулд тамгалж, чихний үзүүрийг нь имлэдэг малчин ардынхаа ухаанаас Монголын төр засаг суралцвал яасан юм бэ. Төр засаг ард иргэд, аж ахуйн нэгжээс элдэв нэртэй олон арван татвар хүчээр хураадаг ч зориулалтаар нь зарцуулж буй эсэх нь эргэлзээ төрүүлдэг.
#эдийн засаг #нийтлэл

Стратегийн орд тойрсон “стратеги”

Бүрэнхааны фосфоритын орд газар Хөвсгөлөөс Завхан аймгийн нутаг хүртэлх асар уудам зайд тархсан тогтоцтой. Энэ хирээр уг орд газарт олон арван компани лиценз эзэмшиж, дор бүрнээ хайгуул судалгаа хийн зарим нь фосфор олборлохоос боловсруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, ТЭЗҮ бичээд байлаа.
#эдийн засаг #нийтлэл

Суудлаа олоогүй дээдэс

Монгол социализмаас салаад бүтэн үе өнгөрсөн ч бүхнийг төр засаг л шийдэх ёстой гэж үздэг иргэдийн тоо буурахгүй байна. Үүнд бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн амлалт, төр засгийн үйл ажиллагааны үр дүн, улстөрчдийн сүржин хийрхэлүүд онцгой үүрэг гүйцэтгэж ирлээ. Худлаа юмыг мянга давтахад үнэн болдог гэж нэг улстөрч хэлсэн байдаг.
#эдийн засаг #нийтлэл

Биш

Юуны өмнө манай эдийн засаг унаж байгаа юм биш. Бид эдийн засгаа унагааж байгаа юм. Тэрнээс биш эдийн засгаа унагадаггүй газарт эдийн засаг нь гозойж л байгаа.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

Миний эдийн засгийн мэдлэг

Би ямар нарийн ширийн юм ойлгох биш. Доллар өсөөд байна гэхийг сонсоод номон завсар хавчуулаад гэрийнхээ ишгааванд далд хийсэн арван доллароо гаргаж харлаа. Өсөөд тавь, ядаж хорь болцон байх ч юм билүү. Тэгсэн яг хэвээрээ шүү. Найздаа ярилаа тэрийгээ.
#эдийн засаг #нийтлэл

Шартсан Монгол

Сүүлийн жилүүдэд Монголын төр засаг уул уурхайн орлогодоо халуурч, найр наадам тасралтгүй хийж, хойморт заларсан нөхөд нь хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уув. Найранд нийлсэн түмэн олон ч төрөө даган баясч маргаашаа мартан ууж идлээ.
#эдийн засаг #нийтлэл

Гуйлгачин явах заяаных

Далаад оны эхээр дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний их хямрал гарчээ. Энэ нь 1929 онд Нью Йоркын бирж дээр эхэлж дэлхийг хамарсан Их Хямралын дараах хамгийн том сүйрэл байлаа.
#эдийн засаг #нийтлэл

Наадам өрнөх цагаар нам унасан төгрөг

Наадмын давалгаа хөдөөгүүр тархаж, нам төрийн удирдлагууд даган баясаж наадах зуур ам.долларын ханш дээвэр цоолж, ард иргэдийн бүсийг чангалж эхэллээ. 1550 төгрөгийн босго давсан ам.долларын ханш оны эхнээс 11 хувиар өссөн нь махнаас бусад хүнс, өргөн хэрэглээний бараагаа Хятадаас импортолдог монголчуудын хэрэглээг танаж, хэтэвчийг сэгсрэх болоод байна.
#эдийн засаг #нийтлэл

Банкны хонх юуг дохиод байна вэ

Ойрын өдрүүдэд “Хадгаламж” банктай холбоотой юу болсныг бодитойгоор ойлгож, яагаад гэдгийг ухааран, одоо яах нь зөв болох, яавал дараачийн банкинд давтагдахгүй байлгах талаар монголчууд санаа зовж, ухаан бодлоо уралдуулж байна.
#эдийн засаг #нийтлэл

Х.Бат-Учрал: Монголд олсон орлого Монголдоо л шингэж байж бид хөгжиж урагшилна

Нэг үеэ бодвол мон­гол­чууд олон зүйлээ өөрсдөө хийж чаддаг болжээ. Үндэс­ний үйлд­вэрлэлээ дэмжинэ гэж ярьдгийг бодит амьд­рал дээр нэг үндэсний ком­пани үндэснийхээ нөгөө компанийн бараа бүтээгдэ­хүүнийг ху­дал­­дан авах за­маар хэрэгжүүлдэг болж.
#эдийн засаг #нийтлэл

Монголбанкны хувилбар олон муугийн хамгийн сайн нь уу?

“Хадгаламж” банкны үйлчилгээ бусад арилжааны банкуудынхаас юугаараа ялгаатай байсан бэ? Тэтгэвэр, тэтгэмж олгох, төрийн халамжийн болон бусад үйлчилгээг иргэдэд хүргэх, орон сууц, ахуйн хэрэглээний төлбөр тооцоо гүйцэтгэх зэрэгт зохицсон олон салбар нэгжийг орон даяар тараан байгуулсан “Хадгаламж” банк нэг үгээр бол жижиглэнгийн үйл ажиллагаа эрхэлж байснаараа бусад арилжааны банкуудаас ялгарч байлаа.
#эдийн засаг #нийтлэл

Аманд орсон шар тосоо гэж...

Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) гэдэгт гадаадын хуулийн этгээд (хувь хүмүүс, компаниуд) тухайн оронд өөрсдийн мөнгөөрөө үндсэн хөрөнгө, түүний дотор үйлдвэр, барилга, тоног төхөөрөмж худалдан авч, өөрсдийн технологиороо бизнесийн үйл ажиллагаа явуулж оруулсан хөрөнгөө урт хугацаанд ашигтайгаар эргүүлэн авахыг хэлдэг.
#эдийн засаг #нийтлэл

Байгалийн баялгийн шударга хуваарилалт

Монгол Улс байгалийн баялгаа олборлон эдийн засгаа хөгжүүлэхийг хичээж буй түүхэн цаг үед бид амьдарч байна.
#эдийн засаг #нийтлэл

Хөгжилд хөтлөх баяжмалын цуваа гараанаас гарлаа

Хөгжилд хөтлөх баяжмалын цуваа гараанаас гарлаа
#эдийн засаг #нийтлэл #photo

Хүсэл, хяслын зааг буюу сууцны эрэлт, нийлүүлэлт

Barilga.mn, оronsuuts.com цахим хуудсаар байрны үнэ ханш сонирхсон, зар тавьсан хүний тоо 6 дугаар сард 52 мянга болж ердийн үеэс тав дахин өсчээ.
#эдийн засаг #нийтлэл

Бутан, Монгол хоёр адилхан уу?

Бутан хэмээх амар амгалангийн орон гэлтэй улс төдийлөн олны анхааралд өртөөд байдаггүй байлаа. Гэтэл хөрш Хятад улсынх нь Ардын чөлөөлөх арми хил залгаа Бутан руу цэргээ оруулж, гурван газарт байршуулж, тугаа хатгасан юм байх. Энэтхэгийн хэвлэлүүд анх энэ тухай мэдээлсэн.
#эдийн засаг #нийтлэл

Мартсанаас мал мэнд үү

Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн цаана гарлаа. Сонгууль хийхийн тулд орон даяар амардаг ч болов. Амралт, баярын өдөр багадсан юм шиг. Заримдаа монгол хүний амьдралын гол зорилго нь төрөөс, улсаас тэтгэлэг авч амь зогоох, улмаар улс төрийн олон шатны сонгуульд оролцох явдал мэт санагдах боллоо.
#эдийн засаг #нийтлэл

З.Сүхбаатар: Банкны дотор луу, “ходоод” руу нь өнгийгөөд хараач

“Ярилцъя” өнөөдөр мэргэжлийн хэлээр бол сенсаацийн хойноос мөшгилөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай улсын аварга компаниудын нэг болох “Бодь групп”-ийг тойрсон асуудал анхаарал татаад өнгөрснийг олон нийт сайн санаж байгаа байх.
#эдийн засаг

Гугенхэймийн нөлөө

Нью-Йоркт очсон хэн боловч үздэг нэг газар нь Гугенхэйм музей. Ган, зэс хайлуулах олон үйлдвэрийн эзэн, тэрбумтан Ф.Гугенхэймийн уран зургийн шилдэг цуглуулгыг агуулсан, давхарласан бортого хэлбэртэй загварыг нь алдарт архитектор Франк Л.Райт (Frank L.Wright) гаргасан энэхүү “оюун санааны сүмийг” 1959 онд нээсэн юм.
#эдийн засаг #нийтлэл

Байртай батаар, Байргүй баатар

Амьд, араг яс гэдгээрээ л ялгаатай болохоос адилхан нь л “Баатар” гэдэг нэртэй. Ийм нэртэй нохой ч олон бий. Амьд Баатар харин араг ясан Батаараас дорд үзэгдээд байна уу даа?
#эдийн засаг #нийтлэл

Хатагтай, ноёдын ”Үйлдвэрлэл” II

Эцэг, эх нь хүүхдээ 12 настайд нь дүүргийнхээ нийтийн төлбөргүй дунд сургуульд, эсвэл хувийн төлбөртэй сургуульд оруулдаг. Нийтийн сургуулийг татвараас санхүүжүүлдэг боловч усанд сэлэх, аялах, музей, театрт очих, нийтийн тээврээр зорчих гэх мэт хөтөлбөрөөс гаднах зардлыг эх, эцэг нь төлнө.
#эдийн засаг #нийтлэл

Хөнгөлөлттэй зээлийн хөг

Оны эхний улирлын байдлаар Монгол улс 87 432 726 223 590 төгрөгийн өртэй. Энэ жилдээ багтааж бид 87.4 тэрбум төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт, 27.9 тэрбум төгрөгийг хүүд нь төлөх учиртай. Дээрх өрийн 5 199 779 725 700 төгрөгийг нь БНХАУ-аас авчээ.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд (XI)

Цааш нь больё доо. Уг нь хэлбэл хэлэх юм зөндөө л байна. Би шийдвэр гаргагч биш, хөндлөнгийн хүн. Миний бодоход ийм байна гэдгийг л хэлж байна. Хэдэн цаасны бараа харангуутаа шинэ баяны цээж өвчтэй болон улс орны цаашдын хөгжилд ямар айхавтар хор учруулж байгааг л хэлэх гэсэн юм. Ойлгож тусгаж авах нэг нь ойлгоно биз.
#эдийн засаг #нийтлэл

Хатагтай, ноёдын ”үйлдвэрлэл” I

Британи хүн байхын нэг нууц бол боловсролын системтэй нь холбоотой aж. Тэд 800-гаад жилийн өмнө Оксфорд, Кэмбриж зэрэг дэлхийн анхны их сургуулиудыг байгуулсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд (X)

Америк болон өрнийн засгийн газрууд, ОУВС, Дэлхийн банк болоод бусад олон улсын байгууллагууд, цаашилбал тагнуул цэргийн хүчнүүд нийлж байгаад Ази, Африк, Латин Америкийн орнуудыг хэрхэн дээрэмддэг, байгалийн баялагийг нь тонодог, улс орныг нь хүчирхийлдэг, хүн амыг нь доромжилдог, байгаль орчныг нь бузартуулдаг тухай маш тодорхой өгүүлэн нууц эздийн багийг хуулах шиг болжээ.
#эдийн засаг #нийтлэл

Улаанбаатар тас харанхуй, тэс хөлдүү хот болох уу

Ирэх хоёр өвлийн аль нэгэнд Улаанбаатар таг харанхуй, тас хөлд үү хот болох магадлалтай байгаа. Үйлдвэрлэлийн осол, цаг агаарын цочир хүйтрэл зэрэг хүчин зүйл үүнийг өдөөж, хүн ам, бизнес эрхлэгчид ноцтой эрсдэлд орох үед хэн, ямар арга хэмжээ авч чадах, ер нь нөөц төлөвлөгөө байгаа эсэхийг хэнээс ч асуугаад нэмэргүй аж.
#эдийн засаг #нийтлэл

Хазгар эдийн засаг II

Голын нэг эрэг дээр хөрөнгийн илүүдэл, нөгөө эрэг дээр хөрөнгийн хомсдол байна. Хоёр эргийг холбосон гүүр буюу хөрөнгийн зуучлалын дэд бүтцийг бий болгож чадвал хазгар эдийн засгаа засаж, эрч хүчээ аван хөгжих тухай өмнөх нийтлэлдээ өгүүлсэн билээ.
#эдийн засаг #нийтлэл

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд (IX)

Би Оюутолгойн талаар нийтдээ дөрвөн өгүүлэл бичжээ. “Оюутолгой” (Өдрийн сонин, 2008.9.14), “Оюутолгой жинхэнэ эзэндээ зарагдлаа” (Өдрийн сонин, 2009.7.18), “Барон Робэрт”( Өдрийн сонин, 2010.2.1), “Оюутолгойн гэрээ тун тааруу болсон“(Өдрийн сонин, 2011.5.15).
#эдийн засаг #нийтлэл