Х.Бат-Учрал: Монголд олсон орлого Монголдоо л шингэж байж бид хөгжиж урагшилна
Нэг үеэ бодвол монголчууд олон зүйлээ өөрсдөө хийж чаддаг болжээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьдгийг бодит амьдрал дээр нэг үндэсний компани үндэснийхээ нөгөө компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах замаар хэрэгжүүлдэг болж.
Нэг үеэ бодвол монголчууд олон зүйлээ өөрсдөө хийж чаддаг болжээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьдгийг бодит амьдрал дээр нэг үндэсний компани үндэснийхээ нөгөө компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах замаар хэрэгжүүлдэг болж. Бас гадныхан хэдийнэ эзэлж авсан зах зээлийг бага, багаар өөрсдийнх болгох арга замыг эрэлхийлдэг болжээ. Ийм нэгэн бодол санаатай залуу захирлыг “Шинэ цагийн Монгол” булангийнхаа зочноор урилаа. Залуу сео Х.Бат-Учрал бол бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт хүч сорьж яваа үндэсний хөрөнгө оруулалттай компаниудын нэг “Просолид Стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм.
-Барилга байшингийн тулгуур болдог бетон зуурмагаа монголчууд өөрсдөө хийхгүй байна, гадныхан энэ салбарт хүч түрэн орж ирсэн нь Үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх талтай гэж саяхан болтол яригддаг байсан. Танай салбарт хаанахын хөрөнгө оруулалттай компаниуд давамгайлдаг юм бэ?
-Ер нь ямар ч улс орны хувьд барилгын салбар тэр дундаа бетон зуурмаг, барилгын бат бэх, даац, чанар, аюулгүй байдалд их анхаардаг.
Манай улсын хувьд барилгын салбарт тэр дундаа бетон зуурмагийн үйлдвэрүүдийн дийлэнхийг нь Солонгос, Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд үйлдвэрлэж байна. Харин сүүлийн үед Монголын компаниуд энэ салбарт хүч түрэн орж ирж байгаа. Иргэдийнхээ аюулгүй амар тайван аж төрөх баталгаа болох энэ чухал салбарт монголчууд бид өөрсдөө зүтгэл гарган оролцож, төрөөс ч бодлогоороо дотоодынхоо компаниудыг дэмжин ажиллаж байна.
Өмнө нь бетон зуурмаг үйлдвэрлэдэг гол компаниуд нь дандаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд байснаа бодвол дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд бас ч гэж нэмэгдэж байна. Гэхдээ зах зээлд хөлөө олчихсон тэдгээр компаниудтай харьцуулахад бид бага багаар ахисаар л явна.
-Танай компани байгуулагдаад удаагүй байх аа. Гадны хөрөнгө оруулалттай том компаниудтай өрсөлдөхөд амаргүй л байдаг байх?
-Манай “Просолид стандарт” ХХК байгуулагдаад удаагүй л дээ. Үйлдвэр маань ашиглалтад ороод жил л болох гэж байна. Гэхдээ монголчууд өөрсдөө үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч үзэхээс аргагүй энэ чухал салбартаа гар бие оролцох нь зөв гэдэг үүднээс дотоодын хөрөнгө оруулагчид хамтарч байгуулсан компани юм. Манайх бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрлэл, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан компани. Мэдээж, ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж бас зах зээлд хөлөө олчихсон тэдгээр компаниудтай өрсөлдөхөд амаргүй. Гэхдээ монголчууд бид өөрсдөө бетон зуурмагаа үйлдвэрлэж цутгадаг байх ёстой, монголчууд бид нэгнийхээ бизнесийг дэмжиж, хамтран ажиллаж байж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэг том зорилготой байгуулагдсан учраас зам зуурын бэрхшээлийг тоохгүй л зүтгэж явна даа.
Бидний уриа бол “Эх орондоо ихийг бүтээе” гэж байгаа. Энэ уриа маань олныг нуршилгүй гол зорилго, утга санааг маань илэрхийлнэ гэж бодож байна. Бид зорилгоо “Хөгжигч хүний нөөцийг эрхэм болгон хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай хүргэж салбартаа үндэсний тэргүүлэгч компани болох” гэж тавьсан юм.
Ер нь болж өгвөл бүхий л салбарт үндэсний компаниуд л тэргүүлэгч нь болох ёстой. Тэгж байж л бид хөгжинө. Ялангуяа гадны хөрөнгө оруулалт харьцангуй багасч байгаа өнөө үед Монголд олсон орлого Монголдоо л шингэж байж бид хөгжиж урагшилна гэж би бодож явдаг.
-Өөрөө чухам ямар мэргэжлийн хүн бэ. Аль сургуулийг төгссөн бэ?
-Би МУИС-ийн газрын эдийн засаг, кадастрын ангийг төгсч, бас МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистраа хамгаалсан. Хэдийгээр барилгын салбарын хүн биш ч магадгүй энэ цаг үед маш чухалд тооцогдох энэ салбарт өөрийн хүсэл сонирхлоор хүч сориод явж байна даа. Миний хувьд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж монголчууд өөрсдөө зах зээлдээ эзэн нь болж явах ёстой гэж бодож явдаг. Харин энэ бодол санаа маань яг энэ салбарт, удирдаж байгаа компанийн маань үйл хэргээр ил болох учраас өөрийнхөө тухай гэхээс компанийн үйл хэргээ яривал тодорхой болно. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд манай компанийн гар сэтгэл нийлсэн мэргэжлийн ажилтнуудгүйгээр төсөөлөхөд бэрх л дээ.
-Ажилтнууд гэснээс хамт олныхоо талаар дурдвал?
-Манай компани байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлснээр 30 гаруй хүнийг ажлын байраар хангасан. Эдгээр ажлын байранд ганц ч гадаад ажилтан ажиллуулаагүй. Бид багаа монгол ажилчид тэр дундаа тодорхой ажлын туршлагатай инженер, техникийн ажилтнуудаас бүрдүүлсэн. Манай компанид барилгын материал үйлдвэрлэлийн техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер зэрэгтэй хүмүүс, лаборант-технологич инженер, механик инженер, цахилгааны инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гээд инженер техникийн ажилчдаас бүрдсэн чадварлаг хамт олон ажилладаг. Мөн гүйцэтгэх захирлын дэргэд удирдлага болон инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл ажиллаж компанийн үйлдвэрлэл, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэн ажилладаг юм.
-Барилгын салбар хамгийн түргэн хөгжиж байгаа салбар гэх боловч сайн, муу нь хамтдаа л явж байх шиг санагддаг. Гэхдээ дэвшилтэт технологиуд бага багаар нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж байна. Манайхан нэг хэсэг каркасаа цутгаад тоосго, блокоор голдуу завсар хоорондын өрлөг, дүүргэлт хийдэг байсан бол одоо аль болох бүрэн цутгамалаар хийхийг эрмэлздэг болоо юу даа?
-Тийм ээ. Нэг хэсэг хагас цутгамал буюу хөнгөн блокон өрлөгтэй барилга ихээр баригдаж байсан бол одоо цутгамал төмөр бетон каркас бүхий барилгын дэвшилтэт технологи өргөн нэвтэрч байна. Тийм учраас барилгын даацын бетон, төмөр бетон бүтээцийг чанартай нийлүүлэх манайх шиг бетон зуурмагийн үйлдвэрийн үүрэг хариуцлага ч илүү өндөрсөж байгаа хэрэг. Мэдээж, энэ нь барилгын чанарт шууд нөлөөлнө. Хэдийгээр хуучнаасаа зардлын хувьд өсч байгаа ч манай барилгын салбарт технологийн дэвшлийг авчирч байгаа гэж болно л доо. Энэ нь эргээд барилгын чанар, насжилтад шууд нөлөөлдөг, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдгөөрөө давуу талтай юм.
-Та сая барилгын бат бэх чанар бетон зуурмагтай шууд холбоотой байдаг гэж ярилаа. Түүхий эдийн хувьд бетон зуурмагт ямар, ямар материал ордог вэ. Олдоц хэр байх вэ?
-Элс, хайрга, цемент бас нэмэлт бодисууд зэрэг байдаг л даа. Бетон зуурмагийн гол түүхий эд нь цемент гэдгийг хүмүүс мэднэ. Үндэсний компаниуд бетон зуурмагаа үйлдвэрлэдэг болж байгаа нь нэг дэвшил ч одоо аль болох үндэсний бүтээгдэхүүнээрээ хийдэг болоосой гэж би боддог юм. Үнэндээ манай дотоодын хэрэгцээг үндэсний цементийн компаниуд нийлүүлж амжихгүй байгаа учраас бид урд хөршөөсөө авахаас аргагүйд хүрч байна л даа. Бидний яриад байгаа үндэсний аюулгүй байдал талаасаа харвал уг нь гаднаас авмааргүй байгаа юм. Гэхдээ нэг үеэ бодвол гэрэл гэгээтэй олон сайхан мэдээ дуулдах болсон. Үндэсний томоохон компаниуд цементийн үйлдвэр байгуулах ажилдаа орчихоод байгаад бид баяртай суугаа. Одоо “Монполимет”, “МАК” гээд манай үндэсний том компаниудын үйлдвэрлэх цемент ямар үнэ өртөгтэй гарч ирэх бол гэж хүлээж байна. Гэхдээ дотоодын томоохон үйлдвэрлэгчдийнх шиг үнэтэй байгаад байвал хэдийгээр үндэсний компаниа дэмжмээр байгаа ч бас бэрхшээл үүсэхийг нуух аргагүй. Уг нь бидний бетон зуурмагийн үйлдвэрүүд мөнгөө Хятад руу биш нутагтаа үлдээх хүсэл их байдаг юм. Гэвч эндэхийн цемент нь урдаас худалдаж аваад тээвэрлэж авчрах өртгөөс өндөр байгаад байвал алийг авах вэ гэдгээ бид бодож л таарна аа даа. Гэхдээ шинээр нээгдэх үйлдвэрүүдэд бид асар их найдвар тавьж байгаа. Бидний гаднаас авдаг үнийн багцаанд цементээ нийлүүлэх болов уу гэсэн хүлээлт байна.
-Таны хэлж байгаа нэгийгээ дэмжиж байж хамтдаа урагшилна гэдэг их сайхан санагдаж байна л даа. Ийм компаниуд, ийм залуус олон байгаасай гэж бодож байна шүү?
-Манайхан нэг үеэ бодвол өөр болсон шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалттай компани, дотоодын хөрөнгө оруулалттай компани байвал үндэснийхийгээ дэмжих жишээтэй. Барилгын салбарт энэ байдал илүү мэдрэгдэж байгаа. Бүр хэд хэдэн барилгын компаниуд нэгдэж барилгын корпораци болж хамтран ажиллах болсон. Бидний хувьд албан ёсоор нэгдэж ороогүй ч үйл хэргээрээ тэднийгээ дэмжээд л явж байгаа.
-Барилгын материалыг монголчууд өөрсдөө үйлдвэрлэхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газраас тусгайлан хөтөлбөр гаргасан байх аа?
-Тийм ээ. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал”, “Барилгын материалын үйлдвэрлэлийг 2007-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” болон “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тулгуурлан хөтөлбөр боловсруулсан байдаг. Монгол Улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалт, барилгажилтын ажлыг олон улсын стандартын шаардлагад нийцсэн эх орны үйлдвэрийн, гол нэр төрлийн барилгын материалаар хангах, ийм төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр л дөө. Нэгэнт төр засгаас бодлогоо гаргачихсан, бизнес эрхлэгч бидний хувьд өөрсдөө хийх шаардлага зорилгоо ойлгочихсон болохоор энэ салбар дорхноо хөгжинө гэж итгэж явдаг шүү.
-Бетон зуурмагийн чанар бол барилгын чанарт шууд нөлөөлж таарна. Хэр бат бөх болсныг яаж шалгаж мэддэг юм бэ. Нарийн лабораториор тодорхойлно биз?
-Бетон зуурмаг нарийн технологиор хийгддэг. Энгийн ойлголтоор шороо учраас шороо тоос хамаагүй гэж үзэж болдоггүй. Бетон зуурмагийн чанарт тоос шороо нөлөөлж байдаг учраас агуулахын цэвэрлэгээнээс эхлээд анхаарах зүйлүүд бий. Хүнсний үйлдвэртэй адилтгахгүй ч чанартай бүтээгдэхүүн хийе гэвэл стандартыг өндөр түвшинд барихаас аргагүй. Тиймээс бид түүхий эдийн агуулахаа бетон хучилттай болгож, машин техникийн угаалгын хэсэг зэргээ тусгайлан засч тохижуулсан. Сайн чанарын түүхий эдийг сонгож авахаас л ажил эхэлнэ шүү дээ. Манай компани хяналтын иж бүрэн төхөөрөмж бүхий лабораторитой л доо. Гол түүхий эд болох цемент, элс, хайрганы чанарыг тогтмол шалгаж, бүтээгдэхүүн болоод гарахаар нь бас байнгын туршилт сорилт явагдаж байдаг. Элсний чийглэг, ширхэглэлийн бүрэлдэхүүн, элсэн дэх хайргын хэмжээ, хайрганы нимгэн үзүүрлэг хэсэг, элэгдэх чанар, цементийн барьцалдаж эхлэх, дуусах хугацаа, шахалт гулзайлтын бат бэх гээд өч төчнөөн нарийн шалгуур бий. Бетон зуурмаг дээр гэхэд л конусын суулт, агаарын агууламж, бетоны температур гээд хянах зүйл их бий. Зөвхөн бид өөрсдийн лабораториор чанарын баталгаагаа гаргаад байдаггүй бусад итгэмжлэгдсэн лабориторид тогтмол хугацаанд шалгуулж, чанараа баталгаажуулж байдаг юм.
Бетон зуурмаг гурав хоногтойдоо 30-50, долоо хоногтойдоо 50-80, 28 хоногтойдоо 80-100 хувийн бат бэхийг авсан байх ёстой байдаг. Бид бүхий л нийлүүлж буй бетон зуурмагтаа албан ёсны гэрчилгээ дагалдуулж, бетоноо цутгахдаа анхаарах мэдээлэл, хэрхэн арчлах, шаардлагатай тохиолдолд хэв хашмалаа хэдэн цагийн дараа задлах, халуун хуурай нөхцөлд хэрхэн цутгах гээд дагалдах зөвлөгөөг нь хэрэглэгч, захиалагчдадаа өгч байдаг.
-Танай компанийн “бүтээл” хаана ямар бүтээн байгуулалт болж байна вэ?
-Одоо ид хийгдэж байгааг нь жишээлэхэд СХД-т баригдаж байгаа 240 айлын орон сууцны барилгын ажлыг нэрлэж болно. СХД-ийн ЗДТГ-ын захиалгаар “Номтын ам” компанийн гүйцэтгэж байгаа бүрэн цутгамал барилга л даа. Төрийн албан хаагчдыг хямд өртгөөр орон сууцтай болгох уг төсөлд бид хамтран оролцож байна. Өнөөдөр бүрэн цутгамал байрны нэг м/кв-ын үнэ 1.8 саяас л эхэлж байгаа шүү дээ. Харин уг барилгын хувьд арай хямд өртөгтэй. Өмнө нь ярьсан дээр тодруулж хэлэхэд бид хэрэглэгчийн захиалгын дагуу стандартын шаардлага хангасан БМ100-500 маркийн бетон зуурмагийг орц нормын дагуу, тухайн захиалагчийн хүсэлтийг харгалзан цаг уурын байдалд тохируулан үйлдвэрлэж хэрэглэгчдэд 24 цаг тасралтгүй, түргэн шуурхай нийлүүлдэг.
Түүнчлэн барилгын талбайд хяналт тавьж ажиллах боломжийг бүрдүүлэн хэрэглэгч, захиалагчийн сэтгэл ханамжийг дээд зэргээр ханган ажиллахыг хичээдэг. Ер нь ойрын үед цахилгааны саатал их гардаг болсон учраас бид өөрсдийн нөөц боломжийг ашиглан нэмэгдэл эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэж дизель генератор суурилуулж холболт хийсэн нь энэхүү эрсдлээс бүрэн хамгаалж чадсан.
Энэ мэт бидний хийж байгаа, хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа. Манайх салбартаа шинэ компани ч үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарагдах энэ салбарт дотоодын хөрөнгө оруулалттай компани гэгдэж, том зорилго тавиад ажиллаж байгаа маань бидний бахархал гэж хэлмээр байна даа.

jEfjanMSIY
Zochin
Зочин
Зочин
1234
Зочин
zochin
Зочин
баги
хэл шинжээч
зочин
Зочин
nkotbl
мөнхөө
Зочин
Зочин
zochin
Зочин
fgdr
Hun