нийтлэл 6578 нийтлэл байна

Ерөнхийлөгчийн сонгууль - 6

Сонгууль нэг юм дуусч, Монголын нуруу амрав. Их ч зүдэрлээ. Сонгууль хүлээгээд ахиад хэд хоносон бол хүмүүс галзуурч мэдэх байв. Галзуурсан ч юм шиг байна лээ захаасаа.
#улстөр #нийтлэл

Манарсан ялагдал

Ерөнхийлөгчийн сонгууль дуусангуут их мэдэгчид хаа сайгүй. Хэн ялахыг би мэдэж байсан, угаасаа тэгнэ, гол асуудал нь тэндээ байгаан гэх зэрэгээр томорцгоож байна. гэхдээ сайн тал нь тэдгээр хүмүүс ялагдсан намаа тавлагсадаас хүн чанарын хувьд хамаагүй гайгүй харагдаж байна.
#улстөр #нийтлэл

Шиит, суннитээрээ хуваагдсан их гамшгийн түүх

Халифат, Имаматын өвөр хооронд, эзэн бие дээр авч яривал лалын суннит, лалын шиит хоёр урсгалыг шүтэн дагагчдын хооронд өрнөж буй аллага өрнөх авай. Уг сурвалж нь зөнч Мухаммедыг хэн залгамжлах вэ гэдгээс үүдсэн эрх мэдлийн төлөөх тэмцэл. Арван гурван зууны өмнө эхэлсэн тэмцэл явж байгаа нь тэр.
#дэлхий дахинд #нийтлэл

Монгол хуушуур (наадмын)

Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Гадаадын зарим сурвалжид “Монголчуудын эрийн гурван наадамд 1.морь, 2.бөх, 3.сур/хуушуур орно” гэж бичсэн байдаг гэсэн. Гурав дэх хэсэгт орсон хоёрдмол заалтад нэгдмэл тайлбар байдаггүй.
#нийгэм #нийтлэл

Сергей Рахманиновын тухай 

​Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч, алдарт төгөлдөр хуурч С. Рахманинов нь 1873 оны 4-сарын 1-нд үе залгамжилсан Алтан Ордын улсын язгууртан Монгол-Tатар гаралтай тайж язгууртан, сонгодог хөгжимийн урлагт дуртай өндөр соёл боловсролтой газрын эзний гэрт Новгород хотын ойролцоо Сёмёнов тосгонд төрсөн ажээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Үхэлгүйн үүд

- Хайр бол үйлдэл биш, оршихуйн төлөв. Хэрэв түүнийг үйлдэж байгаа бол хайр биш. Хорин дөрвөн цагийн турш хэн ч юуг ч тасралтгүй үйлдэж чадахгүй. Үйлдэл хийдэл бүхэн алжаас уйтгар үүсгэж, амралт шаарддаг. Хэрэв чи хайрыг үйлддэг бол үзэн ядалт руу шилжиж байж амарна. Учир нь, эсрэг талд л хүн суларч чаддаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Дефолтын өмнө дэнжигнүүлж үлдээчихээд дахиад л эрх мэдэл авах юм уу?

Монголчууд өнөөдөр бухимдалтай байна. Бүр хэвийн төвшнөөс хальсан их бухимдал, уур хилэн хуралдсан байна.
#улстөр #нийтлэл

Миний мэдэх “Женко” Баттулга

Дээрх уулзалтаас хэд хоногийн дараа 8 дугаар сарын 14-нд нэг гайхалтай явдал болов. Тохиолдол ч байж мэднэ. Энэ өдөр бол “Монголын жүдочдын өдөр” бас монгол түмний “Эв нэгдлийн өдөр”, “Бахархлын баяр”-ын өдөр билээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Хар ба цагаан сонголт

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт 2017 оны зургадугаар сарын 26-нд болов. Үдшийн 22:00 цагаас Сонгуулийн Ерөнхий хороо том дэлгэцээр сонгуулийн үр дүнг аймаг, дүүрэг тус бүрээр гурван нэр дэвшигчдийн авсан саналын тоог харуулж эхлэв.
#улстөр #нийтлэл

М.Энхболдоор улсаа удирдуулах сургаар...

Бодоод байхнээ аавын хоёр хүүг алаг үзсэн байх чинь вэ. “Х.Баттулгаар улсаа удирдуулах сургаар...” нийтлэлд минь биржийн мэдээ голдуу явсан юм. Тэгээд ч Х.Баттулга нэр дэвшигч 100 гаруй мянган санал илүү авчихаад байсан үе. Харин хоёр хоногийн дараа дахин санал хураалт болох гэж байна.
#эдийн засаг #нийтлэл

Гучин гэр бүлийн хууль бус орлогыг хамгаалах уу? Гурван сая иргэдийнхээ өрийг тэглэх үү?

Энэ бол МАНамын 2016 оны мөрийн хөтөлбөрт орсон уриалга юм. Тэдний уриа лоозонг харахад иргэдэд тустай гэхээсээ өөрсдөдөө хамаатай уриа байдаг нь ил бөгөөд шуудхан юм.
#улстөр #нийтлэл

Зүрхэн судар

Би та нарын дотоод Буддад мэхийн мөргөе. Та нар өөрсдөө анзаардаггүй байж магад. Дотоод мөн чанар чинь Будда гэдгийг, ирээдүйд учирч болох нэгэн биш, аль хэдийн учирсан гэдгийг зүүдлээ ч үгүй явдаг байх. Бид бодь чанараас гарсан, мөн бодь чанарын зүг одогсод. Бодь чанар – будда хутаг бол альфагаас омэга хүртэлх амьдралын тойргийг бүхэлд нь агуулдаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Ерөнхийлөгчийн сонгууль - 5 Тавираагүй нэр дэвшигчид

Санал хураалтаар нэр дэвшигчид тавираагүй. Харин ард түмэн сонгууль гэдэг кинондоо улам шимтлээ.
#улстөр #нийтлэл

Цүүндээ гол нь биш

Монголчуудын хувьд хүнд хэцүү долоо хоног ард үлдэж, дахин нэг хүндхэн долоо хоног эхэлж байна.
#улстөр #нийтлэл

Эдийн засгийн хориг арга хэмжээ Монголд нүүрлэх үү!!!

Эдийн засагт нүүрлэж буй эрсдлийн талаар анхааруулахаар “битгий айлгаж, улстөржүүлээд бай” гэж загнах боллоо.
#эдийн засаг #нийтлэл

Анна Павлова 20 зууны балетын эрдэнийн очирын амьдрал хайр

Home sapiens - Хомэ сапиенс буюу оюун ухаант хүмүүн болгож байгаа зүйл нь театр, уран зохиол, урлаг соёл, гүн ухаан, шинжлэх ухаан.
#чөлөөт цаг #нийтлэл

Д.Хүрэлбаатар: Олон сая доллар шамшигдуулсан эрүүгийн шинжтэй хэргүүдийн араас бид ажиллана. Айж ичихгүй араас нь явах болно.

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан хүний нэг Монгол улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар байлаа. Учир нь УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг нээлттэй авч хэлэлцсэн юм.
#улстөр #нийтлэл

Emperor - Эзэн хаан

Emperor - Эзэн хаан гэхээр асар баян олигарх ч юм уу, асар том газар эдлэнтэй хүмүүн гэж ойлгов доо. Түүний эзэмшиж байсан газар байрны талбай уртаараа 30-40 метр, өргөөнөөрөө 40-50 метр ердийн тайз. Нэг томоохоон өрөөний хэмжээ аль эсвэл нэг томоохон цэцэрлэгийн жижиг хэсэг гэж хэлэх болох юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Х.Баттулгаар улсаа удирдуулах сургаар...

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийгээ сонгох нь бидний асуудал боловч монголчууд хэнийг сонгов гэдэг нь “тэдний” шийдвэрт нөлөөлдөг. Тиймээс ч сүүлийн өдрүүдэд олон улсын хөрөнгийн бирж дээр арилждаг Монголын компаниудын хувьцаа зэрэг уналтад орж эхлээд буйг тохиолдлын гэж хэлэхэд сэжигтэй болж эхэлж байна.
#улстөр #нийтлэл

Захиалга ба наймаа-2

Сая болж өнгөрсөн санал хураалт 1455 онд Хятадын түүхэнд “Түмо”-гийн хэрэг гэж нэршсэн үйл явцыг яг давтав.
#улстөр #нийтлэл

Монголын нийгмийн бас нэг сорилт: Улс төр

Системийн онолоор нийгмийг таван бүрэлдэхүүн хэсэгт (баялаг буюу эдийн засаг, мэдлэг буюу шинжлэх ухаан, эрх мэдэл буюу улс төр, ёс заншил буюу ёс суртахуун ба соёл урлаг буюу гоо үзэмж) хуваадаг тухай өмнөх нийтлэлд өгүүлсэн.
#нийгэм #нийтлэл

Эрх барьж байгаа нам ийм мэдэгдэл хийдэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх нийтээр сонгох долоо дахь удаагийн сонгууль үргэлжилж байна.
#улстөр #нийтлэл

“Нам” үхжээ

Зохиогчоос: Саяны сонгууль үнэн хэрэгтээ “Фэншү”-гийн сонгууль боллоо. Түүнд тараах мөнгө, өөрийн намын мянга мянган гишүүн гэж үгүй, бас тууштай дэмжих хэвлэл мэдээлэл, олны танил дэмжигч гэж байгаагүй.
#улстөр #нийтлэл

Өндөр Гэгээн Занабазар

Монголын оюун санааны их самади багш, Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар нь Боржгин алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн удаах хүү ​билээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Түүхийн гашүүн үнэн (2)

Азийн хамгийн сүүлчийн түшиг тулгуур Хятад XIX зууны дунд үеэс үйлдвэржсэн европчуудын тэлэлтийн бай боллоо. Шинэ империалист Япон 1895 онд Хятадыг, 1905 онд Оросыг дайнаар буулган авчээ. Орос, Япон хоёр 1907 онд нууц гэрээгээр өөрийн нөлөөллийн шинэ газар нутгийг хуваахаар тогтов. Манжуур, Өвөр Монгол Японых, Гадаад Монгол Оросынх.
#нийгэм #нийтлэл

«Шанхай»-г улс төр-стратегийн эвсэл байлгахын төлөөх Орос

Астанад ШХАБ-ын өргөтгөсөн саммитад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг анхаарал татахгүй байхын аргагүй байлаа. Тэрээр бусад удирдагчдынхаа адил ШХАБ-ын Харти баталсны 15 жил, Урт хугацааны найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай Гэрээний 10 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж үгээ эхэлжээ.
#улстөр #нийтлэл

Үйл явцыг биш, үр дүнг сонго!

Нэг ийм үг байдаг. “Заримдаа үйл явц нь чухал байдаг. Заримдаа үр дүн нь чухал байдаг” гэж. Харин бид ихэнхдээ үйл явцад шохоорхож автаад үр дүнг тооцоолж, урьдчилан харж чаддаггүй. Энэ удаагийн сонгууль ч бас энэ замаар замнаж байх шиг.
#улстөр #нийтлэл

Би яагаад Х.Баттулгыг дэмжээд байна вэ

Хоёр жилийн өмнө байх аа даа, түүнээс яриа авахаар “Буянт-Ухаа” спортын ордонд очлоо. Ярилцлагаа авчихаад буцах гэтэл “Манай ээжийнхээр орж бууз идээд яв” гэлээ. Болсон идээнээс бүү зайл гэдэг дээ, хамт очлоо. Гэтэл гудамжных нь үзүүр дээр харваас архи уудаг шинжтэй бүрзийсэн хэдэн юм зогсч байна.
#улстөр #нийтлэл