Emperor - Эзэн хаан
Emperor - Эзэн хаан гэхээр асар баян олигарх ч юм уу, асар том газар эдлэнтэй хүмүүн гэж ойлгов доо. Түүний эзэмшиж байсан газар байрны талбай уртаараа 30-40 метр, өргөөнөөрөө 40-50 метр ердийн тайз. Нэг томоохоон өрөөний хэмжээ аль эсвэл нэг томоохон цэцэрлэгийн жижиг хэсэг гэж хэлэх болох юм.
Emperor - Эзэн хаан гэхээр асар баян олигарх ч юм уу, асар том газар эдлэнтэй хүмүүн гэж ойлгов доо. Түүний эзэмшиж байсан газар байрны талбай уртаараа 30-40 метр, өргөөнөөрөө 40-50 метр ердийн тайз. Нэг томоохоон өрөөний хэмжээ аль эсвэл нэг томоохон цэцэрлэгийн жижиг хэсэг гэж хэлэх болох юм.
Гэтэл тэрбээр энэ жижигхэн тайз дээр юу гээч ид шид гайхамшиг болгоныг ургуулаж, ямар шедевр бүтээсэн болохоор ЗХУ-ын драмын театрууд, Eвропын театрууд болон алдарт Станиславскийн Москвагийн уран сайхны театрын суу билэгт мэргэжил нэгтнүүд нь түүнийг үнэхээр ЗХУ-ын #1 тайз , түнийг агуу найруулагч хэмээн хүлээн зөвшөөрч , хатуу нам төр засаг түүнд энэ бүх шагналыг өгөв?
Социалист хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний шагналт, Сталины гурван шагналт , ЗХУ-ын төрийн шагналт, Лениний болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгууд , урлагийн доктор, профессор тэрбээр Гучин гурван жилийн турш Ленинградийн Драмын Их театрын ерөнхий найруулагч уран сайхны удирдагчаар агуу урлагийг бүтээсэн Георгий Товстоногов!
Одоо эргэн санахад 80 -аад онуудын дундуур Москвагийн ГИТИС-д ( Театрын Урлагын Их Сургуульд ) сурч байсан оюутан бид Ленинград явж ГОГА-гийн жүжгүүдийг (ленинградчүүд бугд түүнийг багын Гога нэрээр нь дотносож дууддаг байв) очиж үзэж болох доо.
Гэвч хатуу хуарангийн нийгэмд өөр хот руу явахдаа заавал цагдаа сэргийлэхээс зөвшөөрөл авдаг , хараа хяналт хэцүүхэн үе, дээр нь бид залуу хэнэггүй байж дээ...
Одоогийн залуус харин үнэхээр Ардчилал , эрх чөлөө , хүний эрх гэдгийг эдэлж байна шүү дээ! Дэлхийн аль ч өнцөгт чөлөөтэй өнцөгт очиж сурч боловсрож , ажилаж хөдөлмөрлөж, амьдарч болж байна! Гайхамшиг ! Оюун санаа, хүний үзэл бодол, эрх чөлөөтэй зорчин явахыг xатуу хязгаарлаж, дэндүү мунхаг захиран тушаах хуарангийн үеэ Монголчууд мартаж үл болмой ...
Нэгэн зүйл :
Гэвч Георгий ТОВСТОНОГОВ шиг агуу найруулагч ба түүний Ленинградын / Санкт Петербургийн БДТ (Большой Драматический Театр) бүрдүүлсэн агуу авьяаслаг гайхамшигт жужигчдын чуулга хамт олон, шилдэг зураач , тайзны арын албатай, утга зохиолын сод мэдрэмжтэй утга зохиолын эрхлэгч, театрын хөгжмийн зохиолч, мөн ажил уран бүтээл ахүй амьдралыг нь бурэн зургаар дүүрэн дэмждэг Ленинград Хотын захиргаа , Дэлхийн болон Оросын сонгодогуудаас бүрдсэн уран бутээлийн сан, урлагийн шилмэл хатуу зарчимтай театр алга даа !
Энд урлагийн парадокс / оньсого оршдог бөгөөд эрх чөлөө , мөнгө санхүүжилт тэр болгон АГУУ уран бутээлчийг төрүүлдэггүйг баталж байгаa юм.
Георгий Александрович ТОВСТОНОГОВ 1957 онд Ленинград хотын БДТеатрын ерөнхий найруулагчаар томилогдон ирэхэд тус театр тухай уеийн ханшаар нэг сая гаруй рублийн өр төлбөртэй , узэгчийн хоосон танхимд 20-30 -хан хун уйдан сууж, цөөнгүй нь унтаж байсан байдаг.
Уран бүтээл санхүүүгийн хямралд бүрмөсөн орсон БДТ-ын тэр үеийн жүжигчид олон найруулагчдын гар дамжиж, сахилга бат сулраж, уран бутээл хийхээсээ илуу ирсэн найруулагч болгонтой тэрсэлдэн, дур дураараа ашилдаг, салан задгай газар болон хувирсан байжээ. Товстоногов ирээд шууд нэг доор 79 хүнтэй уран бүтээл ангиас шууд 36 хүнийг халжээ.
Угтаа тэрбээр 22 хон хүнийг үлдээх саналтай боловч тухай уеийн нам эвлэл, үйлдвэрчний байгуулaгууд түүнийг арай ядан учирлан тайлбарлаж гуйж зогсоосон. Ингэж тэрбээр хатуу зарчимаар өөрийн сахилга бат, урын сангийн бодлогтой театрыг цоо шинээр 1957 оноос зохион байгуулаж эхэлсэн.
Товстоногов найруулсан уран бүтээлийн санд Ф.Достоевский, А.Чехов, А.Миллер, Ч.Диккенс, У.Шекспир дэлхин сонгодогуудаас эхлээд , Oросын нэрт зохиолч К.Симонов, Шолохов,Шукшин, Вампилов гээд 300-400 гаруй жүжиг бүтээсэн.
Тэрбээр жүжгийн зохиолын сонголт, түүнийг тайзан дээр найруулан тавих гайхамшигт мэдрэмж, авьяс хөдөлмөрч чанар төгс утгаараа бүрэлдсэн найруулагч , зохион байгуулагч, жинхэнэ уран сайхны удирдагч , театрын нийт дэвшил хөгжлийн асуудлыг зангидан удирдан авч явсан ерөнхий Найруулагч байлаа !
Товстоногов амьдарлын түмэн нугачаа зохиолч болгоныг хөндсөн асуудал , түүний тайлалыг зөнчлөн агуу оюунаараа ТААЖ уран сайхны хамгийн дээд яруу тод дээд зөв шийдвэрийг жужгийн зохиолын гадан талын өнгөн нь ( каркас ) араг яс бүтцийн өөрчлөлт хийхгуйгээр дотоод сэтгэлийн ууднээс нь тайлан гаргаж ирж амжилттай найруулан тавидаг байжээ. Гайхамшиг !
Г. А. Товстонов дээр биеийн тамирын хувцаснаас өөр зүйлгүй ирсэн ирсэн Кеша буюу хожмын суут хэмээн алдаршсан ИННОКEНТИЙ СМОКТУНОВСКИЙ нэрт зохиолч Ф. Достоевскийн алдарт Мышкин гүний дүрийг бүтээсэн !
Суут жүжигчин хэмээн судлаач үзэгчдийн магтаал хүндлэлийг хүлээсэн тэрбээр 200 гаруй кино жүжгийн дүр бүтээсэн боловч тэр жүжгийн баатрын дүрийг даван гарсан дүр дахин бүтээгүй байдгаар нь ямар тавилт ямар агуу найруулагч байж вэ Георгий Александрович Товстоногов гэдгийг мэдэж болох юм.
Мэргэжлээ солих уу, театраасаа гарах уу даа .. гэдгийн хооронд шаналан явсан Олег Басилашвили, алдарт Алиса Фрейндлих , Москвагийн уран сайхны Театрын удирдагч болсон нэрт жүжигчин Татьяна Доронина, Оросын олон Сая үзэгчдын хайр хүндэтгэлийг татсан жүжигчин Зинаида Шарко, Людмила Макарова, Светлана Крючкова, Кирилл Лавров, Иннокентий Смоктуновский, Павел Луспекаев, Ефим Копелян, Сергей Юрский, Владислав Стржельчик, Евгений Лебедев гээд олон алдартны авьяас хүч хайтан цэцэг шиг дэлгэрчээ.
Тэрээр агуу цэцэрлэгч байсан бөгөөд түүний ургуулсан хүн чанарын агуу урлагийн ур өдгөө ч агуу сайхнаар дэлгэрэн цэцэглэсээр !
Ахуй амьдралын талаар тэрээр тухай уеийн чинээлэг дээд түвшинд хэдийнээ хүрсэн байлаа. Гадаад жилдээ олон удаа найруулан тавихаар уригдах , аль эсвэл өөрийн удирдан бүй Большой Драматический театрын аялан тоглолтоор Англи, Франц, Герман, Чехословак, Унгар, Польш, Нидерланд, Итали гээд дэлхийн олон өндөр хөгжилтэй сонгодог театрын уламжлалтай орнуудар болон ЗХУ-ын холбооны улсуудад хамгийн дээд хэмжээнд уригдан тогложээ.
Tухай нь хатуу социализмийн уед БДТ ( Драмын Их Театр ) Япон-д 45 хоногийн аялан тоглохдоо жүжигчид өдрийн $50-90 ам.доллар авч хамгийн дээд зэрэглэлийн зочид буудал ресторанаар үнэгүй үйлчлүүлэн тоглож байв. БДТ ( Большой Драматический Театр) буюу Драмын Их Театр унэхээр ЗХУ-ын Их урлагийн Олимпийн шигшээ баг нэгэнтээ болсон байлаа.
Георгий Александрович Товстоноговын театрын ертөнцөд түгсэн алдар нэр , орчин цагийн театрын онолын ном, бүтээлүүд , сонин сэтгүүлийн нийтлэлүүд нь түүүнийг шинэ Станиславский хэмээн эрдэмтэн судлаачид хэдийнээ нэрлэжээ. Тэрбээр Ленинградын Театр кино урлагийн Их Сургуулийн профессорoop ажилаж олон алдартай найруулагч жүжигчдийн хайрт багш нь болсон.
Ганган дэгжин хувцаслаж, Мерседес бенц унаж хар түрс үдийн хоолондоо зооглож, Ленинградын уран барилга болсон тэнүүн сайхан байранд төрсөн дүү Нателла болон түүний нөхөр алдарт жүжигчин E. Лебедев болон өөрийн хоёр хүүгийн хамтаар амьдaрсан тэрбээр Гуржийн сонгодог зохиолч Николоз Бараташвилигийн Хөх Тэнгэрийн Өнгө шүлэг унших дуртай байсан ажээ...
Хөх Тэнгэрийн гүн өнгөнд
Хөгжүүн бага наснаасаа би хайртай
Хүүхэдлэг хонгор уеээс минь хөх өнгө надад
Их язгуурын агуу суу билэгдэл
Эдүгээ би бээр оргил өдрүүдээ тулан ирсэн ч
Мөнх хөх өнгөө бусад өнгүүдээр үл солином би
Тэнгэрийн цэнхэр өнгөтөй нүдэнд би хайртай
Тэнэгэр агаараар тэр нүд дүүрэн
Цэнхэр сарны туяа татнам
Бодол мөрөөдөлдөө уусаж
Тэнгэрийн алс оргилуудад тэмүүлэж
Би хөх өнгөнд замхарсан байна
Тэнгэрийн гүн хөх өнгө
Тэнгэрийн шүүдэрээр намайг ариусгах болно
Үхээд алга болоход минь
Уйлан бүй нулимсыг би үзэхгүй
Цэнхэр манан татаж
Хөх тэнгэрийн өнгө
Хорвоо ертөнцийг бүчсэн байна
Өдгөө түүний амьдарлын гол бүтээл болсон Санкт Петербургийн Драмын Их Театр нь Георгий Александрович Товстоноговын нэрэмжит болсон бөгөөд түүний зугаалан алхах дуртай байсан сонгодог уран барилгаа дүүрэн өргөн чөлөө мөн түүний нэрэмжит билээ.
2016-11-15-нд САНКТ-ПЕТЕРБУРГ