Гучин гэр бүлийн хууль бус орлогыг хамгаалах уу? Гурван сая иргэдийнхээ өрийг тэглэх үү?
Энэ бол МАНамын 2016 оны мөрийн хөтөлбөрт орсон уриалга юм. Тэдний уриа лоозонг харахад иргэдэд тустай гэхээсээ өөрсдөдөө хамаатай уриа байдаг нь ил бөгөөд шуудхан юм.
Бид хамтдаа
Иргэдээ ядуурлаас аварч
Эдийн засгаа хямралаас гаргаж
Эх орноо ӨРНӨӨС салгаж
Төрийн дампуурлыг засч
Тэгш журамт, баян хүчирхэг
Монголоо цогцлоож чадна.
Иргэдээ ядуурлаас аварч
Эдийн засгаа хямралаас гаргаж
Эх орноо ӨРНӨӨС салгаж
Төрийн дампуурлыг засч
Тэгш журамт, баян хүчирхэг
Монголоо цогцлоож чадна.
Энэ бол МАНамын 2016 оны мөрийн хөтөлбөрт орсон уриалга юм. Тэдний уриа лоозонг харахад иргэдэд тустай гэхээсээ өөрсдөдөө хамаатай уриа байдаг нь ил бөгөөд шуудхан юм. Тэд 65 уулаа болоод олон төрлийн татвар нэмж
- Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгон тэтгэвэрт гарах насыг нэмж
- Бүх төрлийн хадгаламжаас анх удаа татвар авч
- Цалинг 2019 он хүртэл нэмэхгүй атлаа нийгмийн даатгалын шимтгэлийг 12.5% нэмж
- Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох зэрэг амлалт, мөрийн хөтөлбөрөөсөө буцсан шийдвэрүүд гаргаад байна.
“Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг алдарт лоозон ч гэсэн тэд л хоорондоо эвтэйхэн идэх тухай утга мэт… зэргийг эс өгүүлээд харин ч тэдний мартасныг сануулж өгүүлэх ину;
Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн ерөнхийлөгчид нэр дэвшигчид иргэдтэй 21 аймаг, хотын бүх дүүрэгт нийтдээ 500 000 гаруй иргэдтэй хийсэн уулзалтын үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Та нарын дунд ямар нэгэн өр, зээлгүй хүн байна уу?” хэмээн уулзалт бүртээ асуухад уулзалтад ирсэн хүмүүсээс нэг ч хүн гар өргөсөнгүй. Өмнөговьд л хэдхэн хүн зээлгүй гэж байжээ. Иргэд ядуураад зогссонгүй бараг цөмөөрөө өртэй болжээ. МАНам ч үүнийг харж мөрийн хөтөлбөртөө тусгасан тул ард олон итгээд 65 суудал дангаараа авсан нэг шалтгаан хэмээн сануулсан хэрэг юм.
1992 онд батлагдсан одоо мөрдөж байгаа Үндсэн хуулийн Зургадугаар зүйл.
1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж тунхагласан.
Гэтэл Монгол банкнаас саяхан гаргасан судалгаагаар өнөөдөр нийт 993 мянган Монгол улсын иргэн 5,8 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнд малчны зээлтэй 120 мянган малчин нийт 362 тэрбум гаруй төгрөгийн зээлтэй, цалингийн зээлтэй 227 мянган иргэн нийт 4 их наяд 780 тэрбум гаруй, тэтгэврийн зээлтэй 228 мянган иргэн нийт 644 тэрбум төгрөгийн өр, зээлтэй байна гэх дүн гарчээ. Дээрх зээлээс бизнесийн болон ипотекийн зээлийг хасахад манай иргэд нийтдээ 2 их наяд 787 тэрбум гаруй төгрөг болох нь ээ. Үүнийг ам.долларт шилжүүлбэл 1,1 тэрбум доллар ажээ. Сая гаруй нь хүүхэд, цэрэгт яваа, шоронд суугаа улсыг хасаад өмнө нь хоёр удаа татварын өршөөлд хамрагдсан хувийн хэвшлийг хасвал өргүй хүн Монголд бараг байхгүй гэсэн үг.
Мөн 21 аймаг Улаанбаатар хотын дүүргүүдэд хийсэн уулзалтууд дээр иргэд доорх асуултыг олонтоо тавьсан.
- Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Өршөөлийн хууль санаачилдаг практик бий, Та сонгогдчихвол ийм хууль санаачлах уу?
Х.Б: Надад нэг бодол бий. Нийгмийн эмзэг хэсэг, орлого багатай иргэдэд Санхүүгийн өршөөл үзүүлэх хууль санаачилъя гэсэн бодол. Энэ бол ял эдэлж байгаа хүмүүст өршөөл үзүүлэхээс илүү чухал хэрэгцээ шаардлага гэж би харж байгаа юм…хэмээсэн байдаг.
Тэгвэл дөнгөж хоёр хоногийн өмнө хорин долоон настай Ардчилсан нам иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх тухай санаачилга гаргаж, бүлгийн хуралд оруулж ирснийг гишүүд дэмжсэн. Иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх тухай санаачилга бол манай намын зургаа дахь санаачилга гэдгийг тэд онцлов. Хамгийн анх 1990 онд малыг малчдад хувьчлахыг, 1996 онд орон сууцыг иргэддээ үнэгүй хувьчлахыг, 2004 онд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх, 2004 онд 40 мянган айлын орон сууцыг барих, 2013 онд орон сууцны ипотекийн зээлийн санаачилгыг гаргаж тус бүр амжилттай хэрэгжүүлсэн. Энэ санаачлагыг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам ажиллах болно гэдгээ хэлээд Х.Баттулгыг ерөнхийлөгч болбол энэ санаачлагыг дэмжиж хэрэгжүүлээрэй гэж албан хүсэлтээ бичгээр гардуулсан юм.
Зургаадах эдийн засгийн өршөөлийн бодлого алсдаа газрын доорх баялагийг олборлож буй компаниуд паблик компани болж бүх иргэд хувьцаа эзэмшүүлэхийн эхлэл…
Монгол улс 1990 оноос хойш 2008 он, 2015 онд 2 удаа аж ахуйн нэгж болон иргэдийн татвараас, бүртгэлээс нуусан хөрөнгө, төлөөгүй татварт өршөөл үзүүлсэн байдаг.
2008 оны эхний санхүүгийн өршөөлд мэдээлэл муу, буруу ойлголт зэргээс шалтгаалаад бүртгэлтэй 43 мянган компанийн хоёрхон хувь хүний орлогын татвараас зайлсхийж байсан 2,200 иргэн хамрагдсан. Тэр үед улсын төсөв 1 тэрбум гаруй ам. доллар байсан. Гэтэл 4 тэрбум доллар буюу улсын төсвөөс 4 дахин хэмжээний дарагдуулсан орлогыг ил болгож өршөөсөн.
Дараагийнх нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. 2015 оны 8 дугаар сард батлагдсан. Энэ хуулиар хувь хүн, аж ахуйн нэгжийн нуун дарагдуулсан 6 төрлийн татварын үнийн дүнг өршөөж, чөлөөлөхөөр заасан.
Хууль хэрэгжих хугацаанд Гаалийн газарт жишээ нь нэг иргэн энэ хуулийг ашиглан 8 сая ам.долларын өртөг бүхий бараа, тээврийн хэрэгслийг нөхөн мэдүүлж өршөөгдсөн байдаг.
Хууль хэрэгжсэнээр 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарч өршөөгдсөн, 224 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шинээр бүртгэгдсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас нуусан 3.7 их наяд, Хүн амын орлогын татвараас нуугдсан 2.2 их наяд төгрөг, үл хөдлөх хөрөнгөөр 224 тэрбум төгрөг ил болж өршөөлд хамрагджээ. Санхүүгийн өршөөлийн хууль хэрэгжсэнээр ДНБ-ийн 80 хувьтай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээ, хөрөнгө ил болсон байх юм.Энд Жастин Капла зэрэг бусад өршөөлийг дурдаагүйг анхаарна уу.
Хоёр удаа санхүүгийн өршөөл үзүүлэхэд эхнийхэд нь ДНБ-ээс 4 дахин их мөнгө, дараагийнхад нь ДНБ-ний 80 хувьтай тэнцэх хөрөнгө өршөөгдсөн байгаа биз?!
Энэ өршөөлүүдийн ачаар банкны салбарын үйл ажиллагаа хэвийн болж, эдийн засгийн хэвийн урсгал илт сайжирч байжээ. Аж ахуй эрхэлж байгаа хүмүүс, өндөр орлоготой иргэддээ Төр санхүүгийн өршөөл үзүүлж болж байсан юм чинь орлого багатай, нийгмийн эмзэг хэсгийнхэнд бас санхүүгийн өршөөл үзүүлээд:
- Тэтгэврийн зээл
- Цалингийн зээл
- Оюутны сургалтын зээл
- Малчны зээлийг
Хэсэгчилж, эсвэл бүхэлд нь өршөөчхөж болох зураг харагдаж байна.
Харьцангуй тогтмол орлоготой, санхүүгийн чадавхтай хэсгээ өршөөж болсон юм, эмзэг хэсгээ өршөөх нь төрийн хамгийн эхний шударга энэрэнгүй үүрэг байх нь тодорхой билээ.
Яаж гэж гэдгийг одоо хариулъя.
Нэг аравны нэг тэрбум долларын зээлийг эхлээд өршөөх хэрэгтэй. Таван толгойн уурхай гэхэд сард 100 сая долларын орлого олж байгаа. Гэхдээ Гэрээний үнийн зөрүүгээр 20-40 сая доллар нь бүртгэгдэхгүй, улс төрчдийн халаасанд ороод алга болж байгаа. Тэр баялаг зөвхөн урд хөршрүү гарч байгаа тул тэдэнтэй нийлээд дээр өгүүлсэн 20-40 сая долларыг хууль бусаар тэд л хүртдэг.
Энэ зөрөө Х.Баттулгын үргэлж яриад байгаа 30 хүрэхгүй гэр бүлийн халаасанд чимээгүй ороод байгаа болохоор эдийн засгийн өсөлт болон уналт ард иргэдэд огт мэдрэгддэггүй юм!
Тэхээр газрын баялгаас олж байгаа орлогыг ил тод, хяналттай болгосноор цөөхөн хүний хармаанд хууль бусаар орж байсан мөнгийг нийгмийн эмзэг хэсэг, орлого багатай хэсгийнхнийг санхүүгийн дарамтаас чөлөөлөхөд ашиглах тухайд тул өнөөх 30 гэр бүл үхэн хатан түүний эсрэг хөдлөөд байгааг төвөггүй ойлгож болно.
2017 оны 6 сарын 1-нээс өмнө авсан Тэтгэврийн, цалингийн, оюутны, малчны зээлийг Төр өршөөгөөд банкнуудад төлчихье. Тэгээд үүнийгээ газрын баялгаас олж буй орлогоос цөөнхийн гувчуулж байгаа мөнгийг илрүүлж, төсөвт оруулах замаар нөхчихье гэсэн гаргалгаа юм. Яахав хууль боловсруулах, хэлэлцүүлэх явцад нарийн ширийнийг тодруулаад оруулаад явчих биз. Жишээ нь: хэн хамрагдах, зээлийн хэмжээ, хугацаа, өршөөгдөх хэмжээ гээд тодорхой болгох байх.
Ийм хууль гаргаж хэрэгжүүлснээр хэд хэдэн ашиг тус ирээдүйд гарах юм.
Нэгд, орлого багатай иргэдээ санхүүгийн дарамтаас чөлөөлнө. Гэхдээ энэ нь нэг удаа бөгөөд байнга ийм байх юм шиг ойлголт үүсгэхгүй.
Хоёрт, банкнуудын чадавх сайжирч, түгжигдсэн мөнгөө сулласнаар аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хэмжээ ихсэн, хүү багасна.
Гуравт, Үндсэн хуулиар тунхагласан нийт ард түмний өмч газрын баялгийг жинхэнэ утгаар нь иргэдэд хүртээлтэй болгож байгаа тул Төрд итгэх итгэл сайжирна.
Дөрөвт, уул уурхайгаас олж байгаа орлого ил тод хяналттай болж, эрх мэдэлтэй хүмүүсийн завшиж байсан хөрөнгийн урсгалыг зогсоогоод улсын төсөвөөр хайуул хийсэн бүх уул уурхайн компаниудыг паблик компани буюу нийтийн эзэмшилд оруулж Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааны ногдол ашиг амилж жил бүр ард олон хүртдэг болгох эхлэл тавигдах юм.
Бэлэн мөнгө олгогдохгүй, аль хэдийнээ аваад хэрэглээд өр болж, түгжигдсэн орлогыг чөлөөлж байгаа учраас инфляц үүсэхгүй. Эрсдэл байхгүй юм.
Энэ хуульд хамруулахаар дурдсан 4 төрлийн зээлийн хэмжээ нь банкнуудын нийт зээлийн үлдэгдлийн хэмжээнд 28 хувийг л эзэлж байгааг Монгол банкны 2016 оны 4-р улирлын тайланд дурдсан байгааг харж болно. Энэ бол дарамт болохоор хэмжээний мөнгө биш. Чөлөөлөгдсөнөөр харин банкны зээлийн эргэлт ийм хэмжээгээр өснө. Мөнгө эргэлдэж байхдаа л ашиг өгдөг болохоос түгжигдэхээрээ зах зээлээ хумьчихдаг жамтай. Цалин, тэтгэврийн зээлийн ихэнх нь Төрийн банкаар дамжиж олгогдсон гэдгийг ч сануулахад илүүдэхгүй буй за.
Уул уурхайн орлогыг эрх мэдэлтэй цөөн хүмүүс, тэдэнтэй хуйвалддаг олигархууд биш нийт ард түмэн эзэмших гэдэг утга нь ингэж хэрэгжих юм. Эрдэнэт зэрэг том уурхайнуудыг нийтэд хувьцаа гаргах замаар олон нийтийн оролцоо бүхий паблик компани болох ёстой.
Х.Баттулга өөрөөсөө хөрөнгө гаргаж босгосон Чингис хааны морьт хөшөөгөө Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хүүхэдүүдэд хувьцаа тараасан зэргээс харахад тэрээр бүх нийтээрээ эзэмшдэг паблик компани байгуулах хүсэлтэй нэгэн билээ.
Манай улсад 15 стратегийн орд байгаа бөгөөд зөвхөн Эрдэнэс таван толгой ХХК 2017 оны төлөвлөгөөнд 12 сая тонн нүүрс олборлоно гэж төлөвлөжээ. Энэ орд Хятадын Чалко компаниас Сү.Батболд ерөнхий сайд байх үед зээлсэн 350 сая ам долларын зээлийг саяхан барагдуулсан тул одоо цэвэр ашигтай ажиллаж байна. Эрдэнэс таван толгой компанид бүртгэлтэй 1072 хувьцаа одоо ашгаа өгч эхлэх үе тул тэр компанийг паблик компани болгох бичиг цаасны ажил нь дуусаж байгаа ажээ.
Энэ бол том зүйлийн эхлэл бөгөөд ямар ч эдийн засгийн хүндрэл үүсэхгүй ард иргэдээ төр засаг нь харж үзсэн уучилж өршөөсөн төрийн энэрэнгүй бодлого болох бөгөөд алсдаа газрын доорхи улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордын хувьцааг ард иргэддээ жигд эзэмшүүлж, баялагийн шударга хувиарлалтын эхлэл болох нь дамжиггүй юм.
“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй ” гэж ард түмэн ярьсаар ирсэн. Манжийн эсрэг эрх чөлөөний хувьсгал ч өрийн эсрэг хувьсгал байсан. 1990 оны ардчилсан хувьсгал ч Оросын өрөөр барьцаалсан эрх чөлөөгөө олж авах хувьсгал байсан.
Хэрвээ бид эхлээд ард түмнээ өрнөөс салгаад дараа нь улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бүх уул уурхайн компанийг ард олондоо хувь хүртээж, паблик компани болгоод байнгын тогтмол орлогын эх үүсвэртэй, эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй болгох их хувьсгалийн эхлэл энэ өрийн өршөөл болох нь дамжиггүй юм.
Ингэж чадвал дээр эрх баригч намын уриалсан
Бид хамтдаа
(энэ үг бүх ард түмэн хийгээд Ардчилсан намын гишүүдийг ч хамрах буй за)
Иргэдээ ядуурлаас аварч
Эдийн засгаа хямралаас гаргаж
Эх орноо ӨРНӨӨС салгаж
Төрийн дампуурлыг засч
Тэгш журамт, баян хүчирхэг
Монголоо цогцлоож чадна.
Бид хамтдаа
(энэ үг бүх ард түмэн хийгээд Ардчилсан намын гишүүдийг ч хамрах буй за)
Иргэдээ ядуурлаас аварч
Эдийн засгаа хямралаас гаргаж
Эх орноо ӨРНӨӨС салгаж
Төрийн дампуурлыг засч
Тэгш журамт, баян хүчирхэг
Монголоо цогцлоож чадна.