БУРУУ НОМТОН ба ЗӨВ ҮЗЭЛТЭН
Чойбалсанг шүтээд хэрэггүй дээ, Чойрын ном шүтвэл зөв замдаа орно доо. Буруу номтны нийгмийн балгаар монголчууд ард түмнээрээ архичин, тамхичин болоод одоо түүнээсээ салж чадахгүй байна. Богд гэгээний “Орос, хятадын архи, тамхийг нэг зоос болж хямдарсан ч бүү авч хэрэглэ”, “арван хар нүглийг цээрлэ” гэсэн гэсэн сургаалийг монголчууд хөсөрдүүлснээс болж ийм эмгэнэлт байдалд хүрчээ.
Буруу номтон гэдэг үгийг би анх түүхийн номноос олж үзэж билээ. Хэнийг буоуу номтон гэдэг байсныг хожим нь би ухаарч билээ. Би ч гэсэн буруу номтон байсан юм билээ. Суманд бага сургуульд сурч байхдаа өчүүхэн жаахан хүүхэд би сургуульд заасан бүхнийг тоть шиг давтаж “шашин бол мунхруулга” хэмээн дуржигнатал ярьдаг байв. Эмээгийнхээ шүтдэг бурхан, гартаа барьсан эрхийг нь хүртэл шүүмжилдэг байв. Зөвлөлт улсад их сургуульд элсэн ороод зөвлөлтийн багш нарын заадаг марксизмыг дуржигнатал цээжилж зөвхөн заасан номыг нь уншиж олигтойхон дүн л авч байвал болдог юм шиг бодож байв.Удалгүй төрөөс хэвлэдэгулиг болсон номыг унших дургүй хүрч, шашныном судар уншдаг болоод тархиа тэлээд иртэл байдал өөрөөр эргэв. Би шашингүйн үзэлтэн буруу номтон байжээ. Би бие дааж буддизмыг судлаад “Ламрим” судар уншсан чиньүлэмж их сүжиг төрж буддист болдог юм байна. Зөв үзэлд орж зөв замдаа орсондоо би баярладаг болов. Өвөг дээдсийн маань буруу номтон гэдэг үгийн учрыг ойлгож эхлэв. Монголд буруу номтнууд монгол ёс заншил, монголын шашин соёлыг устгаснаар ажлаа эхэлсэн байдаг. Өнгөрсөн зууны гучаад онд монгол бүсгүйчүүд үс гэгээ тайрч,орос охидын хувцас гутал өмсөж, нүүр амаа будаад “хувьсгалын ажил хийж байна” хэмээн сүм хийд, айл өрхөд очиж Бурхан тахилыг нь хураан устгаж Бурхан тахилын ширээн дээр нь хүртэл сандайлж сууж байсан гэдэг. Буруу номтон эрчүүд нь толгойдоо халимаг үс ургуулж ташаандаа наган буу зүүж өөрийнхөө удам судар, угсаа гарлаа ч мэдэхгүй байж хаа холын германий еврей Марксын сургаалийг шүтэж “лам нарыг хөнөөх хэрэгтэй, сүм хийдийг шатаах хэрэгтэй, алтан ургийн хар феодалуудыг устгах хэрэгтэй”хэмээн номлодог байв. Ард түмэн тэднийг “Буруу номтон улаантнууд” хэмээн нэрлэдэг байсан нь цаанаа их учиртай байж.Тэдгээр улаантан монголчуудөнгөрсөн зууны хорь, гуч, дөчөөдонуудад гэм зэмгүй олон арван мянган монгол хүнийг буудан хөнөөж, 1250 сүм хийдийг шатаан нурааж, хүүхэд, жирэмсэн бүсгүйчүүдийг хүртэл өршөөлгүй буудан хөнөөж байв. Үүнийгээ тэд хувьсгалын төлөө баатарлаг үйл хийлээ хэмээн хөөрцөглөдөг байв.
Буруу номтнуудад бурхан шашин, ардын ёс заншил, ёс зүй, хууль дүрэм, дэг жаяг, хувийн өмч, хүний эрх чөлөө ер хамаагүй байв. Улаантнуудын удирдагч Х.Чойбалсан өнгөрсөн зууны гучаад онд Ардын хуралд “Хувьсгалын эсэргүү хар,шар феодалыг устгах ажилд хууль, шүүх, прокурор саад болж байгаа тул эдгээр байгууллагуудын бидний ажилд саад болж байгаа явдлыг зогсоож өгнө үү” хэмээн өргөдөл гаргаад “Онцгой комисс” гэгч хууль бус байгууллага байгуулж ямар ч шүүх, хууль, өмгөөлөл байхгүйгээр матаас, гүтгэлэг, хов үгэн дээр үндэслэж ард түмнээ “арван жилээр гяндандхорих”, эсхүл “цаазар алах” ялаар шийтгэж байв.Буруу номтны нийгэмд Хүн алж Хүрээ талсан хүмүүсийг төрөөс шагнаж хөхүүлдэг байв. 1932 оны ардын бослогыг зэвсгийн хүчээр дарж ард түмнээ бөмбөгдөж буудаж 6000 монгол хүнийг алж хөнөөсөнардын армийн цэрэг, офицеруудыг төрийн одон тэмдгээр шагнаж байв. 22 000 гэм зэмгүй монгол хүнийг өөрийн гарын үсэг зурж тушаал гарган хөнөөсөн Чойбалсанг 1941 онд төрөөс БНМАУ-ын баатар цол,өрлөг жанжин маршал цолоор шагнаж байв. Улаантнууд Монголд 35 000 гэм зэмгүй монголхүний амь насыг хөнөөж, 150 000 хүнийг ямар нэг байдлаар хэлмэгдүүлж хохироосон байдаг. Буруу номтнууд хувьсгалын төлөө хүн алахыг их зөв зүйл хийлээ хэмээн үздэг байв. Дэлхий даяар улаантнууд өнгөрсөн зуунд коммунизмын төлөө 100 сая хүний амь насыг хөнөөж их аллага үйлдсэнээзарим нь зөв үйлдэл гэдэг, зарим нь хэлмэгдүүлэлт төдий зүйл хэмээн зөвтгөж зөөлрүүлж ярьдаг.
Ийнхүү буруу номтон монголчууд өнгөрсөн зуунд ард түмнээ буудан хөнөөгөөд зогсохгүй,Бурхан шашин, монгол соёлыг нь устгаж, Будда ,Чингис хаанаа харааж доромжлон бүтэн жарныг ардаа орхижээ. Зөвлөлтийнагуу түүхч Лев Гумилёв“Хорьдугаар зуунд монголын ард түмэн шиг маш их хэлмэгдсэн ард түмэн байхгүй” хэмээн хэлсэн нь туйлын үнэн үг билээ. Хориннэгдүгээр зуун гарчихаад байхадхалх монголчууд Чойбалсангийн хөшөөнөөсөө салаагүй, буриад монголчууд Лениний хөшөөнөөсөө салаагүй, өвөр монголчууд Маогийн хөшөөнөөсөө салаагүй л байна.
Чойбалсанг шүтээд хэрэггүй дээ, Чойрын ном шүтвэл зөв замдаа орно доо. Буруу номтны нийгмийн балгаар монголчууд ард түмнээрээ архичин, тамхичин болоод одоо түүнээсээ салж чадахгүй байна. Богд гэгээний “Орос, хятадын архи, тамхийг нэг зоос болж хямдарсан ч бүү авч хэрэглэ”, “арван хар нүглийг цээрлэ” гэсэн гэсэн сургаалийг монголчууд хөсөрдүүлснээс болж ийм эмгэнэлт байдалд хүрчээ.
Хориннэгдүгээр зуун гарчихаад байхад монгол төрийн хулгайч олигархиудмонголын хамаг байгалийн баялаг,хөрөнгө мөнгө,банк, сангуудыг хулгайлж тонох нь улам нэмэгдсээр улсын хэмжээний том гамшиг болоод удаж байна. Монгол улс сүүлийн 30 жилд азийн бар болтлоо хөгжих боломжтой байсан. Гэвчүйлдвэр, дэд бүтцийг байгуулах зорилготой байсан бүх гадаадын зээл тусламж, бонд, валютыг хэдхэн олигархиуд хулгайлж тоносноос болж өнөөдөр Монгол улс 33.3 тэрбум ам.долларын өрөнд орсон, хүн амын 80.0 хувь нь нэн ядуу ангилалд орсон азийн ядуу улс хэвээр хориннэгдүгээр зуунд ороод байна. Төр өөрөө ёс зүйгүй болоод, хуулийг сахиулж чадахгүй, шударга ёсыг тогтоож чадахгүй болсон ньтуйлын эмгэнэл юм. Төр хулгайчдаар дүүрсэн нь бүр том эмгэнэл юм.
Буруу номтон гэдэг бол буруу үзэлтэн гэсэн үг. Буруу үзэл гэж юуг хэлээд байгаа юм бэ гэвэл Бурхан гэж байдаггүй. Буян нүгэл гэж байдаггүй, хойд нас, урьд нас гэж байдаггүй, гэгээрэл гэж байдаггүй, гэм нүгэл гэж байдаггүй, үйлийн үр гэж байдаггүй, үхэл зовлон гэж байдаггүй, шашин бол мунхруулга гэсэнүзлийг хэлдэг ажээ. Буруу номтон гэж Бурхан Буддагийн эсрэг үзэлтэнийг хэлдэг юм, Буддагийн үнэний тухай сургаалийг үгүйсгэдэг хүнийг хэлдэг юм.Ертөнцөд олон үнэн гэж байхгүй. Нэг л үнэн байдаг. Тэрхүү үнэний сургаалийг Будда айлдсан байдаг. 2500 жилийн турш батлагдаж нотлогдсон Буддагийн сургаалийг одоо болтол үгүйсгэдэг буруу номтнууд хорвоогоор дүүрэн байдаг нь эмгэнэлтэй хэрэг юм. Алтан нарыг алгаараа халхалж болдоггүйн адил үнэний сургаалийг хэн ч няцааж чадахгүй болой.
Буруу үзэлтэй хүний үзэл бодол нь анхнаасаа буруу тогтчихсон байдаг. Буруу тогтчихсон үзлийг өөрчилнө гэдэг хэцүү. Гэхдээ засаж залруулж болно. Хуран мэдэл нь үнэн бус юмыг үнэн хэмээн итгэх сэдэл буюу санаа нь үнэнийг үгүйсгэх явдал юм. Жишээлвэл, бодит үйл нь хойд төрөл байдаг гэдэг нь үнэн байхад хойд төрөл байхгүй гэх, эсвэл шалтгаан ба үр дагаврын холбоо байдаг байхад энэ бүхэн байхгүй гэх, эсхүл эерэг буянт үйл хийснээр амар амгалан буй болдог байхад ийм зүйл байдаггүй гэх зэрэг юм.Үйлийн төгсгөл нь өөрийн буруу үзлийг бусдад хүргэнэ гэж шийдэх үе юм. Буруу үзлийг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн үед ямар их зовлон болдгийг монголчууд бид өнгөрсөн зуунд үзэхээрээ л нэг болсон доо.
Бидний үеийнхний толгойг тэр үеийн төр засаг айхтар эргүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлвэл ертөнцийг хоёр хуваагаад нэгтал нь социалист үзэл, социалист орнууд, нөгөө эсрэг тал нь капиталист орнууд буюу дайснууд гээд хуваачихсан. Хүмүүсийг дарлагч анги, дарлагдагчид хэмээн хоёр хуваагаад хар, шар феодал дарлагч ангийг устгах хэрэгтэй, баян чинээлэг нударгатангуудыг устгах хэрэгтэй хэмээн номлодог байв. Гэтэл бүхэл бүтэн ард түмэн, энгийн хүмүүс бол бүгд сайн сайхан амьдрах гэж зүтгэсэн энгийн лхүмүүс байдаг. Хаад ноёд, язгууртан хүмүүс, лам хувраг хүмүүсийг үзэн ядаж хар, шар феодалуудыг хөнөөх хэрэгтэйгэдэг ньямар ч утгагүй харгис үзэл байв. Хаад ноёд, язгууртан, баян чинээлэг хүмүүсийг устгавал аз жаргалтай нийгэм болно хэмээн улаантнууд ухуулдаг байсан. Бусдын зовлон дээр аз жаргал тогтооно гэдэг нь ямар ч утгагүй байв.Өнөөдөр нөхөр байсан нэгнээ маргааш нь дайсан хэмээн зарлаж нийгмээрээ үзэн ядах нь бүр ч утгагүй байв. Японоор нэг ч үг мэддэггзй, Япон улс хаана байдгийг ч огт мэддэггүй жирийн монгол хүнийг японы тагнуул хэмээн бууддаг байсан нь ямарч утгагүй харгислал байв.
Зарим хүн “би Бурхан шашинд итгэдэггүй.Би шашингүйн үзэлтэн, Шашин шүтэх, эс шүтэх нь миний эрх” хэмээн ихэд бахархан түүнийгээ зөв юм ярьчихлаа хэмээн омогшиж ярьдаг. Үгүй дээ. Найз минь. Чи хүн болж төрсөн хамгийн азтай цаг үеэ ахуй ертөнцийн дэмий зүйлд үрж хайран сайхан боломжоо алджээ. Амьд байгаа дээрээ Бурханы сургаал үзэж буян үйлдэж амжсан бол жинхэнэ зав утга учиртай амьдрал болж байгаа юм. Мөнгө, хөрөнгө орчин үеийн хүнд хэрэгтэй л дээ, гэхдээ эцсийн зорилго биш. Хэрэв та зөв үзэлтэй, зөв хүн хүн болж чадаагүй бол алтаар баян далайн нэгэн арал дээр очоод хоосон буцсан үлгэр лугаа адил болно гэж мэргэд ярьдаг. Хожим нь өнгөрсөн амьдралдаа харамсвал үүнээс илүү эмгэнэл гэж юү байхав.
Зөв үзэлтэй болоход минь зөвлөлтийн хориотой номнууд надад тус болов. Би яагаад шашингүйн үзэлтэн байснаа шашинлаг үзэлтэн болов гэвэл зөвлөлтийн “Настольнаа книга атеистов” гэдэг 450 хуудастай том ногоон номыг уншаад би шашингүйн үзэлтэн бус, харин шашинлиг үзэлтэн болов. Учир нь зөвлөлтийн эрдэмтэд тэр номонд дэлхийн Христ, Ислам, Хинду, Буддын шашин ингэж үздэг хэмээн номлолыг нь бичээд хамгийн сүүлд шашныг марксист ангич үзлээр бааханмуучилжээ. Зөвлөлтийн шашин судлаач нар дэлхийн шашны онолыг бүгдийг нь бичсэн тул би хэрэгтэй зүйлээ тархиндаа хийгээд хэрэггүй марксизмыг нь хаяв. Гэтэл тэр үеийн социалист монголын номондшашныг зогсоо зайгүй муулаад бичсэн байлаа. Монголын коммунистууд шашны ямар ч онолыг ийм үзэлтэй байдаг хэмээн бичсэнгүй. Дандаа муулсан байв. Монголын коммунистууд шашны онолыг бичиж болохгүй хэмээх их сайн нууж чаджээ. Эрх чөлөөний тухай бичсэн гадаадын ном зохиолыг улаантнууд хатуу хориглосон байлаа. Монголд эх орноо хөгжүүлэх гэсэн олон сэхээтнийг шоронд хийв. Энэрэл нигүүлслэлийг дээдэлж Бурхан шашнаа шүтдэг олон лам хувраг сүсэгтнүүдийг шоронд хийв. Шашин бол хамгийн аюултай зүйл хэмээн ард түмнийг айлгаж байв.Гэтэл шашин гэдэг үг маань санскритээр “шасана” буюу “сургаал” гэсэн утгатай үг байв.
Одоо болтол буруу номтонууд буддын шашны эсрэг сурталдсаар байна. Хошин шогийнхон лам нарыг гүтгэж шоолсоор байна. Шашингүйн үзэлтнүүд лам хуврагийг үзэн ядсаар байна. Бадар аяга, орхимжоос өөр хөрөнгөгүй лам хуврагийг баян тарган хэмээн үзэн ядсаар байна. Сүүлийн 100 жилд Батцагаан хэмээх ганц сайхан дацан нийслэлд барьсан чиньбуддын сүмээр яах юм гээд шүүмжлэх аж. Улсын төсвөөс ядаж 0.1 хувийг Бурханы шашинд зориулъя гэхэд “шар хувалзыг тэжээхээ больцгоо” хэмээн зандрах аж.
Арван хар нүглийг цээрлэж арван цагаан буяныг үйлдье гэхлээр хүний эрх чөлөөг боомиллоо гэх юм. Өнөөгийн нийгэмд бурханы ёс зүй, сахил санваарбайхгүй болсоноос болж монголын нийгэм хулгай, дээрэм, хүчирхийлэл зэрэг гэмт хэрэгт живжээ.
Өнөөдөр монголын нийгэм төрийн хэмжээнд хүртэл хулгай луйвар ихэд дэлгэрснийг гайхан шуугиж байна.Боловсролын систем хямралд оржээ. Боловсролын тогтолцоог ёс зүй дээр суурилсан тогтолцоо болгохгүй бол өсвөр залуу үе маань буян нүглээ ч мэдэхгүй бурхан чөтгөрөө ч ялгахгүй, харийн соёлыг шүтсэн ёс зүйгүй харгис хүмүүс болж өсөцгөөж байна. Сургуульд бурханы шашны сургаалийг заая гэхээр шашны мунхуурлгыг бүү заа хэмээн эсэргүүцэх аж. Бурханы сургаал заалгасан хүн хэзээ ч буруу зүйл хийдэггүй юм. Шашинтай хүн шашингүй хүнээс оюун санаагаараа илүү хүчтэйбайдаг юм.
Буруу үзэл жижиг юмнаас эхэлдэг. Биднийг залуу байх үед үсээ ургуулдаг, өргөн шуумагтай өмд өмсдөг зэрэг буруу үзэл дэлгэрсэн байлаа. Богино хүзүүтэй монголчуудад урт үс зохидоггүй байлаа.Их үс, их сахал хүнийг зэрлэгдүү бүдүүлэг харагдуулдаг юм. Үүнийг бид мэдэхгүй л байв.
Орчин цагт монгол охидууд цоорхой жинс өмсөж хөх, бэлхүүсээ хагас ил гаргадаг нь даанч зохимжгүй бүдүүлэг харагддаг даа. Үүнийг тэд маань өөрсдөө мэддэггүй ньхарамсалтай. Гадаадынхныг шүтэждууриадаг нь буруу л даа. Монгол залуус архи ууж тамхи татдаг нь бүр ч зохимжгүй муухай харагддаг. Үүнийгээ тэд өөрсдөө ч мэддэггүй. Нөгөө монгол ёс заншил яасан бэ. Бүр алга болсон байна. Буруу үзэл, буруу зуршлыг дэлгэрүүлэх нь монголын залуу үеийг буруу үзлээр хордуулж байна гэсэн үг. Буруу үзэлтэй хүний амьдрал нь буруу болчихдог. Буруу үзэлтэй хүний ирээдүй байхгүй болдог.
Хүний амьдрал бол аз жаргалтай, амар амгалан, хангалуун дүүрэн байх ёстой. Үүнийг бусниулдаг юм бол буруу үзэл юм. Буруу үзэлтэй хүн буруу хандлагатай болдог. Буруу хандлагатай хүн буруу зуршилтай болдог. Буруу зуршилтай хүн нүгэлт хүн болдог.
Харийн шашин, харийн буруу номлолыг манай нийгэм чөлөөтэй нэвтрүүлдэг нь буруу юм.Буруу ном, буруу номлолыг хуулиар хориглох хэрэгтэй л дээ. Өндөр хөгжсөн АНУ, баруун европ, Япон, Турк зэрэг орнууд шашны эсрэг үзэл болон нацист,коммунист үзлийг хуулиараа хориглодог байсан. Эдгээр орнуудын төр засагзөв үзэл,зөв бодлого явуулж нийгэм нь хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байдаг. Эцсийн эцэст эх орныг буруу номтнууд буруу үзэлтнүүд л сүйтгэдэг гэдгийг бид өнгөрсөн 100 жилийн монголын түүхээс сайн ойлгосон доо.
Буруу номтнууд “хувьсгалын эсэргүүнүүдийг алах хэрэгтэй” гээд баахан зохиомол худалхэрэг үүсгээд монголын хамаг ухаантан мэргэдийг хөнөөсөн байдаг.Буруу номтнууд “хоцрогдсон бүдүүлэг ёс” гээд монголын уламжлалт шашин, соёл, ардын зан заншлыг устгасан байдаг. Буруу номтнууд монголын сонгодог судар ном, босоо монгол бичгийг “феодалын хоцрогдсон бичиг үсэг” хэмээн ад үзэж устгасан байдаг.
Үүний балгаар монголын ард түмэн монголын уламжлалт сонгодог бүтээл “Цаасан шувуу”,”Тоть шувууны сургаал”, “Нэгэн үсгийн эрдэм”,”Оюунтүлхүүр”,”Чойжид дагинын тууж” зэрэг бүтээлүүд, Буддын сургаал Ганжуур, Данжуур, Ламрим судрыг босоо монгол бичгээрээ уншиж чадахаа больсон, монголын уламлалт соёл шашнаа огт мэдэхээ больсон. Мэддэг зүйл нь гадаадын хэдэн уран сайхны ном, кино, жүжиг, буруу үзэл болсон.
Зарим хүн намайг одоо энэ нөхөр нөгөө мунхруулга болсон шашнаа яриад эхэллээ хэмээн дургүйцдэг. Би энэ нийтлэлийг зөв бодолтой, зөв үзэлтэй хүмүүст зориулж бичиж байгаа юм. Ер нь Бурханы номыг савын гурван гэмтэй хүмүүст ярьдаггүй юм.Номын савын гэм гэдэг ньцоорхой сав, хиртэй сав, хөмөрсөн савгэсэн гурван савыг хэлж байгаа юм.
Ямар ч хэрэгтэй ном сургаал хэлсэн ч тогтоодоггүй хүнийг цоорхой сав адил гэдэг. Ямар ч хэрэгтэй ном сургаалийг хэлсэн ч нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргаад хаядаг хүний цоорхой савтай адил гэдэг юм. Ямар ч хэрэгтэй ном сургаалыг хэлсэн ч гэсэн атхагмуу санаа гаргаж тэрхүү сургаальд итгэдэггүй, эсхүл шүүмжилж муучилдаг хүнийг хиртэй сав адил гэж байгаа юм. Ямар ч хэрэгтэй ном сургаалыг ярьсан ч юү ч сурдаггүй, юү ч мэддэггүй хүнийг хөмөрсөн савтай адил гэж байгаа юм.
Буруу замаар явж буруу номтон болохгүйн тулд арван хар нүглийг цээрлэх хэрэгтэй.
Арван хар нүгэл: 1.Амьтны амь хөнөөх, 2. Хулгай хийх, 3.Буруу хурьцал үйлдэх, 4. Худалхэлэх, 5. Хов зөөх, 6.Хараал ширүүн үг хэлэх, 7. Дэмий чалчих, 8. Шунах сэтгэл, 9. Хорлох сэтгэл, 10. Буруу үзэлтэй болох
Монголчууд минь. Арван хар нүглийг цээрлэж чадахгүй бол ядаж хар хүний 5 нүглийг цээрлэж яваач. Энэ бол 1. Амьтны амийг таслах, 2.Хулгай хийх, 3. Садар самуун явах, 4. Худал хэлэх, 5. Архи,хар тамхи зэрэг хорт бодис хэрэглэх.
Зөв замаар явж зөв үзэлтэй болохын тулд арван цагаан буяныг үйлдэх хэрэгтэй
Арван цагаан буян: 1.Амьтны амь таслахгүй, 2. Хулгай хийхгүй, 3. Буруу хурьцал хийхгүй, 4. Худал хэлэхгүй, 5. Хов зөөхгүй, 6. Хараал хэлэхгүй, 7. Дэмий чалчихгүй, 8. Шуналт сэтгэлээ дарах, 9. Хорлох сэтгэлээ дарах, 10. Зөв үзэлтэй болох
Зөв үзэлтэй болохын тулд Гурван эрдэнэд итгэж, Мөрийн гурван эрхэмийг баримталж, үйлийн үрд итгэх хэрэгтэй.Мөрийн гурван эрхэм гэдэг нь 1.Ахуй ертөнцийг оюунаараа орхих. 2. Боди сэтгэлийг олох, 3. Хоосон чанарыг онох гурав болой.
Би залуу наснаасаа эхлэн дэлхийн дөрвөн том шашныг/Христ, Ислам, Индуизм, Буддизм / бие даан судалж, өөрийн бичсэн “Бурхан - Хүмүүн ертөнц”, “Лам багшийн айлдвар”, “Авралын сургаал”, “Гэгээрэл”, “Алтан ураг”, “Алтан сургаал” номуудад Чойрын ном буюу Бурханы гүн ухаан, Буддагийн сургаалийг энгийн ойлгомжтой үг хэллэгээр бичижуншигчдад хүргэж байлаа. Монголын ирээдүй болсон залуу үед хэрэг болох биз хэмээн боддог байлаа. Монголчууд эдүгээ ард түмнээрээ Бурханы шашинтан болвол нийгэм мааньцэвэр ариун болно доохэмээн боддог байв. Хүмүүс бүгдээрээ зөв үзэлтэй болцгоовол дэлхий маань ямар сайхан болох бол доо хэмээн боддог байлаа.
Би номондоо “Бурханы шашинтан хүний баримтлах найман зарчим”-ыгбичсэн. Монгол хүн зөв үзэлтэн болоосой гэсэндээ үүнийг бичсэн юм. Энэ найман зарчмаа дурдвал:
“Бурхан багшийн сургаал, судар номыг үзээд, Лам багш нарын айлдварыг сонсоод нэгэн дүгнэлт гаргах учир нь: “Бурханы шашинтан хүн дор дурдсан найман зарчмыг насан туршдаа баримтлах нь ихэд чухаг юм уу даа” хэмээн эгэл сүсэгтэн би вээртунгаан бодож, энэхүү найман зарчмыг хичээнгүйлэн бичиж сүсэгтэн олон Та бүхэндээ толилуулъя.
Нэг. Ламрим сударт “Хамаг амьтан сансарт төрөөд урт хугацаанд ширүүн зовлон амсах нь чухамдаа буяны садан буюу лам багшаа санаа болон үйлээр ёсчлон эс шүтсэнээс уршигджээ” хэмээн заасан. Иймд Гурван эрдэнэ / Бурхан, Ном, Хуврагийн чуулган/ -д аврал одуул. Бурхандаа тахил, хүжөргө. Гурван эрдэнэд хүчтэй сүжиг төрүүл. “Итгэл”, “Ганданлхавжаа”, Ёндонширжүрма” судар болон маань, мэгзэм, ерөөлөө уншаад өглөө, үд, үдэшдээсунажмөргө. Лам багшаа ёсчлон шүт. Нам гүмхэн, цэвэрхэн, тусдаа өрөөнд эсхүл гэрт ганцаар бясалгаваас нэн сайн. Амаа зайлж, биеэ цэвэрлэж, хөнгөн цэвэрхэн хувцас өмсөөд бясалга. Өглөөний бясалгал үлэмжүр дүнтэй.
Хоёр. Маань мэгзэм, судар уншиж бясалгахдаа заавал бодь сэтгэлийг төрүүл. Боди сэтгэл төрүүлвэл амгалангийн дээдэд оршмой. Боди сэтгэл бол тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн цаглашгүй сэтгэл дээр тогтдог. Орон байраа ариун дээд бурханы орон, Лам багшаа төгс гэгээрсэн Бурхан, нөхөдөө Боди сэтгэлтэн баатар хэмээн бод.Ном уншиж сонсохдоо шууд бясалгаад, шууд хэрэгжүүлэх аргыг хослуул. Номоо уншаад гэрээс гарч явахдаа эргэн тойрон дайралдах хүмүүсийг бүү сонж. Харин тэднийг Богд лам хэмээн хүндэтгэн сэтгэ. Монгол ламын “Сайн лам олон ч Богд Зонхабаг багшид шүт. Сайн номлол олон ч Ламримчим судрыг унш. Санаа бодол олон ч Үйлийн үрийг сана” гэсэн сургаалийг хэрэгжүүл.
Гурав. Хар хүний дараах таван сахилыг ав. Амьтны амь хөнөөхийг цээрлэ. Хулгай хийхийг цээрлэ. Садар самууныг цээрлэ. Худал хэлэхийг цээрлэ. Архи, тамхи, хорт бодис хэрэглэхийг цээрлэ. Сожин ав. Нүннай сахи. Сахилтайхүн шөнө унтаж байхдаа ч буянаа хураадаг. Арван хар нүглийг цээрлэж, арван цагаан буяныг хураа. Уур, шунал, мунхаглал дээр суурилсан 84 000 нисваанисийг танин барьж дар. Сэтгэлийн хирээ цэвэрлэж, үйлийг үрийг таслан зогсоо. Сахилаа чанд сахиваас буян, номонд ахиц гардаг.
Дөрөв. “Дигба жон” буюу Хилэнц арилгахдаадөрвөнаргыг хэрэглэ. Хийсэн нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж ,үлэмж хүчтэй наманчил. Нүгэл арилгах дөрвөн арга нь 1. Шүтээний хүч, 2. Гэмшлийн хүч, 3.Боомтлох хүч, 4. Ерөндөгийн хүчболой. Наманчлалын хаанБазарсадБурханыбясалгалхий. Дахин давтан нүглийг бүү үйлд.
Тав. Буян хураах гурван аргыг эзэмш.Үүнд: 1. Өглөг өгөх, 2. Сахил авах,3. Ном бясалгах. Ядуу хүнд өглөг өг, өвчтөн, өндөр настан хүнийг асар, ганцаардсан хүнд нөхөр бол. Баригдсан амьтаныг сулла. Шоргоолжийг хүртэл бүү гишгэ. Өрөөл бусдын өвчин зовлонг өөртөө ав. Хамаг амьтанд дөрвөн цаглашгүй боди сэтгэлээр ханд. Хамаг амьтныг эх лугаа адил энэрч, өөрийн ганц үр мэт хайрла. Бурханаа шүтэж, буянаа хураа.
Зургаа. Ёс журам, хүлцэл тэвчээрийг сахь. Зургаан билиг барамидийг эзэмш.“Чой жад” буюу ертөнцийн найман номыгтэвч. Энэ нь: Магтаал, муушаал, Алдар гутамшиг, Олз гарз, Жаргал зовлон болой. Магтахад бүү хөөр, муушаахад бүү гутар. Хүнчамд хор хүргэвэлхариу хор бүү хүргэ, харин тэдний сэтгэлд бугшсан нисваанисийг өрөвдөж тэдэнд тусал. Шантидева гэгээнтний “Өөрийгөө энхрийлэх нь зовлон бүгдийн үүд. Бусдыг энхрийлэх нь жаргал бүгдийн үүд” гэсэн сургаалыг бясалга. Өөрийнхөө миниймхийлэн барих буруу үзлийг арилга.
Долоо. Буянт үйл бүхнээ Хамаг амьтны тусын тулд бусдын төлөө гэгээрэлд зориул. Амьсгал авах бүртээ “Бусдын зовлонг өөртөө авлаа, амьсгал бүрээ гаргахдаа өөрт байгаа хамаг буянаа бусдад өргөлөө” хэмээн амьсгал дээрээ төвлөрөн бясалга. Буянаа бусдад зориулаад Хоосон чанараар тамгал. Богд ламын “Ахуй ертөнцийг огоор. Бодь сэтгэлийг ол. Хоосон чанарыг оно” гэсэн сургаалийг хэрэгжүүл.
Найм. Сансарт жаргалын орон огт үгүй. Жаргал хэмээх солонгын өнгө мэт хоосон зүйлийн төлөө бүү хөөцөлд. Жаргалын дор зовлон нуугддаг. Их идээд, их унтаад, их хөрөнгө хураагаадбайвал тэр нь жаргал бус, зовлон болдог. Аз жаргалыг гаднаас бус, дотроосоо хайж ол. Гурван үлэмжагуузорилгыгөмнөө тавьж хэрэгжүүл. Энэ нь:1. Хүмүүн болох,2. Гэгээрэлд хүрэх,3. Бурхан болох болой.Хүмүүн болж төрөхутга учир ньХамаг амьтны тусын тулдГэгээрэлд хүрчБурхан болохзорилгыгхэрэгжүүлэхийн тулд болой.
Төгсгөлд нь нэг зүйл хэлэхэд монголчууд бид Эзэн Богд Чингис хааны сургаал, Энэрэл нигүүлслэлийн бурхан Буддагийн сургаалийг хөсөр хаяснаас болж өдгөө ийм эмгэнэлт байдалд улс нийгмээрээ оржээ.Эцэст нь дүгнэж хэлэхэд буруу үзлийг дээдэлж, буруу номтон болвол улс нийгмээрээ сүйрдэг юм байна, зөв үзлийг дээдэлж зөв үзэлтэн болвол улс нийгмээрээ цэцэглэн хөгжиж, амар амгалан, аз жаргалтай, өндөр хөгжилтэй,зөв улс болдог юм байна гэдгийг та бүхэндээ дахин дахин хэлье.
2023.06.15