Хоцрогдсон орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн гол шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөрт нь ашигтай гэж ойлгосон өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь үгүй мөртөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно.
Төр төлөөлөгчид нь олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, харин угийн хийрхэх дуртай ард түмэн нь хоосорч, ядуурлын ангал руу шигдэгдмой.