МЕТРОТОЙ ХОТОД БАЙЖ ҮЗСЭН ХҮН БҮХЭН
Сайхан хэрүүл гэж байдаг. Гэхдээ хэрүүлээр хоол хийж болохгүй нь муухай даа. Тиймээс нэг талдаа гарцгаая гэсэн эрмэлзлээр үүнийг бичив.
Улаанбаатар хотыг хүнээр яривал хөлөө хугалаад хэвтэж байхдаа аймар ханиад хүрч халуураад, нэмээд бүр гэдэс нь өвдөөд чацга алдаж байгаа хүн шиг л байна. Гэхдээ өөрөө хөлөө хуга цохиод, тэгснээ хөлстэй гарч гүйгээд муудсан олоод идчихсэн гэж хэлж болно. Учир нь 500 мянган хүний саванд бид нар 1,7 саюулаа ирээд чихээд орчихсон байгаа. За утаан дээр бол шахцалдаад, ханиалгаад хэвтээд байж болох. Гэтэл 80 мянган машины зам дээр 730 мянган машин гараад зогсчихоор үнэхээр үгээ хэлдэг юм байна. Гэхдээ бас хүүхдээр бол эвтэйхэн хэлж яриад өвдүүлэхгүй байх байх байсан боломжийг үе үеийн хотын дарга нараас нэхэх нь зүй. Гэхдээ “хүүхдээрээ хүүхэд гаргачихсан” гэдэг шиг эхэлсэн л дээ энэ бүхэн, 90 оны дунд хавьд.
Ямартай ч хотын дарга энэ 730 мянгаар машины тоог хязгаарлая гээд шийдвэр гаргачихсан. Машин унахыг өшөө ч үнэтэй болгоод өгөөсэй. Тэгж байж дэлхийн бусад хотуудын дэг журам руу жоохон дөхөж очих байх.
Гэхдээ нийтийн тээвэр нь яахын бэ?
Нийтийн тээврийг сайжруулахгүйгээр машиныг үнэтэй болгох нь харгис шийдвэр болно. Тээр жил түгжрэлийн эсрэг нэгэн шийдэмгий арга хэмжээг Э.Бат-Үүл дарга авч билээ. Тэрээр дугаарыг хязгаарлалтыг Улаанбаатар хотод анх нэвтрүүлсэн хүн. Тэрнээс хойшхи дарга нар түгжрэлийн талаар “хуралдаж хуралдаж” шийдвэр гаргадаг, тэр нь дугаарын хязгаарлалтыг л үргэлжлүүлдэг байлаа. Иргэд ч “үхсэн баас ердөө энэ үү?” гэж асуусаар ирсэн. Гэхдээ яг өнөөдөр, маргаашдаа хэрэгжээд түгжрэл саарчих арга хэлж өгдөг хүн байдаггүй юм. Мэдээж тухтай бөгөөд найдвартай хуваариар явдаг нийтийн тээвэр бол түгжрэлийн эсрэг үндсэн арга мөн. Нөгөө арга нь хотын автозамыг 10 дахин нэмэх ккк. Талын нэг тараад, дуртай газраараа орж гараа л, давхилдаа л айн?
Бусад машинууд замыг нь хаан түгжирч байх учраас найдвартай хуваариар явах нийтийн тээвэр лав өнөөдөртөө ямар ч боломжгүй. Бүх газар нэгдүгээр эгнээг чөлөөлөө ч эргэлтүүд дээр үнэнд гүйцэгдэнэ. Тэхээр тусгай замын тээвэр л цорын ганц гаргалгаа. Уржнан уу, LRT гэдэг тээврийг Сумъяабазар дарга хийх гээд сошиалд “алуулаад” дууссан. Тэрний өмнө Амарсайхан дарга дүүжин тээвэр хийх гээд бас “багалзуурдуулаад” орхисон. Гэхдээ басч бүрэн хаалгаагүй, хэсэгхэн газар хийх гэж байгаа дуулдана. Хийгээдхээсэй билээ. Эс тэгвэл ямар нэг юм биш зөвхөн хэрүүл л хийж байна бид. Харин өнөөдөр сүүлийн 20 жилд байнга яригдсаар ирсэн нэгэн сэдэв ахиад хүчтэй хөндөгдөж ирсэн нь метро. Метро гэхээр л манайхан нэг их авч хэлэлцэж, хэрэгтэй хэрэггүй гэж бөөн хэрүүл болдын.
Анхны юмны синдром
Бид ерөнхийдөө “метротой болчих юмсан” гэсэн мөрөөдөл халаасалсан ард түмэн шүү. Яг барий гэнгүүт “ер нь хэрэг байнуу” гэчихдэг бас. Туйлбаргүй нь тэр зэрэг. Анхны оёдлын машин, эсвэл тоос сорогч худалдаанд гарахад айлуудын эргэлзээ нэг ийм болуу гэмээр чухал юмс ярилцдаг. Ярилцдаг ч гэж хэрэлддэг ккк.
Хамгийн цохилттой эсэргүүцэл нь “ашгаа нөхөхгүй хөрөнгө оруулалт”. За яахав дээ ашиг гэдгийг зөвхөн мөнгө, аягүй бол яг цаасан мөнгөөр боддог хүн ч байж болно л доо. Тэхээс метроны өгөөж бол аймар. Гурван цаг түгжрэхийн оронд 20 минут зарцуулна гэдгийн үр ашгийг ажил хэрэгч хүмүүс бол мөнгөөр ч үнэлшгүй гэж хэлнэ дээ. Түгжрэлээс болж жил бүр 2,7 тэрбумын алдагдал хүлээж байгаа судалгааг хийсэн байсан. Жил бүр шдээ. Тэгвэл зовлонгоос нэгмөсөн салгах тэр метрог хэдээр барихын бэ? Тиймээс энэ талын яриа яг л “өөрөө зүү бариад оёчих юман дээр оёдлын машинаар яадаг байнаа” хэмээн зуун хэдэн жилийн өмнөх харанхуй эрийн орилоон шиг сонсогддог доо.
Найдлага тээсэн иргэн
Ер нь бол Улаанбаатар шууд утгаараа сүйрчихсэн хот. Гэхдээ сүйрлээ гээд зөнд нь хаявал 1,6 сая хүнийг тамд унагах учир торгоогоод, зулгаагаад байхаас өөр аргагүй. Энэ бол төрийн үүрэг хариуцлага. Тэрнээс биш “сайн дураараа зовлонгоо хайж ирсэн наадуулаа зүгээр хаяачээ” л гэмээр санагддаг юм. Одоогийн хотын дарга Нямбаатар сүйрүүлчихсэн юм биш лдээ. Сумъяабазар ч, Амарсайхан ч, өөр хэн ч сүйрүүлээгүй. Гэхдээ энэ бол Л.Энэбишээс эхэлсэн, М.Энхболдын үед “учраа олж эхэлсэн”, цаашаа бүх хотын дарга нараар дамжихдаа нэмж зэвэрсээр байгаад хагарчихсан бохирын хоолой юм. Үйлдлээс ч болсон, эс үйлдлээс ч болсон. Мөн нийслэлчүүд биднээс ч болсон. Гэрийн хаалганы цаадах юу ч байсан бидний асуудал биш болчихдог монгол сэтгэлгээг хэлж байна. Одоо жишээ нь шар усны үер гэдэг аймшигт гамшиг болох гэж байна. Тэрэнд найдвартай 100-200 айл автана. Боль гээд байхад өөрснөө очоод сууцан айлууд. Албатай юм шиг орилоод, хараагаад эхэлнэ. Энэ чинь л бид шүү дээ!
Одоо больцгооё оо хэдүүлээ. Хэрэгтэй юмаа хамтдаа хийцгээе. Хэрэлдвэл ч хэрэлдэе, тал талдаа гарцгаая сайхан! Алийн болгон дүлэгнэж байрандаа байхын бэ? Инженерүүд, мэргэжилтнүүд, судлаачдаа сонсоцгооё. Ямар ч байсан метро бол Улаанбаатар хотыг түгжрэлээс аврах цагираг болчихоод байгаа нь бол ганц үнэн. Метро бариад авцан байхад дараа нь бидэнд утаа л үлдэнэ.
Нямбаатарыг аягүй бол зүтгээд метрогоо эхлүүлчиж чадах байх гэж найдсандаа үүнийг бичив. Эхлээдэхвэл цаашдаа тууштай дэмжинэ. Ядаж нэг шугамаа барьчихсан байхад аяндаа бусад шугамуудыг хүмүүс өөрснөө нэхээд эхэлнэ. Метротой хотод байж үзсэн хүн бүхэн үүнийг хэлнэ.
зочин
Цахилгаан
Зочин
mgl
Далан худалч бэлэн сэнгэ
Хотын иргэн
Зочин
Ц.Эрдэнэбат
Зочин
Зочин
Зочин
Зочин