Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Монголын улсынхаа шүүхэд харамсал илэрхийлэх нь
2017.12.17
Улаанбаатар хот
Хатигин овогт Цэдэндоржийн Баттулга миний бие нь 2013-2017 онд СХД-н 27 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хуралд тэргүүлэгчээр сонгогдон өнгөрсөн 4 жилийн хугацаанд хорооныхоо иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэж ирсэн бөгөөд тус дүүргийн ИТХ-н дарга Б.Мөнхцэцэг,дүүргийн төлөөлөгч М.Даваадорж нар болон СХД-н МАН-н удирдлагуудын хууль зөрчин, тухайн үеийн хүчин төгөлдөр эрх бүхий ИНХ-н тэогүүлэгчидийн тогтоол шийдвэргүйгээр ИНХ-н хурлыг зохион байгуулсанбусармаг үйл ажилгаа явуулсаны улмаас ганц миний бие төдийгүй бусад иргэдийн сонгох сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болж, үүнийг нь Монгол Улсын дээд шүүх зөвтгөсөн буруу шийдвэр гаргаж байгаа явдал нь:төрийн анхан шатны өөрөө удирдах ёсны байгуулага нь тамгагүй хурал хийж болдог балмад явдлыг зөвтгөсөн, аливаа нам эвслийн бүлэг этгээдүүд хэсэг бүлгээрээ нийлж намчирхан “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг “хууль бусаар булаан авах боломж нөхцлийг бүрдүүлсэнд туйлаас харамсаж байгаагаа илэрхийлж байна.
Мөн тухайн хуралд иргэдийн ирцийг олон болгохын тулд М.Даваадорж нь өөрийн ажилдаг хувийн хэвшлийн Чингис Соосэ дээд сургуулийн оюутнуудыг оруулан суулгасан бөгөөд үүнийгээ булзааруулахын тулд хуурамч ирцийн бүртгэлийг шүүхэд хоёр ч удаа өгч байсан нь баримтаар нотлогддог ба тухайн үед уг хуралдаанд оролцсон МАН-н шударга гишүүн Баярсайханы хийсэн бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гэргагч шүүгч нар, басдээд шүүхийн шийдвэр гаргагчидүл хэрэгсэн нь улайн цайм бусармаг хууль бус явдал гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл ДИТХ-н дарга Б.Мөнхцэцэг нь бүх хороодын ИНХ-н тамгыг жигдрүүлнэ хэмээн 2016-11-23-нд хураан авах шийдвэр гарган хуурч хураан авч буцааж олгоогүй бөгөөд үүнийг нь улс төрийн зорилгоор тус дүүргийн МАН-н удирдагууд хэсэг бүлэг гишүүдийг намын хуралтай хэмээн цуглуулан түүнийгээ хорооны Иргэдийн Нийтийн Хурал болгон хувиргаж, дараах олон хууль зөрчсөн байна гэж үзсэн юм.
ҮҮНД:
- МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ”-ийн 4 дүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 62 дугаар зүйлийн 1 ба ялангуяа 2 дахь заалтад заасан (Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгуулага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.) гэснийг зөрчсөн.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалт зэргийн бас зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
- Дээрхи хуулиудыг зөрчиж хууль бус иргэдэд зарлалгүйгээр “МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ”-ийн 82 дугаар зүйл заалт (Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах) мөн хуулийн 131 дүгээр зүйл заалтад заасан (Сонгуулийн болон бүх нийтийн санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах) гэсэн заалтыг 2011.12.15-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн: сонгуулийн дүнтэй холбож ” Сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн томъёоллоор (Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйл)-д оруулсан өөрчлөлтийг иргэн миний бие хамааруулан ойлгож МАН-н эрх бүхий гишүүд: тухайлбал Б.Мөнхцэцэг, М.Даваадорж нар хуйвалдаж, сонгох сонгогдох эрхийг маань бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна.
- Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нөхдүүд МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар/ 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтын нийтлэг үндэслэлийн 2е дэх заалт, мөн тогтоолын “Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх”-ийн 33, 36 зүйл заалт, “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 3-1 дэх заалтуудыг зөрчсөн нь буруу гэж үзэж байгаа ба манай ИНХ-н тамгыг сар гаруйн хугацаанд ДИТХ-н даргын нарийн бичгийн сейфэнд хадгалж хүчин төгөлдөр эрх бүхий 27 дугаар хорооны ИНХ-н тэргүүлэгчидийн эрхэнд халдсан
- Нөхөр Б.Мөнхцэцэг нь бүрэн эрх нь хүчин төгөлдөр байсан СХД-н 27 дугаар хорооны ИНХ-н тэргүүлэгчдийн тогтоол, хурлын тэмдэглэл дээр тамга дарах эрхийг бүдүүлгээр зөрчиж байсаныг нь 2017.01.07-ны өдрийн баримт бичиг, мөн амжиргааг дэмжих зөвлөлийн тогтоолзэрэг дээр дарж өгөхгүй байх үүргийг доод албан тушаалтандаа өгч байсан зэргийгбаримтаар нотлогдох ба энэ нь“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2010 ОНЫ 288 ДУГААР ТОГТООЛ”-ын “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”-ийн 2.1, 2.2, 5.2.1, 5.3.4, заалтуудыг ноцтой зөрчиж хорооны ИНХ-н тэргүүлэгчдийг басамжлан хууль зөрчин, албан тушаалаа урвуулан ашигласан.
- Мөн хууль бус хуралдаанаа урьдчилж зарлал гаргасан мэтээр хурлын дараа 19 цаг 30 минуутаас 21 цаг хүртэл нааж, иргэдийн мэдээлэл авах эрхийг ноцтойгоор зөрсөн байдаг нь баримтаар нотлогдож байгаа ба энэ нь МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, шударга иргэд түүний дотор хэсгийн дарга Х.Бямбаагийн үдэш орой хуулж авсан зарлалаас тодорхой юм.
Энэ мэт Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тамгагүйгээр хуралдах нь иргэдийн сонгох сонгогдох эрх нь зөрчигдөөгүй гэж үзсэн шийдвэр нь ямар үед хэсэг бүлэг этгээд хууль бус аргаар төрийн эрх мэдлийг авах нь зөв гэсэн ойлголтыг төрүүлэхээр шийдвэр бүхий үйлдэлболж, төрийн тогвортой байдлыг алдагдуулах аюултай зүйл болсон байна гэж үзсэн юм.
Жич: Барилгын инженер миний бие боломжийн цалинтай бөгөөд ямарч урамшуулал цалингүй ажилд албан тушаалд улайрч зүтгээгүй ба зөвхөн шударга тогтолцоог бий болгохын төлөө ийнхүү тэмцэж байгаа болно.
Гомдол гарган харамслаа илэрхийлсэн: СХД-н 27 дугаар хорооны иргэн Ц.Баттулга