Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Коммунизмдаа тавтай морил
Өндөр "цалинт"-нуудыг үзэн ядацгаая
Сайн бүхнээ билэгдэж, саар бүхнээ таягддаг шинэ жилийн эхний өдрүүд татвар нэмэгдэх таагүй мэдээллийг сануулж буйд хүлцэл өчих шаардлагагүй болов уу. Татвар нэмэхгүй гэсэн амлалттайгаар “бидний” сонгосон МАН-ын үнэмлэхүй УИХ ийм шийдвэр гаргасан болохоор. Бас ч гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрч буй 2017 оны сүүлийн өдрүүдэд татвар хэрхэн нэмэгдэх талаар олонтаа мэдээлснийг өгүүлэх юун. Дахин сануулахад татвар нэмэхгүй гэж амлалт өгсөн эрх баригчдын шийдвэрээр нийт долоон төрлийн татвар нэмэгдэж байгаа билээ.
Магадгүй архи, тамхины онцгой албан татвар, хадгаламжийн хүүгийн татвар гэх мэт ердийн бус “онцгой” хэрэглээний “бусад” зүйлсийн татварыг нэмэх нь зөв ч байж болох. Архи, тамхины татварыг нэмснээр нь хэрэглээ нь буурна гэсэн сонин “локиг”-ийг түр “зөвтгөөд” энэ удаад зөвхөн хувь хүний орлогын албан татварын өөрчлөлт ямар дүр зурагтай байгааг харья.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР:
Энэ удаад эрх баригчид өндөр орлоготой иргэдийн татварыг нэмнэ гэж буй. Үүнд өндөр орлоготой буюу
-1.5 сая төгрөг-10 хувь
-1.5-2.5 сая төгрөг-15 хувь,
-2.5-3.5 сая төгрөгт 20 хувь,
-3.5 сая төгрөгөөс дээш орлогод 25 хувийн татвар төлөх юм.
Нийт 900 мянга орчим татвар төлөгчийн 8 гаруйхан хувь нь энэ “өндөр татвар төлөгч”. Тэрхүү “Өндөр татвар төлөгч” буюу өндөр цалинтай хүмүүсийн сарын цалин 600 ам.доллар ч хүрэхгүй. Өнөөдөр Монголд 600 ам.долларын цалинтай хүмүүсийг “өндөр орлоготой” гэж тооцоолжээ, манай эрх баригчид. Өөр улсуудад 600 ам.долларын цалин /1 сард/-тай хүн ямар ангилалд ордгийг харна биз.
Дээр нь манай “энэрэнгүй” эрх баригчид бас татварын хувийг нэмэнгээ хөнгөлөлтийг бас нэмжээ.
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт 84 мянган төгрөг байгааг
-2018 онд 120 мянган төгрөг,
-2019 онд 160 мянган төгрөг,
-2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ гэжээ.
Дагалдах тайлбар нь:
-Ингэснээр 1.8 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурах бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй гэжээ.
Ердөө л цалин багатай “хөөрхий” хүмүүсийг “хайрлаад”, 2,5 сая төгрөгний цалинтай “өндөр орлого”-тнуудыг ”хяргах” гэх мэт “коммунист” бодлого байгаа биз. Дашрамд сануулахад татварын орчноо илүү сайжруулахын оронд олон жилийн өмнө татварын маш том репорм хийж, тэнцүү шатлалтай /flat tax/-ийн системд шилжиж орсныг манай МАН-лай намынхан ийнхүү татан унагаав.
Өөр өчнөөн шийдэх ёстой асуудлууд байсаар атал заавал ингэж, “дэглэм” тогтоох, “зураас” татаж, хяргаж, танах шаардлага байсан гэж үү, эрх баригчид аа, чөлөөт эдийн засгийн нийгэмд. Заавал хүмүүсийнхээ цалин орлоготой “ноцолдох” шаардлага ер нь байдаг юм уу, зах зээлийн харилцаатай улсад.
Уг нь хэн сайн ажиллана, хэн мэдлэг, чадвар, боловсролтой байна, тэр сайн цалин авах ёстой чөлөөт эдийн засгийн нийгэмд амьдарч байгаа. Хойд Солонгост биш шүү. Ажилтай, чадвартай монгол хүн 2,5 сая битгий хэл цалинтай байж болно. Чадвар муутай ч 1,8 сая битгий хэл 180 мянган төгрөгний ч цалингүй ч байж болно. Ердөө л энэ. Гэтэл Монголд эсрэгээрээ их цалинтай байж болохгүй, ядуу буурай байвал харин чиг амар, тэтгэмж тусламж хүртчих сэтгэлгээг улам хөгжүүлсээр байна.
Уг нь хүн бүр сайн цалин, сайн ажлын байрны төлөө мэрийж, түүнийг нь төрөөс бодлогоор дэмнэж, их цалин олгогч болгоныг бүр ихээр дэмжиж байх ёстой атал манайхан эсрэгээрээ татварын бодлогоор хавчиж, хяргах жишээний. Одоо бүр "өндөр цалин"-тай үзэн ядах хөдөлгөөн өрнүүлэх шинжтэй.
Нэртэйгээр нь коммунизм руугаа буцаад ормоор юм даа.