Энэ сэтгэгдэл гээч дээр бөгсдөнө, хошногодно, хүчинднэ л гээд байдаг болж дээ. Арай ч идэр насныхан түүнээс дээш үеийнхэн маань ингэж бичээд л суугаад байдаггүй байлгүй, гэхдээ мэдэхгүй ээ.  Ирээдүйн Монгол улсын маань хөгжлийн түлхүүрийн масс болох залуучууд маань л бичээд суугаад байдаг юм шиг бас л онцгүй байна шүү айн. Энэ олон элдэв янзын мэдээ мэдээлэл, нийтлэл, видео бичлэг зэргийн доорхи сэтгэгдлүүд ээ дээ бас нэгийг бодогдуулах шиг.
Цаана чинь тухайн олон төрлийн мэдээ мэдээлэлийн доорхи сэтгэгдлүүд дэх бичсэн сэтгэгдлээр шинэ санаа оноо, үнэн зөв зүйлүүд, сайн шүүмжилсэн гэх мэт олон талын байдлаас нь судалгаа хийгээд үр дүн гаргаад хэрэгжүүлж чаддаг болоод байна даа. Ийм зэрэг зүйлүүдээ зөв ашиглахаа болиг гэхэд ядаж тэр гаж хэлбэрийн эсэн бусын хараал уруул гаж сэтгэгдлүүд хэнд хэрэгтэй юм бэ залуусаа. Битүүхэн санаа зовоод л бичиж байна. Тэрнээс бид хаана юу хийхээ хэн нэгнээр заалгахгүй, хаанаас ч хэнээс ч эрхээ эдлэх орчин нөхцлөө нэхэж чадах чөлөөт нийгэмд амьдарч байна.
За хараарай тэгээд, уoutube, yahoo, google зэрэг дэлхийн хэмжээний олон сая хэрэглэгчтэй том том сайтуудыг их л ухдаг байх, тэр сэтгэгдлийн хэсгийг жаахан ажаад харвал “фаак ёор ээсс ” мээс гэсэн гаж элий балай үг өгүүлбэрүүд тийм ихээрээ харагдна уу?  гэтэл манай хэд, бүгд бишээ, ерөөс арван сэтгэгдэл дотор дор хаяж дөрөв тав нь байх шиг байгаан, тэгээд л айхтар бичнэ хэдэн одууд, алдартангуудаа бүүр цаашлаад юу байна бүгдийг эгээтэй л мал амьтан биш араас нь урдаас нь яридагруу нь гээд дэлгэцэн дотор нь л хөөрхий өвдтөл бичих юм.
Хаа очиж энэ глобалчлагдаад байгаа дэхий ертөнц дээр Монгол хэл маань гурван сая хүрэхгүй бидэнд өөрсдөө уншиж эзэмшиж хэрэглэхээс цаашгүй юм даа. Өөр улс орныхон нь уншаад ойлгодог бол бас л хэцүү л харагдна даа, бүдүүлэг хөдөөгөөрөө дуудуулна дээрээс нь гаж донтонгууд гээд нэмж нэр зүүх шинжтэй дэг. Нэг төрлийн гаж буруу зүйл юм даа.
Үүнтэй уялдаа холбоотой ч юм шиг нэг зүйл байнаа бас. Манайд энэ айхтар хүчин булчингийн хэрэг нь хэрээс хэтэрчээ та минь ээ өдөр болгон л бараг дуулдах юм эцэг эхчүүд минь охин үрсээ сайн харж хамгаал, эмэгтэйчүүд минь бас сонор сэрэмжтэй, их дэмий тэнэх дуртай манай эрчүүд ч гэсэн одоо анхаар анхаар тонгойлгочихоод л явахаар болоод байх шиг байна даа цаана чинь. Хэдэн жилийн өмнө нэг залуу хүчиндүүллээ гээд сонин хэвлэлээр л нэг юм болоод байсан. Дарж хүчиндлээ, дагуулж яваад хүчиндлээ, дөрвөн настай охин хүчиндлээ л гэнэ огтоосоо үзэгдэж харагдаж сонсогдохгүй хүний санаанд оромгүй гаж аймшигтай зүйлүүд сонсогддог болоод байна. Юу гэдэг нь нүүрлэхээрээ ингэж юм бүхний муу нь ихсээд, шүглээд байдаг байнаа залуусаа, бидэнд өөр сонголт, өөрөөр сэтгэх эрин үе чин ирчихсэн байна биш гэжүү.       Уншиж чадаж л байвал хэн ч хамаагүй интернет ашиглаж чаддаг болсон энэ нээлттэй цаг үед ядаж л дүү нартаа хүүхдүүддээ зөв үлгэр дууриалалтай байцгаая.
Б.Батсайхан