Энэ 7 хоногт
90 он руу өнгийн харвал
Дэлхийд нэртэй футурлогч (үзмэрч эсвэл бөө биш л дээ Ирээдүй судлаач) Жон Найсбит гэх эрхэм бий.
Дэлхийд нэртэй футурлогч (үзмэрч эсвэл бөө биш л дээ Ирээдүй судлаач) Жон Найсбит гэх эрхэм бий. Дэлхийд нэртэй Харвард, Корнел, Ютайгийн их сургуулиудад суралцсан бас л дэлхийд алдартай IBM, Kodak-д ажиллаж мөн л дэлхийн бодлогыг тодорхойлж байсан Америкийн Ерөнхийлөгч Жонсоны Засаг захиргаанд зүтгэж, Ерөнхийлөгч Кеннидигийн үед тусгай бүрэн эрхт төлөөлөгчөөр нь ажиллаж байв. Megatrends, Megatrends 2000, Megatrends Asia, China"s Megatrends бүтээлүүдийнх нь нэг нь л гэхэд олон арван саяар зарагдаж ирээдүйг баримжаалах газрын зураг шахуу зүйл болж байлаа. Дэлхийн хэмжээний оюунтайгаас гадна ертөнцийн ирээдүйг таамагладаг энэхүү эрхэм 90-ээд оноос 10 том өөрчлөлтийн давалгаа эрчтэй болно хэмээн үзэж байжээ. Үүнд:
1. Аж үйлдвэржилтийн нийгэм (Industrial Society) -> Мэдээллийн нийгэм рүү шилжинэ.
Жишээ нь: Машин засаад, үйлдвэрлэлд ажилладаг үе биш Компьютерийн ард суугаад мэдээлэл бүхнийг шийддэг үе ирнэ.
2. Технологийн хувьд их хэмжээний нүсэр үйлдвэрлэлээс -> Авсаархан өндөр технологийн үйлдвэрлэлд шилжинэ.
Жишээ нь: Багахан мөнгөөр халаас, агуулахынхаа хаана нь багтаахаа мэдэхгүй ахиухан бараа бүтээгдэхүүн биш дэвшилтэд авсаархан технологи амь амьдрал болно.
3. Ганц нэг улсын хувиа бодож довоо шарлуулсан эдийн засаг биш -> Харилцан нягт уялдаатай даяарчлалын эдийн засаг (Global Economy)-д шилжинэ.
Жишээ нь: Манай улсад дотоодын зах зээл өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангаж байна гэх үзэл биш. Ухаан нь Түүхий эдээр баялаг Арабын ертөнцийн улс нефть, газрын тос гэх мэтчилэнгээр бусад улсыг хангаж байхад Европт өргөн хэрэглээний бараа, Солонгос (Одоо ч тэгдэг үе нь өнгөрч) хямд ажиллах хүчээр, Зүүн европ хоол хүнсээр хангах гэхчилэн бие, биедээ харилцан туслалцах жишээтэй.
4. Эдийн засгийн асуудлыг богино хугацааны байр сууринаас биш -> Урт хугацаатай авч үзэн шийдвэрлэх хэрэгтэй болно.
Жишээ нь: Манайхаар бол Засгийн газар мах, өргөн хэрэглээний үнийг яажшуухан тогтвортой байлгая даа гээд бөөн юм болдог шиг биш (Уг нь адилхан байтугай хойно нь харайлгаж явсан улсууд энэ асуудлаа аль хэдийн шийдсэн !) Ухаан нь мах, өргөн хэрэглээний үнэ гэж мангуурч байхаар хамгийн чухал нь ОУ-ын эдийн засагт тодорхой байраа эзлэх шийдвэрлэлт нэн тэргүүн (Мэдээж үүний тулд эхлээд өрсөлдөх чадвараа сайжруулна)
5. Эрх мэдэл төвлөрсөн байгуулал буюу удирдлага төвт биш -> Тусгаар эрх мэдэлт байгуулал буюу удирдлагаар солигдох
Жишээ нь: Засгийн газраас "Нэн даруй ингэж хий, тэгж хий" гэх мэтчилэн бололцоогүй хэрээс хэтэрсэн агааргүй тушаал заавар биш яг хувь заяатай нь холбоотой бүлэг, салбар, анги, өөрсдөө мэдэж шийдэх
6. Хувийн асуудал төрийн байгуулал болон нийгмийн тогтолцооноос илүүтэй -> Хувь хүний асуудалд оролцолгүй иргэн хүн бүр өөрсдөө мэдэн шийдвэрлэнэ.
Жишээ нь: Засгийн газраас янзан бүрийн "Ингэе , Тэгье" гээд л хувь хүний эрх ашигт хутгалдсан уриалгийн оронд хувь хүн хувийн асуудлаа өөрөө шийдвэрлэх хэрэгтэй болно.
7. Төлөөлөлийг сонгож хэрэгждэг "Төлөөлөлийн ардчилалаас" -> Ашиг сонирхолтой хүн нууц оролцох бололцоотой "Оролцоот ардчилал" болж өөрчлөгдөнө.
Жишээ нь: Баахан танихгүй хаанаас олж ирсэн юм гэмээр нэр дэвшигчдэд хэндээ мэдэхгүй саналаа өгөх гээд очих биш Ашиг сонирхолтой , эрх ашиг нь хөндөгдөж буй хүн бүр оролцоно.
8. Эрх мэдэлт ёс (Authoritarianism) гэх онцлогтой босоо байгууллаас Асуудал шийдвэрлэл голлосон хэвтээ хэлбэрийн (Network) байгуулалд шилжинэ
Жишээ нь: Захирал зарга гээд нэг хүнд бачка "Муу ажилтан минь чамд тушааснаар хэг ёг гэлгүй яг одоо ингэж хий" гэх заналхийлэлийн оронд Ажилчин, Менежер, Тасаг, Хэлтсийн дарга, захирал аль аль нь ярьж, хэлэлцэж шийдвэр гаргах
9. Дэлхий Хойд төвөөс Өмнөд төвтэй болж өөрчлөгдөнө.
* Хойд гэдэг нь Хөгжингүй бүс нутаг харин Өмнөд гэдэг нь Буурай бүс нутаг
10. Сонголтын хувьд хязгаарлагдмал шинжтэй хоёрхон зүйлээс "Нэгийг сонгох" хэлбэр биш Олон хэв маягаас онцолж "Олныг сонгох" хэлбэр болж өөрчлөгдөнө
Жишээ нь: Урьдын нийгмийн үед гуталнаас л гэхэд 1 юм уу 2-хон сонголт байдаг байсан бол Солонгос, Хятад, Япон, Европ, Хятад, Итали гэх олон орны олон төрлийн гуталнаас сонголтоо хийнэ гэсэн үг
Энэхүү их өөрчлөлтийн давалгаа бүх улс орныг, даян дэлхийг хамарснаар нийтлэг үзэгдэл болж манай улсад ч аль хэдийн зочилсноос даруй 20 гаруй жилийн нүүрийг үзлээ. Гаднах зүйл нь л урсгал маягаар өөрчлөгдсөн болохоос сэтгэлгээний хувьд яг тэр хүй нэгдлийн үе дээрээ шив дээ. Гэсэн ч эрс өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдал болон орчиндоо зөв зохицох чадвар бол хувь хүний амьд үлдэх цаашилвал улс орны оршин тогтнох арга зам мөн. Хэрэв энэ чадвар мөхөсдвөл хувь хүн , аж ахуй нэгж , компани , засгийн газар , улс орон аль нь ч байсан сүйрэхээс өөр аргагүйд хүрнэ.
Тэгвэл ийм чадвар хаанаас эхтэй вэ ? Бусад улс орон болон ойр орчины байдлаас үнэн зөв мэдээлэл авч , мэдлэг туршлагад суралцах чухал учир нь бүх дэлхий даяаршиж бие , биенээсээ хамааралтай эдийн засгийн эрин мөн шинэ эмх журмын улмаас шинэ хүрээ бүрэлдэж байна (бүрэлдчихсэн гэвэл онох байхаа)
* 2 туйлт системийн нэг заагт тодорхой өрсөлдөөний дүрэм өөрчлөгдөж Улс орон бүр өөрсдөө мэдэх санхүүгийн өрсөлдөөний үе юм.
Энэ бол Даяарчлалын эдийн засгийн эрин буюу Хил хязгааргүй ертөнц (Borderless World) юм.
Хил хязгааргүй ертөнц бол амьтны хүрээлэнгийн тусгаарлаж байсан бүх хаалтыг авч арслан , бар , баавгай , чоно , туулай , хонь , хэрэм гээд бүгдийг нь нэгэн уудам талбайд орхиж нээлттэй байлгахтай ижил юм. Монгол мэтийн жижиг улс хүссэн , хүсээгүй хаалгаа нээснээр гадаадын арслан , бар мэт хүчирхэг улс , компаниуд санхүүгийн өрсөлдөөнд орохоор үерийн ус шиг сүргээрээ довтлон орж ирнэ(Манайхан энэ бүгдээс сэрэмжилж , хамгаалж байгаа царай нь гээд мангар юм ч мөн их хийсэндээ).
Ингэснээр жижиг , дунд үйлдвэр төдийгүй том үйлдвэр , засгийн газар хүртэл сэрэмжтэй байхгүй бол гадаадын компаниудын идэш болно (Энэ хэсгийг буруугаар ойлгохвий)
* Одоогийн Америк улс газар тариалангийн бүтээгдэхүүн , оюуны өмчийн эрх , банк санхүүгийн салбар зэргээрээ улс бүрт лавхан оруулж тухайн улсын зах зээлд нь нэвтэрч байхад Япон улс өндөр технологиороо олон улс дахь зах зээлийг амархан эзлэнэ.
Хятад улс , улс бүрийн зах зээл дэхь хувийг хямд бүтээгдэхүүнээрээ хугаслана.
Хятадын удирдагч Дэн Сяопин нэгэнтээ хэлэхдээ "Солонгос мэтийн улсыг Хятадын Гвандун муж дангаараа дөнгөчихнө гэж байсан удаатай" Монголоор бол Хятадын Эрээн дангаараа дөнгөнө гэдэгтэй утга нэг юм уу даа.
Урьд гэвэл Либераль болон Комминуст ангиудын үзэл бодлогын хурц зөрчилдөөний үе болж байв. Дотоодын хямралаа гадаад систем рүү бухан нийтийн анхааралыг нэг цэгт төвлөрүүлж өрсөлддөг байв. Гэвч Зөвлөлт улс задран унаснаар 50-д жил дайсагнасан Социализмийн аюул занал алга болж гадаад дайсангүй болмогц улс бүрийн дотоодод үй олон асуудал гарч ирэв. Өмнө нь үзэл сурталын улмаас Орос бидэнд өчнөөн тус болохын хажуугаар өчнөөн толгойг нь мэдэж байсан хэдий ч дэлхийн шинэ эмх журам , шинэ өөрчлөлтүүд , олон улсын байдал мөн дээрхийн адил дотоодын асуудал зэргээс болон Монголыг орхижээ. 300 шахам жил өөрийн гэсэн төргүй явсан энэ улсад олон улсын шинэ эмх журмын улмаас сохор гэмээр аз дайрч өөрийн гэсэн төртэй болов. Гэсэн ч үүнд бэрхшээл бий. Тэр нь "Бидэнд өөр хэн ч туслахгүй" сэхвэл улс нийтээрээ сэхэж , сөнөвөл улс нийтээрээ сөнөнө. Эмх журамгүй , Хил хязгааргүй шинэ ертөнцийн дэг журмаас үүдэн тоочиж оломгүй алдаа завхрал гарсаар
Станфордын их сургуулийн Японы эдийн засаг судлалын төвийн дарга Имай Кэничи "Капиталист системүүдийн өрсөлдөөний эрин" бүтээлдээ Илүү бат бэх капиталист системтэй улс , олон улсын санхүүгийн өрсөлдөөнд ялан гарах эрин үе эхэллээ гэсэн нь бий.
Социалист лагер гэхээс илүүтэй Капиталист системд байсан улс орнууд ч тухай бүр шинэчлэгдэн өрсөлдөөнд орж байхад бидэнтэй яг ижил шугамнаас эсвэл бүр хойно байсан нэг системийн улсууд ч өөрийн хэв маягийг тодорхойлон урагшилсаар ...
Үргэлжлэл бий...
АМАРДАЛАЙ
Зочин
Зочин