Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Цаасаа мөдхөн өөрсдөө үйлдвэрлэхнээ
Одоогоос 60 жилийн өмнө О.Бат-очир гэж сайдтай манай АҮЯ одоогийн Английн ЭСЯ байгаа байшинд байхад би мэргэжилтгээр нь ажиллаж байлаа. БНХАУ-ын техник эдийн засгийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар хотод Мод цаас боловсруулах, хаягдалгүй технологитой иж бүрэн том комбинатийг барьж байгуулж эхэлсэн.
Одоогоос 60 жилийн өмнө О.Бат-очир гэж сайдтай манай АҮЯ одоогийн Английн ЭСЯ байгаа байшинд байхад би мэргэжилтгээр нь ажиллаж байлаа. БНХАУ-ын техник эдийн засгийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар хотод Мод цаас боловсруулах, хаягдалгүй технологитой иж бүрэн том комбинатийг барьж байгуулж эхэлсэн. МУИС-ыг химич, физикч мэрэгжилээр дөнгөж төгссөн бидний 5 инженер мөн мэрэгжлийн ажиллагсад , техникчид нийт 60 гаруй хүнийг Хятадын Жилин , Харбин ,Кайсантун хотуудад ерөнхий инженер миний удирдлагатайгаар жил хагасын хугацаатайгаар дадлага сургууль хийлгэсэн юм .
Биднийг буцаад ирэхэд үйлдвэрийн барилга, угсралт үндсэндээ дуусч байсан , бид дээр нь нэмж оролцон гүйцээгээд 1959 онд үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар улсад хүлээлгэж өгсөн . Комбинат маань жилд 75000 шоо метр модыг наамал фанер , зорогдсон мужааны болон эслэгт ширхэгт хавтан , өөрийн орон сууцны уурын зууханд ашиглах шахмал үртсэн / бракет / түлш , модон эдлэл , төрөл бүрийн зүсмэл , барилгын цонх , хаалга , шал , угсармал модон байшин , чүдэнз үйлдвэрлэдэг байлаа.
Тэндээс гарсан зөвхөн зах банз зэргийг хими мөн механик аргаар цаасны хагас боловсруулсан түүхий эд болох целлюлозийг боловсруулж дээр нь сүрэл , хаягдал цаас зэргийг хэрэглээний байдлаас хамааран нэмж ашиглан жилд 3500 тн сонин ,хэвлэл , бичгийн мөн баглаа боодлын цаас , нимгэн картоныг орчин үеийн энэ чиглэлийн сонгодог бүх техник технологоор үйлдвэрлэдэг ,170 гаруй ажиллагсадтай целлюлоз цаасны үйлдвэр бас хамт ашиглалтанд орсон. Тэр цаасны үйлдвэр 3жил шахам амжилттай ажиллаж дээр дурдьсан цааснуудын улсын нийт хэрэгцээний 70 орчим хувийг хангаж байлаа . Үүний дараагаар Тосонцэнгэлийн ,Түнхэлийн , Улаанбаатрын гээд бусад хэд хэдэн мод боловсруулах томоохон үйлдвэрүүд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл ноос , арьс боловсруулах үйлдвэрүүдийг хамарсан Аж үйлдвэрийн комбинат байгуулсны дараа орох Монгол улсын аж үйлдвэржилтэнд болсон хоёрдох том үйлдвэржилтийн давалгаан явагдаж сүүлдээ бүүр биеээ даасан Ой модны аж үйлдвэрийн яам хүртэл байгуулагдсан юм. Улс төр эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлаас гол нь шалтгаалан , цаасны үйлдвэрийг улам сайжруулан өргөжүүлэхээр түр зогсоогоод 50 гаруй жил боллоо.
Энэ хугацаанд Монголын засгийн газар , хариуцсан яам , сайд нар бараг 20 хол гаран удаа өөрчлөгдөж , солигдсон боловч цаасаа өөрсдөө дахин хийдэг болно гэсэн яриа огт тасраагүй гэхдээ жинхэнэ ёсоор нь барьж аваад ажил хэрэг болгосон нь байхгүй, гол нь хөрөнгө санхүүгийн асуудлаас болж хойшлогдсоор өдий хүрсэн . Би энэ хугацаанд өөрийн томилогдсон үндсэн ажлын хажуугаар энэ асуудлыг сэддэг , сануулдаг, хөөцөлддөг , зарим яриа зөвөлгөөнүүдэд нь оролцдог заримдаа холбогдох яам газруудад орон тооны бус зөвлөх нь болж явсаар одоо энэ үйлдвэрийг Монголд биеээр ажилуулж байсан ,гадарладаг мэрэгжлийн хүмүүсийн бараг сүүлч нь болоод байна .
Харин одоогийн Засгийн газар Д. Эрдэнэбат сайдтай АҮЯ-ыг байгуулж , целлюлоз цаасны үйлдвэрийг соёлын болон техникийн зориулалтай цаасаар улсын хэрэгцээний гол хэсгийг хангах хэмжээнд дахин барьж байгуулах асуудлаар яамны удирдага , холбогдох үйлдвэр компаниудын оролцоотойгоор лав л 2 удаа зориуд уулзалт ярилцага зохион байгуулж тэдгээрийнхээ хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд миний санал бодлыг оруулж сонсохоор зориуд надыг урьж оролцуулдаг боллоо.
Ялангуяа сая 2016 оны 2-р сарын сүүлчээр АҮЯ-ны удирдлагууд баглаа боодол , хайрцаг сав болон түүнд хэрэглэгддэг цаас картоныг дотооддоо үйлдвэрлэх асуудлаар энэ талын үйлдвэр компаниудын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулж ,бэлтгэгдээд байгаа үйлдвэр байгуулах төслүүдийн танилцуулга мэдээлэл , санал бодлыг сонсож түүнд яамны сайд Д. Эрдэнэбат өөрөө биечлэн оролцож уулзалт ярилцлагыг улам ч сонирхолтой үр дүнтэй болгосон .Түүнд нь цаасны үйлдвэр Монголд байгуулж ажилласан ахмад инженерийн хувьд уригдан оролцсон надад онцгойлон анхаарагдаж мөн хэн бүхэн дэмжиж тусламаар бодогдсон зүйлүүдийн нэг бол “ Гарнет Бриллиант “ ХХК-аас товч танилцуулсан Дархан хотод баригдан Целлюлоз цаасны жилийн 14000тн цаасан бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай ,22 тэрбум төгрөгний өртөгтэй үйлдвэрийн төсөл байлаа . Төслөөр бол сүрэл, модыг боловсруулж сав баглаа боодлын зориулалттай цаас картон, сонин хэвлэлийн цаас үйлдвэрлэхээр бодогдсон байна .
Энэ маягийн Целлюлоз цаасны үйлдвэрийг манайд зөв сайн тооцож ахиухан хүчин чадалтайгаар байгууулбал эдийн засгийн үр ашигтай ажиллаж чадах боломжтой учир нь энд ахиухан хэмжээгээр хэрэглэгдэх ургамлын болоод эрдэсийн гаралтай бүх түүхий эдүүдийг дотоодоосоо хангах бүрэн бололцоотой.
Мөн уулзалтанд хаягдал цаас , эргүүлэн ашиглаж боодлын цаас картон үйлдвэрлэж байгаа “Экопак Монгол” ХХК –ийн ажиллагаа бас ийм үйлдвэрлэл шинээр байгуулахаар “ Сайн цаас “ ХХК –аас оруулсан төслийн танилцуулга зэргийг ч гэсэн бас өргөжүүлж дэмжүүштэй санагдсан .Энэ чиглэлийн хэтэрхий жижиг олон үйлдвэр байгааг цаашдаа энэ мэтээр аажмаар нэгтгэн томруулж үр ашиг, бүтээгдхүүни үзэмж чанараар нь өрсөлдүүлэх нь зүйтэй юм.
Биднийг одоогоос 50-60 жилийн өмнө жилд 3-4 мянган тн чадалтай целлюлоз цаасны үйлдвэр ажиллуулж байсан үед улсын төрөл бүрийн цаасны нийт хэрэгцээ 10 орчим мянган тонн байсан одоо улсын энэ хэрэгцээ 80 мянга тонн хүрсэн 2020-2030 он гэхэд 100 мянга хол давах тооцоо гаргасан байна . Дэлхий дахины хандлага ч тийм байгаа . Ерөөсөө аль ч оронд ялангуяа жижиг улсад үндсэн гол нөхцөл болоцооноосоо хамаараад нийт хэрэгцээнийхээ 30-50%-ийг үйлдвэрлэхэд амар хялбар гол хэрэгцээт цөөн хэдэн цаасыг өөрсдөө болж өгвөл ахиухан хүчин чадалтай , стандартын буюу завод, хийц загварын тоног төхөөрөмжтэй , үр ашигтай ажиллуулж болох техник технологийн шийдэл бүхий нэгийн зэрэг үйлдвэр өөртөө байгуулдаг жишиг нэгэнт тогтсон . Үүнээс бага бол олон зүйлийн хүндрэлтэй .
Саяны уулзалтанд “Гарнет Бриллиант “ ХХК-ний танилцуулж байгаа БНХАУ-аас Дарханд 12 орчим сая доллараар байгуулж өгөх жилд 14000 тонн боодлыг цаас , картон мөн сонин , хэвлэлийн цаасыг сүрэл , мод боловсруулан гаргах целлюлоз цаасны үйлдвэрийн төслийн тухай товч танилцуулгыг сонсход сонирхолтой , их танил юм шиг сонсогдож байсан . Боломжтой бөгөөд АҮЯ болон бусад холбогдох яам газрууд дэмжиж туслууштай төсөл .Хүчин чадлын хувьд миний дээр дурьдсанчлан ядахдаа жилд 30 мянган тоннд хүргэмээр юм гэж санагдсан .
Энэ далиманд яг үүн шиг арга технологоор ажиллаж байгаад хаагдсан Сүхбаатар, Эрдэнэт хотуудын хоёр ч үйлдвэрийг биеэр үзсэн мэдэх хүний хувьд энд юмыг яаж мэдэхэв үйлдвэр байгуулахаар судалж хөөцөлдөж яваа залуусд санаа аваг гэсэн үндсэн дээр хэлэхгүй бол болохооргүй зүйл бий. Юув гэвэл хүчин чадал нь дэндүү багаас болсон биз урд хөрш маань Сүхбаатарт туршлагын журмаар ажиллуулж байсан бололтой хуучин жижиг үйлдвэрийн зарим тоног төхөөрөмжийг манайд байгуулсан үйлдвэртээ засаж будаж янзлаад тавьсан байсан . Заримыг нь томоохон үйлдвэрийн дэргэдэх засвар механикийн цехд ердөө 1-2 ширхэгээр шинээр хийгээд авчирсан . Яагаад гэхээр олон тоогоор хийгддэг үйлдвэрийн жинхэнэ стандарт /серынный гэдэг/ хйиц загваруудын машин тоног төхөөрөмж болохоор манайхад хэт томдоод үнэтэйдээд байсан бололтой юм билээ . Сүхбаатрын үйлдвэрийн хувьд урд хөрш маань тэр үед мөнгөө хэмнэж манайхыг хулхидсан гэж бид , би ч бодоогүй үнэхээр техникийн талаасаа болохгүй байсан биз . Хамт байгуулсан мод боловсруулах үйлдвэрүүдэд л гэхэд дэлхийн 10гаруй оронд үйлдвэрлэгдсэн асар их үнэтэй Хятадад хийгдэдгүй олон сайн машин төхөөрөмжийг тэд харамгүй тавьж л байсан , нөгөө талаар тэр үед чинь Хятад улс Монголыг өөртөө татах Зөвлөлтөөс хөндийрүүлэх гэж чармайж , тэр болоод бусад үйлдвэр барилгуудыг тусламжаар барьж байгуулж өгч байсан үе. Харин цаасны үйлдвэр ажилласан 2-3 жилдээ тоног төхөөрөмжийн ноцтой сааталд ороогүй хэвийн ажиллаж байсан , муудахаар удаан ч ажиллаагүй . Харамсалтай нь гурван улс хамгийн дээд түвшиндээ улс төрийн эв дүйд хүрээгүй улам хурцадсаар бүүр Бээжинд манай ЭСЯ –руу ч дайралт хийсан Монголд иргэд хоорондын бага сага мөргөлдөөн тасрахаа байсан тэгээд л манай томчуул ингэж байхад цаасны үйлдвэр мэт жижиг асуудлаар тэдэнтэй орооцолдоод яах юм түр хаагаад дахиад л бүр олигтойхон болгочихоё гэж шийдсэн юм билээ .
Эрдэнэтийн целлюлозийн үйлдвэр / “Металл индастри “ /-ийн хувьд бол түүхийн өөр үед ,цэвэр ашиг сонирхолоор Хятадын тал хуучин юм шүү гэдгээ шууд хэлээд тоног төхөөрөмжийн үнэ, угсралт ашиглалтын үеийн мэргэжлийн туслалцааны зардал зэргийг манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авах импортын үнэтэй хамтруулаад жич тооцоё л гэсэн “ Металл индастри “ ч түүнийг нь зөвшөөрөөд 3жил гаруй сайхан явцгаагаад сүүлд нь манай тал мэдээж одоо жинхэнэ экспорт импортын зарчмаар үнээ тооцох болоо гэхээр Хятадууд авах гэсэнээ аваад, өөрийн юмаа / тэртээ тэргүй хаяж хайлуулах гэж байсан / борлуулчихсан учраас луу унжаад л эцэст нь манайхан бүтээгдэхүүнээ зарж чадахаа байлаа энэ үйлдвэрээ цааш нь яах билээ гээд л аргаа барж надыг хүртэл үйлдвэр дээрээ хонон өнжингөөр зориуд урьж аваачиж санал зөвөлгөөн авсан хэрэг. Би үзээд жинхэнэ цэвэр цаас хийх үйлдвэрийн хэсгийг шинээр нэмж бариад иж бүрэн болгоод цааш нь дотоодынхоо хэрэгцээг хангаад явж болох юм , тэгэхэд нилээд их хөрөнгө хүч , хугацаа хэрэгтэй ,тэглээ гэхэд одоо байгаа энэ целлюлоз үйлдвэрлэх хэсэг чинь дэндүү жижиг, хоцрогдсон ,хуучирсан юм байна уг нь хөрөнгө хүч байвал аль алиныг нь шинээр цогцлобол мөн ч сайхан юм даа өөрсдөө боддоо л гэсэн. Талигаач Хүчитбаатар захирал тэргүүтэй тэдний инженерүүд , судалж тооцож үзээд л одоогийн жаахан хэмжээний ариун цэврийн цаасны үйлдвэрлэлийн хэмжээд хүргээд бусдыг нь зогсоосон байна лээ. ҮХААЯ гэж байхад орлогч сайдыг нь аваачиж үзүүлсэн боловч тэр нь хөдөлж өгөөгүй бололтой .
Яг ийм маягаар биш юмаа гэхэд бизнес л юм чинь энэ талын мэдлэг туршлага багатай манай хүмүүст Хятадууд ажил асуудлыг аль болох амархан сайхан талаас нь ярьж байгаад хожим нь хэцүү байдалд оруулчихвий гэсэн болгоомжлол надад байдаг учир нь энд яригдаад байгаа 10-20тоннийн жижиг үйлдвэрүүд бол Хятадад хөдөө тосгон суурингуудад хотуудад тарианы талбай ус уурандаа ойр бол хааяагүй олон бий. Тэд нар чинь байнга л орчин, хөдөлмөрийн нөхцөл, хүний эрх энэ тэр гээд асуудлуудад манай энд байдаг шиг тийм нарийн чанд биш хяналт шалгалт харьцангуй зөөлөн, ажил амьдралтай л болж байвал бусад зүйлд нилээд хүлцэнгүй эвлэрэнгүй ханддаг ард түмэн юм шиг байгаа юм .
Ер нь аль ч улс оронд “ Гарнетт Бриллиант “ маягийн целлюлоз болон цаасны үйлдвэрлэлийг аль арга технологоор нь ямар хэмжээгээр байгуулах бололцоо ер нь байна уу үгүй юу гэдгийг шийдвэрлэхэд дараахи хэдэн зүйлийг эртнээс харгалзан үздэг жишиг байна . Үүнд :
- Хүртээмжтэй хэмжээний сүрэл бэлтгэх тариалангийн талбай , муудаагүй унанги , ургалт нь зогссон мод зэргийг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэж болох ой модны нөөц бас зүсмэлийн үйлдвэрийн зах банз бусад хаягдал , хаягдал цаас зэргийг хаана цуглуулж болохыг судлах . Энэ талаар БОНХАЖЯ-наас сүүлийн жилүүдэд эрчимтэй явуулж байгаа ойн тооллого ойн цэвэрлэгээний ажилтай энэ асуудал их уялдана .
- Цаас ялангуяа целлюлоз үйлдвэрлэлтэнд хэрэглэгддэг хүхэрлэг натри /Na2s/, натрийн шүлт /NaOH/ хлорын шохой / Ca/CeО/2/:нүүрс / С/ , Манайд эдгэр эрдсүүд цэвэрээрээ болон хольж хоорондоос нь гаргаж авах бүрэн боломжтой зарим туршлага ч бий , ялангуяа Бор өндөрт хайлуулах аргаар цэвэр зэс гаргаж авах бол тэндээс маш их хэмжээгээр илүүдэл болдог хүхрийн хүчил / H2SO4/ энд чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Дархан Эрдэнэт Сүхбаатар хотуудын аль нэгт үйлдвэр байгуулагдвэл өндөр даралттай уур ус , цахилгаан , зам тээврийн хувьд ямар ч асуудалгүй .
- Химийн болон механик инженер , технологийн ажилтануудыг , мэрэгжилтэй ажилчидыг шаардагдах хугацаанд багтаагаад дотоод , гадаадад бэлтгэж болно .
Эрдэнэтэд целлюлоз үйлдвэрлэлийн цөөн тооны мэрэгжилтэй ажилчид, технологчид бий .
Монгол улсын ойн нөөц нийт нутгийн 8-9% гэж тооцдог , харин целлюлоз , цаасны үйлдвэр баригдаж болохоор бодогдож байгаа .
-Төв , Сэлэнгэ , Орхон, Булган аймгуудын нутаг дэвсгэрт энэ тоо харьцангуй эрүүл ,залуу мод огтлохгүйгээр өндөр гарна тэндээс ойн цэвэрлэгээгээр бэлтгэж болох зөвхөн муудагүй унанги , хургалт нь зогссон хорхой түймэрт өртсөн мөн хөгшин мод зэрэгийн нөөц бол жилд лавтай 100 мянган тонн целлюлоз цаас үйлдвэрлэхэд хангалттай , бид тэхэд дээд тал нь дөнгөж 30-40 мянган тонн бүтээгдэхүүний тухай ярьж байгаа гэдгийг бодолцох нь зүйтэй.Тэхээр целлюлоз цаасны үйлдвэр байгуулсанаар ойн нөөцийг багасгах аюултай биш харин ойн цэвэрлэгээ үр ашигтай явагдаж шинэ залуу ой мод чөлөөтэй ургаж өсөхөд тустай нэг сумаар хоёр туулай гэдэг шиг зүйл болно .
Скандинавын нэр бүхий хэдхэн хатуу ширүүн уур амьсгалтай оронууд тэр жаахан нутаг дэвсгэр дээрхи ой модоороо дэлхийн бараг гуравны нэгийг цаасаар хангаж байна . Бид энэ тал дээр хэт популистаар хандаж мод ашиглах үйлдвэр гэхээр л нүд нь орой дээрээ гардагаа жаахан бодож байвал яасан юм . Бид 60 жилийн өмнө Сүхбаатрын Мод цаасны том комбинатын хэрэгцээт модыг Ерөө ,Бугантай , Дулаанхаан зэрэг хэдхэн газруудаас бэлтгээд оронд нь мод үржүүлэх тарих суулгах ажлыг зэрэгцээгээр нь ямар нэгэн хэмжээгээр явуулж эхэлж байсан . Харамсалтай нь үйлдвэр зогсоод тэр ажил ч бас нэг үе суларчихсан , хэрвээ тэр эрчээрээ яваад байсан бол одоо тэндээс мод бэлтгэл эргэлтийн системдээ ороод тарьсан модныхоо түрүүчийг үйлдвэрлэлд эргүүлээд оруулж эхлэх хугацаа болж байна . Бусад улсууд тэгж л ажиллаж байна , бид юугаараа дутах юм . Ашиглахгүй хамгаална гэдэг бол хатуухан хэлэхэд ажиллахгүй амарыг нь харж залхуурахын нэр , зүгээр л манаж нүд сэтгэлээ баясгаж байя гэсэн үг биздээ . Ой модны аж үйлдвэр гэдэг аль ч орны үйлдвэрлэлийн эртний том салбар үүнийг ганцхан БОНХАЖЯ -д хариуцуулаад ашиглалтыг нь үндсэндээ эзэнгүй шахуу болгодог нь зөв үү гэдгийг бас бодмоор . Сүхбаатрын , Түнхэлийн , Тосонцэнгэлийн , Улаанбаатрын гээд том мод боловсруулах комбинатууд нэг үе олноор нь ажиллаж байлаа одоо тэгэхэд ямар байна , бүгд алга болсон , энэ зөвүү , үнэхээр хэрэггүй болсон юмуу , бодмоор ,эдгээрийн зөвхөн 1-2нь ядахдаа ажиллаж байсан бол тэдний зөвхөн нэгийнх нь хаягдал зах банзыг ч цаасанд хэрэглээд барахааргүй шүү дээ . Одоо бараг жалга бүрд хөрөө рам зоогоод ил далд мод хөрөөдөж зараад л тэр хүн нь баяжаад улс маань тоймтойхон бодлогоор төвлөрсөн дэвшилттэй үйлдвэрлэл явуулж чадахгүй байдалд орчихож . Байгалаасаа өөрөө нөхөн сэргээгддэг энэ их баялагыг бид аль нэгийг нь хэтрүүлэлгүй сайн хамгаалж өсгөж үржүүлэх ч ёстой мөн ухаалаг сайн ашиглах ч хэрэгтэй . Ой модны аж үйлдвэр сайн хөгжүүлсэн улс орнууд химийн болон механикийн мөн холимог арга технологиудаар ойгоос 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч байна . Манайд нэг үе ойн хими , цаас целлюлоз гээд зах зухаасаа үүсэж, судалж хөөцөлдөж байсан мэрэгжилтэнүүд ч гарч байсан бол одоо бүр бүрэн зогссон .
Монгол улс байгалын баялаг , хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд материалаа дотооддоо боловсруулах асуудалд нилээд тууштай бодлого баримталсаны дүнд хөнгөн хүнс , уул уурхай үйлдвэрүүд өнөөдөр зонхилж байна . Эдгээрийн дотор яригдаж байгаа ,цэвэр зэс , нефть тос , спиртийн үйлдвэрийг эс тооцвол одоо бидний байгуулахаар ярьж байгаа целлюлоз цаасны үйлдвэр шиг технологийн гүнзгий боловсруулалт явуулдаг мөн явуулж байгаа томоохон үйлдвэр үндсэнээ алга .Цаасны хагас боловсруулсан түүхий эд целлюлоз боловсруулалт гэдэг бол ургамлын гаралтай түүхий эд материалыг өндөр температурт ,даралтанд химийн бодисуудын оролцоотойгоор вакум орчинд тодорхой хугацаанд халуун химийн урвалд оруулж уг материалын эд эсийн бүтэц бүрэлдхүүн найруулаганд үндсэн өөрчлөлт оруулдаг гүнзгий технологитой үйлдэрлэл юм . Үүнийг хэрхэн өндөр мэдлэг, дадлагаар , зөв зохистой горим журмаар нь явуулж чадсанаас тухайн үйлдвэрлэлийн үр ашигтай үйл ажиллагаа , эцсийн бүтээгдэхүүн цаасны чанар үзэмж хамаарна . Манай улс Засгийн газраас аль болох гүнзгий боловсруулалт , өндөр технологитой аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх зорилтыг сүүлийн жилүүдэд дэвшүүлж байгаа
Энэ ч чанараараа целлюлоз цаасны үйлдвэрлэл гэдэг бол манайд байгаа ихэнхи үйлдвэрүүд болох оёдол , нэхмэл , ноос , арьс шир боловсруулалт , мод төмөр эдлэлүүдийн үйлдвэрүүд зэрэг хүн ороод гарахад үндсэндээ үйл ажиллагаа нь бүрэн ойлгогдчих хялбар зүйл биш . Тэнд үйлдвэрлэлийн бараг бүх процесс үйл ажиллагаа тусгай битүү сав ,хоолойд тодорхой найрлагатайгаар , тасралтгүй шингэн байдлаар дамжин урсах маягаар хүний гар биеийн бараг оролцоогүйгээр явагддаг . Зориуд уншиж бэлтгээгүй ,тайлбарлуулаагүй хүнд ороод гарахад, үндсэндээ сайн ойлгогдохгүй өнгөрнө .
Нийт хүмүүсийн ерөнхийд нь цаас гэж нэрлээд байдаг энэ бүтээгдэхүүнүүд бас дотороо нарийн зориулалт ангиллаараа маш олон янз ойролцоогоор 900 шахам нэр төрөл болдог , үүнээс манай улсад ахиухан хэрэглэгддэгийг нь сонин хэвлэл , бичгийн буюу , соёлын хэрэгцээний цаас баглаа боодлын ,ариун цэврийн өөрөөр хэлбэл ахуйн болон техникийн зориулалттай гэж ерөнхийд нь хоёр хуваадаг . Тэр дагуу соёлын болон техникийн зориулалтын целлюлоз цаасны үйлдвэр байгуулах тухай сүүлийн 20 гаруй жилд нилээд олон санаачлага , оролдлогууд гарч байна . Цаана нь энэ хоёр ерөнхий ангилалаас өөр маш бага хэмжээгээр манайд хэрэглэгдэж байгаа бусад цаас гэвэл бас хэдэн арван нэрийнх байгаа боловч тэдгээрийг тэр бүр өөртөө хийдэг болох тухай ярих боломжгүй , төвөгтэй хйиж чадахгүй .
1995 онд манай “Буянт” гэдэг нэг компаний удирдлагууд надыг мөн надтай хам
Сүхбаатар хотод ажиллаж байсан Эрдэнээ гэдэг инженерийн хамт цаасны үйлдвэр барьж өгье гэсэн Хятадын нэг компаний Хөх хотоос холгүй байдаг жижиг үйлдвэр дээр дагуулж очиж үзүүлсэн юм . Тэр үйлдвэрийг нь бид үндсэндээ голсон , нилээд зүйлийг нь өөрчлөх , солих санал тавьсан хоёр тал сүүлдээ тохиролцоонд хүрч чадаагүй тэгээд л зогссон байна лээ . Энэ мэтээр биднээс асууж лавласан ,зөвлөгөө авсан хүмүүс , компаниуд их бий .
Манайд яригдаад байгаа дэлхий хоёр томоохон төрөлийн цааснууд уг нь тус тусдаа нэг нэг биеээ даасан үйлдвэрт хийгдвэл үр ашиг чанар нь илүү сайн байх ёстой боловч цаасны үйлдвэрлэлийн тасралтгүй усан урсгал шугамаар урт удаан хугацаагаар доод тал нь 30 мянган тонныг нэг жилд нэг үйлдвэрт хийхээр бодож байж сая жинхэнэ үйлдвэрлэлийн хийцтэй чанартай сайн тоног төхөөрөмж сонгож суурьлиулах , үйлдвэрлэлийн жигд ажиллагаа хангагдаж үр ашиг бүтээгдэхүүний чанар сайжрах нөхцөлтэй болдог гэдгйиг энэ чиглэлийн үйлдвэр байгуулахаар сонирхож байгаа бусад компаниуд байнга бодолцох нь чухал .
Цаасны бараг бүх төрлүүдийг их хэмжээгээр аль дээр үеэс үйлдвэрлэж туршлагажсан Америк ,Канад, Орос , Япон , Хятад Скандинавын болон бусад улсуудад “Целлюлоз цаасны үйлдвэрлэл “ гэж хэлж бичиж хэвшсэн байдаг “ Pulp and paper industry “ , Целлюлозно бумажная промышленность” гэсэн нэр томьёогоор дэлхийн мэдээлэлийн хэрэгсэлүүд , ном сэтгүүлүүдээс мэдээлэл авах бололцоотой , бусад хэлүүдээр ч мөн адил .
Монгол улс хэвлэлийн цаасаа өөрсдөө үйлдвэрлэж эхлээд байсан 1960 оны үеийн ЗХУ-ын нэгэн сэтгүүлд Цай-Лун гэдэг хүн Хятадад анх цаасны технологийн эх үүсвэрийг нээснээс хойших өөрөө цаасаа үйлдвэрлэдэг дэлхийн 150 дахь улс Монгол боллоо гэж бичигдэж байсан . Үнэндээ “ соёлын талх гэж нэрлэгддэг энэ гайхамшигтай бүтээгдхүүнийг өөрсдөө үйлдвэрлээд түүн дээрээ ном сонингоо хэвлэнэ гэдэг бол тухайн орны соёл , техникийн дэвшлийн чухал нэг үзүүлэлт байдаг юм байна л даа .
Энэ талын үйлдвэрлэл бол дэлхийд ихээхэн сайн хөгжиж судлагдсан , тенхик , технологитой сүүлийн хэдэн арван жилд ялангуяа экологит халгүй болгох талаар маш их амжилт олж байгаа . Жижиг дунд үйлдвэрлэлүүдэд целлюлоз болон цэвэр цаасыг гол төлөв нэг доор , нэг иж бүрэн үйлдвэрлэл байдлаар байгуулж ажилуулдаг бол томоохон үйлдвэрүүдэд энэ хоёр тус тусдаа биеээ даасан байдлаар бие биедээ бүтээгдхүүнээ худалдах , экспортлох маягаар ажиллаж байна .
Манайд бол аль алинаар нь зохион байгуулах боломжтой . Хамт байсан нь ч дээр байж мэднэ . Хэрвээ ургамлын гаралтай бөгөөд эрдсийн талын түүхий эд найдвартай бэлтгэгдэх боломж гарвал хэдий хэмжээний ямар цаас , картон хийхээс хамаарахгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангаад бусдыг нь экспортлох зорилготойгоор целлюлозын үйлдвэрлэлийг түүхий эдэд нь ойртуулж тусад нь байгуулаад бүтээгдэхүүнийг нь тусгай уутанд савлаад хаана ч тээвэрлэж болно харин цэвэр цаас картоноо хаа ч боломжтой газарт нь барьж болох талтай . Цэвэр цаасны үйлдвэр бол их өндөр даралттай уур , шаардахгүй , хаягдал ус нь целлюлозтой адил төдийлөн халгаатай биш . Манай түрүүчийн , Сүхбаатар хотод ажиллаж байсан үйлдвэр бол целлюлоз цаасных , харин сүүлд Эрдэнэтэд “ Металл индастри “ компаний ажиллуулж байсан үйлдвэр нь зөвхөн сайн чанарын целлюлозийн үйлдвэрлэл бөгөөд бүтээгдхүүнээ урд хөршд экспортлодог байс. Аль аль нь амжилттай сайн ажиллаад 2-3 жил болсон , зөвхөн тухай тухай үеийн улс төр , эдийн засгийн нөхцөл байдлаас тэд түр хаагдаад байна .
Ер нь целлюлоз цаасны үйлдвэр ялангуяа целлюлоз үйлдвэрлэл бол түүхий эд материалийн гүнзгий боловсруулалтын , байгал орчинд үзүүлэх нөлөөлөл , бусад зарим асуудлаараа манайд байгаа бусад үйлдвэрүүдээс нилээд онцлогтой , нэг үгээр хэлбэл жаахан ярвигтай техник , технологи бүхий үйлдвэрлэл юм . Гэхдээ тэр бүгдийг эртнээс сайн ойлгож , нухацтай бодож боловсруулж технологийн зөв сонголттойгоор байгуулж ажиллуулж чадвал хэт болгоомжлоод халгаад байх зүйлгүй .
Ялангуяа сүүлийн үеийн техник , технологийн ололтууд ямарч бэрхшээлгүй , найдвартай цэвэр цэмцгэр үйлдвэр байгуулж ,үр ашигтай ажиллуулах боломжыг бүрэн хангасан байна . Бид зөвхөн тэр шийдлүүдийг оновчтой сонгож судалж үйлдвэрээ байгуулах хэрэгтэй юм . О.Бат-очир сайдтай АҮЯ ажиллаж байх үеийг одоотой харьцуулахад тэр хүнд , улс маань бараг юу ч үгүй байх нөхцөлд тэр алс бөглүү газар манай улс тун зоригтой , зөв шийдвэр гаргаж энэ үйлдвэрлэлийг эхлүүлсэн байгаа юмтэр . Түүнийг сэргээн үргэлжлүүлэх ажлыг оройтсон ч оргүйгээс дээр гэдгээр өнөөдрын АҮЯ ингэж санаачилж хөөцөлдөж байгааг нийтээрээ дэмжүүштэй .Сүүлийн 20 гаруй жил энэ асуудлаар би жил өнжилгүй хариуцсан яам газраар явж хөөцөлдсөн үүнээс анх удаа сайд хүнтэй , Эрдэнэбат сайдтай нүүр учирлаа . Тэхлээр тодорхой компаниуд санаачлаад , хөрөнгө хүчээ гаргаад гадаадын түншээ олсон , сонгосон , хариуцсан яам нь дэмжээд байгаа юм бол яагаач үгүй байхад нь хажуугаас нь энэ олон юм ярьж сүр бадруулаад байх хэрэг юу байна баригдана л биз , ажиллуулна л биз ямар өнөөдөр л энэ үйлдвэр гээч юмыг үзэх гэж байгаа биш гэж зарим нь бодож байж магадгүй .
Бас тийм ч биш юмаа , би инженер нэр зүүгээд 60 жил боллоо , монголын хөнгөн аж үйлдвэрийн гол салбарууд болох Сүхбаатар хотын мод цаас боловсруулх 1300-д ажиллагсадтай комбинатын ерөнхий инженер, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны Чанар стандартын хэлтсийн дарга ,Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн орлогч дарга бөгөөд , НҮБ-ийн хөрөнгө хүчээр байгуулагдсан арьс ширний Эрдэм шинжилгээ туршилтын төвийн захирал , Үнэ стандартын улсын хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга,ШУА-ны Эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт , үйлдвэрт нэвтрүүлэх ажлын хэлтсийн даргын албуудыг хашсан , Ямаа тэмээний ноосыг боловсруулж бэлэн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр байгуулахтай холбогдсон асуудлыг судлаж боловсруулах асуудлаар хариуцсан яамны сайд П.Дамдингийн туслах бөгөөд орчуулагчаар Япон , Англи Австрали зэрэг улсуудад техник ,технологи судлах , сонголт хйих ажлаар 2 жил дамнан удаа дараа хамт явж ажиллан олон үйлдвэр компаниудыг үзэж танилцан холбогдон баримт бичгүүд , баримт бичгүүд , мэдээлэлүүдийг цуглуулж орсуулж Яамны коллегит өөрөө илтгэх хуудас бэлтэж хэлэлцүүлсэн . Улмаар Яамнаас Засгийн газар төсөл санал өргөгдөж шийдвэрлүүлсэний үндсэн дээр Япон улсын техник санхүүгийн тусламжтайгаар “ Говь” комбинатыг анх байгуулж ажиллуулахад ийнхүү гар бие оролцсон нэгэн.
Монгол дахь гадаадын анхны буюу Монгол Английн хамтарсан хөрөнгө оруулалттай Америкт “ Made in Mongolia “ гэсэн шошготой бүтээгдэхүүнээ гаргаж байсан 2000 гаруй ажиллагсадтай оёдлын “ Тэмүүжин Менч “ компаний дэд захирлаар 16 жил нийтдээ улс нийгэмд 52 жил тасралтгүй үйлдвэрлэл технологийн ажил эрхлэн хөдөлмөрлөөд 2008 онд 76 насандаа тэтгэвэртээ гарч одоо Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа хүн юм . МУИС-ийг төгсөж дээр нь Хятад , Югослав улсуудад целлюлоз цаасны инженерийн мэрэгжил эзэмшсэн нэгэн
Монгол улсын аж үйлдвэрийн хамгийн эрчимтэй хөгжсөн 60 жилийн хугацаандах түүний үйлдвэрлэл ажил асуудлыг гүйцэтгэн ийнхүү улс нийгмийнхээ итгэл найдварыг хүлээн хөрөнгө зардлаар нь багагүй мэдлэг боловсрол ,дадлага туршлага олсон завшаантай нэгэн учраас өнөөдөр би хөгшин болсон ,залуучууд түүгээрээ юугаа яаж хийнэ чадна уу байна уу хамаагүй гээд дуугай суучаад байж болмооргүй байна . Дээр дурьдсан ажил , албууд ,эзэмшссэн мэрэгжил боловсролууд минь надыг энд яригдаж байгаа шинэ үйлдвэрийг байгуулах тухай асуудалд иргэний болоод мэрэгжлийн хувьд дуугүй суухын эрхгүй болгож байна .
Гэхдаэ худлаа мэдэмхийрхэж , өнгөрсөн хоцрогдсон юм ярьж ажилд нь саад хийхгүйг хичээнэ , өөрийн мэрэгжлийн талын сүүлийн үеийн мэдээлэл материалыг 3-4 хэл дээр эрж хайх , учир зүйг нь олж өөртөө болоод өрөөл бусдад хүртэх хэмжээний боломж одоохондоо надад байна .
Целлюлоз цаасны үйлдвэрлэл бол сонгож авсан түүхйи эд материалыг хими боолон механикийн ямар арга технологиор яаж боловсруулж эцсийн ямар бүтээгдэхүүн болгохоос хамаараад техник технологийн шийдлийг нэгэнт хйисэн л бол тэр бүгд нь хуванцар металл , бетон , хооронд нь гагнаж цутгаж холбосон хэдэн арав зуун метрийн урсгал усан уусмалын шугам , хоолой битүү сав суулгуудаас бүрдсэн 24 цаг 7 хоног сар жилээр нэг минут ч таслах зогсоох боломжгүй маш их хурдтай гол горхи шиг хөврөн урсах зарчмаар явагддаг үйлдвэрлэл юм .
Бусад зарим хөнгөн хүнсний үйлдвэрүүд шиг шаардлагатай үед нээгээд хаагаад суурь машин , төхөөрөмжүүдийг зөөж өөрчилж зохицуулах боломж бага . Нэгэнт угсраад ажиллуулчихсан бол үйлдвэрлэлийг бүгдээрэнгийн нь бүрэн зогсолт хийж анх барьж байгуулсанаасаа дутахгүй зардал чирэгдэл хугацаа гаргаж байж хйигдэх жишээтэй .
Нөгөө талаар ялангуяа целлюлоз үйлдвэрлэлд хими технологи нь сонгосон түүхий эд материал , гарах бүтээгдэхүүнээсээ хамаараад зарчмын олон янз байдаг . Тухайлбал “ Гарнет Бриллиант “ үйлдвэрийн хувьд сүрэл , мод хэрэглэнэ техникийн болон соёлын зориулалттай цаасан бүтээгдэхүүнийг жилд 14000 тонн гаргах гэж байгаа . Энэ бол урьд нь Сүхбаатар хотод ажиллуулж байсан үйлдвэртэй яг адил тэгээд хүчин чадал нь арай их гэсэн үг . Тэхээр тэнд хэрэглэгдэж байсан техник технологи зарим хэмжээгээр томорч улам боловсронгуй болгохоос биш байгаль орчинд болоод үйлдвэрлэл эдийн засгийн талаар яригдах гол асуудлууд нь үндсэндээ адил байх болно . Тэр талаар ч яаман дээр болсон түрүүчийн уулзалт дээр би зах зухаас нь асууж дурьдаж , сануулсан . Бусад олон асуудал байсан , хугацаа давчуу зэргээс болоод тэр бүгдийг тодорхой ярилцах боломжгүй болсон . Төслийн танилцуулаганд ч бүрэн гүйцэт ороогүй .
Ер нь целлюлоз цаасны үйлдвэрийн ажиллага , ялангуяа хими технологийн процесс нь нарийн учир зарчмыг мэрэгжлийн биш хүмүүст ойлгуулж танилцуулахад тун амаргүй л дээ . Дээрхи төслийг хэрэгжүүлж байгаа компанийн асуудал хариуцсан хүмүүс байгуулах гэж байгаа үйлдвэрийнхээ талаар гадаадын шаардлага хангасан сайн үйлдвэр технологийг зөв сонгож , бүрэн сайн танилцаж , шийдлээ бодож боловсруулсан байх гэдэгт найдаж байна . Гэхдээ юмыг хэлэхээс цаасыг чичихээс наашгүй гэдгээр дотооддоо холбогдох байгууллага , мэрэгжлийн хүмүүсээр сайтар хянуулж зарим асуудлыг өргөн олноор холбогдох байгууллагаар хэлэлцүүлж тэр байтугай гуравдагч орны мэрэгжлийн хүмүүс , байгууллагаар , експертиз хийлгэсэн ч болох асуудал шүү .
Хожим яах ч аргагүй асуудалтай тулгарвал үйлдвэр жиижиг ч гэсэн зөвхөн байгуулсан тухайн компаниуд ч биш улс нийгмийг цаг , хугацаа алдуулсан , эдийн засгийн ихээхэн хохиролтой байдалд оруулах болно . Ийм учраас холбогдох байгуууллага , целлюлоз цаасны үйлдвэрлэл байгуулж байгаа цаашид сонирхосон үйлдвэр компани , хүмүүст санаа авахуулах зорилгоор мэрэгжлийн хүний хувьд дараах хэдэн зүйлийг санал болгож байна :
1. “ Гарнет Бриллиант “ ХХК-ийн төсөл болон ер нь Монгол улсын целлюлоз цаасны хэрэгцээний асуудлыг ойрын 30 орчим жилд яаж шийдвэл зохистой талаар гуравдагч орноос эксперт урьж албан ёсны санал зөвлөмж авахтай холбогдсон асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх
2. Сүхбаатар Эрдэнэтэд ажиллаж байгаад хаагдсан целлюлоз цаасны үйлдвэрүүдийн проектын бичиг баримтууд мөн энэ талаар өнгөрсөн хугацааанд гадаадаас эксперт урьж ирүүлж санал дүгнэлт гаргуулж байсан бичиг баримтуудыг архиваас олж судлах олон боть дэвтрүүд
3. “ Гарнет Бриллиант “ ХХК-ийн одоо бэлтгээд байгаа төслийн баримтуудыг бүтнээр нь холбогдох байгууллага , мэрэгжлийн хүмүүст үзүүлж албан ёсны дүгнэлт гаргуулах
4. Целлюлозийг дотоодын хэрэгцээнээс илүү үйлдвэрлэсэн тохиолдолд түүнийг экспортлох боломжыг судлах
5. Целлюлозийн үйлдвэрлэлд шаардагдах сүрэл болоод өмхөрч муудагүй унаанги , хортон шавьж , ойн түймэрт автаж ургалт нь зогссон модны бэлтгэгдэж болох нөөц, эрдсийн гаралт түүхий эд материалын нөөц бололцоог холбогдох яам газруудаас гаргуулах
6. Өөрийн орны эрдэс түүхий эдүүд түүн дээр Бор Өндөрт байгуулагдах цэвэр зэсийг халгуулах аргаар үйлдвэрлэхэд гарах хүхрийн хүчлийг оролцуулаад целлюлоз цаасны үйлдвэрлэлд шаардагдах дээр дурьдсан бололд бусад эрдэс бодисуудыг шаардагдах хэмжээгээр үйлдвэрлэлийн аргаар дотооддоо гарган авахтай холбогдсон судалгаа шинжилгээний ажлыг тодорхой хугацаанд багтаан гүйцэтгэж үр дүнгээ тайлагнах үүрэг даалгаврыг Засгийн газрын нэрийн өмнөөс МУИС , ШУА бусад холбогдох газруудад өгөхийн дээр дээрхи сэдэвүүдээр хэрэгжүүлэх ШУТ-ийн төслүүдйин гүйцэтгэгч шалгаруулах ажлыг сониноор дамжуулан нийтлэх
7. Энэ үйлдвэрлэлд шаардагдах дээд дунд тусгай мэрэгжлийн боловсон хүчнийг эртнээс бэлтгэх
8. Целлюлоз цаасан бүтээгдэхүүний улсын хэрэгцээг урт хугацаанд хангах асуудлыг энд дурьдсан санал судалгаа болон бусад асуудлын хүрээнд 2016 онд багтаан боловсруулж салбар дундын зөвөлгөөн хийж улмаар Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэх
9. “ Гарнет Бриллиант “ ХХК-ийн төсөл манай улсын өнөөгийн нийт хэрэгцээ буюу 100 мянган тонн цаасны хэрэгцээний дөнгөж 10 гаруйхан хувийг хангахаар байгаа нь дэндүү чамлалттай учраас дор хаяж 30-50% -ийг хангах хэмжээнд хүргэх талаар нарийвчилсан тооцоо судалгаа хйиж шийдэх
10. Энэ хэмжээний хүчин чадалтай үйлдвэр байгуулахад улсын хэмжээнд бэлтгэгдэх хаягдал цаас хаа ч хүрэлцэхгүйгээс гадна сайн чанарын баглаа боодол , сонин хэвлэлийн цаасны үйлдвэрлэлийн сүрэл , зөвхөн хаягдал цаасаар голдож хангана гэж тооцож болохгүй, чанар , стандартын шаардлага ч тодорхой хэмжээгээр модлог түүхий эд заавал шаардагдана хангахгүй гэдгийг анхаарах
Целлюлоз цаасны үйлдвэрлэтэй холбоотой дээр дурдсан зарим асуудлуудыг нилээд хэдэн талаас нь олон түмэнд ялангуяа төсөл санаачлагч , гүйцэтгэгч нарт ойлгуулж , анхааруулахыг оролдоод байгаагийн цаад учир нь холбогдох хүмүүсийг мэдэхгүй , чадахгүй гэсэндээ гол нь бишээ . Ерөөс химийн тэр тусмаа байгаль орчинд хөнөөөлтэй зүйл ялгаруулдаг үйлдвэрлэл ажилуулах гэж байгаа тохиолдолд хэн бүхний анхаарвал зохих зүйлүүдйиг эртнээс зөв зохистойгоор шийдүүлэх гэсэндээ ийнхүү анхааруулж бичээд байгаа гэдгийг уншигчидад хэлэх нь зүйтэй гэж бодлоо .
Целлюлоз , цаасны үйлдвэрлэлийг сонирхосон , байгуулах гэсэн хүмүүс , үйлдвэр компаниуд их олширч , энэ тухай мэдээлэл материал олж унших гэсэн эрэлт ихсэж байгааг харгалзан мэдээлэхэд
· А. Юмжээ “ Целлюлоз , цаасны үйлдвэрлэл “ сурах бичиг УБ 1959 он
· А. Юмжээ “ Хаягдал материал боловсруулж боодлын цаас , картон үйлдвэрлэх тухай “ товхимол УБ 1992 он ШУТ-ийн Мэдээлэлийн төвийн оронд № 276
· А. Юмжээ “ Цаасаа өөрсдөө үйлдвэрлэе “ “ Үнэн “ сонин / Асуудал дэвшүүлсэн нийтлэл / 2010.05. 18
Эдгээрээс болон дотоод гадаадын бусад ном хэвлэлүүд , интернетээс мэдээлэл олж ашиглаж болно
Өнөөдрийн байдлаар целлюлоз цаасны үйлдвэрийн төсөл дахин боловсруулж байгаа компаниудын эхнийх нь хүчин чадлыг ингэж хэт багаар тооцож байгаа нь нэг талаас өөрсдийнхөө хөрөнгө санхүүгийн чадамжаас болж байж болох юм . Нөгөө талаас гадаадын түнш нь илүү ахиу хүчин чадалтайгаар барьж байгуулах гэхээр миний дээр дахин дахин дурьдаад байгаачлан целлюлоз үйлдвэрлэлээс гарах хортой хаягдал ус , уусмалыг дахин боловсруулж ариутгах ,эргүүлж ашиглах ажилллагаанд ингэж хийлээ ч бүрэн боломжтой бас үлэмж хөрөнгө зараахаас зайлсхийж магадгүй өөрсдөө хийж чадаргүй ч байж мэднэ ерөөсөө үйлдвэрээ жиижигрүүлж , гарах хаягдлын Монголд урд өмнө байгуулж байсан үйлдвэрүүдийн адилаар зайдуу гуу жалганд асгаж булж ам хэл болоод аливаа асуудлаас хялбархан бултах гэсэн санаа ч байж магадгүй . Одоо тйим замаар асуудлыг шийдэж болохгүй л дээ.
Хамгийн гол нь нэг олигтойхон үйлдвэр байгуулж улсынхаа хэрэгцээ шаардлагыг доор хаяад 10-20 жил найдвартай хангаад байх бүтээгдхүүний нь үнэ өртөг , чанар стандарт импортынхтой өрсөлдөж чадахуйц тэгээд улсдаа ч компанидаа ч ашигтай байх явдал бол үндсэн шалгуур нь байх ёстой
Үүний тулд ялангуяа соёлын хэрэгцээнд цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч , хэрэглэгч хэд хэдэн томоохон үйлдвэр , компаниудын хүч , хөрөнгийг нэгтгэн “Гарнет Бриллиант” компани дээр төвлөрүүлж , улсаас хөнгөлөлттэй зээл , туслалцаа бусад бололцоотой дэмжлэгийг үзүүлээд дээрээс нь хянаж зохицуулан зохион байгуулах шаардлагатай ч байж болох юм .
Энд миний бичсэнээс төсөл санаачилсан компани ч хэт жижгэрлээ гэсэн оруулж ирэх гэж байгаа үйлдвэрийг нь голсон , хардсан сэрдсэн өнгөтэй юм шиг ажиглагдаж магадгүй . Үүнээс эмзэглэх хэрэггүй юмыг долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг асуудлыг сайн муу талаас нь сайтар тунгаахаас алдах юм огт байхгүй .
Цаасны үйлдвэр гайхалтай өндөр хөгжсөн орнуудын тэр бүрэн автоматчилагдсан , механикжиж цахимжсан зүйлийн тухай бидний яриад байгаа энэ хүчин чадал хавьтахын аргагүй зөрөөтэй . Хятад Орос зэрэг орнууд бол жижиг том манай хир хэмжээнд ойртохуйц сайн муу олон хувилбарын үйлдвэрлэлийг явуулдаг . Уг нь бидэндээ газар нутгийн болоод аль ч талаасаа эд нар ойр дөхөмтэй талтай . Гагцхүү бид тэднээс нь өөртөө таарах зөв оновчтой сонголтоо л хийх хэрэгтэй юм .
/Харилцах утас 99272525/
Сүхбаатар хот дахь Монголын анхны цаасны үйлдвэрийн ерөнхий инженер ,Ардын Их Хурлын депутат асан , Аж үйлдвэрийн ахмад ажилтан , Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх
Зочин
Уншигч
Orgil
Orgil
Orgil
Зочин